| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 102/2015/07388/и |
| Дугаар | 00465 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 00465
| 2017 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2017/00465 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Санхүүгийн зохицуулах хорооны нэхэмжлэлтэй,
/Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 6, Засгийн газрын 4 дүгээр байр, өөрийн байранд байрлах/
Хариуцагч: Боржигон овогтой, Рэнцэнгийн Содномд холбогдох,
/Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун, АОС байр, 05 тоотод оршин суух, регистрийн дугаар УУ46101208/
Хариуцагч: Алаг адуут овогтой, Санжаагийн Сайнбатад холбогдох,
/Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун, АОС байр, 10 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧР74092516/
Хариуцагч: Хангараачин овогтой, Амарбаярын Шагдарсүрэнд холбогдох,
/Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун, АОС байр, 05 тоотод оршин суух, регистрийн дугаар УУ41050111/
Хариуцагч: Номин овогтой, Шагдарсүрэнгийн Энхбаярт холбогдох,
/Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун, АОС байр, 05 тоотод оршин суух, регистрийн дугаар УУ75022510/
Хариуцагч: Номин овогтой, Шагдарсүрэнгийн Баярсайханд холбогдох,
/Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Ривер гардан 311 дүгээр байр, 1002 тоотод оршин суух, регистрийн дугаар УУ69090814/
Хариуцагч: Номин овогтой, Шагдарсүрэнгийн Уламбаярт холбогдох,
/Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Ривер гарден 305 дугаар байр, 601 тоотод оршин суух, регистрийн дугаар УУ67050113/
Хариуцагч: Өндөрийнхөн овогтой, Бямбаагийн Хүрэлхүүд холбогдох
/Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Блю скай 44 Б дүгээр байр, 9 тоотод оршин суух, регистрийн дугаар ТБ74082516/
Зээлийн болон түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэвэлмаа, Б.Долгорсүрэн, хариуцагч Ш.Энхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад, хариуцагч С.Сайнбат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Даваадорж, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэвэлмаа, Б.Долгорсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Санхүүгийн зохицуулах хорооны нэхэмжлэлтэй, “УИД” ХК-ийн эрх бүхий албан тушаалтан болох Р.Содном, С.Сайнбат, А.Шагдарсүрэн, Ш.Энхбаяр, Ш.Баярсайхан, Ш.Уламбаяр, Б.Хүрэлхүү нарт холбогдох, зээлийн болон түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. Учир нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын эвлэрэн хэлэлцэж, гэрээ байгуулсан гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад, П.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан. Учир нь талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
Шүүх зохигчийн хүсэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороо нь Р.Содном, С.Сайнбат, А.Шагдарсүрэн, Ш.Энхбаяр, Ш.Баярсайхан, Ш.Уламбаяр, Б.Хүрэлхүү нарт холбогдох, зээлийн болон түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзориг, Б.Долгорсүрэн нар “...Санхүүгийн зохицуулах хорооны нэхэмжлэлтэй, УИД ХК-ийн эрх бүхий албан тушаалтан болох Р.Содном, С.Сайнбат, А.Шагдарсүрэн, Ш.Энхбаяр, Ш.Баярсайхан, Ш.Уламбаяр, Б.Хүрэлхүү нарт холбогдох, зээлийн болон түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч, хариуцагч талууд нь хоорондоо гэрээ байгуулж ажиллахаар тохиролцож эвлэрсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн нийт шаардлагаасаа татгалзаж байгаа болно” гэсэн нь шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзориг, Б.Долгорсүрэн, П.Магнайбаатар, Р.Цэвэлмаа нарын шүүхэд ирүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/486 дугаар “нэмж эрх олгох тухай итгэмжлэл”-ээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзориг, Б.Долгорсүрэн, П.Магнайбаатар, Р.Цэвэлмаа нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгов гэжээ.
Нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Р.Содном, С.Сайнбат, А.Шагдарсүрэн, Ш.Энхбаяр, Ш.Баярсайхан, Ш.Уламбаяр, Б.Хүрэлхүү нарт холбогдох, зээлийн болон түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороо нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүйболгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Санхүүгийн зохицуулах хорооны нэхэмжлэлтэй, Р.Содном, С.Сайнбат, А.Шагдарсүрэн, Ш.Энхбаяр, Ш.Баярсайхан, Ш.Уламбаяр, Б.Хүрэлхүү нарт холбогдох, зээлийн болон түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороо нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД