| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2017/00451/и |
| Дугаар | 00577 |
| Огноо | 2017-03-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 00577
| 2017 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2017/00577 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид би,
Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
/Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингэсийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах/
Хариуцагч: Зөөдрөг овогтой, Сүрэнжавын Ууганцэцэгт холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармагийн 1 дүгээр гудамж, 22 тоотод оршин суух, регистрийн дугаар ХК83092902/
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 375.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн төлөөлөгч Д.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч С.Ууганцэцэгээс гар утасны төлбөр болох 369.000 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 375.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Ууганцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Скайтел ХХК-иас нэхэмжилсэн нийт 375.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ
Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн төлөөлөгч Д.Нарантуяа “...Хариуцагч С.Ууганцэцэгээс гар утасны төлбөр болох 369.000 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 375.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагчС.Ууганцэцэг хүлээн зөвшөөрч “...375.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хариу тайлбар гаргажээ.
Хариуцагч С.Ууганцэцэг нь “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 375.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Ууганцэцэгт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 375.000 төгрөг гаргуулах тухайиргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 11.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч С.Ууганцэцэгаас 5.950 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дүгээр данснаас 5.950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.СЭМЖИД