Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Д.Буянтогтох /и/ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан

иргэдийн төлөөлөгч А.Доржсүрэн

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч Н.Арвинтариа

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ууганбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Рашзэвэг /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0312/   

шүүгдэгч Н.Эрдэнэчулуун  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай  явуулсан шүүх хуралдаанаар, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нямгэрэлийн Эрдэнэчулуунд холбогдох 201519000499 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-д 1 дүгээр курсэд сурдаг, Улаанбаатар Сүхбаатар дүүргийн Хандгайтад эмээгийндээ дүүгийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 50А-03 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нямгэрэлийн Эрдэнэчулуун /РДНО97111119/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Эрдэнэчулуун нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Си Эй Эй Си ХХК-ний ажилчдын байранд 7 настай эмэгтэй У.Урангоог буюу бага насны өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндэж, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Н.Эрдэнэчулуун нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Тухайн үед газ үнэрлэсэн байсан. Би ийм хэрэг хийе гэж бодоогүй. Миний ухаан санаа мансуурсан байсан. Би хүчиндэж, дур хүслээ хангаагүй гэв.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ  Би мансуурсан байсан юу ч мэдэхгүй гэсэн мөртлөө хуруугаараа оролдсон гэдгээ яаж мэдэж байгаа юм. Миний охинд одоо ямар хэцүү байгааг чи мэдэх үү. Шөнө орой унтаж чадахгүй цочиж сэрээд хэцүү байгаа. Манай эхнэрийн дүү өмнө нь нэг удаа амралтын газар руу авч явж байсан юм. Тэгээд нэг өдөр эхнэрийн дүү ирээд 2 хүүхдээ харуулах гэсэн юм аа гээд манай эхнэр болон надаас асуусан. Тухайн үед хүүхдийн маань хичээл амарсан байсан бас урьд нь явахад зүгээр яваад ирсэн болохоор нь итгээд явуулсан. Тэгээд нэг өдөр очсон чинь миний охин салагнаад юм ярьж, хэлж чадахгүй байсан. Маш их гомдолтой. Хохиролд 2.664.800 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогч У.Урангоо мэдүүлэхдээ Би орондоо хэвтээд унтаж байсан, тэгсэн Чука ах Урангоо гэж дуудаж сэрээсэн. Тэгээд сэрэхэд Чука ах миний турсикийг тайлаад өөрийнхөө өмдийг тайлаад миний боов руу хуруугаа хийгээд өвтгөөд дараа нь боовоо хийхэд би уйлсан. Намайг уйлахад амыг гараараа дараад аав, ээж, Амраа ах нартаа битгий хэлээрэй гээд байсан. Удалгүй Удвал эгч, Амраа ах нарыг ирж байгаа сургаар байшингаас гараад явчихсан. Намайг уйлаад сууж байхад Амраа ах, Удвал эгч нар орж ирэхээр нь би Чука ах миний боов руу хуруугаа хийгээд өөрийнхөө боовыг хийгээд байсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Нямдорж нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ ... Шөнө 01 цагийн үед манай хүү Гүррагчаа утсаар яриад Эрдэнэчулуун 8 настай Урангоог хүчиндээд зугтчихлаа гэхээр нь Эрдэнэ сумын 1 дүгээр багт байх газар дээрээ ирж Урангоог аваад шууд эмчид үзүүлсэн, үзсэн эмч нь Урангоог охин хальс бүтэн байна, харин хярзан нь бага зэргийн язарсан байна гэж хэлэхэд цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

Гэрч Д.Гүррагчаа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ 2015 оны 08 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед манай жолооны багш Амарбаясгалангийн эхнэр Удвал гэх хүүхний найзууд болох 2 хүүхэн, 1 залуу ирсэн. Тэгээд тэд нарыг урд талын амрагч нарын байшинд оруулж, гэрэл цахилгааныг нь асааж 1 савтай пиво хувааж уугаад ирсэн. Бид нар урагшаа явахдаа Эрдэнэчлуун, Урангоо хоёрыг ажилчдын байранд үлдээгэд явсан, бид нар нэг их удаагүй, 30-40 орчим минут болоод ирсэн. Тэгэхэд Урангоо байрандаа ганцаараа зүүн хойд талын орон дээр сэрүүн, айчихсан, шинжтэй хэвтэж байсан. Тэгээл яасан, айсан уу, гэсэн чинь өөдөөс Эрдэнэчулуун ах миний боов руу боовоо хийгээд байсан гэхээр нь Эрдэнэчулууны амьдардаг гэрт нь ороход хэвтэж байхаар нь босгож ирээд асуухад би тэгээгүй гээд байсан. Тэгэхэд нь хүүхэд худлаа ярихгүй гээд гэрт нь байсан модон сандлаар 2-3 удаа цохиод гэрээс нь гаргаж ирээд Налайх дүүргийн цагдаагийн утас хэд билээ гээд хэлтэл цамцаа тайлж үлдээгээд цээж, хөл нүцгэн баруун зүг рүү хашаа даваад зугтаачихсан. Тэгээд араас нь яваад олоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/

 

Гэрч Ү.Амарбаясгалан нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ Урангоо айчихсан, ажилчдын байрны зүүн талын орон дээр хэвтэж байсан. Тэгээд бид нарт Эрдэнэчулуун ах миний боов руу хуруугаа хийгээд, тэгээд боовоо хийгээд гээд уйлахаар нь үзэхэд орны бүтээлэг хэсэг газраа цус болчихсон байсан, мөн Урангоогийн өмсөж байсан дотоож нь цус болчихсон байхаар нь уур хүрээд Эрдэнэчулууны амардаг гэрт ороод Урангоог оролдсон талаар нь асуухад би тэгээгүй, би яасан юм бэ гээд байхаар нь Гүррагчаа ах гэрт нь байсан сандлар хэд цохиж аваад гэрээс нь чирч гаргаж ирээд Налайх дүүргийн цагдаа дуудаж өгнө гээд утсаа гаргаж ирсэн чинь Эрдэнэчулуун шууд зугтаачихсан. Тухайн үед Эрдэнэчулууныг би барьж  байсан боловч надаас зугтаагаад би цамцтай нь үлдсэн, хүнсний гааз уутанд хийж байгаад үнэртдэг байж магадгүй, өөрийнх нь унтдаг орны доороос гаазны зөндөө сав гарсан гэж байсан ба гэрээс 10 төгрөгний гялгар уут тасалж аваад байдаг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-30 дугаар хуудас/

 

Гэрч Х.Удвал нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ Бид нар амрагч нарын байрны гэрлийг асааж өгөөд ирэхэд Урангоо унтаж байсан орон дээрээ сууж байхаар нь яасан бэ гэж асуусан чинь Чука ах миний боов руу хуруугаа хийгээд бас өөрийнхөө боовыг хийсэн гэж хэлээд уйлсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/

 

Гэрч Д.Бат-Эрдэнэ нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ Хашааны хаалга хаачихаад Эрдэнэчулууны байранд орж, ах нь унтлаа шүү гэж хэлчихээд гарахад Урангоо орондоо орчихсон сэрүүн хэвтэж байсан, Эрдэнэчулуун ширээний баруун талын орон дээр хэвтээд зурагт үзэж байсан, мансуурсан байдал ажиглагдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

              Шинжээчийн 12305 тоот акт дүгнэлт Урангоогийн биед гэмтэл тогтоогдсонгүй, Урангоогийн охин хальсинд шинэ урагдал гэхээр зүйл тогтоогдсонгүй, үтрээнээс авсан арчдас, наалдсанд эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэнгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Эрдэнэчулуун нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Си Эй Эй Си ХХК-ийн ажилчдын байранд Бага насны өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй, 7 настай эмэгтэй У.Урангоог биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндсэн, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, насанд  хүрээгүй хохирогч У.Урангоогийн мэдүүлэг, гэрч Д.Нямдорж, Н.Гүррагчаа, Ү.Амарбаясгалан, Х.Удвал, Д.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрцэцэг, Э.Энхцэцэг нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч У.Урангоогийн насыг тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээ, шинжээчийн 12305 дугаартай дүгнэлт, шинжээчийн 7558 дугаартай дүгнэлт, шинжээчийн 7495 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ч.Эрдэнэболорын мөрдөн байцаалтанд шатанд өгсөн мэдүүлэг, Н.Эрдэнэчулууны сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Н.Эрдэнэнчулууны төрсний гэрчилгээ, шалгах хуудсанд ял шийтгэлгүй гэх лавлагаа, Н.Эрдэнэчулууны иргэний үнэмлэхний лавлагаа, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Эрдэнэчулуунд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3, мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Рашзэвэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдоогүй учраас хэрэгсэхгүй болгож мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь завдсан үйлдэл тул Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийг журамлаж ял оногдуулах санал гаргасан боловч өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хүчингийн гэмт хэрэг нь нууц далд аргаар 2 хүний хооронд явагддаг бөгөөд насанд хүрээгүй хохирогч У.Урангоо нь мөрдөн байцаалтын шатанд удаа дараагийн өгсөн мэдүүлэгтээ  миний өмдийг тайлаад бэлэг эрхтнийг нь хуруугаар оролдож байгаад дараа нь боовоо хийгээд хөдлөөд байсан гэж тогтвортой мэдүүлдэг. Мөн түүнчлэн хэрэг учрал болсны дараагаар үзлэг хийсэн эмч нар давхар нотлон мэдүүлдэг. Хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд үзлэг хийсэн эмч Энхцэцэгийн  мөрдөн байцаатанд өгсөн мэдүүлэгт Урангоогийн бэлэг эрхтэнд үзлэг хийхэд хярзангийн орчим бага зэрэг сэтэрсэн байсан, бэлэг эрхтнээс цус гарсан байдалтай охин хальс сэтэрсэн шинэ урагдалттай, цус гараад тогтсон байдалтай байсан гэж мэдүүлдэг. Мөн хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд шинжээчийн эмч Эрдэнэболорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт Онгон хальсны наана байх хальс язарсныг хараад охин хальс сэтэрсэн байх гэж бодсон байхаа. Урангоогийн бэлэг эрхтний охин хальс 1-5 цаг, 7-11 цагийн байдлаар 2 талдаа байрласан байна. Урангоогийн охин хальсны байршил их онцлогтой суурь маш намхан 0,2 см орчим, 5-7 цагийн байрлалд онгон хальс мэдэгдэхгүй байсан учир Э.Энхцэцэг эмч Урангоог үзээд охин хальсны наана байх үүдэвч хэсгийн язарсаныг охин хальс гэж харсан байх боломжтой гэж мэдүүлсэн байна. Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон дээрх шинжээч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Н.Эрдэнэчулуун нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ мансуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн, боовоо хийгээгүй зөвхөн хуруугаараа оролдсоноо мэдэж байна гэж мэдүүлэг өгдөг боловч хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд шүүх сэтгэц эмгэг судлалын 878 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд Н.Эрдэнэчулуун нь гэмт хэрэг үйлдэхдээ сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байгаагүй, тухайн хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлээ мэдэж, өөрийгөө удирдах чадвартай байсан, мөн хэрэг хариуцах чадвартай гэсэн шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Шүүгдэгч Н.Эрдэнэчулуун нь өөрийгөө мансуурсан гэж байгаа боловч мансуурсан талаар хавтаст хэрэгт нотлогдсон зүйл байхгүй, мансуурсан ч өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан учраас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

     Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх үндэслэл байхгүй. Харин Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, 56.1.6 дахь хэсэгт зааснаар бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул ял шийтгэлийг хүндрүүлж оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Эрдэнэчулуун нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох 2.664.800 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгч Н.Эрдэнэчулуунаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүнсний гааз сав, гялгар уут зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Эрдэнэчулууны цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд оролцуулан тооцох, хохирогчид 2.664.800 төгрөгийг төлөх төлбөртэй зэргийг дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Нямгэрэлийн Эрдэнэчулууныг бага насны өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэчулууныг 15 жил 1 сарын хугацаагаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Эрдэнэчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 15 жил 1 сарын хугацаагаар хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд багтааж, ялтан Н.Эрдэнэчулууны биечлэн эдлэх ялыг 15 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Эрдэнэчулуунд оногдуулсан 15 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Ялтан Н.Эрдэнэчулууныг цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Эрдэнэчулууны цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд оролцуулан тооцсугай. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүнсний гааз сав, гялгар уут зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц устгасугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 2.664.800 төгрөгийг ялтан Н.Эрдэнэчулуунаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ууганбаярт олгож, цаашид гарах хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Н.Эрдэнэчулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                         ШҮҮГЧИД                                     Ю.ЭНХМАА  

 

                                                                                                Д.БУЯНТОГТОХ