| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2017/0268/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/322 |
| Огноо | 2017-11-14 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0268/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч Д.Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О холбогдох 1718000380029 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ТД.О, суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах Үйлчилгээний төвийн бэлэн мөнгөний машины хажууд зогсож байсан иргэн Т.Н өмдний арын халааснаас түүний виза картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 825000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах Үйлчилгээний төвийн бэлэн мөнгөний машины хажууд зогсож байсан иргэн Т.Н өмдний арын халааснаас түүний
D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\7.3\Shiitgeh togtool-Odsuren 17.2-1.docx
банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 825000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Согтуу байсан, хийсэн хэргээ сайн санахгүй байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна, охинтойгоо амьдардаг учир амьдралын нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Т.Н Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 5-6/,
- Хохирогч Т.Н дугаартай дансны хуулга /хэргийн 7/,
-Камерын бичлэгийн зураг /хэргийн 10-11/,
-Хохирогч Т.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр мөнгө авах гээд зогсож байтал араас өмдний халааснаас нэг хүн миний банкны виза картыг аваад гүйсэн. Араас нь харсан чинь зүс таних М гэж залуу байсан, араас нь хөөгөөд гүйцээгүй. Тэгээд кодыг нь мэдэхгүй юм чинь гайгүй байх гэж бодоод орхиод гэртээ харьсан. Гэртээ очоод бие өвдөөд 3 хоног хэвтээд 7 дугаар сарын 3-ны өдөр гарч ирээд Үйлчилгээний төв дээр ирэхэд үйлчилгээний төвийн дэлгүүрийн худалдагч “таны картаар нэг хүн үйлчлүүлээд байх юм” гэхээр нь “аль” гэсэн чинь “тэр байна” гэхээр нь харсан чинь Монхоо байсан.
...орж дансаа үзэхэд миний дансанд 15000 төгрөг үлдсэн байсан. Уг нь миний картыг авч явахаас өмнө надад 842500 төгрөг байсан.
…Надад нэмж ярих зүйл байхгүй, би хохирлоо бүрэн хүлээж авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/,
-Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр манайхаар байнга үйлчлүүлдэг зүс таних ах манай дэлгүүрээр тус өдөр хэд хэдэн удаа картаараа үйлчлүүлсэн. Тэгэхдээ виза картныхаа нууц үгийг хэлж байсан. Тэгэхэд нь би тухайн картных нь нууц үгийг цээжилчихсэн байсан. Тэгээд удалгүй үйлчилгээний төвөөр байнга согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байдаг зүс таних залуу орж ирээд картаар архи худалдаж авсан. Картыг нь уншуулаад нууц үгийг нь хэлэхэд нөгөө ахын картыг нь авчихсан байна гэж бодоод “та хүний картаар үйлчлүүлээд байна” гэхэд “намайг явуулсан юм, гадаа зогсож байна” гэхээр нь би “за тийм юм байна” гэж бодоод архи худалдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17-18/,
-Хохирол төлсөн тухай баримт /хэргийн 38/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Н 825000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.Онь хохирлыг төлж барагдуулсан /хэргийн 38/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах Үйлчилгээний төвийн бэлэн мөнгөний машины хажууд зогсож байсан иргэн Т.Н өмдний арын халааснаас түүний виза картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 825000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна, охинтойгоо амьдардаг учир амьдралын нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, хохирогч Т.Н Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 5-6/, хохирогч Т.Н дугаартай дансны хуулга /хэргийн 7/, камерын бичлэгийн зураг /хэргийн 10-11/, хохирогч Т.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр мөнгө авах гээд зогсож байтал араас өмдний халааснаас нэг хүн миний виза картыг аваад гүйсэн. Араас нь харсан чинь зүс таних Монхоо гэж залуу байсан, араас нь хөөгөөд гүйцээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/, гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн зүс таних залуу орж ирээд картаар архи худалдаж авсан. Картыг нь уншуулаад нууц үгийг нь хэлэхэд нөгөө ахын картыг нь авчихсан байна гэж бодоод “та хүний картаар үйлчлүүлээд байна” гэхэд “намайг явуулсан юм, гадаа зогсож байна” гэхээр нь би “за тийм юм байна” гэж бодоод архи худалдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17-18/, хохирол төлсөн тухай баримт /хэргийн 38/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгч Д.О гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
Тэнсэж хянан харгалзсан хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг шүүгдэгч Д.О үүрэг болгож, шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт 2017 оны 11 дүгээр сарын 7-наас 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 7 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.О бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Д.О үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.О анхааруулсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ