Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/00776

 

2017 оны 04 сарын 05 өдөр                   Дугаар 183/ШШ2017/00776                              Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма гандийн гудамж, Галакси товер, 1004 тоотод байрлах, “Эко капитал” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хансвилл 103 дугаар байр, 1504 тоотод оршин суух, Боржигин овогтой Пүрэвдоржийн Цэрэнсодномд /РД:НС69033169/  холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 46.416.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Экокапитал” ББСБ нь иргэн Пүрэвдорж овогтой Цэрэнсодномтой 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 15/080 тоот зээлийн гэрээ байгуулж 30 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/, Намъяанжүгийн гудамж 37 дугаар барилгын зоорийн давхарын 157 тоот, худалдаа үйлчилгээний зориулттай 15,01 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч П.Цэрэнсодномд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа. Гэрээний хугацаанд хүүнд 6,840,000 төгрөг төлсөн нь манай байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн П.Цэрэнсодномоос гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000, зээлийн хүү 13,680,000, нэмэгдүүлсэн хүү 2,736,000, нийт 46,416,000 төгрөгийг гаргуулж, гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь “Экокапитал” ББСБ-аас өөрийн өмч болох Сандай худалдааны төвийн лангууг барьцаанд тавьж 30 сая төгрөгийг 6 сарын хугацаатай зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийж авсан. Сар бүр зээлийн хүүгээ тогтмол хийж ирсэн. Зээлийн хүү маш өндөр байсан, 2015 оны 10 сарын 11-ны өдөр гал гарч их хэмжээний хохирол амсаж эдийн засгийн хүнд хямралд орсноор зээлийн төлөлтөнд сөрөг үр дагавар гарч одоог хүртэл зээлээ төлж чадахгүйд хүрээд байна.  Зээлдүүлэгч байгууллагын төлбөрийг гэрээний дагуу төлж барагдуулна. Гал гарсны дараа “Эко капитал” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн төлөлтөнд хүндрэл учирсан гэдгийг мэдэгдэж байсан. Миний бие нь зээлийн үндсэн гэрээний дагуу төлж барагдуулна гэжээ.

 

Зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь эвлэрлийн гэрээндээ: Гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000, зээлийн хүү 13,680,000, нэмэгдүүлсэн хүү 2,736,000, нийт 46,416,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээс 6.416.000 төгрөгөөс нэхэмжлэгч тал татгалзаж, хариуцагч 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг төлөхөөр тохиролцож, гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Эко капитал” ББСБ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч П.Цэрэнсодномд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 46.416.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Эко капитал” ББСБ нь Ц.Ихбаярт 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэлээр, хариуцагч П.Цэрэнсодном нь Б.Сонинбайгальд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийг тус тус олгосон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр зохигчийн төлөөлөгч нар нь үндсэн зээл 30 сая, зээлийн хүү 13,680,000, нэмэгдүүлсэн хүү 2,736,000, нийт 46,416,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээс 6.416.000 төгрөгөөс нэхэмжлэгч тал татгалзаж, хариуцагч тал нь 40.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 357.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч үндсэн зээл 30.000.000, зээлийн хүү 13,680,000, нэмэгдүүлсэн хүү 2,736,000, нийт 46,416,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээс 6.416.000 төгрөгөөс нэхэмжлэгч тал татгалзаж, хариуцагч тал нь 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг төлөхөөр тохиролцож, гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 357.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ