| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2017/00381/и |
| Дугаар | 00581 |
| Огноо | 2017-03-16 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 00581
| 2017 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2017/00581 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
/Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаа гудамж, өөрийн байранд байрлах/
Хариуцагч: “Биг могул коул энд энержи” ХХК-д холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингаравын байр, 1 давхарт байрлах, улсын бүртгэлийн бүртгэлийн дугаар 9019046139, регистрийн 5369223/
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 23.269.317 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэргэлэн, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч “Биг могул коул энд энержи” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 15.512.878 төгрөгийг төлж барагдуулсан учраас алданги болох 7.756.439 төгрөгөөс гаргуулах шаардлагаас татгалзаж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна гэжээ.
Хариуцагч “Биг могул коул энд энержи” ХХК-ийн төлөөлөгч Ж.Эрдэмбилэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай копмани Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох 15.512.878 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь “Биг могул коул энд энержи” ХХК-дхолбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 23.269.317 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Биг могул коул энд энержи” ХХК нь нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох 15.512.878 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэргэлэн алданги болох 7.756.439 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан болох нь Төрийн банкны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Орлогын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул зохигчийн хүсэлтийн үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Биг могул коул энд энержи” ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 23.269.317 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид “Биг могул коул энд энержи” ХХК-иас 117.757 төгрөгийг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.СЭМЖИД