Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


            Сэлэнгэ аймгийн Мандал дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж Нарийн бичгийн дарга: Б.Ганзаяа

Улсын яллагч: О.Нандинцэцэг

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хандсүрэнгийн Амаржаргалд холбогдох эрүүгийн 2132000140039 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1988 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, ам бүл-6, нөхөр 4 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Хандсүрэнгийн Амаржаргал/рд:*******/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд “Зүүнхараа нэгдсэн зар” фейсбүүкийн цахим группэд “Sergelen Ganaa” гэх хаягаас энэ бузрын янхнаас хол байгаарай, бузрын тэмбүү өвчтэй хүүхэн шүү, яаж ийм муухай өвчтэй хүүхнийг эрүүл мэндийн байгууллагад ажиллуулдаг байна аа” гэх мэдээллийг байршуулж иргэн Б.Баярцэцэгийн нэр тэр, ажил хэргийн нэр хүндэд халдсан, илтэд худал мэдээллийг тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би өөрийн буруу зүйл хийж бусдын нэр хүндэд халснаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг, Эрүүгийн 2132000140039 тоот хавтаст хэргээс Хохирогч Б.Баярцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “фэйсбүүкийн Зүүнхараа нэгдсэн зар” группэд “Seleneg Ganaa” хаягаас миний зургийг оруулаад “Энэ тэмбүүтэй хүүхнээс хол байгаарай” гэсэн зарыг оруулсан, маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Энэ бузрын янхнаас хол байгаарай, бузрын тэмбүү өвчтэй хүүхэн шүү, яаж ийм муухай өвчтэй хүүхнийг эрүүл мэндийн байгууллагад ажиллуулдаг байна” гэсэн зарыг оруулсан байсан. Тэгээд би уг асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. ...Тухайн үедээ мэдээгүй байсан. Цагдаагийн байгууллагад хандсан үедээ ******* гэх эмэгтэй оруулсан байж магадгүй гэж сэжиглэж байсан. Би тухайн үед фэйсбүүк группэд байршуулсан зүйлийн зургийг нь аваад өргөдөлдөө хавсаргасан байгаа. ...Би урд өмнө ******* гэх эмэгтэйг таньдаг байсан. Тэднийх манайхтай хөрш айлууд байсан. ...Намайг нөхөртэйгөө хардсан байх гэж бодож байна. Учир нь намайг ажилтай байхад *******ын нөхөр Энхбаатар нь ирж надаар тариа хийлгээд надад нэг ширхэг “Blok” гэх шоклад өгсөн. Мөн *******ыг эмнэлэгт хэвтэж байхад нь би хоол хийгээд нөхрөөр нь дөхүүлж өгч байсан юм. Дээрх асуудлуудаас болоод намайг нөхөртэйгөө хардаж надтай утсаар маргалдаж байсан. Намайг хүнд үзүүлсэн чинь Амаржаргал та хоёрын хооронд чамтай цуг ажилладаг нэг хүн хов зөөгөөд байна. Тэгээд ийм асуудал үүсээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт ажилладаг найзалж нөхөрлөдөг Шүрэнцэцэг гэх эмэгтэйгээс чи худлаа үнэн зүйл ярьж хоёр хүний хооронд хов зөөгөөд байна уу гэхэд үгүй би юу гэж тийм зүйл хийдэг юм гээд байсан. Би Шүрэнцэцэгээс өөр хүнтэй найзалж нөхөрлөдөггүй юм. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 13 дугаар хуудас/

Гэрч Б.Нямцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16 цаг 30 минутын үед гэртээ facebook ахим хаягаар орж байхад Зүүнхараа нэгдсэн зар гэсэн группэд миний төрсөн дүү Б.Баярцэцэгийн зурагтай facebook нэрийн хамт олон нийтийн сүлжээнд цацсан байсан тэгэхээр нь би дүү рүүгээ утсаар холбогдож олон нийтийн сүлжээнээс уг мэдээллийг устгуулаач ээ гэж хэлсэн миний дүү Баярцэцэг нь холбогдож уг мэдээллийг устгуулсан байсан боловч маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг 30 минутын орчимд Зүүнхараагийн төв зар дээр урьд өдрийн оруулсан мэдээлэл буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 18:30 минутын орчимд Зүүнхараагийн төв зар дээр урьд өдрийн оруулсан мэдээлэл буюу миний дүүгийн ажилдаг байгууллагыг тодотгож бас нэгэн групп рүү цацалт хийж утасны дугаарыг тодорхой бичсэн пост мэдээлэл байсан тийм зүйл болсон. ...Миний дүү урьд нь ийм хэрүүл маргаанд орооцолдож байгаагүй. ...Би тухайн үед дүүгээсээ яг энэ талаар асуусан боловч надад мэдэхгүй гэж хариулсан. ...Sergelen Ganaa гэсэн цахим хаяг байсан.би тэгээд тухайн хаягаар орж үзэхэд уг хаягийг 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нээсэн байсан. Ямар нэгэн зураг байхгүй байсан. ...Би сайн мэдэхгүй гэх дээ миний дүү Баярцэцэг надад хэлэхдээ таамаглаж байгаа хүн байгаа Амаржаргал гэх хүн байх аа гэж надад хэлсэн. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 16 дугаар хуудас/ Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би Баярцэцэгийг урьд өмнө таньдаг, манайхан олон жил хөрш амьдарсан сайн танилууд байгаа юм. Тэгээд намайг 2020 оны 12 дугаар сарын 20-ний орчим Нэгдсэн эмнэлэгт хэд хоног хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед би жирэмсэн байсан болохоор эмчийн хяналтад байсан юм Намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нэг орой Хэрхийн эрүүл мэндийн төвд ажилладаг Баярцэцэг над руу залгаад Энхүүш ах ирчихсэн юм уу, би танд хоол дөхүүлж өгье гэсэн. Энхүүш гэж манай нөхөр Энхбаатарыг нэрэлдэг. Тэгэхээр нь би нөхөр рүүгээ залгаад хоолоо хийсэн эсэхийг асуутал хийгээгүй байна гэхээр Баярцэцэг надад хоол хийж байна гэсэн, чи аваад ир гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр Баярцэцэгийн гэрээс надад хоол авчирч өгөөд явсан. Авчирсан хоол нь түлэгдсэн байсан тул Баярцэцэгийг залгахаар нь байцаагаа түлчихсэн юм уу. Түлэнхий амттай байна гэхэд аан за за гэж байснаа гэнэт утсаа салгасан. Тэгээд тэр оройдоо манай нөхрийн утас нь холбогдохгүй, Баярцэцэг рүү залгахад бас утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь хүүхдүүд рүүгээ залгаад аав нь ирсэн үү гэхэд ирээгүй гэж хэлсэн. Тэгж байсаар шөнө 23 цагийн орчим тэр хоёрын утас нь холбогдсон. Тэгэхээр нь би нөхөр лүүгээ залгахад утсаа авахгүй байсан тул Баярцэцэг рүү залгасан чинь нэлээн согтуу чи хааччихав гэхэд би гэртээ байна гэхээр нь Энхүүш та хоёр хамт уусан уу гэхэд үгүй ээ, Энхүүш ах намайг хамт архи ууя гээд байсан, би өөр хүмүүстэй архи уусан гээд илт худлаа яриад байсан Тэгэхээр нь би тэр хоёрыг хамт архи ууж янз бүр болсон байна гэж хардаад тэр шөнөдөө нэлээн уурлаж бухимдаж хоноод маргааш нь эмчдээ худлаа хэлж байгаад эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарснаас хойш Баярцэцэг бид 2 утсаар хэд хэдэн удаа холбогдож маргалдсан. Тэгээд би уурласандаа фэйсбүүкт “Sergelen Ganaa” гэсэн хаяг нээж байгаад “Зүүнхараа нэгдсэн зар” гэсэн группт Баярцэцэгийн зургийг оруулаад “Энэ тэмбүү өвчтэй хүнээс хол байгаарай, яаж ийм хүнийг эрүүл мэндийн байгууллагад ажиллуулдаг байна аа” гэсэн утга бүхий зарыг оруулсан. Намайг уг зарыг оруулсны дараа удалгүй “Зүүнхараа нэгдсэн зар” гэсэн группээс уг зарыг устгасан байсан. ...Би нөхрөө хардаж Б.Баярцэцэгтэй хэд хэдэн удаа утсаар холбогдож маргалдаад тэр уурлаад уг зарыг фэйсбүүкт байршуулсан. ...Мэдэхгүй ээ. ...Урд өмнө тийм зүйл болж байгаагүй. ...Хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг./Хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 4 дүгээр хуудас/, Хохирогч Б.Баярцэцэгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, “Sergelen Ganaa” гэсэн цахим орчинд бичсэн чат/Хх-ийн 6-9 дүгээр хуудас/ Хохирогч Б.Баярцэцэгийн гомдол саналгүй гэх тодорхойлолт/Хх-ийн 39 дүгээр хуудас/ Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 35 дугаар хуудас/ Шүүгдэгч *******ын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 45 дугаар хуудас/ Шүүгдэгч *******аас шүүхэд шинээр гаргаж ирүүлсэн 0-13 насны хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

Нэг.Шүүгдэгч Х.Баярцэцэгийг гэм буруутайд тооцох талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 29, 30-ны өдөр өдрүүдэд цахим орчинд буюу Фэйсбүүкийн “Зүүнхараа нэгдсэн зар” гэх зарын нэгдсэн групп дээр “Sergelen Ganaa” гэх цахим хаягаас хохирогч Б.Баярцэцэгийн зургийг байршуулан, түүний доор “Энэ бузрын янхнаас хол байгаарай, бузрын тэмбүү өвчтэй хүүхэн шүү, яаж ийм муухай өвчтэй хүүхнийг эрүүл мэндийн байгууллагад ажиллуулдаг байна аа” гэх утга бүхий мэдээллийг бичиж оруулсан нь “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг олон нийтэд тараасан болох нь хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, Sergelen Ganaa” гэх цахим хаягаас Зүүнхараа нэгдсэн зар группэд тавьсан мэдээллийн зураг/Хх-ийн 6-9 дүгээр хуудас/, хохирогч Б.Баярцэцэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Б.Нямцэцэгийн мэдүүлэг/Хх-ийн 17 дугаар хуудас/, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 26 дугаар хуудас/зэрэг бичгийн нотлох баримт болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Шүүгдэгч ******* нь Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйл ... 2.Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэж Монгол Улс иргэнийхээ эрхийг хамгаалж хуульчилсан байна. Шүүгдэгч ******* нь хувь хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан, илтэд худал мэдээ мэдээллийг цахим орчин тараасан боловч уг гэмт хэргийн хувьд материаллаг хохирлыг шаардахгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний салшгүй эрхийн нэг болох нэр төр, алдар хүндэд халдсаныг материаллаг байдлаар үнэлэх боломжгүй юм. Хохирогч Б.Баярцэцэг нь гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн ба шүүгдэгч бусдад нөхөн төлөх төлбөргүй болно.

Гурав. Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхЭрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.Баярцэцэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад,

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Хандсүрэнгийн Амаржаргалыг хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасжурамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, 450000 төгрөгөөр торгосон торгох ялаас чөлөөлсүгэй.

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Баярцэцэг нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ЭРДЭНЭМӨНХ