| 2017 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2017/00576 | Улаанбаатар хот | Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид би, Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, /Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингэсийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах/ Хариуцагч: Боржигин овогтой, Эрдэнэбатын Батзаяад холбогдох, /Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, 4 дүгээр хэсэг гудамж, 20 тоотод оршин суух, регистрийн дугаар УВ91022610/ Гэрээний үүргийн гүйцэтгэлд 269.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн төлөөлөгч Д.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Э.Батзаяагаас гар утасны төлбөр 266.000 төгрөг, нотариатын зардал 3.500 төгрөг, нийт 269.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Э.Батзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...269.500 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Батзаяа нь нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 269.500 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаанбанкны 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Орлогын мэдүүлгээр нотлогдож байх тул хариуцагчийн хүсэлтийн үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Батзаяад холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 269.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 8.735 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч Э.Батзаяагаас 4.368 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 4.367 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. ШҮҮГЧ Ж.СЭМЖИД |