Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1816

 

2019          12            02                                      2019/ШЦТ/1816

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 1 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2, 147 дугаар зүйлийн 147.2-д тус тус зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 225 дугаартай захирамжаар тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 997 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 11 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000, овогтой Б-ийн Э.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулиа” төвийн гадна гудамжинд иргэн

  • .М-н биед хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж 500.000 төгрөг дээрэмдэн авсан,

 

Мөн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын урд иргэн А.Л-ийн "Айфонэ икс" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.845.000

төгрөгийн хохирол учруулсан         .

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “...Гар утасны үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин дээрэмдэх гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчоос 500.000 төгрөг биш 130.000 төгрөг авсан. Хохирогч М- өөрийгөө зөвтгөж мэдүүлэг өгсөн байна. Тэр залуу эхлээд хүүхэн асуусан. Тэр залуутай хамт архи уухаар болсон хамт хуруудаж тоглосон тоглож байгаад хожигдсон. Хожигдоод надад архи авч өгөхөөр болсон. Тэгээд архи ууж байгаад миний гадуур куркыг урснаас болоод маргалдсан.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.М-н өгсөн мэдүүлэг /хх-18-23/, хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-28-35/, эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэл /хх-98/, хохирогч А.Л-ийн өгсөн мэдүүлэг /хх-149-150/, гэрч Мөнхбатын өгсөн мэдүүлэг /хх-158-159/, гэрч Түмэнбаярын өгсөн мэдүүлэг /хх-160-162/, гэрч Оюунчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-163-164/, Б.Э-ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-167/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-173-174/, шүүгдэгч Б.Э-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-46/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулиа” төвийн гадна гудамжинд иргэн

  • .М-н биед хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж 500.000 төгрөг дээрэмдэн авсан,

Мөн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын урд иргэн А.Л-ийн "Айфонэ икс" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.845.000

төгрөгийн хохирол учруулсан                        . :

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.М-н өгсөн: “...2018 оны 3 сарын 13-ны орой 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Багшийн дээдийн автобусны буудал орчим найз Хадаа, Аагий нарын хамт 0.5 литрийн 1 шил Соёрхол архи гадаа гудамжинд хувааж уусан. Тухайн үед цаг 23 цаг 30 минут болж байсан байх Хадаа, Аагий нараас салаад гэртээ харих гэж байсан. Жоохон архи уусан байсан учир уусан юмаа гаргах санаатай гадаа явган алхан байгаад Хөдөө аж ахуйн яамны автобусны буудлаас машинд суух санаатай алхсан. Гэтэл автобусны буудлаас эхлэн үл таних 2 залуу намайг дагаад байсан. Тэгээд би арслантай гүүрний ойролцоо явж байтал

 

  1. залуу миний 2 талд зэрэгцэж ирээд “ганц юм уух уу” гэсэн тэгэхээр нь би “үгүй” гээд таксинд суух гэтэл тэр 2 залуу намайг суулгахгүй байсан. Тэгээд би “за за тэгвэл ганц юм авч ууя” гэж хэлээд би тэр 2 залууг дагуулаад Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулия” дэлгүүрт ирсэн. Тухайн дэлгүүрт ороод 1 залуу нь надтай шил архинд хуруудсан. Тэгээд би хуруудаад ялагдсан чинь чи архи ав” гэсэн. Тэгэхээр нь би “авахгүй” гэсэн чинь тэр 2 залуу уурлаад маргаан эхэлсэн. Гэтэл тухайн дэлгүүрийн хамгаалагч бид нарыг хөөж гаргах гээд байхаар нь би хамгаалагч залууд “би
 

энэ хэдээс салмаар байна” гэсэн чинь “та нар хамт явж байж одоо гарцгаа” гэсэн. Тэгээд тэр 2 залуугийн хамт дэлгүүрийн гадна зогсож байтал намайг нийлж байгаад зодож, өмдний зүүн талын халаасанд байсан 500.000 төгрөгийг дээрэмдсэн. Намайг шоронгоос гарсан гээд яриад байсан залуу нь энд тэндгүй цохиж, унагааж байгаад миний мөнгийг дээрэмдсэн.” /хх-18-23/ гэх мэдүүлэг,

 

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-28-35/,

Эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-98/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Л-ийн өгсөн: “... 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагийн орчимд би Тусгаар тогтнолын ордны саадны урд талаар баруунааас зүүн чигт гэртээ харих гээд явж байсан. Тухайн үед сааданд нэг урт үстэй залуу шээгээд зогсож байсан. Тэгэхээр нь би “битгий наанаа шээгээд бай боль” гэсэн шаардлага тавьсан боловч үргэлжлүүлээд шээгээд байсан тэр залуу шээж дуусаад “уучлаарай” гэж хэлсэн. Гэвч намайг цаашаа явахад хойноос элдвээр доромжилж хашгираад байсан би буцаж эргээд хартал тэр залуу дөрөв тавуулаа явж байсан юм байна лээ тэр залуус над дээр ирж зууралдаад байсан. Тэр үед нөгөө урт үстэй залуу миний нүүр рүү хоёр удаа цохьсон. Би хариуд нь буцаагаад ганц цохьсон. Гэвч нөгөө хамт явж байсан залуус нь намайг барьж байсан ба намайг барьж байх үед нэг нь карманаас утас авсан байсан. Тэр залуусыг хажуугаар явж байсан залуус зогсоосон. Би тэр хоёр залуутай багшийн дээдийн автобусны буудал руу алхаж явах үедээ карманаасааа утсаа алдсанаа мэдсэн дараа нь цагдаа дуудсан.” /хх-149-150/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Мөнхбатын өгсөн: “...Тусгаар тогтнолын ордны харалдаа урд байдаг түцний урд би шээгээд зогсож байсан чинь нэг танихгүй өвөө “чи яагаад энд шээдэг юм бэ” гэж түлхсэн. Би “уучлаарай” гэсэн чинь шүдгүй ногоон куртиктэй Түмэнбаяр тэр өвөөг тэвэрч аваад яг ардуур нь улаан куртиктэй залуу барьж авсан. Тэр үед өвөө намайг заамдаж аваад намайг цохих гэхээр нь би нүүр рүү нэг удаа цохиод тэгээд салцгаасан. Тэр өвөөг хаашаа явсаныг нь мэдэхгүй тэр ногоон куртиктэй залуу тэвэрч аваад цаашаа эргэсэн. Ард нь улаан куртиктэй Кубана гэх залуу байсан. Түмэнбаяр Кубана нар л дундуур орж ирж тэр хүний утсыг авсан байх гэж бодож байна.” /хх-158-159/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Түмэнбаярын өгсөн: “...Тусгаар тогтнолын харалдаа урд байж байхад Мөөгий нэг өвгөнтэй муудалцсан. Тэгээд муудалцаад барилцаад авахад намайг яваад очиход Алтангэрэл “чи яах гээд байгаа юм бэ, чи хол бай” гээд салгаад аваал явсан. Тэр үед Кубана араас нь очиж тэвэрч авсан одоо бодоход гэхдээ тэр хүний утсыг авчихсан юм байна.”/хх-160-162/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Оюунчимэгийн өгсөн: “...Тэр үед 14:00 цагийн үед Улаанбаатарын сааданд ирэхэд Түмэнбаяр, Кубана, Гэзэг Мөөгий, Самбуу, Муруй Отгоо ах нар байсан. Тэд нар тэнд хоёр шил 0.75 хараа архи уугаад манай нөхөр Одбаатар унтчихсан байсан. Тэгээд би түүнийг сэрээгээд байж байтал Кубана гэгч бид хоёр дээр ирээд “гурвуулаа ийшээгээ явчихаад ирье” гээд дагуулаад явсан. Хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад “Монтел ороод ирье” гэсэн. Тэгээд дагаад явж байсан чинь Монтел төв дээр очоод арын эгнээний жижиг дөрвөлжингийн хажуугийн шилтэй хаалгаар орохдоо бид хоёрыг “хүлээж бай” гэсэн. Тэгээд “хэзээний ямар утас вэ” гэж асуухаар нь би “мэдэхгүй надад нэг утас байна хамт Монтел орж зарчихаад

 

ирье” гэж хэлсэн.Тэгээд тэр хаалгаар ороод хамгийн эхний эгнээний нэг настайвтар шас үстэй эгч болон хоёроос гурван хүмүүстэй юм ярьж хар өнгийн утас харуулж байгаад мөнгө аваад гараад ирсэн. Бид хоёр хаалгаар харж байсан.Тэгээд бид хоёрт 40.000 төгрөг өгчихөөд би “явлаа” гээд “Цэцэг” төвийн зүг рүү гараад алхсан.” /хх-163-165/ гэх мэдүүлэг,

 

“” -    /-173-174/,

Б.Э-ын                   /-46/ зэрэг  ,                             .

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Э нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулиа” төвийн гадна гудамжинд иргэн Н.М-н биед хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж 500.000 төгрөг дээрэмдэн авсан, мөн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын урд иргэн А.Л-ийн "Айфонэ икс" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.845.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Н.М-, А.Л- нарын өгсөн мэдүүлгүүд, гэрч Мөнхбат, Түмэнбаяр, Оюунчимэг нарын өгсөн мэдүүлгүүд, хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-ын зүгээс “...Дээрэмдэх гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчоос 500.000 төгрөг биш 130.000 төгрөг авсан.” гэх тайлбарыг гаргаж мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч

Н.М-н өгсөн: “...Өмдний зүүн талын халаасанд байсан 500.000 төгрөгийг дээрэмдсэн. Намайг шоронгоос гарсан гээд яриад байсан залуу нь энд тэндгүй цохиж, унагааж байгаад миний мөнгийг дээрэмдсэн.” /хх-18-23/ гэх мэдүүлэг, хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-28-35/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.Э-ын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулиа” төвийн гадна гудамжинд иргэн Н.М-н биед хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж 500.000 төгрөг дээрэмдэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн” .

 

Мөн түүний 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын урд иргэн А.Л-ийн "Айфонэ икс" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.845.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2

 

дугаар зүйлийн 1-д заасан “дээрэмдэх” гэмт                     .

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Энэ гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх дараах байдлаар хохирлын асуудлыг шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.345.000 төгрөгийг шүүгдэгч

 

  • .Э-оос гаргуулж, хохирогч Н.М-т 500.000 төгрөг, хохирогч А.Л-ид 1.845.000 төгрөгийг тус тус олгохоор тогтов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Б.Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.

 

“Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар

 

Б.Э-од оногдуулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан хорих ял шийтгэл дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулах хорих ялыг нэмж нэгтгэж нийт түүний биечлэн эдлэх ял хугацааг тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгтээ 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс

 

эхлэн яллагдагчаар 68 хоног цагдан хоригдсон ба үүнийг ял эдэлсэн хугацаанд оруулан

тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч А овогтой Б-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан “дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн, Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан “дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 

  1. Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

 

        1. Б.Э-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж нийт, түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацааг тогтоосугай.

 

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Э-ын цагдан хоригдсон 68 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Б.Э-од оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

      1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-оос 2.345.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.М-т 500.000 төгрөг, хохирогч А.Л-ид 1.845.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

      1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

      1. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

      1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Э-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          1. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн
 

давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                   Э.ЧИНГИС