Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0259

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Л.Чын нэхэмжлэлтэй, МБХид холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Л.Ч                                                                                                                

Хариуцагч: МБХ

Нэхэмжлэлийн шаардлага: МБХийн 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/02 дугаар тушаалын 2 дахь заалтын В дэх “ногдол ашиг хуваарилахгүй байх” гэсэн хэсгийг,  2015 оны 04 дүгээр сарын 01-ний  өдрийн А-58 дугаар тушаалын 3 дугаар заалтын А дахь “2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногдол ашиг хуваарилахгүй байх” хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, өмгөөлөгч Д.Х, Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Г.Б, Ж.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Б.Э нарийн бичгийн дарга  М.Онар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ч 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Л овогтой Ч миний бие 2001 оноос эхлэн ““Х”” ХХК-ний энгийн хувьцааг худалдан авч хувьцаа эзэмшигч болсон. Хувьцаа эзэмшигч болсон үеэсээ ногдол ашиг хүртэнэ гэдэг итгэл үнэмшилтэй байсан боловч ““Х”” ХХК өнөөдрийг хүртэл нэг ч удаа хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг хувиарлаагүй бөгөөд энэхүү үйлдэлтэй нь холбогдуулан “Х” ХХК-аас ногдол ашиг хуваарилахгүй байгаа талаар хүсэлт гарган тодруулахад “Х” хүсэлтийн хариуд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3/359 тоот албан бичгээр “...МБХийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А-58 дугаар тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногдол ашиг хуваарилахгүй байхыг үүрэг болгосон” гэдэг хариуг өгдөг.

Үүнтэй холбогдуулж МБХид 2019 оны 02 дугаар
сарын 21-ны өдөр “...2015 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн А-58 дугаар тушаалын 3 дугаар заалтын А дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, ногдол ашиг
хуваарилахыг даалгаж өгөхийг хүссэн гомдлыг гаргасан боловч Захиргааны ерөнхий хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй. Монголбанкнаас гомдлын хариу өгөхийг 2019 оны 3 сарын 20-ны өдөр шаардахад: “ “Х”” ХХК руу албан бичиг явуулсан байгаа уг бичгийн хариу ирэхээр нь хариу өгнө. Гомдлыг шийдвэрлэх хугацааг сунгасан” гэсэн хариу өгсөн. Үүний дараа 2019 оны 4 сарын 8-ны өдөр Л.Ч миний бие гомдлын хариу өгөхийг шаардсан албан бичиг явуулж, 2019 оны 4 сарын 22-ны өдөр Монголбанкны 2019.04.18-ны өдрийн ***тоот хариуг авч, тухайн өдрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

МБХийн 2010 оны 03 дугаарсарын 12-ны өдрийн А/02 дугаар тушаалаар “Х”инд 2009 онд хийгдсэн газар дээрх иж бүрэн шалгалтын дүнгээр “Банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдалд газар дээр нь иж бүрэн шалгалт хийж, үнэлгээ, дүгнэлт өгөх журам”-ын дагуу дүгнэхэд “Сайн" буюу 2.5 оноо авсныг тэмдэглэн зарим зөрчлийг арилгуулах зорилгоор, Монголбанкны захирлуудын зөвлөлийн 2010.02.23-ны өдрийн хурлын шийдвэр, Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийг үндэслэн “Х”ны төлөөлөн удирдах зөвлөлд, гүйцэтгэх захиралд ногдол ашиг хуваарилахгүй байхыг даалгасан тушаал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, илт хууль бус, үндэслэлгүй шийдвэр болох нь дараах үндэслэлээр нотлогдоно.

Үүнд:

  1. Компанийн Тухай Хуулийн 2.2-д “Банк санхүү, даатгал, үнэт цаасны салбарт компани үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг бусад хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар тус тус зохицуулна” гэж заасан байдаг бөгөөд компанийн хувь нийлүүлсэн
    хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас нь Компанийн Тухай Хуулийн тавдугаар бүлэг, ногдол ашиг, компанийн өмчийг шилжүүлэх нь Компаний Тухай Хуулийн зургаадугаар бүлэгт тус тус нарийвчлан зохицуулж байхаар хуульчилсан. Компанийн хувьцаа гэдэг нь Компаний Тухай Хуулийн 32.1-т “Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ” гэж заасныг ойлгоно. Компаний хувьцаа эзэмшигч нь 34.1.2-т “...компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах эрхтэй” гэж заасны дагуу ногдол ашиг авах нь хувьцаа эзэмшигчийн үндсэн эрх юм. Мөн тухайн компани ногдол ашиг хуваарилах шийдвэрийг  Компанийн Тухай Хуулийн 46.1-д “...компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашиг хуваахилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигдчийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана”, 46.5-д “төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна” гэж тус тус заасны дагуу компаний дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг бие даан гаргах эрхтэй байна. Гэтэл МБХ нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрлэх асуудалд хууль бусаар хөндлөнгөөс оролцож, хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг авах үндсэн эрхийг зөрчиж, “Х” болон бусад банкинд ногдол ашиг хуваарилахгүй байх үүрэг даалгасан тушаал гаргасан нь Монгол Улсын Үндсэн Хуулийн тавдугаар зүйлийн 3-т “а өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасныг зөрчсөн хууль бус тушаал юм.
  2. Банкны Тухай Хуулийн 16 дугаар зүйл банкинд тавигдах шаардлагын
    16.1.2-т “...өөрийн хөрөнгийн хүрэлцээ зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу биелүүлэх” гэж заасан байдаг. Банкны үйл ажиллагааны зохистой
    харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журмын 1.1-т “... Банкны тухай хуулийн 16.1.2 дахь заалтад заасан шаардлагыг банк хэрхэн биелүүлж байгааг тооцох зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монгол Банкнаас тогтоож түүний биелэлтэнд хяналт тавихад энэхүү журмын зорилго оршино” 1.5.6-д “... банкны эрсдлийн түвшинг Банкны үйл ажиллагаа санхүүгийн байдлыг газар дээр нь шалган үнэлгээ дүгнэлт өгөх журам”-ыг үндэслэн тодорхойлно” гэж тус тус заасан байдаг бөгөөд МБХийн 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/02 тушаалд “... “Х”инд 2009 онд хийгдсэн газар дээрх иж бүрэн шалгалтын дүнгээр банкны үйл ажиллагаа, санүүгийн байдалд газар дээр нь иж бүрэн шалгалт хийж, үнэлгээ дүгнэлт өгөх журам”-ын дагуу дүгнэхэд “Сайн” буюу 25 оноог авсныг тэмдэглэн...” гэсэн байдаг. “Банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдалд газар дээр нь иж бүрэн шалгалт хийж, үнэлгээ, дүгнэлт өгөх журам”-ын 2 дугаар хавсралтын 2а-д "Сайн буюу 2,5” үнэлгээтэй банк нь өөрийн хөрөнгө, дүрмийн сантай холбогдон гарсан хууль тогтоомжийн зөрчлийг өдөр тутмын үйл ажиллагааны явцад засах боломжтой болохыг заасан байх ба уг журамд заасны дагуу ““Х”” ХХК-д арга хэмжээ авах нөхцөл байдал үүсээгүй байна. Төв банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “... Монгол Банк хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа банкны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй” гэж заасан байдаг. МБХ уг заалтыг зөрчиж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа ““Х”” ХХК-ийн эрх хэмжээнд халдаж ногдол ашиг хуваарилахгүй байхыг даалгасан нь хууль бус, үндэслэлгүй байна гэжээ.

  Нэхэмжлэгч Л.Ч 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Лхагва овогтой Ч миний бие 2001 оноос эхлэн ““Х”” ХХК-ний энгийн хувьцааг худалдан авч хувьцаа эзэмшигч болсон. Хувьцаа эзэмшигч болсон үеэсээ ногдол ашиг хүртэнэ гэдэг итгэл үнэмшилтэй байсан боловч ““Х”” ХХК өнөөдрийг хүртэл нэг ч удаа хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг хувиарлаагүй бөгөөд энэхүү үйлдэлтэй нь холбогдуулан ““Х”” ХХК-аас ногдол ашиг хуваарилахгүй байгаа талаар хүсэлт гарган тодруулахад “Х” хүсэлтийн хариуд 2019 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн 3/359 тоот албан бичгээр “...МБХийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн А-58 дугаар тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл ногдол ашиг хуваарилахгүй байхыг үүрэг болгосон” гэдэг хариуг өгдөг.

Үүнтэй холбогдуулж МБХид 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдөр “...2015 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн А-58 дугаар тушаалын 3 дугаар заалтын А дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, ногдол ашиг хуваарилахыг даалгаж өгөхийг хүссэн гомдлыг гаргасан боловч Захиргааны ерөнхий хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй. Монголбанкнаас гомдлын хариу өгөхийг 2019 оны 3 сарын 20-ны өдөр шаардахад: ““Х”” ХХК руу албан бичиг явуулсан байгаа уг бичгийн хариу ирэхээр нь хариу өгнө. Гомдлыг шийдвэрлэх хугацааг сунгасан” гзсэн хариу өгсөн. Үүний дараа 2019 оны 4 сарын 8-ны өдөр Л.Ч миний бие гомдлын хариу өгөхийг шаардсан албан бичиг явуулж, 2019 оны 4 сарын 22-ны өдөр Монголбанкны 2019.04.18-ны өдрийн ***тоот хариуг авч, нэхэмжлэл гаргасан болно.

Нийслэл дэх захиргааны хэргийн аихан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 сарын 14-ны өдрийн дугаар 128/Ш32019/3129 тоот захирамжаар “...нэхэмжлэгчийн зүгээс 2015 оноос 2018 он хүртлэх хугацаанд уг тушаалтай холбоотойгоор шүүхэд ямар шалтгааны упмаас нэхэмжлэл гаргаагүй талаар тайлбар ирүүлээгүй байна” гээд нэхэмжлэлийг буцаасан. ЗХШХШтХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан байдаг. Мөн миний бие “Х”ны 2019 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн 3/359 тоот албан бичигтэй танилцаад МБХийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн А-58 дугаар тушаалаар ““Х”” ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл ногдол ашиг хуваарилахгүй байхыг үүрэг болгосон болохыг мэдсэн.

        МБХийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн А-58 дугаар тушаалаар Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг, Монгол Улсын Их хурлын 69 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Төрөөс мөнгөний бодпогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн 2.1 дэх хэсгийг үндэслэн банкуудыг хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдуулж 2017.12.31-ний өдрийг хүртэл ногдол ашиг хуваарилахгүй байхыг даалгасан тушаал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг зөрчсөн, илт хууль бус, үндэслэлгүй шийдвэр болох нь дараах үндэслэлээр нотлогдоно.

Үүнд:

1.Компанийн Тухай Хуулийн 2.2-т “Банк санхүү, даатгал, үнэт цаасны салбарт компани үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг бусад хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар тус тус зохицуулна” гэж заасан байдаг бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас нь Компанийн Тухай Хуулийн тавдугаар бүлэг, ногдол ашиг, компанийн өмчийг шилжүүлэх нь Компаний Тухай Хуулийн зургаадугаар бүлэгг тус тус нарийвчлан зохицуулж байхаар хуульчилсан. Компанийн хувьцаа гэдэг нь Компаний Тухай Хуулийн 32.1-т “Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьиаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ” гэж заасныг ойлгоно. Компаний хувьцаа эзэмшигч нь 34.1.2-т “...компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах эрхтэй" гэж заасны дагуу ногдол ашиг авах нь хувьцаа эзэмшигчийн үндсэн эрх юм. Мөн тухайн компани ногдол ашиг хуваарилах шийдвэрийг Компанийн Тухай Хуулийн 46.1-т “...компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашиг хуваахилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигдчийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана”, 46.5-д “төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна” гэж тус тус заасны дагуу компаний дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг бие даан гаргах эрхтэй байна. Гэтэл МБХ нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрлэх асуудалд хууль бусаар хөндлөнгөөс оролцож, хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг авах үндсэн эрхийг зөрчиж, “Х” болон бусад банкинд ногдол ашиг хуваарилахгүй байх үүрэг даалгасан тушаал гаргасан нь Монгол Улсын Үндсэн Хуулийн тавдугаар зүйлийн 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасныг зөрчсөн хууль бус тушаал юм.

  1. Монголбанк нь Банкны Тухай Хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “...банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монголбанк тогтооно” гэж заасны дагуу банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоох эрх байгаа боловч уг заалтыг үндэслэн ногдол ашиг хуваарилахгүй байхыг даалгах эрхгүй юм.
  2. МБХийн 2015 оны 4 дүгээр сарын 01 -ны өдрийн А-58 дугаар тушаал Банкны Тухай Хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтыг үндэслэн “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногдол ашиг хуваарилахгүй байх”-ыг үүрэг болгосон нь хууль зүйн үндэслэл бүхий заалтыг баримтлаагүй байх бөгөөд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байна.
  3. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн 2.1 дэх хэсэгт “Банкуудын төлбөрийн чадварыг хадгалах хүрээнд өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар системийн болзошгүй эрсдэлээс хамгаалах чадварыг нэмэгдүүлж санхүүгийн салбарын дархлааг сайжруулна” гэж заасан байна. Энэ заалт Монголбанкинд ногдол ашиг хуваарилахыг хориглох эрх олгосон зохицуулалт агуулаагүй байна.
  4. МБХийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн А-58 дугаар тушаал нь баримтлах ёстой хуулийн заалтыг баримтлаагүй байх бөгөөд ногдол ашиг хуваарилахыг хориглох үндэслэл бүхий заалт тушаах нь” хэсэгт байхгүй байна.

Төв банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Монголбанк хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаа явуул байгаа банкны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй”  гэж заасан байдаг. МБХ уг заалтыг зөрчиж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа ““Х”” ХХК-ийн эрх хэмжээнд халдаж “2017 оны 12 дугаар сарын 31-нийй өдрийг хүртэл ногдол ашиг хуваарилахгүй байх”-ыг даалгасан нь хууль бус, үндэслэлгүй байна гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэл тодруулгадаа: Нэхэмжлэгч Л.Чын нэхэмжлэлтэй, МБХид холбогдох захиргааны хэрэгт Б.Ө миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

Нэхэмжлэгч Л.Ч нь 2019 оны 5 сарын 21-ний өдөр тус шүүхэд МБХид холбогдуулан “МБХийн 2010 оны 03 дугаар сарын 12- ны өдрийн А/02 дугаар тушаалын 2 дахь заалтын В дэх “ногдол ашиг хуваарилахгүй байх” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэх шаардлага бүхий нэхэмжлэл, 2019 оны 5 сарын 22-ны өдөр МБХид холбогдуулан “МБХийн 2015 оны 4 дүгээр сарын 01 -ны өдрийн А-58 дугаар тушаалын 3 дугаар заалтын А дахь “2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногдол ашит хуваарилахгүй байх хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 6 сарын 17-ны өдрийн ********* дугаар хэргийг нэгтгэх тухай захирамжаар Л.Чын нэхэмжлэлтэй, МБХид холбогдох хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дутаар зүйлийн 60.1-д заасныг үндэслэн нэгтгэсэн.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Лхагва овогтой Ч нь 2001 оноос эхлэн ““Х”” ХХК-ний энгийн хувьцааг худалдан авч хувьцаа эзэмшигч болсон. Хувьцаа эзэмшигч болсон үеэсээ ногдол ашиг хүртэнэ гэдэг итгэл үнэмшилтэй байсан боловч ““Х”” ХХК өнөөдрийг хүртэл нэг ч удаа хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг хувиарлаагүй бөгөөд энэхүү үйлдэлтэй нь холбогдуулан “Х” ХХК-аас ногдол ашиг хуваарилахгүй
байгаа талаар хүсэлт гарган тодруулахад “Х” 2019 оны 01 сарын 21-ны өдөр 3/359 тоот хариу албан бичгээр “...банк хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах асуудал нь Банкны тухай хууль болон банкны салбарын зохицуулагч, хянан шалгагч болох Монголбанкны зөвшөөрөл, хяналтын дор явагддаг ажиллагаа. МБХийн 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А 02 дугаар тушаалаар 2010 онд өөрийн хөронгийг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, энэхүү үүрэгтэй холбогдуулан иогдол ашиг хуваарилахгүй байх үүрэг болгосон...Монгол банкны Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарып 01-иы өдрийн А-58 дугаар тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл ногдол ашиг хуваарилахгүй байхыг үүрэг болгосон ” гэдэг хариу өгсөн.

Ийнхүү МБХид 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “...хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн захиргааны акт болох МБХийн 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/02 дугаар тушаалын 2 дахь заачтын В дэх хэсэг, 2015 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн А-58 дугаар тушаалын 3 дугаар заалтын А дахь хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, илт хууль бус болохыг тогтоож, уг хууль бус шийдвэрийн улмаас хохирсон бүх хувьцаа эзэмшигчдээс уучлал гуйсан, “Х” ХХК-д хувьцаа эзэмшигч нартаа ногдол аишг тараахыг даалгаж өгнө үү.. гэсэн гомдлыг гаргасан. 2019 оны 3 сарын 20-ны өдөр Монголбанкнаас гомдлын хариу өгөхийг шаардахад “..”Х” руу албан бичиг явуулсан байгаа уг албан бичгийн хариу ирэхээр нь хариу өгнө. Гомдлыг шийдврлэх хугацаа сунгасан” гэсэн хариу өгч 2019 оны 04 сарын 18- ны өдрийн ***тоот албан бичгээр Монголбанкнаас банкинд хяналт тавих чиглэлээр эрхлэх үйл ажиллагаа, хяналт шалгалт хийж бүрэн эрхийн дагуу хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашигийг хамгаапах, банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааг тогтмол хангуулах зорилгоор Монголбанк нь банкийг ногдол аишг хувааршахгүй байхыг ишардах эрхтэй байдаг” гэсэн хариуг ирүүлсэн.

МБХ нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн
шийдвэрлэх асуудалд хууль бусаар хөндлөнгөөс оролцож, хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг авах үндсэн эрхийг зөрчиж, “Х”инд ногдол ашиг хуваарилахгүй байх үүрэг болгосон 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/02 дугаар тушаалын холбогдох хэсэг, 2015 оны 4 дүгээр сарын 01 -ны өдрийн А-58 дугаар тушаалын холбөгдох хэсгүүд нь хуульд заасан үндэслэлээр гараагүй, илт хууль бус акт байна.

Нэг. МБХийн 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/02 дугаар тушаал нь “Х”инд 2009 онд хийгдсэн газар дээрх иж бүрэн шалгалтын дүнгээр “Банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдалд газар дээр нь иж бүрэн шалгалт хийж, үнэлгээ, дүгнэл г өгөх журам,?-ын дагуу дүгнэхэд “Сайн’' буюу 2.5 оноо авсныг тэмдэглэн зарим зөрчлийг арилгуулах зорилгоор, Монголбанкны захирлуудын зөвлөлийн 2010.02.23-ны өдрийн хурлын шийдвэр, Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийг үндэслэн “Х”ны төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралд ногдол ашиг хуваарилахгүй байхыг даалгасан тушаал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг зөрчсөн, хууль бус үндэслэлгүй шийдвэр болох нь дараах үндэслэлээр ноглогдоно.

Нотлогдох байдал:

  1. “Банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдалд газар дээр нь иж бүрэн шалгалт хийж,үнэлгээ, дүгнэлт өгөх журам”-ын 2 дугаар хавсралтын 2а-д “Сайн буюу 2,5” үнэлгээтэй
  2.  банк нь өөрийн хөрөнгө, дүрмийн сантай холбогдон гарсан хууль тогтоомжийн зөрчлийг өдөр тутмын үйл ажиллагааны явцад засах боломжтой болохыг заасан байх ба уг журамд заасны дагуу ““Х”” ХХК-д арга хэмжээ авах нөхцөл байдал үүсээгүй байна.
  3. Монголбанк нь Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийг /энэ зүйлийг 2018 оиы 01 дүгээр сарыи 18-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон үндэслэн тушаал гаргасан байдаг. Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т ‘\..Банк хуулъ тогтоомж зорчсон нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй, эсхүл Монголбанкны бүрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан шийдвэрийг энэ хуулийн 48 дугаар зүйлд зааснаас бусад байдлаар зорчсон бол тухайн зөрчлийн шинж байдлыгхаргачзан Монголбанк албадлагын дараахь арга хэмжээ авна: ...46.1.5. ногдол ашиг хуваарилахыг зогсоох” , 46 дугаар зүйлийн 46.4-д “Ногдол ашиг хуваарилах, төлөөлөн удирдах зөвлөл, банкны гүщэтгэхудирдлага, бусад эрх бүхий албан тушаалтанд цалин, урамшуулал, нөхөх олговор олгосны дараа өөрийн хөрөнгийн апиваа шаардлагыг хангахааргүй бол банкинд энэ хуулийн 46.1.5, 46.1.6-д заасан арга хэмжээг авна ” гэж тус тус заасан байдаг бөгөөд Монголбанк нь Банкны тухай хуулийн 46.1,46.4-т заасныг тус тус зөрчиж ‘ногдол ашиг хуваарилахгүй байх” гэсэн хууль бус, үндэслэлгүй албадлагын арга хэмжээ авсан.

Хоёр. МБХийн 2015 оны 4 дугээр сарын 01-ны өдрийн А-58 дугаар гушаал нь Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг, Монгол Улсын Их хурлын 69 дүгээр тогтоолын хавсрал гаар батлагдсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн 2.1 дэх хэсгийг үндэслэн банкуудыг хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдуулж 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ногдол ашиг хуваарилахгүй байхыг даалгасан тушаал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг зөрчсөн, илт хууль бус, үндэслэлгүй шийдвэр болох нь дараах үндэслэлээр нотлогдоно.

Нотлогдох байдал:

  1. Монголбанк нь Банкны Тухай Хуулийи 35 дугаар зүйлийн 35.2-т “...банкны хувь нийцүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөод түүний доод хэмжээг эдийн засгийн байдал, монгоний ханшны оорчлолт, банкнытөлбөрийн чадвар, эрхлэх үйл а.жшлагааиы онцлогийг харгшзан Монголбанк тогтооно” гэж заасны дагуу банкны хувь нийлүүлсэн хөронгийн доод хэмжээг тогтоох эрх байгаа боловч уг заалтыг үндэслэн ногдол ашиг хуваарилахгүй байхыг даалгах эрхгүй юм.

Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасап нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэп үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэх..5\ 30.5-д “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байна" гэж заасан байдаг бөгөөд “Х”ны 2015-2018 оны санхүүгийн тайлангийн
https://tdbm.mn/mn/financial-statement?tab=1745 веб хуудсанд нээлттэй байршуулсан мэдээллээс үзвэл 2015 онд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 50,000,011,000 /тавин тэрбум арван нэгэн мянга/ төгрөг, өөрийн хөрөнгийн дүн 646,962,871,000/зургаан зуун дөчин зургаан тэрбум есөн зуун жаран хоёр сая найман зуун далан нэгэн мянга/ төгрөг, хуримтлагдсан ашиг 427,275,369,000 /дөрвөн зуун хорин долоон тэрбум хоёр зуун далан таван сая гурван зуун жаран есөн мянга/ төгрөг, 2016 онд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 50,000,011,000 /тавин тэрбум арван нэгэн мянга/ төгрөг, өөрийн хөрөнгийн дүн 724,716,101,000 /долоон зуун хорин дөрвөн тэрбум долоон зуун арван зургаан сая нэг зуун нэг мянга/ төгрөг, хуримтлагдсан ашиг 484,229,822,000 /дөрвөн зуун наян дөрвөн тэрбум хоёр зуун хорин есөн сая найман зуун хорин хоёр мянга/ төгрөг, 2017 онд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 50,000,011,000 /тавин гэрбум арван нэгэн мянга/ төгрөг, өөрийн хөрөнгийн дүн 843,743,948,000 /найман зуун дөчин гурван тэрбум долоон зуун дөчин гурван сая есөн зуун дөчин найман мянга/ төгрөг, хуримтлагдсан ашиг 557,868,817,000 /таван зуун тавин долоон тэрбум найман зуун жаран найман сая найман зууран арван долоон мянга/ төгрөг, 2018 онд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 55,205,582,000 /тавин таван тэрбум хоёр зуун таван сая таван зуун наян хоёр мянга/ төгрөг, өөрийн хөрөнгийн дүн 928,780,083,000 /Есан зуун хорин найман тэрбум долоон зуун наян сая наян гурван мянга/ төгрөг, хуримтлагдсан ашиг 493,318,567,000 /дөрвөн зуун ерэн гурван тэрбум гурван зуун арван найман сая таван зуун жаран долоон мянга/ төгрөг байна.

  1. “Х”ны дүрмийн 4 дүгээр зүйл Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө. 4.1-т “Банк нь нэг бүрийн 15,128.34 /арван таван мянга нэг зуун хорин найман төгрөг 34 мөнгө/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4,000,000 /дөрвөн сая/ ширхэг энгийн хувьцаатай байна. Банк нь нийт 3,649,150 ширхэг энгийн хувьцаа гаргасан болно” гэж заасан байдаг бөгөөд одоогийн байдлаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 55,205,581,911,000/тавин таван тэрбум хоёр зуун таван сая таван зуун наян нэгэн мянга есөн зуун/ төгрөг байна. “Х” нь Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн А-58 дугаар тушаалын 1 дүгээр хэсэгт
    заасан банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ ханган ажиллаж байсан болох нь 2015-2018 оны санхүүгийн тайлангуудаар нотлогдож байна.Туүнчлэн Комгтаний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, хувьцаа нэмж гаргах замаар өсгөх хэлбэрээр өөрчилж болохооор зохицуулсан байдаг. Мөн Банкны гухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д “Баикны хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ, бутцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, худалдах, шилжуүлэх журмыг Монголбанк тогтооно” гэж заасан байдаг. МБХийн тушаалаар батлагдсан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмын 2.1-т банкны хувь нийлүүлсэн хорөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах арга хэмжээг нэг бүрчлэн заасан байдаг. Үүнд: 2.1.1 .Хувьцаа нэмж гаргах; 2.1.2.Ногдол ашгийг хувьцаагаар хуваарилах; 2. ТЗ.Өрийг хувьцаагаар солих; 2.1.4.Хувьцаанд хөрвөх нөхцөлтэй хоёрдогч өглөг байршуулах; 2.1.5.Нэгж хувьцааны үнийг өсгөх буюу бууруулах; 2.1.6.Хувьцааг нэгтгэх болон хуваах; 2.1.7.Хувьцаа эзэмшигч өөрийн хувьцааг бусдад худалдах; 2.1,8.Хувьцааг гэрээслэл, бэлэглэлийн гэрээний үндсэн дээр болон Иргэний хуульд заасан бусад хэлцлийн үндсэн дээр, хуульд зааснаар бусдад шилжүүлэх; 2.1.9.Хувьцааг шүүхийн шийдвэрээр бусдад шилжүүлэх; 2.1.10.Банк хувьцаа эзэмшигчээс хувьцааг буцаан худалдан авах (халаасны хувьцаа) гэж тус тус заасан.

Дээрхээс үзвэл хувь нийлүүлсэн хөрөнгийг хэмжээг өөрчлөх буюу нэмэгдүүлэх нь
ногдол ашиг хуваарилахгүй байх арга хэмжээтэй шууд холбоо хамааралгүй, хууль зүйн үндэслэлгүй байна

  1. Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019 оны 6 сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбарт: Баикны тухай хуулиар Банк нь ногдол ашиг хуваарилсны дараа Монголбанкнаас тогтоосон зохистой харьцаапы үзуүлэлт хаигагдах нохцөлд ногдол аишг хуваарилж болио, Төв банкны тухай хуулийи 19.1 дүгээр зүйлээр Монголбанк хадгаламж эзэмшигч, хариуцагчийн эрх ашгийг хамгаачах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зоршгоор банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажшлагааг нь зохицуулахтай холбогдох шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавихаар заасан...Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол банк нь ногдол ашиг хувааршсны дараа Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлт хангагдах нөхцөлд ногдол ашиг хуваарилж болно” гэж заасан байдаг” гэжээ.

“Х” нь Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг жил бүр хангаж ирсэн болох нь хэрэгт авагдсан 2015-2018 оны Монгол банкнаас “Х”ны гүйцэтгэх захирал О.Орхонд хүргүүлсэн тайлангийн хариунууд болон “Х”ны Ьир§:/ кйнп тп/гпп/1 1апс1а1-а1а1етеп1?1аЬ'"-1 745 веб хуудсанд нээлтгэй байршуулсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангасан талаарх тайлан, “Х”ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хгийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг 2010-2018 оны хооронд хэрхэн хангаж байсан талаарх тайлан” зэргээр нотлогдоно.

3.Төрөөс мөнгөний бодлогын галаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн 2.1 дэх хэсэгт “Банкуудын төлбөрийн чадварыг хадгалах хүрээнд өорийн хөрөнгийн хэмжээг нэмэгдуүлэх замаар системийн болзошгүй эрсдэлээс хамгаачах чадварыг нэмэгдуүлж, санхүүгийн салбарын дархлааг сайжруулна” гэж заасан байна. Энэ заалт Монголбанкинд ногдол ашиг хуваарилахыг хориглох эрх олгосон зохицуулалт агуулаагүй байна.

4.МБХийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн А-58 дугаар тушаалд ногдол ашиг хуваарилахыг хориглох хуулийн үндэслэл бүхий заалт‘ тушаах нь” хэсэгт байхгүй буюу ногдол ашиг хуваарилахгүй байх гэсэн хэсэг нь хуульд заасан үндэслэлээр гараагүй байна. Тодруулбал, Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлд МБХийн бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх багалгаа гээд 1.2-т “хууль тогтоомж, Мөнгөний бодлогын хорооны тогтоолд үндэслэн...шийдвэр гаргах, арга хэмжээ авах” бүрэн эрхтэй гэж заасан байна. Гэтэл МБХийн тушаалын “ногдол ашиг хуваарилахгүй байх” шийдвэр, арга хэмжээг ямар хууль тогтоомжийг үндэслэсэн гаргасан болох нь тодорхойгүй байна.

5.Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “...хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Монголбанк, торийн бусад байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, ишйдвэрт нь хууль бусаар нөлөөлж бюлохгүй”, ”Төв банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “ ..Монголбанк хяналтын чиг уүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа банкны дотоод хэрэгт хөндлонгөөс оролцохгүй’ гэж заасан байдаг. МБХ уг заалтыг зөрчиж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа ““Х”” ХХК-ийн Компанийн тухай хуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн ногдол ашиг хуваарилан олгох эсэх талаар шийдвэр гаргах эрх хэмжээнд халдаж “20/7 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногдол ашиг хуваарилахгүй байх-ыг даалгасан нь хууль дээдлэх зарчим болон хууль тогтоомжинд нийцээгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр МБХийн 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/02 дугаар тушаалын 2 дахь заалтын В дэх “ногдол ашиг хуваарилахгүй байх” гэсэн хэсэг ,2015 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн А-58 дугаар тушаалын 3 дугаар заалтын А дахь “2017 оны 12 дугаар сарын 31-ннй өдрийг хүртэл ногдол ашгийг хуваарилахгүй байх хэсэг нь нэхэмжлэтчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад гарсан, хуульд нийцээгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргаагүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /хүчингүй болсон/ 9 дүгээр зүйлийн 9.1-д Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиртааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана: 9.1.5 хууль бус үйлдэл, эс үйлдэхуйг гүйцэтгэхийг шаардсан; 9.1.7 захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; 9.1.9. захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэж заасан байдаг бөгөөд маргаан бүхий захиргааны актууд нь 2010 оны 03-р сарын 12-ны, 2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдрүүдэд тус тус батлагдсан учир тус захиргааны актуудад илт хууль бус шинж байгаа эсэхийг шалгахын тулд захиргааны акт гаргах үед үйлчилж байсан хууль буюу 2002 оны 12-р сарын 26-ны өдөр батлагдсан хуулийг мөн үндэслэв.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд
захиргааны акт илт хууль бус болно: 47.1.5 хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан; 47.1.6 иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” 47 дугаар зүйлийи 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зус тус заасан байдаг.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ илт хууль бус болохыг тогтоох’ гэж заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

  • МБХийн 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/02 дугаар тушаалын 2 дахь заалтын В дэх “ногдол ашиг хуваарилахгүй байх” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.
  • МБХийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн А-58 дугаар тушаалын 3 дугаар заалтын А дахь “2017 оны 12 дугаар сарын 31-ний одрийг хүртэл ногдол ашиг хуваарилахгүй байх хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа: 1. Нэхэмжлэгч нь МБХийн 2010 оны А/02
дугаар тушаалын в хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “иргэн,
хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан
үндэслэл байгаагүй” заасныг зөрчсөн тул илт хуульт бус болохыг
тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

МБХийн 2010 оны А/02 дугаар “Худалдаа
хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгийн тухай” тушаалын нэгдүгээр
хавсралтаар батлагдсан шалгалтын акт, материалаас үзэхэд (6 дугаар хуудас)
“Х” нь 6.6 тэрбум төгрөгийн дүрмийн сан болох хувь
нийлүүлсэн хөрөнгөтэй байжээ.

Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь банкны харилцагч, хадгаламж
эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгийг
хамгаалах, банк алдагдал хүлээх тохиолдолд алдагдлын тодорхой хэсгийг
нөхөх гол үүрэгтэй бөгөөд Монголбанк өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд
Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар банкны
хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний
ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны
онцлогийг харгалзан тогтоодог. Үүний дагуу МБХийн 2004 оны 200 дугаар тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 8 тэрбум төгрөг байхаар тогтоожээ.Үүнээс үзэхэд “Х”ны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь шалгалт хамрах хугацаанд Монголбанкнаас тогтоосон доод хэмжээг хангаагүй байсан байна.

2010 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Банкны тухай хуулийн 46
дугаар зүйлийн 46.1.5-д “банк Монголбанкны бүрэн эрхэд хамаарах
асуудлаар гаргасан шийдвэрийг зөрчсөн бол Монголбанк ногдол ашиг
хуваарилахыг зогсоох албадлагын арга хэмжээ авах”-аар заасан байна.

Иймд Монголбанк “Х”инд ногдол ашиг
хуваарилахгүй байхыг даалгах хууль зүйн үндэслэл бүрдсэн байсан байх тул
МБХийн 2010 оны А/02 дугаар тушаал нь Захиргааны
ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актад хамаарахгүй юм.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Компанийн тухай хуулийн 46.1, 46.5-
д заасны дагуу компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол Төлөөлөн удирдах
зөвлөл ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрийг бие даан гаргах эрхтэй
байна. Гэтэл МБХ компанийн Төлөөлөн удирдах
зөвлөлийн шийдвэрлэх асуудалд хууль бусаар хөндлөнгөөс оролцож, тушаал гаргасан нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3-т Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэж заасныг зөрчсөн”
гэжээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4-т “Төр нь үндэсний
эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын
нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”
гэж заасан байдаг. Үндсэн хуулийн энэхүү зохицуулалтын хүрээнд
санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар
үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилтыг
хэрэгжүүлэх үүрэг бүхий төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд нь
Монголбанк юм. Монголбанкны эрх хэмжээг Төв банк /Монголбанк/-ны
тухай хууль, Банкны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай
хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хууль болон холбогдох
бусад нарийвчилсан хууль тогтоомжоор зохицуулж өгсөн.

Банкны тухай хуулиар банк байгуулах зөвшөөрөл олгох, түүнийг
хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны
үндсэн зарчмыг тогтоох, банк болон банкны нэгдлийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрт албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл уг хууль нь Монголбанкнаас банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан банкны үйл ажиллагааны суурь дэг журам, хэм хэмжээг агуулсан хууль юм.

Банкнаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах харилцааг
зохицуулах энэ талаарх банкны үйл ажиллагааг Монголбанкны бүрэн эрхийг
тодорхойлсон хуулийн үндэслэлийг Төв банк (Монголбанк)-ны тухай
хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт "Монголбанк банкны үйл ажиллагааг зохицуулах", 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13-т “МБХ банкны өөрийн хөрөнгийн зохистой хэмжээг хангах зорилгоор түүний бүтэц, хэмжээг өөрчлөх”, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол банк нь ногдол ашиг хуваарилсны дараа Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлт хангагдах нөхцөлд ногдол ашиг хуваарилж болно", 43.2.5 дахь заалтад "Банкны үйл ажиллагааг хязгаарлах" гэж тус тус тогтоосон байна.

Иймд хуульд заасан Монголбанкнаас банкинд хяналт тавих чиглэлээр
эрхлэх үйл ажиллагаа, хяналт шалгалт хийх бүрэн эрхийн дагуу хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор Монголбанк нь банкийг ногдол ашиг хуваарилахгүй байхыг шаардах, хангуулах эрхтэй.

2.Монголбанкнаас баталсан "Банкны үйл ажиллагааны зохистой
харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам"-ын
1.3.2,-т хувьцаат капитал, цэвэр ашгаас байгуулсан нөөцийн сан,
хуримтлагдсан ашиг алдагдал, нэмж төлөгдсөн энгийн хувьцаа болон
хандивын капиталыг нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөд хамааруулахаар
заасан бөгөөд татвар төлсний дараах цэвэр ашгаас (эсхүл тусгайлан
байгуулсан сан) хуваарилагддаг хувьцааны ногдол ашиг болон банкны хувь
нийлүүлсэн хөрөнгө нь банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөд
хамаарах юм.

3.МБХийн 2010 оны А/02 дугаар тушаалын 2 дахь заалтын б хэсгээр “Х”инд “дүрмийн санг нэмэгдүүлэх”, в хэсгээр “ногдол ашиг хуваарилахгүй байх” зэргийг даалгасан үндсэн зорилго нь банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд оршиж байна. Учир нь банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь банкны эрсдэлээс хамгаалах чадвар ямар түвшинд байгааг бодитой харуулдаг бөгөөд банк байгуулагдаж, харилцагчдаас хөрөнгө татан төвлөрүүлэх хугацаанд банкны үйл ажиллагааг явуулах үндсэн эх үүсвэр болохоос гадна банк хүндрэлд орсон үед гарсан бэрхшээлийг шийдвэрлэх хүртэл хугацаанд гарсан урсгал алдагдлуудыг нөхөх чухал ач холбогдолтой юм. Иймд хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөхөд банкны өөрийн хөрөнгө, яалангуяа нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн хүрэлцээ хангалттай байх зайлшгүй шаардлагатай.

Түүнчлэн МБХийн 2001 оны 444 дугаар
тушаалаар батлагдсан “Банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдалд газар
дээр нь иж бүрэн шалгалт хийж үнэлгээ, дүгнэлт өгөх журам”-ын зорилго нь
Банкны тухай хууль, тогтоомж, МБХийн тушаалаар
батлагдсан заавар, журмыг банкууд хэрхэн хэрэгжүүлж байгаад
Монголбанкнаас газар дээр нь иж бүрэн шалгалт хийж банкны үйл
ажиллагаа, санхүүгийн байдлыг тодорхойлон үнэлгээ, дүгнэлт өгөх орших
бөгөөд үнэлгээ, дүгнэлт өгөхдөө Е Активын чанар, 2.Өөрийн хөрөнгийн
хүрэлцээ, 3 Ашигт ажиллагаа, 4 Төлбөрийн чадвар, 5 Зах зээлийн эрсдэлийн
мэдрэмж, 6 Удирдлагын чадварын үзүүлэлтийг тооцохоор заажээ. Мөн
журмын 20.2 дах хэсэгт нэгдсэн үнэлгээ 1.6-аас 2.5 хүртэл байвал сайн буюу
хүндрэл үүсч болзошгүй банк гэж тооцохоор заасан байна.

Иймд эрсдэлд суурилсан хяналт шалгалтын хүрээнд Монголбанкнаас
харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор
“Х”ийг ногдол ашиг хуваарилахгүй байхыг даалгасан нь
хууль зүйн үндэслэлтэй байна

4. Захиргааны ерөнхий хуулийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлснээ нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн
шаардлага нь үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа: Иргэн Л.Чын нэхэмжлэлтэй МБХид холбогдох захиргааны хэрэгт “Х” нь гуравдагч этгээдээр оролцох болсонтой холбогдуулан шүүхэд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Банк хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах асуудал нь Банкны тухай хууль болон банкны салбарын зохицуулагч, хянан шалгагч болох Монголбанкны зөвшөөрөл, хяналтын доор явагддаг үйл ажиллагаа юм.

“Х” ХХК нь хуулийн этгээдийн хувьд Компанийн тухай хуулийн дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр зохион байгуулагдаж. Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Банк, санхүү, даатгая, үнэт цаасны салбарт компани үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг бусад хуулиар, нийтлэг
харшцааг энэ хуулиар тус тус зохицуулна.” гэж заасны дагуу нарийвчилсан хууль болох Банкны тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг болно.

Өөрөөр хэлбэл, Банк хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг гараах асуудал нь Банкны тухай хууль болон банкны салбарын зохицуулагч, хянан шалгагч болох Монголбанкны зөвшөөрөл, хяналтын доор явагддаг үйл ажиллагаа юм.

Улмаар, Монголбанкнаас банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөж, эдийн засгийн байдал, банкны төлбөрийн чадварыг тогтвортой байлгах үүднээс “Х” болон Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй бусад арилжааны банкуудад ногдол ашиг хуваарилахгүй байх хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ тогтмол нэмэгдүүлэх шаардлагыг тавьсаар ирсэн болно.

Энэ нь Монголбанкны хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажил гэж бид ойлгодог.

Тодруулбал, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д ‘Ъанкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хоронгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны гөлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монголбанк тогтооно.” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, Монголбанк нь хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоох эрхтэйбөгөөд тус эрхийн хүрээнд ногдол ашиг хуваарилахыг хязгаарласан явдал нь хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоох үйл ажиллагааны нэг хэсэг гэж үзэх боломжтой.

Улмаар, тус банк нь Монголбанкны дээрх шаардлагуудыг дагаж мөрдож ирсэн бөгөөдтүүний улмаас хувьцаа эзэмшигч нарт ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр тараах боломжгүй байсан болно.

Хэдийгээр, Хувьцаа эзэмшигч нарт ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр тараах боломжгүй байсан ч банкны ашгаас банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтмол нэмэгдүүлж байгаа нь хувьцаа эзэмшигчийн банканд оруулсан хөронгийг нэмэгдүүлэх замаар хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувьцааны үнэ цэнийг өсгөж байгаа хэлбэр болно.

Тодруулбал, МБХийн 2010 оны 03 дугаар сарын 12-ны А/02 дугаар тушаалаар 2010 онд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, энэхүү үүрэгтэй холбогдуулан ногдол ашиг хуваарилахгүй байх, Мөн 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 404 дүгээр тушаалаар хувь нийлүүлсэн хорөнгийн доод хэмжээг 2013 оны 5 дугаар сарын 1-
ний өдрийн дотор 16.0 тэрбум төгрөгг хүргэх шийдвэр гарсан бөгөөд МБХийн энэхүү тушаалыг хэрэгжүүлэхдээ банк нэгж хувьцааныхаа нэрлэсэн үнийг 2,000 төгрөгөөс 5,000 төгрөг болгох замаар буюу нэгж хувьцаа тус бүрийн нэрлэсэн үнийг 3,000 гөгрөгөөр өсгөж хувьцаа эзэмшигчдийнхээ эзэмшиж буй хөрөнгийг нэмэгдүүлсэн болно.

Мөн түүнчлэн, МБХийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А- 58 дугаар тушаалаар хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50.0 тэрбум төгрөгт хүргэж, энэхүү тушаал гарсантай холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногдол ашиг хуваарилахгүй байхыг үүрэг болгосон. Энэхүү тушаалын дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 16.0 тэрбум төгрөг байсныг 2015 оны 12 дугаар сарын 28-ний өдөр 50.0 тзрбум төгрөг болгож нэмэгдүүлэхдээ хуримтлагдсан ашгаас нэмэгдүүлснээр хувьцааны нэрлэсэн үнэ 5,000 төгрөгөөс 15,128.34 төгрөг болгох замаар буюу нэгж хувьцаа тус бүрийн нэрлэсэн үнийг 10,128.34 төгрөг болгож нэмэгдүүлэн хувьцаа эзэмшигчдийнхээ эзэмшиж буй хөрөнгийг нэмэгдүүлсэн болно.

Өөрөөр хэлбэл, Хувьцаа эзэмшигч нарт ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр тараах боломжгүй байсан ч хувьцаа эзэмшигчийн банканд оруулсан хөрөнгө нэмэгдэж, хувьцааны үнэ цэнэ өсөж байгаа болно.

Мөн, Монголбанкны энэхүү шийвэр нь Торөөс монгөний бодлогын талаар баримтлах бодлогын хүрээнд гарсан шийдвэр:

Тодруулбал, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан "‘Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” 69 дүгээр тогтоол гарсан бөгөөд тус бодлогын 2.1 дэх хэсэгт “Банкуудын төлбөрийн чадварыг хадгалах хүрээнд өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар системийн болзошгүй эрсдэлээс хамгаалах чадварыг нэмэгдүүлж, санхүүгийн салбарын дархлааг сайжруулах.” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, Маргаан бүхий МБХийн тушаал нь Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлогын хүрээнд гарсан буюу банкны салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах зорилготой бодлогын шинжтэй шийдвэр юм.

Хэрэв эдгээр тушаалын холбогдох зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгох тохиолдолд Улсын Их Хурлын мөнгөний бодлогод оөрчлөлт оруулах асуудал яригдах боломжтой юм.

1. МБХийн 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/02 мдугаар тушаал болон 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А-58 дугаар тушаал нь аль хэдий нь хэрэгжсэн богөөд Аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангуудад засвар орох боломжгүй тухай:

Мөн, “Х” болон Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй бусад арилжааны банкууд нь санхүүгийн тайлангаа Олон улсын Ыягтлан бодох бүртгэлийн стандартын идагуу, олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар баталгаажуулдаг бөгөөд энэхүү тайлангууд нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг болно.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн санхүүгийн тайлангуудадодоо засвар орох боломжгүй болно.

4. Хуульд заасан хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргаагүй тухайд:Мөн, Хувьцаа эзэмшигч Л.Ч нь Хуульд заасан хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргаагүй.

Тодруулбал, “Х”ны хувьцаа эзэмшнгчдийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ээлжит хуралд хувьцаа эзэмшигч Л.Ч өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У 2018.04.24-ний өдөр нотариагаар гэрчлүүлсэн итгэмжлэлээр төлөөлж оролцуулсан байдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон болох нь мөн өдрийн хурлын “дугаар 01” протоколын 1 дүгээр хуудас дээр тэмдэглэгджээ, хуралд оролцсон хувьцаа эзэмшигч нар, түүний төлөөлөгчийн нэрийг хурлын нарийн бичгийн дарга Д.Даваажав тодорхой бичсэн байна.

Тус хувьцаа эзэмшигчдийн хурал дээр (хурлын тэмдэглэлийн 11 дүгээр хуудас хувьцаа эзэмшигч Б.Б: “Банк 2009 оноос хойш ногдол ашиг хуваарилсангүй Ногдол ашиг хуваарилах тал дээр банк ямар бодлого чиглэл баримталж байгаа вэ" гэж асуусан байдаг бөгөөд хариултыг тухайн хурал дээр танилцуулга, тайлбар хийж оролцож байсан тус банкны гүйцэтгэх захирлын орлогч С.О “Улс орны эдийн засагхямралтай байгаа өноогийн нохцөлд арилжааны банкуудын хөрөнгийн чадавхийг нэмэгдүүлэх үүднээс 2017 оныг дуустал ногдол ашиг хуваарилахгүй байх чиг үүргийг Монголбанкнаас бүх банкуудад өгч банкны дүрмийн сангийн хэмжээг 50 тэрбум төгрөгт хүргэсэн байгасГ гэж мэдээлэл өгсөн, Өөрөөр хэлбэл, МБХ 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ногдол ашиг хуваарилахгүй байх шийдвэр гаргасан болохыг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хувьцаа эзэмшигч Л.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У мэдсэн байна. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д заасны дагуу төлөөлөгч төлөөлүүлэгчийн нэрийн өмноөс хийсэн үйлдлийн улмаас үүсэх эрх, үүрэг нь төлөөлүүлэгчид бий болохоор хуульчилсан тул төлөөлөгч П.Урангоо мэдсэнийг Л.Ч мэдсэн гэж тооцох үндэслэлтэй байна.

Гэтэл нэхэмжлэлд “Х”ны 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 3/359 тоот албан бичиггэй танилцаад МБХийн ногдол ашиг хуваарилахыг хориглосон шийдвэр гарсан болохыг анх мэдсэн гэж бодит байдлыг өөрчлөн бичсэн нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д1 зааснаар 30 хоногийн дотор эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргахаар хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч МБХийн ногдол ашиг хуваарилахыг хориглосон шийдвэр гарсан болохыг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр мэдсэн боловч эрх бүхий байгууллагад хуульд заасан хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргаагүй байна.

Түүнчлэн, Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг үндэслэсэн байх бөгөөд тус Захиргааны ерөнхий хуулийг 2016 оны 7 дугаар сарын 1 -ний өдроөс дагаж мөрдсөн тул МБХийн 2015.04.01 -ний өдрийн А-58 дугаар тушаал гарахдаа батлагдаагүй хуулийг дагаж мөрдөх үпдэслэлгүй байсан.

Улмаар, “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолхалдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн тухайн хугацаанд хүчин төгөлдөр дагаж мөрдөөгүй байсан хуулийн хэм хэмжээг үндэслэн гаргаж байгаа нэхэмжлэлд 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг2 баримтлахгүй гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д3 зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд дээрх шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хариуцагчийн шаардлагыг дэмжиж байна гэжээ

  

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч МБХийн 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/02 дугаар тушаалын 2 дахь заалтын В дэх “ногдол ашиг хуваарилахгүй байх” гэсэн хэсгийг,  2015 оны 04 дүгээр сарын 01-ний  өдрийн А-58 дугаар тушаалын 3 дугаар заалтын А дахь “2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногдол ашиг хуваарилахгүй байх” хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

МБХийн 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ““Х”инд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай” А/02 дугаар тушаалын 2-ын в дэх заалтаар ногдол ашиг хуваарилахгүй байхыг “Х”ны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал нарт даалгасан байна.

Мөн МБХийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний  өдрийн “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” А-58 дугаар тушаалын 3-ын А-д “2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногдол ашиг хуваарилахгүй байх” гэж заасан байна.

Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино”, 2-т “Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ”, 5 дугаар зүйлийн 1-д  “Монголбанк энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зорилтыг хэрэгжүүлэхдээ дараахь чиглэлийн үйл ажиллагааг эрхэлнэ”, 7-д “банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэж тус тус хуульчилсан байна.

Мөн Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина”, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13-д “банкны өөрийн хөрөнгийн зохистой хэмжээг хангах зорилгоор түүний бүтэц, хэмжээг өөрчлөх” бүрэн эрхийг МБХ хэрэгжүүлэхээр тус тус заасан байна.

Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Банк нь Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, банкны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, эсхүл найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол Монголбанкнаас дараахь арга хэмжээг авна”, 48.1.1-д “зөрчил, дутагдлыг арилгах талаар албан шаардлага тавьж, сануулга өгөх”, 48.1.2-т “зөрчил, дутагдлыг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх”, 48.1.4-д “банкны өөрийн хөрөнгийг тогтоосон хугацаанд нэмэгдүүлэхийг үүрэг болгох”,48.1.16-д “Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад арга хэмжээ” гэж тус тус заасан байна.

Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Банк хууль тогтоомж зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй, эсхүл Монголбанкны бүрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан шийдвэрийг энэ хуулийн 48 дугаар зүйлд зааснаас бусад байдлаар зөрчсөн бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан Монголбанк албадлагын дараахь арга хэмжээ авна:”, 46.1.5-д  “ногдол ашиг хуваарилахыг зогсоох” гэж зохицуулсан байсан ба тус 46 дугаар зүйл нь  2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсон байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ зүйлд  заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ”, 15.2-т “Банкны үйл ажиллагааны чиглэлээр” 15.2.1-д “банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд “Х” ХХК нь банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компани байна.

            Төв Банк /Монголбанк/-ны тухай хууль болон Банкны тухай хуулийн дээрх зохицуулалтууд болон тус хуулиудын бусад зохицуулалтуудаас үзэхэд банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн эрх зүйн байдал нь онцлог бүхий байх ба банкны хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангахын тулд банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хуулиар тусгайлсан хязгаарлалтуудыг тусгаж өгсөн байна.

Иймд  хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэхийн тулд санхүүгийн зах зээлийн харилцаанд оролцогч банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанид илүү олон хуулийн хязгаарлалтууд үйлчилдэг, Монголбанкны зүгээс хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг хангахын тулд арилжааны банкны үйл ажиллагааг хяналт тавьдаг тул МБХийн тушаалуудаар ногдол ашиг хуваарилахгүй байхыг “Х”инд үүрэг болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй байна.

Шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа МБХийн А/02 дугаар тушаал болон А-58 дугаар тушаалын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлон маргаж байх боловч, илт илэрхий хууль бус захиргааны актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй байна. Үүнийг тайлбарлая:

Хууль тогтоогчоос илт гэж тодотгон хуульчилсан ба захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж, нэрлэж заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”

47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”,

47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”,

47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”

47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”

47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”,

47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”,

47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан байна.

Маргаан бүхий захиргааны актууд гарах үед үйлчилж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана”, 9.1.1-д “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай”, 9.1.2-т “бичгийн хэлбэрээр гаргасан захиргааны актыг батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй”, 9.1.3-д “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан”, 9.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх субъект тодорхой бус”, 9.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 9.1.6-д “нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн”, 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.8-д захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж тус тус заасан байна.

  Дээрх хуулиудад тусгайлан нэрлэж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй.

Илт хууль бус гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно.

            Монголбанкны үндсэн зорилт, чиг үүрэг нь банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах явдал байна.

            Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлснээр банкны хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалагдаж, банкны тогтолцооны тогтвортой байдал хангагдах үр дагавар үүсэх ба банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх нэг арга зам нь банкны хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй байх арга хэмжээ байна.

Үүнээс үзэхэд банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх нэг арга зам нь ногдол ашиг хуваарилахгүй байх явдал ба энэхүү арга хэмжээг авсанаар эцсийн дүндээ банкны өөрийн хөрөнгө нэмэгдэж, банкны хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалагдана, арилжааны банк нь хадгаламж эзэмшигч, банкны харилцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд тавих ёстой гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээс үзэхэд МБХ нь маргаан бүхий А/02 дугаар тушаал болон А-58 дугаар тушаалуудыг Монголбанкны үндсэн зорилт, чиг үүргийн дагуу буюу банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангахын тулд арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар олгогдсон бүрэн эрх, эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан байх тул маргаан бүхий А/02, А-58 дугаар тушаалуудын холбогдох хэсэг илт, илэрхий хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна гэж шүүх дүгнэлээ.    

            Дээр дурдсан Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.5 дахь заалт 2018 оны хуулиар хүчингүй болсон байх хэдий ч МБХийн 2018 оны А/02 дугаар тушаалыг гаргах үед хүчинтэй үйлчилж байсан тул МБХийн 2018 А/02-ыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй.

            Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь “МБХ нь “Х”ны үйл ажиллагаанд хууль бусаар хөндлөнгөөс оролцсон, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрлэх асуудалд хууль бусаар хөндлөнгөөс оролцсон, компанийн хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг үндсэн эрхийг зөрчсөн” гэсэн агуулгаар нэхэжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргаж байх хэдий ч банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн эрх зүйн байдал нь онцлог бүхий, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах асуудал нь Монголбанкны үндсэн чиг үүрэг, бүрэн эрх, энэ эрхийнхээ хүрээнд МБХ маргаан бүхий тушаалуудыг гаргасан талаар дээр тайлбарласан тул нэхэмжлэгч талын энэ тайлбар үндэслэлгүй.        

            Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13, Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.5 /энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/, 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.1.16-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Чын МБХийн 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/02 дугаар тушаалын 2 дахь заалтын В дэх “ногдол ашиг хуваарилахгүй байх” гэсэн хэсгийг,  2015 оны 04 дүгээр сарын 01-ний  өдрийн А-58 дугаар тушаалын 3 дугаар заалтын А дахь “2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногдол ашиг хуваарилахгүй байх” хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Чын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /зуун дөч дөрвөн зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ