| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/0113/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/120 |
| Огноо | 2020-10-08 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Уранчимэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох 1932002130210 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 ******* сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 198******* оны 09 ******* сарын 17-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, *******а боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *******, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* *******, ******* ******* гэх газар оршин суудаг,
Урьд нь 2001 оны 0******* ******* сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн №63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-1-3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 100.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №33 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,
2018 оны 11 ******* сарын 02-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №788 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 01 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн №1*******9/2019/00*******6 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, *******50 нэгж буюу *******50.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Боржигон овогт ******* Наранбаатар /РД:МИ8*******091719/,
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
2019 оны 11 ******* сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх ******* ******* *******ийн нутаг Бороогийн гол гэх газраас иргэн гийн 5 тооны үхрийг хулгайлсан,
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:...2019 оны 11 сард Бороогийн гол, Гарьдын гуунаас би Цэрэнгийн 3, Нансалмаагийн 5 үхрийг хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хулгай хийсэн нь үнэн. Прокурорын уншиж байгаа нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Баярмаагийн хувьд хууль нотлох баримт гээд тогтоочихсон байхад би яах аргаггүй чадахгүй байна. Би мөрдөнгөөс гарчхаад байж байхад прокурор Эрхэмбаатар надад хэлсэн юм. Амлалтаа өг гэхээр нь би ахиж Баярмааг зодохгүй гээд амлаад гарсан юм. Тэр өдөр Баярмаа шөнө согтуу хаалга эвдээд ороод ихээр нь аав орноосоо өндийгөөд даралт нь ихдээд босоод иртэл аавыг доромжлоод тэгээд цагдаагийн газар луу дуудлага өгөхөд Баярмаа гараад зугтаачихсан. Явж явж байгаад эргэж ирснээ хүүхдээ авч гарчхаад хүүхдээ даараад байна гээд эргэж орж ирж унтчихаад маргааш нь гараад явсан. Би Баярмааг цохиж гэмтээсэн юм байхгүй. Өнөөдөр Баярмаагийн давуу эрхийг баримталдаг юм уу тухайн үед цагдаа дуудахад цагдаа ирээгүйд гомдолтой байна. Би уг нь үнэн зөвийг олох байх гэж бодтол Баярмааг зодсон болоод явчихлаа. Би одоо хүлээн зөвшөөрье дөө. Хуулийн байгууллага ингэж үзээд байгаа бол дагая даа... гэв.
Хохирогч мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ:... "Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх ******* ******* *******ийн Бороогийн голд охин Сэлэнгэ, ач , , нарын хамт амьдардаг юм. 2019 оны 11 ******* сарын 02-ны өдрийн 16 цагийн орчим манай 15 тооны үхэр бэлчээрээс ирсэн юм. Тэгээд 5 үнээгээ саагаад гэрийнхээ зүүн талд хамаагүй газар хэвтэж хонодог юм. Тухайн орой 23 цагийн орчим унтаж өнгөрсөн юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 11 ******* сарын 03-ны өглөө 06 цагийн орчим болоход 5 тооны үхэр алга болсон байсан юм. Тэгээд тухайн өдөр зээ хүү "Бороогийн гол" орчмоор хайсан боловч олдоогүй юм.
1. Улаан халзан сувай үхэр, 2. Хар зүсмийн эр бяруу, 3. Цагаан халзан, хар зүсмийн эр шүдлэн үхэр, *******. Улаан хүрэн зүстэй эр шүдлэн үхэр, 5. Улаан халзан зүстэй эм шүдлэн үхэр нийт 5 үхэр. Уг үхэр нь зөв талын гуяндаа саран дээр Ц үсгэн тамгатай" гэх мэдүүлэг / 1ХХ-ийн 73-7******* хуудас/,
2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №205-207 дугаартай дүгнэлт / 1ХХ-ийн 83 хуудас/, /нийт үнэлгээ *******.950.000 төгрөг/,
2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд " ...Үүнээс хэд хоногийн дараа "Бороогийн гол" гэх газрын зүүн талд польноос гэх залуугийн хамт 2-лаа морьтой 2 улаан халзан хязаалан гуна, 1 хар халзан шүдлэн гунж, 1 алаг зүсмийн үхэр, 1 ягаан халзан үнээ нийт 5 үхрийг Мандал сумын Хэрх *******-р ******* "******* *******"-т өөрийн хашаандаа тууж авчран 2 улаан халзан хязаалан гуна, 1 хар халзан шүдлэн гунж, 1 алаг зүсмийн үхэр нийт ******* тооны үхрийг өөрийн хашааны баруун хойно байрлах малын саравчинд дотор оруулан Ба*******ийн хамт нядалсан гэж ярьж зааж байсныг "2" тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. 1 ягаан халзан үнээ нь хашаанаас гараад явчихсан гэж хэлснийг тэмдэглэлд тусгав" /1 ХХ- ийн 57-58, 59-63 хуудас зураг №1, №3, №*******, №5, №6, №7, №18, №19, №20, №21, №22, №23, №2*******, №25, №26, №27, №28, №29, №32, №33, №3*******, №35, №36/,
Яллагдагч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... "Би 2019 оны 11 ******* сарын 02-ноос 03-нд шилжих шөнө найз Бабутай хамт морьтой "Бороогийн гол" гэх газраас 5 тооны үхрийн өөрийн хашаандаа тууж авчран ******* тооны үхрийг нь нядалчихсан. 1 үхэр хашаа эвдээд гараад явчихсан" гэх мэдүүлэг/1 ХХ-ийн 91 хуудас/,
2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /1 ХХ-ийн 9******* хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 ХХ- ийн 96 хуудас/,
Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:..."Би 2019 оны 11 ******* сарын 0*******-ний өдрийн өглөө би 09 цагийн үед байхаа би гэрээсээ гараад үхрээ хурааж байж байхдаа Гарьдын гуу гэх газар үхрээ бэлчээрт байхад нь гурван тооны үхэр хулгайд алдсан. Тэгээд би 2019 оны 11 ******* сарын 05-ны өдөр цагдаад мэдэгдэж, бүртгүүлж би өөрөө ч хайж явсаар байгаад Мандал сумын цагдаагаас надад 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байх утсаар таны үхэр олдсон гэж хэлсэн. Тийм л зүйл болсон. Хөх үнээ, цагаан цавьтай мухар ягаан халзан үнээ, бор халтар шүдлэн үхэр нийт 3 тооны үхэр хулгайд алдсан" гэх мэдүүлэг / 1ХХ-ийн 99 хуудас/,
2020 оны 01 ******* сарын 10-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 ХХ-ийн 100-101 хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Эд зүйлийн үнэлгээний комиссын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №1*******2-1************** дугаартай шинжээчийн дүгнэлт / 1ХХ-ийн 105 хуудас/,/үнэлгээ 3.100.000 төгрөг/,
Яллагдагч *******ын мөрдөн байацаалтад мэдүүлсэн:... "2019 оны 11 сарын эхээр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. "Элсний ам" гэх газраас 3 тооны үхрийг мориор тууж гэртээ авчраад маргааш өдөр нь /Дамиран/-тай цуг янзалж нядалж Улаанбаатар хот руу Сугар гэх хүний машинтай явж зарсан. Тухайн 3 үхрийг зарсан мөнгийг би өөрөө зарцуулсан" гэх мэдүүлэг / 1ХХ-ийн 112 хуудас/,
2019 оны 11 ******* сарын 19-ний өдрийн №36 дугаартай *******3-86 ОРО улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол / 1ХХ-ийн 19 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:"...Тэгээд Наранбаатар та яваад өгөөч гээд гуйгаад шаналгаад салахгүй байсан болохоор би Хэрх ******* ******* *******ийн "******* *******"-т шөнийн 00 цагийн орчим очиход Наранбаатар эхнэр Баярмаа, хүүхэд, мөн танихгүй 1 залуу байсан. Тэгээд Наранбаатар байшингийнхаа урд байрлах чингэлгээс /вагончикоос/ 2 үхрийн мах гаргаж ирээд хамт байсан залуугийнхаа хамт миний машинд ачсан. Тэгээд Баярмаа нь махны бичиг гаргаж ирээд уг бичигтээ миний машины дугаарыг бичээд Наранбаатар бид хоёр Улаанбаатар хот руу Батсүмбэр сумын замаар яваад 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 03 цагийн орчим хот ороод вокзал орж урд явсан таксигаа ирсэн эсэхийг асуучхаад тэндээс Дэнжийн 1000-ийн Хүчит шонхор зах ороход Наранбаатар замдаа явж байхдаа 1 хүнтэй миний утсаар яриад яваад байсан юм.
...Наранбаатар миний машинаас махаа аваад Алдраагийн машины тэвшин дээр тавьсан бөгөөд удалгүй Алдраа нэг махны ченжтэй яриад Наранбаатарын 2 үхрийн махыг уг ченж нь худалдаж авсан юм. Тэгээд бид нар захаас гараад хоолонд ороод Наранбаатар надад 120.000 төгрөг өгөөд би вокзал ороод хүн ачаад Зүүнхараа руу буцсан юм" гэх мэдүүлэг /1 ХХ-ийн 32-33 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:..."Би яг өдрийг нь санахгүй байна. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа Алдраа гэх залуугийн цэнхэр өнгийн пронтер машинтай хүчит шонхор захын хашаан дотор ачаан дээрээ 2 үхрийн мах тавьчихсан байхаар үнийг нь асуугаад жинлэж үзэхгүйгээр 2 үхрийн махыг нийлүүлээд 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Уг 2 үхрийн мах нь Алдраагийн таньдаг бололтой шар өнгийн такситай 2-3 залуу байсан бөгөөд нэрийг нь асуугаагүй. Тэр Наранбаатар гэдэг залуу байсан байж магадгүй юм....Шинэ мах байсан. ...Том биетэй үнээний махнууд байсан" гэх мэдүүлэг / 1 ХХ-ийн 3*******-35 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:..."С.Баярмаа 2019 оны 10 сарын 30-ны өдөр 13 цагийн орчим ирж гарал үүсэл бичүүлсэн. Гарал үүсэл бичүүлэхдээ Соёлоо гэдэг хүнтэй хамт явж байсан. Соёлоо эгчийн үхэр манайд байсан юм Соёлоо эгч идшээ хийгээд хот авч явах гэж байгаа юм би цуг явах гэж байгаа гэж хэлж байсан. Тэгэхдээ Соёлоо орж ирээгүй машинд сууж байсан. Би хаашаа авч явах хаяг, утасны дугаар, хүргэх газрыг нь аас асуухад би мэдэхгүй байна Соёлоо эгчээс асуугаад ирье гэж гараад явж буцаж орж ирэхдээ Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Дүнжингарав хүргэж өгөх юм байна Соёлоо эгч идшээ авч явж байгаа юм аа гэж хэлээд бичүүлсэн" гэх мэдүүлэг /1 ХХ-ийн 36 хуудас/,
Гэрч - мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...За би таксинд явж байгаа юм чинь тосож авъя гээд шөнө 02 цаг өнгөрч байхад шаргал "Соната-6" маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 мах аччихсан ирсэн. Тэгээд үүрийн 05 цаг өнгөрч байхад "Дэнжийн мянга"-ын зах руу ороход 07 цаг болж байхад 1 махны ченж эмэгтэй кг-г нь 5.500 төгрөгөөр авъя гээд байхаар нь өгөхгүй гэж хэлсэн. Цаашаагаа алхаад явж байхад *******ыг таньдаг Зүүнхараагийн махны ченжтэй тааралдаад хамт юм ярьж байгаад тааралдсан махны ченж залуугийн таньдаг ченжид нь 2 үхрийн махаа 2.200.000 төгрөгөөр зарсан. Тэгээд Дэнжийн мянгаас буугаад доошоо цайны газар орж хоол идээд такси барьж байсан жолоочид 1*******0,000 төгрөг өгсөн. Тэгээд 1.500.000 төгрөгийг нэг хүний дансанд хийсэн " гэх мэдүүлэг /1 ХХ-ийн 37 хуудас/,
Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл / 2ХХ-ийн *******0 хуудас/,
Хохирогч С.Баярмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:..." 2020 оны 0******* ******* сарын 01-ний орой 22 цаг өнгөрч байхад Наранбаатар над руу өөрийн 9987*******592 дугаарын утсаар залгаад хүүхдээ ирээд ав, аав бид 2-г хөөгөөд байна гэж яриад бас мессеж бичсэн.Тэгэхээр нь би Баянхангайгаас шөнө 00 цагийн үед гараад төвд "Сантехникийн дэлгүүр"-ийн хашаанд амьдардаг Наранбаатарын аав ******* гэрт ирсэн. Тэгээд би хашааны хаалгыг нь онгойлгож чадахгүй зогсож байхад Наранбаатарын авга ах ажилдаа явж байна гэж таараад надад хашааны хаалгыг нь онгойлгож өгчхөөд явсан. Тэгээд намайг гэрт ороход гэрэл нь асаалттай хаалга нь онгорхой байсан. Аав нь гэрийн баруун талын орон дээр Наранбаатар хүүхэдтэйгээ зүүн талын орон дээр унтаж байсан. Хүүхдээ сэрээгээд хувцаслах гэтэл Наранбаатар босож ирээд чи харанхуй шөнө хүүхэд аваад явдаг хэн бэ гээд миний нүүр лүү цохисон. Энэ үед аав нь хажуу талаас наад гичийгээ алаад өг гээд байхаар нь намайг зодох юм байна гэж бодоод би гараад зугтсан...
...Эхлээд зүүн нүд рүү цохиод намайг зугтахаар араас ирж үснээс зулгаагаад газар унагаж бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд гэртээ орохдоо дахиад зүүн нүд рүү цохисон" гэх мэдүүлэг / 2ХХ-ийн 1******* хуудас/,
Шинжээч Г.Ган-Эрдэнийн "....Үзлэгээр ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гарын бугалгад цус хуралт, баруун хацар, баруун, зүүн хөлийн өвдөгний үе, зүүн гарын бугуйн үений доод хэрэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. ийн зүүн нүдний зовхинд болон биеийн бусад хэсэгт учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...ийн зүүн нүдний дээд, доод зовхинд учирсан гэмтэл нь цохилтоос үүснэ" гэх мэдүүлэг, /2ХХ-ийн *******7 хуудас/,
2020 оны 0******* ******* 07-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган- Эрдэнийн №57 дугаартай " 1. ийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын бугалгад цус хуралт, баруун хацар, баруун зүүн хөлийн өвдөгний үе, зүүн гарын бугуйн үений доод хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гаднын нөлөөллийн улмаас үүсгэгдсэн байх боломжтой. *******. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй" гэх дүгнэлт / 2ХХ-ийн *******9-50 хуудас/ болон бусад нотлох баримтууд авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* ******* зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 ******* сарын 03-ны өдрөөс 0*******-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хэрх *******-р ******* “Гарьдын гуу” гэх газраас ******* эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлсан, 2018 оны 11 ******* сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх ******* ******* *******ийн нутаг Бороогийн гол гэх газраас иргэн гийн 5 тооны үхрийг хулгайлсан, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар *******т үйл ажиллагаа явуулдаг Сантехник дэлгүүрийн хашаанд байрлах гэртэй хамтран амьдрагч зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь:
....Наранбаатар миний машинаас махаа аваад Алдраагийн машины тэвшин дээр тавьсан бөгөөд удалгүй Алдраа нэг махны ченжтэй яриад Наранбаатарын 2 үхрийн махыг уг ченж нь худалдаж авсан юм. Тэгээд бид нар захаас гараад хоолонд ороод Наранбаатар надад 120.000 төгрөг өгөөд би вокзал ороод хүн ачаад Зүүнхараа руу буцсан юм" гэх мэдүүлэг /1 ХХ-ийн 32-33 хуудас/, Гэрч ы "Би яг өдрийг нь санахгүй байна. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа Алдраа гэх залуугийн цэнхэр өнгийн пронтертой хүчит шонхор захын хашаан дотор ачаан дээрээ 2 үхрийн мах тавьчихсан байхаар үнийг нь асуугаад жинлэж үзэхгүйгээр 2 үхрийн махыг нийлүүлээд 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Уг 2 үхрийн мах нь Алдраагийн таньдаг бололтой шар өнгийн такситай 2-3 залуу байсан бөгөөд нэрийг нь асуугаагүй. Тэр Наранбаатар гэдэг залуу байсан байж магадгүй юм....Шинэ мах байсан. ...Том биетэй үнээний махнууд байсан" гэх мэдүүлэг / 1 ХХ-ийн 3*******-35 хуудас/, Гэрч ы "С.Баярмаа 2019 оны 10 сарын 30-ны өдөр 13 цагийн орчим ирж гарал үүсэл бичүүлсэн. Гарал үүсэл бичүүлэхдээ Соёлоо гэдэг хүнтэй хамт явж байсан. Соёлоо эгчийн үхэр манайд байсан юм Соёлоо эгч идшээ хийгээд хот авч явах гэж байгаа юм би цуг явах гэж байгаа гэж хэлж байсан. Тэгэхдээ Соёлоо орж ирээгүй машинд сууж байсан. Би хаашаа авч явах хаяг, утасны дугаар, хүргэх газрыг нь аас асуухад би мэдэхгүй байна Соёлоо эгчээс асуугаад ирье гэж гараад явж буцаж орж ирэхдээ Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Дүнжингарав хүргэж өгөх юм байна Соёлоо эгч идшээ авч явж байгаа юм аа гэж хэлээд бичүүлсэн" гэх мэдүүлэг /1 ХХ-ийн 36 хуудас/, Гэрч -ын "...За би таксинд явж байгаа юм чинь тосож авъя гээд шөнө 02 цаг өнгөрч байхад шаргал "Соната-6" маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 мах аччихсан ирсэн. Тэгээд үүрийн 05 цаг өнгөрч байхад "Дэнжийн мянга"-ын зах руу ороход 07 цаг болж байхад 1 махны ченж эмэгтэй кг-г нь 5.500 төгрөгөөр авъя гээд байхаар нь өгөхгүй гэж хэлсэн. Цаашаагаа алхаад явж байхад *******ыг таньдаг Зүүнхараагийн махны ченжтэй тааралдаад хамт юм ярьж байгаад тааралдсан махны ченж залуугийн таньдаг ченжид нь 2 үхрийн махаа 2.200.000 төгрөгөөр зарсан. Тэгээд Дэнжийн мянгаас буугаад доошоо цайны газар орж хоол идээд такси барьж байсан жолоочид 1*******0,000 төгрөг өгсөн. Тэгээд 1,500,000 төгрөгийг нэг хүний дансанд хийсэн” гэх мэдүүлэг /1ХХ-ийн 37 хуудас/, Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 ХХ-ийн *******0 хуудас/, хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн:...“2020 оны 0******* ******* сарын 01-ний орой 22 цаг өнгөрч байхад Наранбаатар над руу өөрийн 9987*******592 дугаарын утсаар залгаад хүүхдээ ирээд ав, аав бид 2-ыг хөөгөөд байна “гэж яриад бас мессеж бичсэн. Тэгэхээр нь би Баянхангайгаас шөнийн 00 цагийн үед гараад “Сантехникийн дэлгүүр”-ийн хашаанд амьдардаг Наранбатаарын аав ******* гэрт ирсэн. Тэгээд би хашааны хаалгыг нь онгойлгож чадахгүй зогсож байхад Наранбаатарын авга ах ажилдаа явж байна гэж таараад надад хашааны хаалгыг нь онгойлгож өгчхөөд явсан. Тэгээд намайг гэрт ороход гэрэл нь асаалттай хаалга нь онгорхой байсан. Аав нь гэрийн баруун талын орон дээр, Наранбаатар хүүхэдтэйгээ зүүн талын орон дээр унтаж байсан. Хүүхдээ сэрээгээд хувцаслах гэтэл Наранбаатар босож ирээд чи харанхуй шөнө хүүхдээ аваад хаашаа явдаг хэн бэ гээд миний нүүр лүү цохисон. Энэ үед аав нь хажуу талаас наад гичийгээ алаад өг гээд байхаар нь намайг зодох юм байна гэж бодоод би гараад зугтсан..., ...Эхлээд зүүн нүд рүү цохиод намайг зугтахаар араас ирж үснээс зулгаагаад газар унагаж бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд гэртээ орохдоо дахиад зүүн нүд рүү цохисон” гэх мэдүүлэг /2ХХ-ийн 1******* хуудас/, Шинжээч Г.Ган-Эрдэнийн "....Үзлэгээр ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гарын бугалгад цус хуралт, баруун хацар, баруун, зүүн хөлийн өвдөгний үе, зүүн гарын бугуйн үений доод хэрэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. ийн зүүн нүдний зовхинд болон биеийн бусад хэсэгт учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....ийн зүүн нүдний дээд, доод зовхинд учирсан гэмтэл нь цохилтоос үүснэ" гэх мэдүүлэг, /2ХХ-ийн *******7 хуудас/, 2020 оны 0******* ******* 07-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган- Эрдэнийн №57 дугаартай " 1. ийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын бугалгад цус хуралт, баруун хацар, баруун зүүн хөлийн өвдөгний үе, зүүн гарын бугуйн үений доод хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гаднын нөлөөллийн улмаас үүсгэгдсэн байх боломжтой. *******. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /2ХХ-ийн *******9-50 хуудас/ болон олон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч *******ыг хохирогч ******* 3 тооны үхрийг хулгайлсан, гийн 5 тооны үхрийг хулгайлсан, хамтран амьдрагч зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ******* нь 2019 оны 11 ******* сарын 03-ны өдрөөс 0*******-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хэрх *******-р ******* “Гарьдын гуу” гэх газраас ******* эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлсан, 2018 оны 11 ******* сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх ******* ******* *******ийн нутаг Бороогийн гол гэх газраас иргэн гийн 5 тооны үхрийг хулгайлсан, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар *******т үйл ажиллагаа явуулдаг Сантехник дэлгүүрийн хашаанд байрлах гэртэй хамтран амьдрагч зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдийг үйлдсэн нь тогтоогдож байх ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, 7.1 ******* зүйл “Хорих ял оногуудахгүйгээр тэнсэх”-д зааснаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу бусдын 8 тооны үхрийг хулгайлан нядалж, тээвэрлэн бусдад худалдсан байдал, мөн учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжгүй тул 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар болон “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хуульд заасан торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн “Мал хулгайлах” гэмт хэрэг нь 2020 оны 01 ******* сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан “ Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэж заасан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнөх цаг хугацаанд үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 ******* зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасныг журамлан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол төлбөр төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч нь:...Би гомдолтой байна. Хохирлоо бүрэн төлүүлмээр байна.Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /1 ХХ-ийн 199 ******* тал/, Хохирогч нь “... миний бие *******аас өөрийн хохирлыг бүрэн барагдуулж авсан одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” /1 ХХ-н 67 дугаар хуудас/, Хохирогч С.Баярмаа нь:...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, зодуулсандаа гомдолтой байна гэсэн баримт үйлдэж хэрэгт хавсаргасан байх ба энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Хохирогч нарын шүүгдэгчээс нотлох баримттайгаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт 2019 оны 11 сарын 19-ний өдрийн №36 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор ын эзэмшлийн *******3-86 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 139 хоног цагдан хоригдсон зэргийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 ******* зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт ******* Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 01 /нэг/ жил 02/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг *******50 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу *******50000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ялтан *******ын торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдан ирээгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт ******* 2019 оны 11 ******* сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 ******* сарын 30-ны өдөр хүртэл 1******* хоног, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 03 ******* сарын 10-ны өдөр хүртэл 90 хоног, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 11-ны өдөр хүртэл 35 хоног цагдан хоригдсон ба нийт 139 /нэг зуун гучин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт ын эзэмшлийн *******3-86 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 11 ******* сарын 19-ны өдрийн №36 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч *******ын эдлэх ялыг нь 2020 оны 09 ******* сарын 29-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ