| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2017/0150/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/120 |
| Огноо | 2017-04-05 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Р.БАТНАСАН |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2017/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга А.Болор,
Улсын яллагч Р.Батнасан,
Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч Г.Сшүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Харчин овгийн Ганхуягийн Санчир, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Хатиган овгийн Энхтайваны Мөнх-Эрдэнэ нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625022798 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн. 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхон 456 тоотод оршин суудаг,
2010 оны 05 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хатиган овгийн Энхтайваны Мөнх-Эрдэнэ /регистрийн дугаар УК 94051531/,
2.Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоот 1-4 тоотод оршин суудаг,
2010 оны 11 дүгээр сарын 29-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 21 хоногийг ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Харчин овгийн Ганхуягийн Г.С/регистрийн дугаар УЦ 98040210/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Снь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Э.Мөнх-Эрдэнэтэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар их дэлгүүрийн орчимд иргэн Б.Ангарагийн халааснаас Ай фоне-6 маркийн гар утас хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Э.Мөнх-Эрдэнэ нь Г.Санчиртай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар их дэлгүүрийн орчимд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Ангарагийн халааснаас Ай фоне-6 маркийн гар утас хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт “…Би Санчиртай Сансарт уулзаж нэг шил архи хувааж уусан. Тэгээд Их дэлгүүр рүү найзтай нь уулзана гээд хамт явсан. Г.Схүний утсыг авсан. Би ард нь хүн хаагаад явж байсан...”гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“… 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би найз Санчиртай гэрийнх нь ойролцоо уулзаад хулгай хийх гээд Улсын их дэлгүүр хавьд очсон тэр хавиар явж байгаад Улсын их дэлгүүрээс Улаанбаатар их дэлгүүр орох замд бид хоёрын урд явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эмэгтэйгийнх нь халаасанд гар утас нь байхаар нь куртикных нь зүүн талынх нь халааснаас Г.Сгар утсыг нь авсан. Тэр авсан утас нь Ай фоне-6 маркийн ягаан өнгөтэй гар утас байсан. ... тэр өдөр бага зэрэг архи уучихсан явж байсан болохоор хулгай хийе гээд хамт явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-50/,
Шүүгдэгч Г.Сшүүхийн хэлэлцүүлэгт “…Би Мөнх-Эрдэнэтэй Сансарт уулзаж нэг шил архи хувааж уусан. Тэгээд хүнтэй уулзах гээд зам гараад явж байхад хохирогчийн халаасанд утас байсан. Тэгээд би утсыг нь авсан. Би өөрийн мэдэлгүй гар утсыг нь авсан байсан. Гар утсыг нь ченжид 250.000 төгрөгөөр зарсан...”гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“… 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Мөнхөө гэдэг найзтайгаа хамт Улсын Их дэлгүүрээс Улаанбаатар их дэлгүүр орох гээд явж байгаад урд явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эмэгтэйгийнх нь зүүн талынх нь куртикных нь халааснаас Ай фоне-6 маркийн ягаан өнгөтэй гар утсыг нь аваад халаасандаа хийгээд буцаагаад шууд Мөнхөөд өгсөн. ... Би тухайн үед Мөнхөөтэй хамт архи уучихсан байсан, тэгээд тэр хүний халаасанд нь гар утас нь ил харагдахаар нь утсыг нь авчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-46/,
Хохирогч Б.Ангарагийн “…Би 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ... өөрийн ай фоне-6 гар утсаа куртикныхаа гадна халаасанд хийгээд ... зам хөндлөн гаран Улаанбаатар их дэлгүүр рүү төв замын урдуур явж байхдаа халаасанд байсан гар утсаа үзтэл алга болсон байсан. ...шаргал ягаан өнгийн ай фоне-6 рөуз гоулд маркийн 355608907097890419 имей дугаартай гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-8,9/
Эд зүйлийн үнэлгээ /хх-6, 8/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-18/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-34/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /39/, Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-56/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7, 13, 14, 19/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, Шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-84-95/, Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-41-51, 53-54, 57/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-90-91/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Снь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Э.Мөнх-Эрдэнэтэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар их дэлгүүрийн орчимд иргэн Б.Ангарагийн халааснаас Ай фоне-6 маркийн гар утас хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь Г.Санчиртай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар их дэлгүүрийн орчимд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Ангарагийн халааснаас Ай фоне-6 маркийн гар утас хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Ангарагийн мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ, Г.Снарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.
Прокуророос шүүгдэгч Г.Санчирын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Снь Э.Мөнх-Эрдэнэтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хохирогч Б.Ангарагийн халааснаас “Ай фоне-6” маркийн гар утсыг хулгайлахдаа тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасан буюу уг гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн байна.
Харин шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь Г.Санчирыг хохирогч Б.Ангарагийн халааснаас “Ай фоне-6” маркийн гар утсыг хулгайлахад тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасан буюу хамжигч /учрах саадыг арилгах/-аар хамтран оролцсон байна.
Иймд шүүгдэгч Г.Санчир, Э.Мөнх-Эрдэнэ нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ангарагт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нараас тус бүр 600.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь тус шүүхийн 100900005406 тоот дансанд хохирол, төлбөрт гэж 600.000 төгрөгийг тушаасан байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Санчирын дээрх үйлдэлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа харгалзав.
Мөн шүүгдэгч Г.Санчир, Б.Мөнх-Эрдэнэ ар гэр, хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Снь 2016 оны 3 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биелэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан байхдаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоосон болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн диск 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ, Г.Снарын цагдан хоригдсон 5 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хатиган овгийн Энхтайваны Мөнх-Эрдэнэ, Харчин овгийн Ганхуягийн Г.Снарыг бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Ганхуягийн Санчирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Энхтайваны Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Санчирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 5 /тав/ сарыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялын хугацааг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Санчир, оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэм эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Санчир, Э.Мөнх-Эрдэнэ нарын тус бүр цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-дэх хэсэгт зааснаар Г.Санчир, Э.Мөнх-Эрдэнэ нараас тус бүр 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ангарагт олгож, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн тус шүүхийн 100900005406 тоот дансанд тушаасан 600.000 төгрөгийг хохирогч Б.Ангарагт олгосугай.
9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ, Г.Снарын эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мөнх-Эрдэнэ, Г.Снарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР