Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/412

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа, улсын яллагч Ц.Мөнхжаргал, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Алтчин овогт Баясгалангийн Баттогтоход холбогдох эрүүгийн 17030001028 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх гудамж 893 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 13 цаг 43 минутын орчим Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг цагаан байрны зүүн замд Хьюндай аксент маркийн 35-19 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт 24. Хэвтээ тэмдэглэл 7.3 "дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана", 25.

    1. 7.3, 7.14, 7.16 а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас Keeway маркийн 59-82 УБ улсын дугаартай Л.Эрдэнэбилэг жолоочтой мотоциклыг мөргөж Л.Эрдэнэбилэгийн биед баруун хөлийн богтос ясны сэртэнгийн далд хугарал, баруун тавхайн өлмий ясны сэлтэрсэн хугарал, мултрал, өвдөгт шарх, тархи доргилт, хамар, дух, сарвуунд зулгаралт, гуя өвдөгт цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, болон мотоциклийн эвдрэлт 510,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, гэмтхэргийн улмаас учирсан
 

 

хохирлыг нөхөн төлсөн дахин ийм хэрэг хийхгүй, эрүүгийн хариуцлага хүлээе...” гэв.

  1. Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
  •  Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бийн:...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би 13 цагийн орчим Х.Аксент маркийн 35-19 УНР улсын дугаартай автомашиныг жолоодон халтуур хийгээд явж байхдаа Хархорин захаас 2 зорчигч аваад Баянбүрдийн хойд талын цагаан байрны зүүн талаас сууж явсан 2 зорчигчийн хүүхдийг авчихаад тухайн замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 20-30 орчим км/цагийн хурдтай явж байгаад буцаж эргэх гээд эсрэг урсгалаас машин ирж байгааг харж байгаад үргэлжилсэн цагаан шугамыг давж буцаж эргэх үйлдэл хийтэл хойноосоо урагшаа чиглэлтэй замын 1 дүгээр эгнээгээр ирж явсан мотоциклийг би жолоодож явсан машиныхаа баруун урд хэсгээрээ мөргөчихсөн гэсэн мэдүүлэг /хх-57/
  •  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Эрдэнэбилэгийн:...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчим би өөрийн эзэмшлийн 59-82 УБ дугаартай Keeway маркийн мотоциклыгжолоодон Дэнжийн 1000-аас Мөнгөн завъяа орох гээд Чингэлтэй дүүргийн нутаг цагаан байрны зүүн талын замаар зорчих хэсгийн 1-р эгнээгээр ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байтал эсрэг урсгалаас аксент маркийн автомашин нь үргэлжилсэн цагаан шугам даваад яах ийхийн зуургүй миний урдуур огцом эргээд ороод ирсэн тухайн үед их ойрхон зайтай байсан болохоор ойролцоогоор 6-7 орчим метр зайд ирсэн болохоор тоормос гишгэж амжилгүй нөгөө машины баруун урд талын дугуйг би мотоциклынхоо урд дугуйгаараа мөргөчихсөн. Удаагүй түргэж тусламж ирээд намайг үзээд явсан дараа нь замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн. Миний баруун хөлийн тавхайн яс хугарсан, тархи доргисон, хамар, дух, сарвуу зулгарч хоёр хөлний өвдөг зулгарсан байгаа. мотоциклийн хувьд нилээн эвдрэлтэй болсон...гэсэн /хх-24/
  •  Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл:...үзлэгийн баг хэрэг осол болсон гэх газар очиход уг зорчих хэсгийн урагшаа явах урсгалын 1 дүгээр эгнээнд ертөнцийн зүгээр баруун урагш харсан байрлалтай аксент маркийн 35-19 УНР автомашин зогсож байлаа. Х.Аксент 35-19 УНР, Keeway 59-82 УБ дугаарын автомашин, мотоцикль хоорондоо мөргөлдсөн цэгийг жолооч нараар заалгаж А үсгээр, тээврийн хэрэгсэлүүд мөргөлдсөний улмаас мотоциклийн жолооч газар унасан цэгийг Б үсгээр тэмдэглэв. /хх-2/
  •  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 10378 дугаартай актын:
  1.  Л.Эрдэнэбилэгийн биед баруун хөлийн богтос ясны сэртэнгийн далд хугарал, баруун тавхайн өлмий ясны сэлтэрсэн хугарал, мултрал, өвдөгт шарх, тархи доргилт, хамар, дух, сарвуунд зулгаралт, гуя, өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..
  3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5.  Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт / хх-34 /

- Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний тайлан: Keeway маркийн 59-82 УБ дугаарын мотоцикпьд 400.000 төгрөгийн шууд, 510.000 төгрөгийн нийт хохирол учирсан гэсэн дүгнэлт /хх-39/

- Замын цагдаагийн албаны шинжээчийн 380 дугаартай дүгнэлт:

  1.  Хьюндай аксент маркийн 35-19 УНР улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт
  1. Хэвтээ тэмдэглэл 7.3 "дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2.  7.1-7.3, 7.14, 7.16 а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно.
  1.  Keeway маркийн 59-82 УБ улсын дугаартай мотоциклийн жолооч Л.Эрдэнэбилэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт /хх-50/

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, хэргийн газрын үзлэг, фото зургууд /хх 2-7/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд /хх-28/, оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-68/ Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 74-75/ зэргийг шинжпэн судлалаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжпэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 13 цаг 43 минутын орчим Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг цагаан байрны зүүн замд Хьюндай аксент маркийн 35-19 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт 24. Хэвтээ тэмдэглэл 7.3 "дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана", 25.

  1. 7.3, 7.14, 7.16 а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас Keeway маркийн 59-82 УБ улсын дугаартай Л.Эрдэнэбилэг жолоочтой мотоциклыг мөргөж Л.Эрдэнэбилэгийн биед баруун хөлийн богтос ясны сэртэнгийн далд хугарал, баруун тавхайн өлмий ясны сэлтэрсэн хугарал, мултрал, өвдөгт шарх, тархи доргилт, хамар, дух, сарвуунд зулгаралт, гуя өвдөгт цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, болон мотоциклийн эвдрэлд 510,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Л.Эрдэнэбилэгийн мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинээчийн 10378 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХКомпаний автомашины техникийн үнэлгээний тайлан, Замын цагдаагийн албаны шинжээчийн 380 дугаартай дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Быг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмтхэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигболон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс хохирогч Л.Эрдэнэбилэгийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал баримтаар 160.600 төгрөг нэхэмжилсэн нотлох баримтын шаардлага хангаж, шүүгдэгч 154.000 төгрөгийг төлж барагдуулсан, цаашид хохирогч Л.Эрдэнэбилэгт эмчилгээний зардалд

  1.  төгрөг, мотоцикпийн эвдрэлийн зардалд 510.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргаж өгснийг шүүх үнэлж шүүгдэгчээс 810000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Эрдэнэбилэгт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б, хохирогч Л.Эрдэнэбилэг нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хоорондоо эвлэрэн тохиролцсон, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Б.Быг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүулэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 650 ( зургаан зуун тавин ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
  1.  ( зургаан зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  3.  Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
 
  1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Боос 810.000 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нуурын 12-167 тоотод оршин суух /ХИ48020479 регистрийн дугаартай/ Лувсан-Ёндонгийн Эрдэнэбилэгт олгосугай.
  2.  Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн В ангилалын 1008547 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.
  3.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  4.  Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давжзаалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.БАТЖАРГАЛ