Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/572

 

 

 

 

 

 

 

2021            05               14                                                  2021/ШЦТ/572

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С,

 

Улсын яллагч Б.Оюунцэцэг,

 

Шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч С.С,

 

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Б, Д.Х нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

    1. Монгол Улсын иргэн, 0000 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ХХК-нд менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, *** дүүрэг 00 дүгээр хороо ***йн 00 дугаар гудамжны 00 тоот хаягийн бүртгэлтэй боловч *** дүүрэг 00 дугаар хороо 00 дугаар байрны 00 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д.Х ,

 

    1. Монгол Улсын иргэн, 0000 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 00, ганцаараа *** дүүрэг 0  дугаар хороо *** гудамжны 00 тоот хаягийн бүртгэлтэй боловч *** дүүрэг 00 дугаар хороо *** хотхон 00 дугаар байрны 00 тоотод түр оршин суух хаягтай, урьд

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Г.Б

 

2

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Г.Б нь Д.Хтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03-04 цагийн хооронд****н шатан дээр хохирогч Г.Быг боож унаган зодох зэргээр хүч хэрэглэж түүний өмчлөлийн хар өнгийн савхин үүргэвч, “Samsung A6 plas” гар утсыг хууль бусаар авсны улмаас 660.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх,

 

Д.Х нь Г.Бтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03-04 цагийн хооронд ***н шатан дээр хохирогч Г.Быг боож унаган зодох зэргээр хүч хэрэглэж түүний өмчлөлийн хар өнгийн савхин үүргэвч, “Samsung A6 plas” гар утсыг хууль бусаар авсны улмаас 660.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Хн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө *** дээр явж байхад хохирогч өөрөө агсам тавьж дайраад ирсэн. Өөдөөс дайрахаар нь би өөрийнхөө биеийг хамгаалж хохирогчтой барьцалдан авч хавирч унагаасан” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 10 дугаар сарын 15 наас 16-нд шилжих шөнө Д.Х бид 2 *** орчим явж байхад хохирогч өөрөө эхэлж бид хоёрыг хоргоож эхэлсэн. Хохирогч найзуудтайгаа цуг явж байсан ба хохирогч бид хоёртой зууралдаад байсан. Тэгээд хоорондоо маргалдсанаас болоод хохирогчтой барилцсан. Хохирогчийн гар утсыг булааж аваагүй, газар уначихсан байхад нь авсан” гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс:

 

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 хуудас/,

 

Иргэн Г.Бы цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 15 хуудас/,

 

Хохирогч Г.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 04 цагийн үед **** шатан дээр явж байтал үл таних 2 эрэгтэй хүнтэй зөрөхөд нэг нь араас намайг боож унагаад дээрээс зодож эхэлсэн

 

... зодож дуусаад миний халаасыг ухаж байгаад нэг үүргэвчтэй хар өнгийн савхин цүнх, цэнхэр өнгийн Samsung A6 plas маркийн гар утсыг минь дээрэмдсэн ... үүдэн шүд доод хэсгээрээ эмтэрсэн, зүүн чих, доод уруул хавдсан ... гар утсаа хүлээн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 20-21

 

3

 

хуудас/,

 

Дамно ХХК-ий 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн БЗД2-20-907 дугаартай “Тус үнэлэгдэж буй гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээгээр 624.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29 хуудас/,

 

Хохирогч Г.Бы гар утас худалдан авч байсан тухай баримт /хх-ийн

 

  1. хуудас/,

 

Нэгжлэг хийж, эд зүйл зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, нэгжлэг хийсэн болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 68-71 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.М-н мэдүүлэг /хх-ийн 80 хуудас/,

 

Шүүгдэгч Г.Бгаас *** ломбардад 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Г.Бы эзэмшлийн гар утсыг барьцаалан зээл авсан тухай баримт /хх-ийн 81 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн

 

  1. хуудас/,

 

Яллагдагч Д.Хн мөрдөн байцаалтад өгсөн “... караокеноос гараад явж байтал үл таних 22-23 насны эрэгтэй хүн гарч ирээд Г.Б бид хоёр руу орилж, хашхираад өөдөөс ирсэн. Тэгэхээр нь би тухайн залуутай маргалдаж бие биеэ хэл амаар доромжилсон. Тэгсэн чинь тэр залуу миний цамцны энгэр хэсгээс бариад авахаар нь би хөлөөрөө хавирч унагаасан. Тэгээд би тэр залуугийн дээр зогсож байгаад чи одоо орилж, хашхирахаа боль гэх мэтээр үг хэлж байсан чинь Г.Б хажууд зогсож байснаа цагдаа ирж байна зугтаарай гэж хэлээд гүйгээд яваад өгөхөөр нь би араас нь гүйсэн. Улмаар Г.Б бид хоёр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцэст зочид буудалд би өөрийн LG маркийн гар утсаа барьцаанд тавьж орж хоносон. Тэгээд өглөө сэрсэн чинь Г.Б надад өчигдөр шөнө чиний унагаадаг залуугийн гар утас байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж авсан юм гэхэд шүүрч, булааж аваад зугтаасан чи анзаараагүй байх гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 хуудас/,

 

Яллагдагч Г.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн “... Д.Хтай хамт караокеноос архи согтууруулах ундаа хэрэглэчхээд 13 дугаар хороолол чиглэлтэй уруудаад алхаад явж байсан чинь 3 залуу архи согтууруулах ундааны хэрэглэсэн байдалтай явж байгаад нэг залуу нь үлдчихсэн Д.Х бид хоёрын урдаас хашхираад орилоод ирсэн. Д.Х тэр залуутай маргалдаж, ноцолдоод байхаар нь би очоод тэр залууг салгах гэсэн чинь над руу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугийн гэдэс, цээж хэсэг рүү нь гараа атгаж байгаад 1-2 удаа цохисон. Тэгээд салаад явж байтал газарт гар утас нь унасан байсан. Тэгэхээр нь би тухайн гар утсыг нь газраас аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 хуудас/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33, 35 хуудас/,

 

4

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53, 67 хуудас/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1531 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 55-58 хуудас/,

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-ийн 60 хуудас/,

 

ЦЕГ-ын нэгсэн сангийн лавлалаа /хх-ийн 38-40, 64-66 хуудас/,

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 63 хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хн өмгөөлөгч С.Соронзонболдоос шинээр гаргаж өгсөн хувийн байдалтай холбоотой болон иргэний нэхэмжлэгчид хохирол төлсөн талаар нийт 9 хуудас баримт зэргийг судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

 

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Ц.Мандал гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй гэж, шүүгдэгч Д.Хн өмгөөлөгч

С.Соронзонболд үйлдэл дээр маргахгүй, зүйлчлэлийг хөнгөрүүлэх гэсэн байр суурьтай оролцсон.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч, шүүгдэгч нар хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн цагаар гудамж талбайд шалтаг шалтгаангүй маргалдсан, хохирогч Г.Бы биед эхлээд Д.Х халдаж хавирч унагасан, шүүгдэгч Г.Б хохирогч Г.Быг газарт унасан байхад нь биед хүч хэрэглэн халдаж халааснаас нь гар утсыг авсан, зугтаарай гэж Д.Хд хэлээд гүйсэн, Д.Х гар утас авсныг тухайн үед хараагүй, мэдээгүй бөгөөд маргааш өглөө нь Г.Бг хэлэхээр мэдсэн, улмаар харилцан тохиролцож гар утасны кодыг гаруулан ломбардад барьцаалан

 

5

 

500.000 төгрөг авсан, уг мөнгөө зочид буудлын хөлс болон хоол авч идэхэд зарцуулан үлдсэн мөнгийг хуваан авсан үйл баримт тогтоогджээ.

Эндээс Г.Б, Д.Х нар хохирогчийн биед хүч хэрэглэн халдсан боловч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай бүхий нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Б, Д.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлэн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Н.Д.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө ***-н шатан дээр хохирогч Г.Бы эзэмшлийн Samsung A6 plus загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 624.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Г.Бгийн гэмт хэрэг үйлдэж олсон гар утас гэдгийг мэдсээр байж **** үйл ажиллагаа явуулдаг *** ХХК-ий “***” барьцаалан зээлдүүлэх газарт уг гар утсыг барьцаалан ашиглаж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 14/,

 

  • Хохирогч Г.Бы “Үл таних 2 эрэгтэй хүнтэй зөрөхөд нэг нь араас намайг боож унагаад дээрээс зодож эхэлсэн. Зодож дуусаад миний халаасыг ухаж байгаад цэнхэр өнгийн Самсунг А-6 плас маркийн гар утсаа дээрэмдүүлсэн. Би хүнээс утас гүйж байгаад ах Б-тай холбогдон дуудсан. Ах Б чиний гар утасны гэр чинь эвтэй дөрвөн амьтны орчим зам дээр байсан гэж хэлсэн ... гар утсаа хүлээн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 18-21/,

 

  • Дамно ХХК-ий 2020 оны 907 дугаартай “Тус үнэлэгдэж буй гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээгээр 624.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 28-29/,

 

  • 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүрэг 13 хороо Гар утас худалдааны төвийн *** үйл ажиллагаа явуулдаг *** ХХК-ий “***” барьцаалан зээлдүүлэх газраас “цэнхэр өнгийн артай, хар өнгийн дэлгэцтэй

... IMEI кодтой гар утсыг прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийн хураан авсан болон хураан авсан эд зүйлийг хохирогчийн эх Ц.А-д хүлээлгэн өгсөн тухай

 

6

 

мөрдөгчийн тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /хх 68-71/,

 

  • Иргэний нэхэмжлэгч Б.М-н “Тухайн гар утсыг барьцаалан 500.000 төгрөг авсан, хүү алданги нийлээд 540.000 төгрөгийн хохирол учирсан, хохирлоо гаргуулж авах хүсэлтэй” гэх мэдүүлэг /хх 80/,

 

  • Шүүгдэгч Г.Б нь *** ломбардад 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Г.Бы эзэмшлийн гар утсыг барьцаалан 500.000 төгрөгийн зээл авсан тухай баримт /хх 81/,

 

  • Яллагдагч Д.Хн “... Тэгсэн чинь тэр залуу миний цамцны энгэр хэсгээс бариад авахаар нь би хөлөөрөө хавирч унагаасан ... Г.Б хажууд зогсож байснаа цагдаа ирж байна зугтаарай гэж хэлээд гүйгээд яваад өгөхөөр нь би араас нь гүйсэн. Улмаар Г.Б бид 2 хорооллын эцэст зочид буудалд би өөрийн LG маркийн гар утсаа барьцаанд тавьж орж хоносон. Өглөө сэрсэн чинь Г.Б надад өчигдөр шөнө чиний унагаадаг залуугийн гар утас байна гэж хэлэхээр нь би гайхаад яаж авсан юм бэ гэж асуусан чинь гарт байхад нь шүүрч, булааж аваад гүйсэн, чи анзаарч хараагүй байх гэж надад хэлсэн. Тэр үед л тухайн залуугийн гар утсыг авсан талаар мэдсэн. Бид 2 тухайн гар утсыг зарж, өөрийн гар утсаа буудлын хоногийн мөнгөний барьцаанаас авъя гэж ярилцаад ... гар утсыг барьцаалсан. Хоносон буудлаасаа миний гар утсыг аваад, хоол идчихээд, мөнгөө хувааж аваад салсан, би мөнгөө хувийн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан” гэх мэдүүлэг /хх 88-89/,

 

  • Яллагдагч Г.Бгийн “... нэг залуу нь үлдчихсэн Д.Х бид хоёрын урдаас хашхираад орилоод ирсэн. Д.Х тэр залуутай маргалдаж, ноцолдоод байхаар нь би очоод тэр залууг салгах гэсэн чинь над руу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугийн гэдэс, цээж хэсэг рүү нь гараа атгаж байгаад 1-2 удаа цохисон. Тэгээд салаад явж байтал газарт гар утас нь унасан байсан. Тэгэхээр нь би тухайн гар утсыг нь газраас аваад явсан. Бид 2 хорооллын зочид буудалд очиж хоночхоод өглөө нь Д.Хд би өчигдөр маргалддаг залуугийн гар утас нь надад байгаа гэж анх хэлсэн. Улмаар бид 2 ярилцаж тохиролцож байгаад тухайн гар утасны кодыг гаргуулаад барьцаалан зээлдүүлэх газарт 500.000 төгрөгт барьцаалсан. Мөнгөө хувааж аваад салсан” гэх мэдүүлэг /хх 96-97/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын өмчлөх эрхэд хүч хэрэглэх аргаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр, илээр халдаж эд хөрөнгийг авсан байх, Мөнгө угаах гэмт хэргийн хувьд гэмт хэргийн замаар олсон хөрөнгө гэдгийг лавтай сайн мэдсээр байж гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр зориуд авч ашигласан байх гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус хангажээ.

 

Г.Б нь хохирогчийн гар утсыг авахдаа гараараа биед нь халдан цохисон үйлдлийг хүч хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас бусдын бие махбод болон эд хөрөнгөд бодитой хохирол учирсан байхыг заавал шаардахгүй, хохирогчийн эсрэг хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэн авахаар довтолсон үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

7

 

Шүүгдэгч Г.Б, Д.Х нар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа үйлдлийг санаатайгаар хүсэж хийсэн, уг үйлдэл болон учирсан хохирол хоёрын хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд Б овогт Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх”, Б овогт  Д.Хг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч ашиглан мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Д.Х, Г.Б нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.

 

Хохирогч Г.Б нь гар утас, гар утасны гэр, цүнх зэрэг эд зүйлээ дээрэмдүүлсэн гэх боловч хэргийн газарт гар утасны гэр үлдсэн байсан, цүнх байсан эсэх нь эргэлзээтэй байх тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гар утасны үнэлгээгээр авч үзсэн болно.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу гар утсыг барьцаалан зээлдүүлэх газраас хураан авч хохирогч талд хүлээлгэн өгсөн, барьцаалан зээлдүүлэх газар буюу иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлсөн талаарх баримтыг шүүх хэлэлцүүлэгт Д.Хн талаас гаргаж өгсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул Д.Х, Г.Б нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Д.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн боловч түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зураан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зураан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон ... гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн тохиолдолд яллагдагчаар татаж болохгүй” гэж заажээ.

 

Д.Х нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүнд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан /хх 84-85/ тогтоол хэрэгт авагдсан, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш даруй 2 жил өнгөрсний дараа яллагдагчаар татагдсан нөхцөл байдал тогтоогдсон тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.

 

Иймд Д.Хд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

8

 

хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Б нь хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жил өнгөрөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн 27 настай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

 

Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцооны байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 152 хоног нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 19 хоногийг нэмж, нийт 3 жил 19 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Ц.Мандал хорих ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулах санал тус тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Г.Бгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тодруулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Д.Х төлж барагдуулсан тул Г.Бд учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн согтуугаар үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага гэх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар

 

9

 

хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Г.Бгийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 152 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 19 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн 2 жил 19 хоногийн хугацаагаар нийт эдлэх ялын хэмжээг тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Бгийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, Г.Б нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 97 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааг эдлэх ялд оруулан тооцно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х, Г.Б нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,

 

36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Б, Д.Х нарт тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлэн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Н.Д.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

  1. Г.Бг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх”,  Д.Хг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

    1. Д.Хд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

    1. Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
 

10

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 152 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 19 /арван ес/ хоногийн хорих ялыг нэмж, нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 19 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан 2 жил 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Бгийн цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Х цагдан хоригдсон хоноггүй, Г.Б, Д.Х нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Г.ХАТАНЦЭЦЭГ