| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1595/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1661 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 17.2.3.2., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1661
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, иргэдийн төлөөлөгч Г.Ганбат, улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч Б.Э.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт ҮД:19-54 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б Э.Бд холбогдох эрүүгийн 1806 0877 21909 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ Төрийн Тусгай Хамгаалалтын Газрын Төрийн ордны хамгаалалтын албанд шалган нэвтрүүлэгч-хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 3-8 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 4 дүгээр хэсэг 48 дугаар гудамжны 1685 тоотод оршин суух бүртгэлтэй, Э.Б Э.Б
Холбогдсон хэргийн талаар:
Б.Э.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ломбарданд нэвтрэн орж, улмаар хийн гар буу буюу зэвсэг хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогч М.Шинэбаяраас гар утаснууд болон бэлнээр 220.000 төгрөгийг авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э.Б мэдүүлэхдээ: Мөрдөн
шалгах ажиллагааны явцад хэргийнхээ талаар мэдүүлсэн тул хэргийн талаар
ярихгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Шинэбаярын өгсөн: ...Төд удалгүй 10 цаг 20 минутын үед гаднаас хар өнгийн юүдэнтэй куртиктай, юүдэнг нь өмссөн, амандаа цэнхэр өнгийн масктай үл таних эрэгтэй хүн орж ирээд надад зарах утас байна уу гэж хэлэхээр би хугацаа нь дуусаад хураагдсан гар утаснуудаас нэгийг өгөөд үзүүлэхэд үзэж байгаад авахаар болоод АТМ ороод мөнгөө аваад ирье гэж хэлээд гараад төд удалгүй буцаж орж ирээд машиныг чинь цагаан өнгийн машин мөргөчихлөө гэж хэлэхээр би гадаа тавьсан байсан миний машиныг мөргөчихлөө гэж бодоод суудлаасаа босоод дотор хаалгаа онгойлгоход тэр залуу урдаас гар буу гаргаж ирээд цэнэглэхээр би шууд дотор хаалгаа хаагаад бариулнаас нь татахад тэр залуу татаж байгаад над руу буугаа чиглүүлээд байхаар нь би хаалганы бариулаа тавихад тэр залуу ломбардны дотор хэсэгт орж ирээд над руу буугаа чиглүүлээд газар хэвт гэж хэлэхээр нь би доошоо хэвтэхэд тэр залуу шууд сейфэн дээр очоод хаалгыг нь онгойлгоод дотроос нь 10 гаруй ширхэг гар утас, бэлнээр 220.000 төгрөг байсныг аваад 7 хоногийн дараа авч ирж өгнө гэж хэлээд гараад явсан. Тэгээд манайд хүн ороод ирэхээр нь цагдаа дуудаарай, буутай хүн дээрэмдсэн гэж хэлэхэд тэр хүн цагдаа дуудаж өгөөд гараад явсан. Тэгээд цагдаа ирсэн. Компьютерийн урд ширээн дээр байсан бэлэн 220.000 төгрөг болон сейфэнд байсан гар утаснуудыг эхний эгнээний 15-16 ширхэг гар утсыг авсан. Манай ломбардны хаалганы бүх түлхүүрүүдийг авч явсан. Өөр зүйл аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Болортуяагийн өгсөн: ...Нөхөр гал түлээд гэртээ байж байгаад 30-40 минутын дараа байх хадам аавын шалгагдаж байгаа Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр нөхрийн хамт очсон, гэхдээ очсон цагаа санахгүй байна. Тэнд нилээн удаж, тэндээс Баянзүрх дүүрэг дээр ирээд удалгүй буцаж, Ботаник дээр цайны газар хамт орж хоол идээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр дахин очиж, би оролгүй хүлээж байхад хадам аавын шалгаж байгаа цагдаатай нөхөр орж нилээд удаан уулзсан. Үдээс хойш цагийг мэдэхгүй байна, тэндээс бид 2 гэр рүүгээ очоод ороод удалгүй байж байхад цагдаа нар ирээд нөхөр Э.Бг авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Алтансүхийн өгсөн: ...“Тоёота Приус-20” маркийн 60-28 УБӨ улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл нь минийх юм. Би энэ машиныг 2017 онд худалдаж авч байсан, тэгээд мөнгөний хэрэг гараад 2018 оны 09 дүгээр сард унаж явах нөхцөлтэй ломбарданд тавьчихсан юм. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 08 цаг өнгөрч байхад хамт ажилладаг найз Э.Б эхнэр өнөөдөр эмнэлгээс гарч байгаа авах гэсэн юм аа, машинаа өгч байгаа ч гэж гуйгаад гэрийн гаднаас аваад явсан юм. Тэгэхдээ эхнэртэйгээ миний утсаар ярьж байсан санагдаж байна. Э.Б надтай дахин холбогдоогүй байж байгаад эхнэр нь 15 цаг өнгөрч байхад нөхөр Э.Бг нь цагдаа нар ирээд аваад явсан гэж уйлчихсан над руу яриад
хүрээд ирээч гэж дуудсан. Би гэрт нь яваад очиход цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Тэгээд юу болсныг гайхаад цагдаагийн газар ирсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Золбоотын өгсөн: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 10 цаг өнгөрөөд байх Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байх нэрийг мэдэхгүй ломбарданд өөрийн барьцаанд тавьсан гар утсаа сунгуулах гээд орохоор явж байхад цэнхэр өнгийн 1 удаагийн амны хаалттай, хар өнгийн малгайтай куртик өмссөн, өндөрдүү залуу ломбарднаас гараад урд талын гудамж руу ороод явчихсан. Би машинаа зогсоолд байрлуулаад удалгүй уг ломбарданд ороход ломбардны дотор хэсэгт цоожлуулчихсан ажилтан залуу нь цонхоороо дээрэмдүүлчихлээ, цагдаа дуудаарай гэхээр нь би өөрийн 88876513 дугаарын утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэр ломбардны ажилтан залуу нилээд сандарчихсан байсан, бусдаар хэвийн байх шиг байсан. Би тухайн үед юу дээрэмдүүлсэн талаар мэдээгүй, удалгүй цагдаа нар ирсэн тул би гар утсаа сунгуулчихаад яваад өгсөн. Тухайн үед би өөр зүйл анзаараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6365 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
буу, тусгай хэрэгслийн санд бүртгэлгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Э.Бгийн:
...Би тэр өдөр өглөө нь хамт ажилладаг найз Алтансүхээс машиныг нь гуйж аваад эмнэлгээс эхнэр Болортуяаг гаргаж авахаар явах замдаа машинаа хол байрнууд дунд тавьж, ганцаараа цэнхэр өнгийн нэг удаагийн амны хаалт, хар өнгийн урт малгайтай куртик, хар хөх өнгийн өмд, хар өнгийн пүүзтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байх нэр хаяггүй ломбарданд зарах гар утас асууж ороход эзэн нь бололтой 1 эрэгтэй хүн байсан. Надад 1 гар утас үзүүлээд авахаар болж, би ойролцоо байх АТМ орж 300.000 төгрөг аваад буцаж ломбарданд ороход нөгөө
эрэгтэй хүн ганцаараа байсан. Би гадна машиныг чинь шүргэчихлээ гэхэд тэр хүн ломбардны ар хэсгээс гарч ирэхэд нь гар буу гаргаж тулгаад газар хэвтүүлж, ломбардны дотор хэсэгт орж, онгорхой сейфнээс 10 гаруй гар утас, мөн ил байсан бэлэн 10.000 ба 20.000 төгрөгийн дэвсгэртээр 220.000-240.000 төгрөг байсныг авч гарсан. Гарахад ломбардны түлхүүр ил байхаар нь гаднаас цоожлоод гудамжаар тойрч зугтааж, нилээд явах замдаа айлуудын хашаа руу чиглүүлээд шидчихсэн. Тухайн үед сандарсан явсан болохоор сүүлд баригдаад мэдүүлэг шалгахад зааж өгч чадахгүй байсан. Тэгээд эмнэлэг орж эхнэрээ аваад явсан юм. Би хийн гар бууг хашаанд нууж, дээрэмдсэн гар утаснууд машины арын багаажинд хийсэн байсныг цагдаа нарт хэлж, үзлэг хийгээд хурааж авсан. Мөн дээрэмдэж авсан бэлэн мөнгийг өөрт байсан 300.000 төгрөгтэй нийлүүлээд 500.000 төгрөг болгосон байсныг цагдаад хураалгасан. Би найз Алтансүхээс машиныг гуйж авахдаа энэ талаар юу ч хэлээгүй, ер нь хэнд ч хэлээгүй юм. Би уг хийн гар бууг фэйсбүүкээс одоо хаягийг нь санахгүй байна, 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэр зарсан танихгүй эрэгтэйгийн нэр усыг мэдэхгүй, холбогдож байсан зурвас одоо устсан. Одоо тэр эрэгтэйг хаанаас яаж олохыг хэлж мэдэхгүй байна. Уг хийн гар бууны зөвшөөрөл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар тал/,
шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 108, 109, 110, 114-117, 120-121 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Э.Бг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ломбарданд нэвтрэн орж, улмаар хийн гар буу буюу зэвсэг хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогч М.Шинэбаяраас гар утаснууд болон бэлнээр 220.000 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.
Б.Э.Бгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргийн ялын доод хэмжээ таван жил байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, хохирогчид учруулсан хохирол болох гар утаснуудыг биет байдлаар буцаан өгч, бэлэн 220.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ломбарданд нэвтрэн орж, улмаар хийн гар буу буюу зэвсэг хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогч
М.Шинэбаяраас 5.100.600 төгрөгийн үнэ бүхий 19 ширхэг гар утаснууд болон бэлнээр 220.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч
М.Шинэбаярын өгсөн “...төд удалгүй буцаж орж ирээд машиныг чинь цагаан өнгийн машин мөргөчихлөө гэж хэлэхээр би гадаа тавьсан байсан миний машиныг мөргөчихлөө гэж бодоод суудлаасаа босоод дотор хаалгаа онгойлгоход тэр залуу урдаас гар буу гаргаж ирээд цэнэглэхээр би шууд дотор хаалгаа хаагаад бариулнаас нь татахад тэр залуу татаж байгаад над руу буугаа чиглүүлээд байхаар нь би хаалганы бариулаа тавихад тэр залуу ломбардны дотор хэсэгт орж ирээд над руу буугаа чиглүүлээд газар хэвт гэж хэлэхээр нь би доошоо хэвтэхэд тэр залуу шууд сейфэн дээр очоод хаалгыг нь онгойлгоод дотроос нь 10 гаруй ширхэг гар утас, бэлнээр 220.000 төгрөг байсныг аваад 7 хоногийн дараа авч ирж өгнө гэж хэлээд гараад явсан...” гэх /хх-ийн 65-66 дугаар тал/,
Хохирогч М.Шинэбаяр нь дээрэмдүүлсэн гэх 19 ширхэг гар утас болон бэлэн 220.000 төгрөгөө хүлээн авсан байх ба хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэргийн материалтай танилцахдаа илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 56, 122 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Э.Б нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хохирогч М.Шинэбаяр гомдол саналгүй болох нь хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн
Б.Э.Бгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойшлуулшгүйгээр баривчлагдаж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон байх тул нийт цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна. /хх-ийн 96-97, 101-102 дугаар тал/
Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, мөн хуулийн 23.1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хийн гар бууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц цагдаагийн байгууллагад шилжүүлж, 16 гб багтаамжтай флаш диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Б Э.Бг “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧИД Ч.АЛТАНЦЭЦЭГ
Н. БААСАНБАТ