| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2017/00420/и |
| Дугаар | 00582 |
| Огноо | 2017-03-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 00582
| 2017 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2017/00582 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид би,
Нэхэмжлэгч: Тугчийнхан овогтой, Шаравдоржийн Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,
/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Нархан хотхон, Таун хаус байр, 5 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧЙ62031401/
Хариуцагч: Боржигон овогтой, Насан-Өлзийгийн Ихбаярт холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Блю скай, 44 Б байр, 5 тоотод оршин суух, регистрийн дугаар НЙ56071111/
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 28.954.152 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нарантунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ихбаяр нь 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Блю скай, 44 Б байр, 5 тоот орон сууцыг хөлслөхөөр болсон ба гэрээний дагуу 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны 10.800 ам доллар, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны хөлс 7.200.000 төгрөг, нийт 28.954.152 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Ихбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие орон сууц хөлслөх гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Блю скай, 44 Б байр, 5 тоот орон сууцанд нүүж орсон. Гэрээний үлдэгдэл төлбөр болох 28.954.152 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 18.954.152 төгрөгийг төлөхийг төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ш.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нарантунгалагийн “...Н.Ихбаяраас гэрээний дагуу үлдэгдэл төлбөрт 28.954.152 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Ихбаяр хүлээн зөвшөөрч “...үлдэгдэл төлбөр болох 28.954.152 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 18.954.152 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн хариу тайлбар гаргажээ.
Хариуцагч Н.Ихбаяр нь Ш.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болох 28.954.152 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан Ш.Алтанцэцэгийннэхэмжлэлтэй, Н.Ихбаярт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 28.954.152 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 10-ныөдөр төлсөн 302.721 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч Н.Ихбаяраас 151.360 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дүгээр данснаас 151.360 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Алтанцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.СЭМЖИД