| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0199/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/197 |
| Огноо | 2020-12-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч С.Цэрэндалай /томилолтоор/,
шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Налайх дүүргийн 7 дугаар хороо ШинэНалайх хорооллын ******* байрны 37 тоотод нөхөр 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.******* нь 2020 оны 05 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" шатахуун түгээх станцын урд талын шороон зам дээр улсын дугаартай "Тоёота Приус-20" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан М.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...2020 оны 05 дугаар 2 сарын 02-ны өдөр хохирогч , тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч, , нартай “Gold Moon” караокед хүний хоёр ширхэг лаазтай пиво уусан. ...хөдлөх үед уучихсан би эрүүл байсан учраас жолоо шилжүүлж авсан. ...Тэндээс гараад манай нөгөө хэд нэмж согтууруулах ундаа хэрэглэсэн. Зам тээврийн осол гарсан “*******” шатахуун түгээх станцын тэнд болсон. Осол юунаас болсон гэхээр хойд талын цонх онгорхой байсан учраас том тэрэгний салхинд болсон байх. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч О.*******гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би пиво уугаагүй болохоор М.ы улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хажууд Б. арын суудалд М., М. нар суугаад ...Оргил худалдааны төвийн чиглэлд өгсөөд явж байтал урд том оврын ачааны машин явж байсан ба би гүйцээд гараад иртэл гэнэт шороон зам гарч ирээд би тоормос гишгэсэн боловч машин бөгсөө хаялаад шарваад явсан тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна би ухаан алдсан байна лээ нэг мэдэхэд машин дотроо сууж байсан ба цагдаа болон эмнэлэг ирсэн байсан. Машин гүйцэд түрүүлээд гараад иртэл засмал дуусаад шороон зам гараад ирэхээр нь тоормос гишгэхэд бөгсөө шидээд онхолдсон. Би 40-өөс 50 км/цагийн хурдтай л явж байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 дугаар хуудас/,
Хохирогч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 05 дугаар сарын 02-ны орой ...Налайх дүүргийн 8 дугаар хороонд байх Голдин мүүн орж хүний хоёр, хоёр шил пиво уучхаад 00 цаг болоод баар хаахад бид нар гараад 1 дүгээр хорооны цэргийн ангийн зам дагуу байх хүнсний дэлгүүрээс 2,5 литрийн том хүрэн савтай пиво аваад бид нар машин дотроо ууцгаасан. Тэгээд цаашаа Оргилын дээшээ явж байгаад гэнэт л машин онхолдох шиг болсон. Тухайн үед би ухаан балартсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна. Удаагүй түргэний машин ирээд намайг аваад явсан. О.******* жолоо бариад хажууд нь суугаад арын суудал дээрх би, М.ы хамт суугаад явж байсан. Гэмтлийн эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчлүүлсэн. Ойролцоогоор 200,000- 300,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. О.******* надад 200,000 төгрөг өгсөн өөр мөнгө өгөөгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: " улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн машин миний эзэмшлийн машин байгаа юм. Би дээрх машиныг 2017 онд 12,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа, үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, би О.*******тай машинаа засуулахаар тохиролцсон байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Налайх дүүргийн 1 дүгээр хороо цэргийн ангийн урд талын хүнсний дэлгүүр орж 2.5 литрийн 3 хэмжээтэй хүрэн савтай Сэнгүүр нэртэй пиво аваад тэр хавьдаа гудамжинд орж машин дотроо ууцгаасан ба удалгүй авсан пиво нь дууссан....О.******* би эхлээд гэртээ бууя гэж хэлээд бид нар Зэвсэгт хүчний ангийн ойролцоо байсан шууд дээшээ өгсөөд явж байсан ... гэнэт л машин онхолдох шиг болсон тэрхэн үед миний ухаан санаа балартсан байсан болохоор нэг мэдсэн Налайхын эмнэлэг дээр байсан. Миний бие архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор О.******* жолоо барьсан. гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...пиво ууж дуусаад дахиад пиво авъя гээд дахин цайзад байдаг дэлгүүр орж тэндээсээ О.******* жолоо бариад би жолоочийн хажуу талын суудал дээр суучихсан М., аа хоёр хойд суудал дээр суучихсан явж байсан тухайн үед шороон замаар жаахан хурдтай явж байгаад л замын хажуу тал руу унаад осол болчихсон. Тэгээд М.ы нөхөр, манай нөхөр нар ирээд бид нарыг эмнэлэгт хүргэж өгсөн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/356 дугаар: "1. М.ы биед баруун 12-р дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, сээрний 12, бүсэлхийн 1-р нугалмуудын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, духанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2648 дугаар: "...******* 2020.05.03" гэж хаягтай цус... зэргээс согтууруулах ундааны зүйл илрээгүй" гэсэн дүгнэлт /хх-ийн 34-37 дугаар хуудас/,
Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Мөнхбаярын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн "Тээврийн хэрэгсэл жолоодон явсан О.*******гийн цуснаас согтууруулах ундааны зүйл илрээгүй гэж дүгнэлтээр тогтоогдсон байх ба улсын дугаартай тээврийн хэрэгслийг О.******* нь жолоодож яваад онхолдож зорчигч М.ы биед хүндэвтэр гэмтэл учирсан үйлдэл нь О.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч М.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж зам тээврийн осол гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна" гэсэн мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 91-92 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05- 0******* хуудас/,
Автомашины гэрчилгээ, шүүгдэгчийн жолооны үнэмлэх /хх-ийн 57 дугаар 4 хуудас/,
Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 52- 53 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.******* нь 2020 оны 05 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" шатахуун түгээх станцын урд талын шороон зам дээр улсын дугаартай "Тоёота Приус-20" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч М.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Шүүгдэгч О.*******гийн өгсөн: ...2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хохирогч , тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч, , нартай “Gold Moon” караокед хүний хоёр ширхэг лаазтай пиво уусан. ... би эрүүл байсан учраас жолоо шилжүүлж авсан. .. Тэндээс гараад манай нөгөө хэд нэмж согтууруулах ундаа хэрэглэсэн. Зам тээврийн осол гарсан “*******” шатахуун түгээх станцын тэнд болсон. Осол юунаас болсон гэхээр хойд талын цонх онгорхой байсан учраас том тэрэгний салхинд болсон байх. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,
Хохирогч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэгээд цаашаа Оргилын дээшээ явж байгаад гэнэт л машин онхолдох шиг болсон. Тухайн үед би ухаан балартсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна. Удаагүй түргэний машин ирээд намайг аваад явсан. О.******* жолоо бариад хажууд нь суугаад арын суудал дээр би, М.ы хамт суугаад явж байсан." гэх мэдүүлэг,
Гэрч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...О.******* би эхлээд гэртээ бууя гэж хэлээд бид нар Зэвсэгт хүчний ангийн ойролцоо байсан шууд дээшээ өгсөөд явж байсан ... гэнэт л машин онхолдох шиг болсон тэрхэн үед миний ухаан санаа балартсан байсан болохоор нэг мэдсэн Налайхын эмнэлэг дээр байсан. Миний бие архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор О.******* жолоо барьсан. гэх мэдүүлэг,
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... О.******* жолоо бариад би жолоочийн хажуу талын суудал дээр суучихсан М., аа хоёр хойд суудал дээр суучихсан явж байсан тухайн үед шороон замаар жаахан хурдтай явж байгаад л замын хажуу тал руу унаад осол болчихсон. " гэх мэдүүлэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/356, 2648 дугаар дүгнэлтүүд, Автомашин техникийн үнэлгээний тайлан, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч О.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 5 тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд Улсын яллагч нь шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хянаж үзээд шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, өрхийн орлогыг харгалзан оногдуулах торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М., иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч О.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, О.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт 6 зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоолд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД