Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Баярцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,/онлайнаар/

Шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ө-ийн Б-д холбогдох эрүүгийн 2019001980129 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “ЭРХИ” ХХК-д мужаан ажилтай, ам бүл ганцаараа,Улаанбаатар хот, ХанУул дүүрэг, 9 дүгээр хороо Бурхантын 16-249а тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ө-ийн Б, регистрийн дугаар ЗА88081518

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ө.Б нь 2020 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 03 цагийн үед 93-16 УБӨ улсын дугаартай цагаан өнгийн “Хонда Инсайд” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэсвгэрээр дайран өнгөрөх босоо тэнхлэгийн А0102 дугаартай хатуу хучилттай авто замын 31 дүгээр зөрлөгийн орчимд Улаанбаатар хотоос Сайншанд сумын чиглэлд замын хөдөлгөөнд оролцох үед нь тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуй хагарсны улмаас тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйгээс замын хажуу тал руу онхолдон зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Т.Лувсанбалдан нас барсан, хохирогч М.Бямбын биед хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Э.Баярцэцэгт 4 985 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мэдүүлэг өгөхгүй…” гэв. Хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ий 6-17 дугаар хуудас/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 18-23 дугаар хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энх-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...болсон асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй. Зам тээврийн осолд орсон машинд зорчиж явсан амь хохирогч Т.Лувсанбалдан нь миний төрсөн аав, Бямба нь миний ээж байгаа юм. Ээж Бямба нь одоо Дундговь аймгийн Өндөршил суманд охин Энхтуяагийн хамт байгаа, биеийн байдал гайгүй, зам тээврийн ослоос болж зүүн хөл хугарсан, өөр бэртсэн, гэмтсэн зүйл байхгүй, одоо миний ээж 88 настай учир хэргийн материалтай танилцах, шинжээчийн дүгнэлттэй танилцах, болсон явдлын талаар мэдүүлэг өгөх чадваргүй, эгч Энхтуяа, Энхжаргал нарын асаргаанд байдаг. Тийм учраас би энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно. Зам тээврийн осол болсон машинд зорчиж явсан Баярцэцэг нь миний төрсөн ах Энхбаатарын охин, Энхрийлэн /10 настай/ нь миний төрсөн дүү Энхбаярын охин байгаа юм. Баярцэцэг, Энхрийлэн нарт зам тээврийн ослоос болж эрүүл мэндэд нь ямар нэгэн гэмтэл учраагүй, машин жолоодож явсан Ө.Банзрагч нь Баярцэцэгийн нөхөр Гомбын төрсөн ах байгаа юм. Хувийн байдлын талаар сайн мэдэхгүй, зүс танина. Бидэнд ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өвөө Лувсанбалдан, эмээ Бямба, хамаатны дүү Энхрийлэн, хадам ах Банзрагч нарын хамт Сайншанд орохоор Улаанбаатар хотоос 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 22:30 цагийн орчимд хөдөлсөн. ...би хотоос гараад Айраг сум хүртэл унтаагүй явсан, Айраг сум өнгөрөөд жаахан зүүрмэглээд явж байтал машин гэнэт гуйваад Банзрагчийг хүүе гэхийн завдалгүй машин онхолдчихсон. Банзрагч хамгийн түрүүнд буусан бөгөөд намайг зүгээр үү гэхээр нь би зүгээр гэтэл өвөөг асуугаад байхгүй болохоор нь хайхаар цааш явсан. Би эмээг машинаас гаргаад нурууны ард нь цүнхтэй хувцас тавиад суулгасан. Эмээ хөл өвдөөд байна, хөл бариад өг гээд байсан, хөл нь хугарчихсан байсан болохоор би айгаад хүрч чадаагүй. Өвөө харин машинаас нилээн хол шидэгдсэн, ухаангүй хэвтэж байсан. Банзрагч очоод хөлөө дэрлүүлээд түргэн тусламж иртэл суусан. Тухайн үед онхолдоод удаагүй байхад замаар явсан машинтай хүмүүс бид нарт ирж тусалсан, түргэн тусламж, цагдаа дуудаж өгөөд иртэл нь бидэнтэй цуг байсан. Банзрагч, өвөөтэй сууж байгаад гэнэт ухаан алдсан. Тухайн үед туслахаар ирсэн байсан залуучууд үнэртэй ус үнэртүүлж сэргээсэн ...осол гарах үед хэдэн км/цагийн хурдтай явсныг мэдэхгүй, тийм хурдан явсан гэж бодохгүй байна ... Хонда Инсайд маркийн 93-16 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин, 2019 оны 05 дугаар сард худалдаж авсан ...гомдол, санал байхгүй ...машин жолоодож явсан Ө.Банзрагч нь миний нөхрийн төрсөн ах байгаа юм. Зам тээврийн ослын талаар би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан 93-16 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн өмчлөлийн машин, ямар нэгэн банк санхүүгийн зээл байхгүй, машины эвдрэл гэмтлийн үнэлгээтэй танилцсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй, зам тээврийн ослоос болж миний өөрийн биед болон хамт машинд зорчиж явсан манай аавын төрсөн дүү Энхбаярын охин Энхрийлэнгийн биед учирсан гэмтэл байхгүй тул бидэнд ямар нэгэн гомдол, санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 34-36, 39-40 дүгээр хуудас/,

Гэрч Х.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугасарын 14-ний шөнө би найзуудын хамт Улаанбаатар хотоос Хамрын хийд орохоор явж байсан юм. ...03:30 цагийн үед антентай овоо өнгөрч байхад намайг цагаан өнгийн Инсайд маркийн автомашин гүйцэж түрүүлсэн юм. Тэгээд нээх хол явалгүй зүүн гар тал руугаа бууж байх шиг харагдсан, тэгээд сайн хартал онхолдоод агаар дээр бүтэн хоёр лав эргэсэн. Тэгээд би машинаа замаас буулгаад очтол жолооч нь бууж ирээд хүмүүсээ буулгаж байсан. Тэгээд нэг хүн дутуу байна, ахаа гээд надад хэлсэн ба би ойр орчмыг ажиглатал машины гэрэлд нэг хүн хэвтэж байсан. Тэгээд нөгөө залуу өвөө дээр гүйж очоод толгойг нь хөлөндөө дэрлүүлээд суусан, жолооч залуу нилээн шоконд орчихсон байсан, хоёр ч удаа ухаан алдаж унасан, би үнэртэй ус хамранд нь хүргэж сэрээсэн. Би түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн ...түргэн тусламж 04:48 цагт ирсэн ...хамгийн түрүүнд буусан залуу жолоо барьж явсан ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 41-42 дугаар хуудас/;

Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/033 дугаартай “...амхохирогч Т.Лувсанбалдангийн цогцост хийсэн шинжилгээгээр тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн сууриар, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсэг, баруун, зүүн тал бөмбөлгийн ховдолын дээд хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, баруун эгэмний хугарал, баруун 6, 7 дугаар хавирганы хугарал, дух, баруун чихний дээд хэсэг, нуруу, баруун гуя, зүүн өвдөг, баруун шилбэний зулгаралт, баруун чихний дээд хэсгийн толгойн хуйхны шарх, хамрын нуруу, баруун мөрний дал хамарсан, баруун ташаа, баруун гуя, баруун өвдөг, гадна бэлэг эрхтэн, баруун бугалга, баруун алганы ар хэсэг, зүүн алганы ар хэсэг цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүдийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй, шинэ гэмтлүүд байна. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд 1.1 спиртийн агууламж илэрсэн. ...цуснаас илэрсэн 1.1 спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч Т.Лувсанбалдангийн үхэлд тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн сууриар, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсэг, баруун, зүүн тал бөмбөлгийн ховдлын дээд хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт гэмтэл нь нөлөөлсөн байна. Амь хохирогч Т.Лувсанбалдан нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогчийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар хуудас/, Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 02/0242 дугаарта“...М.Бямбын биед баруун шуу яс, зүүн дунд чөмөг, зүүн шилбэ яс, зүүн эгэмний хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүдийн шинэ, хуучныг эмнэлгийн бичиг баримтаар тогтоох боломжгүй, эмнэлгийн бичиг баримтыг шинжпэн судлахад тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан баруун шуу яс, зүүн дунд чөмөг, зүүн шилбэ яс, зүүн эгэмний хугарал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь эмнэлгийн бичиг баримтыг шинжпэн судлахад амь тэнссэн байдалд хүргээгүй байна, мөн тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэсэн дүгнэлт, өвчний түүх №3576, эмчлүүлэгчийн картын хуулбарууд /хх-ийн 87-103 дугаар хуудас /,

Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн үнэлгээний №1057 дугаарта“...Хонда Инсайд 93-16 УБӨ, сувдан цагаан, зах зээлийн үнэ 8.500.000 төгрөг ...шууд зардлын дүн 4.415.000 төгрөг, шууд бус зардлын дүн 570.000 төгрөг, нийт 4.985.000 төгрөг” гэсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /108-109 дүгээр хуудас/,

Техникийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны №23 дугаартай “...ослыдараа 93-16 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормозны эд анги / систем/-ийг шалгахад тормозны систем бүрэн ажиллагаатай байгаа нь осол үйлдэгдэх үед тормозны систем бүрэн ажиллагаатай байсныг гэрчилнэ... 93-16 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун гар талын урд дугуйг тайлж үзэхэд хажуу бөөрөөрөө буудаж хагарсан байгаа нь осол гарах шалтгаан болсон байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 114-118 дугаар хуудас/,

Техникийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №28 дугаарта“...Ө.Банзрагчийн жолоодож явсан 93-16 УБӨ улсын дугаартай Хонда Инсайд маркийн 2010 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсад орж ирсэн ...Энхбаатарын Баярцэцэгийн эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн урд 2 дугуйг тайлуулж дугуйн хээний элэгдэл хэмжигч штангин циркуль багажаар хэмжиж үзэхэд BRIDGESTONE маркийн 195/65R15 хэмжээтэй, 2015 онд үйлдвэрлэгдсэн дугуйн хээний гүнг хэмжиж үзэхэд баруун гар талын дугуйн гадна талын захын хээний гүн 0.087, дунд талын голын хээний гүн 0.096, дотор талын захын хээний гүн 0.09, дугуйн хээний гүний элэгдэл дундаж үзүүлэлт 0.096 байна. Зүүн гар талын дугуйн гадна талын захын хээний гүн 0.15, дугуйны голын хээний гүн 0.58, дотор талын захын хээний гүн 0.09, дугуйн хээний гүний элэгдэл дундаж үзүүлэлт 0.27 байгаа нь тус тээврийн хэрэгслийн урд хоёр дугуй МNS4598-2011 стандарт хангаагүй байна. ...тормозны систем бүрэн ажиллагаатай автомашин замын хөдөлгөөнд оролцож байх үед урд дугуй хагарсан тохиолдолд тулгарсан эвдрэлээс автомашиныг зогсоох арга хэмжээ авах асуудлыг жолоочийн сэтгэн бодох хугацаа, самбаачлах хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалж автомашиныг зогсоох арга хэмжээ авах ёстой, тухайн нөхцөлд автомашиныг зогсоох боломжтой эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 125-126 дугаар хуудас/,

Техникийн шинжээч Р.Пүрэвдагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэргигазрын үзлэг дээрээс зам дээр гарсан дугуйн хээний зураасыг харахад дугуйн хээ өргөн байгаа нь дугуй буудсан байх магадлалтай. Тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байх үед аль нэг талын урд дугуй хагарсан үед тухайн тээврийн хэрэгслийг барьж байгаа жолоочийн руль булаасан буюу шарвасан үед эсрэг тал руу жолооч руль дардаг, ийм учраас дугуй хагарч осол гарах шалтгаан нөхцөл бүрдсэн байна гэж үзсэн. ...тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байхад дугуй хагарсан бол жолооч нэн даруй зогсоох арга хэмжээ авах ёстой. Хэргийн газрын үзлэг хийсэн асфальтан зам дээр гарсан мөрнөөс үзэхэд жолооч тормоз гишгээгүй зогсоох арга хэмжээ аваагүй байна” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 122-123 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “...Ө.Банзрагч нь 93- 16 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг/тээврийн хэрэгслийн хурд/12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон” гэх магадлагаа /хх-ийн 149-151 дүгээр хуудас/, Шүүгдэгч Ө.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2020 оны 0дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Сайншанд орохоор манай бэр Баярцэцэг, түүний эмээ Бямба, өвөө Лувсанбалдан, хамаатны дүү Энхрийлэн нарын хамт 22:30 цагийн үед хөдөлсөн. Бид нар зогсолтгүй явсаар Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орж ирсэн бөгөөд 03:30 цагийн үед антентай овоо даваад хар өнгийн Альпард маркийн автомашиныг гүйцэж түрүүлээд явж байтал гэнэт миний унаж явсан машины руль баруун тал руугаа булаасан. Би сандраад зүүн тал руугаа хэтэрхий дарчихсан. Тэгээд нэг мэдэхэд замаас гараад онхолдоод машин дээшээ харсан байсан. Би машинаасаа түрүүлж буугаад машинаа тойрч гүйгээд зүүн талын хойд хаалга нээсэн, машинд Лувсанбалдан гуай байхгүй байсан. Тэгтэл түрүүний гүйцэж түрүүлдэг хар өнгийн Альпард машинтай хүмүүс араас ирээд замаас буугаад гэрэлтүүлж өгсөн, өвөөг би хайгаад олохгүй байтал Альпардаас бууж ирсэн хүмүүс харсан. Өвөө машинаас шидэгдсэн, газар хэвтсэн байдалтай, толгой хэсгээс нь цус гарсан, ухаангүй байсан. Би өвөөг сэрээрэй гэтэл ёоё ёоё гээд ухаан орохгүй байсан ...түргэн тусламж ойролцоогоор цаг гарны дараа буюу гэгээ орсон байхад ирсэн. Түргэн өвөө, эмээ Энхрийлэн гурвыг аваад явсан ...би яг хэдэн км/цагийн хурдтай явснаа санахгүй байна, огт анзаараагүй юм. Альпардны жолоочоос “би ямархуу хурдтай явсан бол” гэж асуухад жолооч нь надад хэлэхдээ “би бол яг 80 км/цагийн хурдтай явсан, чи ойролцоогоор 100 км/цагийн хурдтай гүйцэж түрүүлсэн байж магадгүй гэж хэлсэн. Би өөрөө ч 100 км/цагийн хурдтай явсан байж магадгүй гэж бодож байна ...миний унаж явсан Хонда Инсайд маркын 93-16 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай бэр Баярцэцэгийн машин байгаа юм ...прокурорын тогтоолтой танилцсан, сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа маш сайн ухамсарлаж байна. Хохирогч болон хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжпэгч нарын санал гомдлыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжөгнө үү ...хохирогч Бямба эмээгийн тухайн үед гарч байсан эмчилгээний зардлуудад ойролцоогоор 1 сая гаран төгрөг зарцуулсан. Талийгаач өвөөгийн оршуулгын зардалд 1 сая төгрөг өгсөн, тээврийн хэрэгслийн эзэмшигч Баярцэцэгээс уучлалт гуйсан, Баярцэцэг тээврийн хэрэгсэлд нь учирсан 4.895.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж хэлсэн ...би энэ ослоос болж маш их гэмшиж байна, уг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгаж байж хөдөлгөөнд оролцох ёстой байсан, би гэм буруугаа бүрэн ухамсарлаж ойлгосон ...би жолооны үнэмлэх хийсэн түрийвчээ алга болгоод 10 гаруй хонож байна, хаана байгааг нь мэдэхгүй байна, буцааж олж аваагүй байна” гэх мэдүүлэг...” /хх- ийн 41-42 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ө.Банзрагч нь 2020 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 03 цагийн үед 93-16 УБӨ улсын дугаартай цагаан өнгийн “Хонда Инсайд” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэсвгэрээр дайран өнгөрөх босоо тэнхлэгийн А0102 дугаартай хатуу хучилттай автозамын 31 дүгээр зөрлөгийн орчимд Улаанбаатар хотоос Сайншанд сумын чиглэлд замын хөдөлгөөнд оролцох үед нь тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуй хагарсны улмаас тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйгээс замын хажуу тал руу онхолдон зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Т.Лувсанбалдан нас барсан, хохирогч М.Бямбын биед хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Э.Баярцэцэгт 4 985 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.ЭнхӨлзийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...болсон асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй. Зам тээврийн осолд орсон машинд зорчиж явсан амь хохирогч Т.Лувсанбалдан нь миний төрсөн аав, Бямба нь миний ээж байгаа юм. Ээж Бямба нь одоо Дундговь аймгийн Өндөршил суманд охин Энхтуяагийн хамт байгаа, биеийн байдал гайгүй, зам тээврийн ослоос болж зүүн хөл хугарсан, өөр бэртсэн, гэмтсэн зүйл байхгүй, одоо миний ээж 88 настай учир хэргийн материалтай танилцах, шинжээчийн дүгнэлттэй танилцах, болсон явдлын талаар мэдүүлэг өгөх чадваргүй, эгч Энхтуяа, Энхжаргал нарын асаргаанд байдаг. Тийм учраас би энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно. Зам тээврийн осол болсон машинд зорчиж явсан Баярцэцэг нь миний төрсөн ах Энхбаатарын охин, Энхрийлэн /10 настай/ нь миний төрсөн дүү Энхбаярын охин байгаа юм. Баярцэцэг, Энхрийлэн нарт зам тээврийн ослоос болж эрүүл мэндэд нь ямар нэгэн гэмтэл учраагүй, машин жолоодож явсан Ө.Банзрагч нь Баярцэцэгийн нөхөр Гомбын төрсөн ах байгаа юм. Хувийн байдлын талаар сайн мэдэхгүй, зүс танина. Бидэнд ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй ...”, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өвөө Лувсанбалдан, эмээ Бямба, хамаатны дүү Энхрийлэн, хадам ах Банзрагч нарын хамт Сайншанд орохоор Улаанбаатар хотоос 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 22:30 цагийн орчимд хөдөлсөн. ...би хотоос гараад Айраг сум хүртэл унтаагүй явсан, Айраг сум өнгөрөөд жаахан зүүрмэглээд явж байтал машин гэнэт гуйваад Банзрагчийг хүүе гэхийн завдалгүй машин онхолдчихсон. Банзрагч хамгийн түрүүнд буусан бөгөөд намайг зүгээр үү гэхээр нь би зүгээр гэтэл өвөөг асуугаад байхгүй болохоор нь хайхаар цааш явсан. Би эмээг машинаас гаргаад нурууны ард нь цүнхтэй хувцас тавиад суулгасан. Эмээ хөл өвдөөд байна, хөл бариад өг гээд байсан, хөл нь хугарчихсан байсан болохоор би айгаад хүрж чадаагүй. Өвөө харин машинаас нилээн хол шидэгдсэн ухаангүй хэвтэж байсан. Банзрагч очоод хөлөө дэрлүүлээд түргэн тусламж иртэл суусан. Тухайн үед онхолдоод удаагүй байхад замаар явсан машинтай хүмүүс бид нарт ирж тусалсан, түргэн тусламж, цагдаа дуудаж өгөөд иртэл нь бидэнтэй цуг байсан. Банзрагч, өвөөтэй сууж байгаад гэнэт ухаан алдсан. Тухайн үед туслахаар ирсэн байсан залуучууд үнэртэй ус үнэртүүлж сэргээсэн ...осол гарах үед хэдэн км/цагийн хурдтай явсныг мэдэхгүй, тийм хурдан явсан гэж бодохгүй байна ... Хонда Инсайд маркийн 93-16 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин, 2019 оны 05 дугаар сард худалдаж авсан ...гомдол, санал байхгүй ...машин жолоодож явсан Ө.Банзрагч нь миний нөхрийн төрсөн ах байгаа юм... Шинжээчийн дүгнэлттэй танилцсан 93-16 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн өмчлөлийн машин, ямар нэгэн банк санхүүгийн зээл байхгүй, машины эвдрэл гэмтлийн үнэлгээтэй танилцсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй, зам тээврийн ослоос болж миний өөрийн биед болон хамт машинд зорчиж явсан манай аавын төрсөн дүү Энхбаярын охин Энхрийлэнгийн биед учирсан гэмтэл байхгүй тул бидэнд ямар нэгэн гомдол, санал байхгүй...”, гэрч Х.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 14-ний шөнө би найзуудын хамт Улаанбаатар хотоос Хамрын хийд орохоор явж байсан юм. ...03:30 цагийн үед антентай овоо өнгөрч байхад намайг цагаан өнгийн Инсайд маркийн автомашин гүйцэж түрүүлсэн юм. Тэгээд нээх хол явалгүй зүүн гар тал руугаа бууж байх шиг харагдсан, тэгээд сайн хартал онхолдоод агаар дээр бүтэн хоёр лав эргэсэн. Тэгээд би машинаа замаас буулгаад очтол жолооч нь бууж ирээд хүмүүсээ буулгаж байсан. Тэгээд нэг хүн дутуу байна ахаа, гээд надад хэлсэн ба би ойр орчмыг ажиглатал машины гэрэлд нэг хүн хэвтэж байсан. Тэгээд нөгөө залуу өвөө дээр гүйж очоод толгойг нь хөлөндөө дэрлүүлээд суусан, жолооч залуу нилээн шоконд орчихсон байсан, хоёр ч удаа ухаан алдаж унасан, би үнэртэй ус хамранд нь хүргэж сэрээсэн. Би түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн ...түргэн тусламж 04:48 цагт ирсэн ...хамгийн түрүүнд буусан залуу жолоо барьж явсан ...”, шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/033 дугаартай шинжээчийн: “...амь хохирогч Т.Лувсанбалдангийн цогцост хийсэн шинжилгээгээр тархины зүун тал бөмбөлгийн дагз хэсгийн сууриар, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсэг, баруун, зүүн тал бөмбөлгийн ховдолын дээд хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, баруун эгэмний хугарал, баруун 6, 7 дугаар хавирганы хугарал, дух, баруун чихний дээд хэсэг, нуруу, баруун гуя, зүүн өвдөг, баруун шилбэний зулгаралт, баруун чихний дээд хэсгийн толгойн хуйхны шарх, хамрын нуруу, баруун мөрний дал хамарсан, баруун ташаа, баруун гуя, баруун өвдөг, гадна бэлэг эрхтэн, баруун бугалга, баруун алганы ар хэсэг, зүүн алганы ар хэсэг цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүдийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй шинэ гэмтлүүд байна. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд 1.1 спиртийн агууламж илэрсэн. ...цуснаас илэрсэн 1.1 спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч Т.Лувсанбалдангийн үхэлд тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн сууриар, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсэг, баруун, зүүн тал бөмбөлгийн ховдлын дээд хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт гэмтэл нь нөлөөлсөн байна. Амь хохирогч Т.Лувсанбалдан нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогчийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй”, Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 02/0242 дугаартай “...М.Бямбын биед баруун шуу яс, зүүн дунд чөмөг, зүүн шилбэ яс, зүүн эгэмний хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүдийн шинэ, хуучныг эмнэлгийн бичиг баримтаар тогтоох боломжгүй, эмнэлгийн бичиг баримтыг шинжпэн судлахад тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан баруун шуу яс, зүүн дунд чөмөг, зүүн шилбэ яс, зүүн эгэмний хугарал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь эмнэлгийн бичиг баримтыг шинжлэн судлахад амь тэнссэн байдалд хүргээгүй байна, мөн тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэсэн дүгнэлтүүд, Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн үнэлгээний №1057 дугаартай: “...Хонда Инсайд 93-16 УБӨ, сувдан цагаан, зах зээлийн үнэ 8.500.000 төгрөг ...шууд зардлын дүн 4.415.000 төгрөг, шууд бус зардлын дүн 570.000 төгрөг, нийт 4.985.000 төгрөг” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Техникийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны №23 дугаартай “...ослын дараа 93-16 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормозны эд анги / систем/-ийг шалгахад тормозны систем бүрэн ажиллагаатай байгаа нь осол үйлдэгдэх үед тормозны систем бүрэн ажиллагаатай байсныг гэрчилнэ... 93-16 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун гар талын урд дугуйг тайлж үзэхэд хажуу бөөрөөрөө буудаж хагарсан байгаа нь осол гарах шалтгаан болсон байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Техникийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №28 дугаартай “...Ө.Банзрагчийн жолоодож явсан 93-16 УБӨ улсын дугаартай Хонда Инсайд маркийн 2010 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсад орж ирсэн ...Энхбаатарын Баярцэцэгийн эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн урд 2 дугуйг тайлуулж дугуйн хээний элэгдэл хэмжигч штангин циркуль багажаар хэмжиж үзэхэд BRIDGESTONE маркийн 195/65R15 хэмжээтэй, 2015 онд үйлдвэрлэгдсэн дугуйн хээний гүнг хэмжиж үзэхэд баруун гар талын дугуйн гадна талын захын хээний гүн 0.087, дунд талын голын хээний гүн 0.096, дотор талын захын хээний гүн 0.09, дугуйн хээний гүний элэгдэл дундаж үзүүлэлт 0.096 байна. Зүүн гар талын дугуйн гадна талын захын хээний гүн 0.15, дугуйны голын хээний гүн 0.58, дотор талын захын хээний гүн 0.09, дугуйн хээний гүний элэгдэл дундаж үзүүлэлт 0.27 байгаа нь тус тээврийн хэрэгслийн урд хоёр дугуй МNS4598-2011 стандарт хангаагүй байна. ...тормозны систем бүрэн ажиллагаатай автомашин замын хөдөлгөөнд оролцож байх үед урд дугуй хагарсан тохиолдолд тулгарсан эвдрэлээс автомашиныг зогсоох арга хэмжээ авах асуудлыг жолоочийн сэтгэн бодох хугацаа, самбаачлах хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалж автомашиныг зогсоох арга хэмжээ авах ёстой, тухайн нөхцөлд автомашиныг зогсоох боломжтой эсэхийг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Техникийн шинжээч Р.Пүрэвдагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэргийн газрын үзлэг дээрээс зам дээр гарсан дугуйн хээний зураасыг харахад дугуйн хээ өргөн байгаа нь дугуй буудсан байх магадлалтай. Тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байх үед аль нэг талын урд дугуй хагарсан үед тухайн тээврийн хэрэгслийг барьж байгаа жолоочийн руль булаасан буюу шарвасан үед эсрэг тал руу жолооч руль дардаг, ийм учраас дугуй хагарч осол гарах шалтгаан нөхцөл бүрдсэн байна гэж үзсэн. ...тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байхад дугуй хагарсан бол жолооч нэн даруй зогсоох арга хэмжээ авах ёстой. Хэргийн газрын үзлэг хийсэн асфальтан зам дээр гарсан мөрнөөс үзэхэд жолооч тормоз гишгээгүй зогсоох арга хэмжээ аваагүй байна” гэсэн мэдүүлэг, Мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “...Ө.Банзрагч нь 93- 16 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг/тээврийн хэрэгслийн хурд/12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон” гэх магадлагаа,шүүгдэгч Ө.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Сайншанд орохоор манай бэр Баярцэцэг, түүний эмээ Бямба, өвөө Лувсанбалдан, хамаатны дүү Энхрийлэн нарын хамт 22:30 цагийн үед хөдөлсөн. Бид нар зогсолтгүй явсаар Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орж ирсэн бөгөөд 03:30 цагийн үед антентай овоо даваад хар өнгийн Альпард маркийн автомашиныг гүйцэж түрүүлээд явж байтал гэнэт миний унаж явсан машины руль баруун тал руугаа булаасан. Би сандраад зүүн тал руугаа хэтэрхий дарчихсан. Тэгээд нэг мэдэхэд замаас гараад онхолдоод машин дээшээ харсан байсан. Би машинаасаа түрүүлж буугаад машинаа тойрч гүйгээд зүүн талын хойд хаалга нээсэн, машинд Лувсанбалдан гуай байхгүй байсан. Тэгтэл түрүүний гүйцэж түрүүлдэг хар өнгийн Альпард машинтай хүмүүс араас ирээд замаас буугаад гэрэлтүүлж өгсөн, өвөөг би хайгаад олохгүй байтал Альпардаас бууж ирсэн хүмүүс харсан. Өвөө машинаас шидэгдсэн газар хэвтсэн байдалтай толгой хэсгээс нь цус гарсан ухаангүй байсан. Би өвөөг сэрээрэй гэтэл ёоё ёоё гээд ухаан орохгүй байсан ...түргэн тусламж ойролцоогоор цаг гарны дараа буюу гэгээ орсон байхад ирсэн...би яг хэдэн км/цагийн хурдтай явснаа санахгүй байна, огт анзаараагүй юм. Альпардны жолоочоос “би ямархуу хурдтай явсан бол” гэж асуухад жолооч нь надад хэлэхдээ “би бол яг 80 км/цагийн хурдтай явсан, чи ойролцоогоор 100 км/цагийн хурдтай гүйцэж түрүүлсэн байж магадгүй гэж хэлсэн. Би өөрөө ч 100 км/цагийн хурдтай явсан байж магадгүй гэж бодож байна ...миний унаж явсан Хонда Инсайд маркын 93-16 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай бэр Баярцэцэгийн машин байгаа юм ...прокурорын тогтоолтой танилцсан, сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа маш сайн ухамсарлаж байна. Хохирогч болон хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжпэгч нарын санал гомдлыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...хохирогч Бямба эмээгийн тухайн үед гарч байсан эмчилгээний зардлуудад ойролцоогоор 1 сая гаран төгрөг зарцуулсан. Талийгаач өвөөгийн оршуулгын зардалд 1 сая төгрөгөгсөн, тээврийн хэрэгслийн эзэмшигч Баярцэцэгээс уучлалт гуйсан, Баярцэцэг тээврийн хэрэгсэлд нь учирсан 4.895.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж хэлсэн ...би энэ ослоос болж маш их гэмшиж байна, уг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгаж байж хөдөлгөөнд оролцох ёстой байсан, би гэм буруугаа бүрэн ухамсарлаж ойлгосон ...би жолооны үнэмлэх хийсэн түрийвчээ алга болгоод 10 гаруй хонож байна, хаана байгааг нь мэдэхгүй байна, буцааж олж аваагүй байна” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...Миний буруугаас болж ийм хэрэг болсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Шүүхээс оногдуулсан бүх ялыг хүлээн зөвшөөрнө ...” гэсэн мэдүүлэг болон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй, шинжээчийн дүгнэлтийн талаар эсрэг санал гаргаж үгүйсгээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Ө.Банзрагчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, хэргийн зүйлчлэл үйл явдлын бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б овогт Ө-ийн Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нараас шүүгдэгчтэй эвлэрсэн болохоо бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.4 дэх хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувибаталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Ө-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Ө.Б-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох, жолооны дамжаанд суралцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Ө.Б-д мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Ө.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ө.Банзрагч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолооны үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА