Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/03

 

 

2017             12            26                                        2018/ШЦТ/03

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

         Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

         Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

         Иргэний нэхэмжлэгч О.М, Э.М,

         Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М.Мд холбогдох эрүүгийн 201610000212 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.М.

 

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Д.М.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хас банк’’-ний салбарт 2013 оноос 2016 оны хооронд теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 105.780.000 төгрөг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч М.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ахлах теллер дээр бэлгийн карт байдаг. Бусад теллертээ тараагаад гүйлгээ хийдэг байсан. Бусдаар чамд тэдэн карт хариуцууллаа гэсэн зүйл байхгүй. Би анх мэдүүлэг өгөхдөө ойролцоогоор 40, 50 сая байгаа байх гэж байсан. Яагаад мөнгөн дүнгээ хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилуулсан бэ гэхээр завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч тухайн үед бэлгийн картны борлуулалтыг бусад теллерүүддээ өгөөд гүйлгээ хийлгэхдээ ихэвчлэн над дээр ирж хийлгэдэг байсан. Бусад ажилчид ч бас ийм карт борлуулсан. Үүнд ийм ажиллагаа хийчих гээд ирдэг байсан болохоор зуун хэдэн сая төгрөг их байна гэхэд шинжээч томилуулах боломжтой гэж байсан. Би камерийн бичлэг үзэх байдлаар шалгуулмаар байна. Над дээр илэрсэн ч гэсэн бусад ажилчид хийсэн байх боломжтой гэж хэлж байсан. байцаагч удаа дараа авч үзээгүй гэв,

          

           Иргэний нэхэмжлэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Албан тушаалтныхаа хувьд гүйлгээ хийх эрх байсан. Тухайн данс нь аль нэг салбарын харьяалалтай эсвэл төв салбарын харьяалал дээр нээж болохгүй данс байсан. Учир нь юу гэхээр бүтээгдэхүүний онцлог нь аль ч нутаг орны, хэн ч хэндээ ямар дүнгээр бэлгийн картыг бэлэглэх боломжтой байсан учраас борлуулсан картыг барьж ирээд мөнгөө авъя эсвэл хадгаламж нээлгэе гэж ирсэн хүмүүст тэр гүйлгээг нь хийх үүрэгтэй байсан. Хохирогчийн төлөөлөгчийн хувьд хохирол яаж учирсан болохыг яаж тогтоосон бэ гэхээр үндсэн систем буюу дансанд хандаж байгаа хүмүүсийн бүртэл гэж байгаа / Хэний эрхээр хэзээ, хаана, яаж хандсан бэ гэдэг/. Энэ тандалтыг харахаар Дорноговь аймагт их тандалттай байсан. Борлуулалтын тоог хавтаст хэрэгт авагдсан 128 ширхэг анхан шатны баримтыг үзэхэд М өөрөө авч хэрэглэсэн эсэх нь тогтоогдохгүй хасагдсан дүнгээр нь тооцох юм бол 225 удаагийн үйлдэлтэй 105 000 000 төгрөгийг М авсан гэдэг нь харагдаж байна. Холбоотой харилцагч нь мэддэггүй байна гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Тухайн үед ажиллаж байсан бүх албан тушаалтны хувьд эрх байсан уу гэхээр эрх байсан гэхдээ гүйлгээ хийх эрхийг ашиглах байдлаар хувьдаа ашиглаж байгаа үйлдэл гаргасан албан тушаалтан нь М мөн юм гэсэн байдлаар энэ шүүх хуралдаанд оролцож байна. Хас банкны хувьд хохирол барагдуулах зорилготой шүүх хуралдаанд оролцож байна. Хохирлын хэмжээ сүүлд тогтоосон шинжээчийн дүгнэлтээр 105 780 000 төгрөг гэж байгаа. 2 удаа шинжилгээ хийсэн. 3-уулаа байж байгаад гаргасан. Хэрэг маргаан үүссэнээс хойш хохирол төлсөн зүйл байхгүй. Авсан хохирлын мөнгө гэх юм бол ажилтны нэрийн данс гэж байдаг. Үүнд хуримтлагдсан 1 551 308 төгрөг, түүний дараа 100 000, дараа нь мөн 178 000 төгрөгийг өгсөн. Нийт 1 830 000 төгрөг орчим хохирол хийсэн. Үүнийг хасаад дүн нь 103 950 691 төгрөг, 15 мөнгө болж байна гэв,

 

           Шүүгдэгч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2010 оны 09 сард Дорноговь аймгийн Хас банкинд теллерээр ажилд орсон. Тэгээд 2011 онд манай банкны “хадгаламжийн бэлгийн карт” гэх үйлчилгээ эхлэн хэрэгжиж эхэлсэн. ... миний хувьд харилцагч Хас банкин дээр харицагч дансандаа бэлэн мөнгө хийх гээд ирэхэд нь уг мөнгийг нь хийлгүйөөрөө авч оронд нь Хас банкны бэлгийн картны өглөгийн 5000424043 тоот данснаас мөнгө гаргаж дансанд хийдэг байсан. Мөн харилцагчийн нэр дээр данс нээгээд тэр дансанд нь бэлгийн картны өглөгийн данснаас мөнгө хийж өөрөө гаргаж авч байсан. Мөн ашигласан бэлгийн картыг дахин ашиглан мөнгө гарган авч байсан гэх мэт үйлдлүүд байгаа. Гэхдээ миний хувьд яг хэдийн хэмжээний мөнгө гарган авсанаа санахгүй байна. Өөрийн мэдэж байгаагаар 43 500 000 төгрөгийг авсанаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 240-241, 244 дүгээр хуудас /

 

           Иргэний нэхэмжлэгч О.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 6 сард Дорноговь аймгийн салбарт шалгалт ирсэн юм. Тэгээд шалгалтаар Хадгаламжийн бэлгийн картанд 2011 оноос одоог хүртэл баримтад шалгалт хийсэн. Уг шалгалтаар манайд ажиллаж байсан М.М нь шалгалтын явцаар Хас банкны бэлгийн картын үйлчилгээний 5000424043 тоот данснаас 138.100.000 төгрөгийг хувьдаа завшсан байна гэсэн шалгалтын дүн гарсан ба М нь уг мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тул Хас банкний дотоод Аудитын газраас шалгалт хийхэд М.М нь 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд Хас банкний бэлгийн картын өглөгийн 5000424043 тоот данснаас нийтдээ 172.690.000 төгрөгийн 499 ширхэг зарлагын гүйлгээ хийсэн байдаг. Үүнээс ажилтан М.М нь 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 27-ны хооронд уг Хас банкны бэлгийн картын өглөгийн 5000424043 тоот данснаас нийтдээ 142.380.000 төгрөгийн 225 ширхэг гүйлгээг хувьдаа ашиглах зорилгоор харилцагчийн бэлгийн картын дугаар ашиглан мөнгө авсан, мөн харилцагчийн бэлгийн картын дугаарыг давхардуулан мөнгө авсан, мөн гүйлгээнд гаргаагүй бэлгийн картыг хуурамчаар гүйлгээнд гаргаж мөнгө авсан, мөн бэлгийн картын Хас банкний өглөгийн 5000424043 тоот данснаас ямар нэгэн бэлгийн картын дугаар хийлгүйгээр мөнгө авсан гэж дүгнэлт гаргасан... Маас 142.380.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56-58 дугаар хуудас/,

          

           Гэрч С.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 4 срад М эгч надруу яриад чиний дансанд би 1.000.000 төгрөг хийсэн ба урьд нь надад өртэй байсан юм. Тэгээд 5 сард дахин над руу яриад миний данс руу 500.000 төгрөг хийчихлээ гэсэн ба би тэр үед хотод явж байсан. Тэгээд 250.000 төгрөгт юм захисан ба үлдэгдэл 250.000 төгрөгийг нь би хотоос ирээд данснаасаа гаргаж өгч байсан юм. Уг мөнгө ямар учиртай мөнгө миний дансанд хийснийг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59-60 дугаар хуудас/,

 

           Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...одоо би яг хэдэн онд гэдгийг санахгүй байна миний Хас банкний /5000799422/ тоот харилцагчийн дансанд ямар нэгэн утгагүй 1.000.000 төгрөг ороод ирсэн юм. Тэгээд би гайхаад байж байтал удалгүй Хас банкний Мд утсаар яриад таны дансанд би 1.000.000 төгрөг хийчихлээ, миний карт болдоггүй та картаараа аваад өгөөч гэхээр нь би картнаасаа авч өгч байсан юм. Нийт 2 удаа нэг саяаар мөнгө орж ирж байсан ба нийтдээ 2 сая төгрөг миний дансанд хийгээд би тэрийг нь гаргаж өгч байсан. Өөр дахин миний дансанд мөнгө хийгээд гаргуулан авч байсан зүйлгүй. Энэ нь ямар учиртай мөнгө байсныг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 62-63 дугаар хуудас/,’

 

            Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны дансанд нийтдээ 13 сая төгрөг ороод гарсан байсан. Үүнийг би огт мэдэхгүй. Миний хувьд уг дансыг огт ашиглаж байгаагүй гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 69 дүгээр хуудас/, Гэрч О.Эсоёлын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр хүнээс 1 000 000 төгрөг авч уг мөнгийг буцаан гаргаж байсан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 74 дүгээр хуудас/,

 

           Гэрч Г.Иын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр хүнээс 3 000 000 төгрөг авч уг мөнгийг буцаан гаргаж байсан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 75 дугаар хуудас/,

 

           Гэрч О.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр хүнээс мөнгө авч, буцаан гаргаж байсан зүйл байхгүй. ... дансандаа мөнгө оруулаад М гэх хүнд буцаан өгсөн зүйл байхгүй гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 84 дүгээр хуудас/,

 

           Гэрч Ш.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээг ашиглаж байгаагүй. Ямар учиртай 3 000 000 төгрөг миний нэртэй дансанд орж, буцаад гарсаныг мэдэхгүй. ... дансандаа мөнгө оруулаад М гэх хүнд авч өгсөн зүйл байхгүй гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 87 дугаар хуудас/,

 

           Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээг ашиглаж байгаагүй болохоор надад мэдэх зүйл байхгүй. ... дансандаа мөнгө оруулаад М гэх хүнд авч өгсөн зүйл байхгүй гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 89 дүгээр хуудас/,

 

           Гэрч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээг ашиглаж байгаагүй болохоор надад мэдэх зүйл байхгүй. ... дансандаа мөнгө оруулаад М гэх хүнд авч өгсөн зүйл байхгүй гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 91 дүгээр хуудас/,

 

           Гэрч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны дансанд юун мөнгө ороод гарсан талаар мэдэх зүйл байхгүй. ... дансандаа мөнгө оруулаад М гэх хүнд авч өгсөн зүйл байхгүй гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 93 дугаар хуудас/

 

           Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Ямар учиртай 4 000 000 төгрөг миний хүү, охины дансанд ороод гарсаныг мэдэхгүй гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 96 дугаар хуудас/,

 

           Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр 1 000 000 төгрөг миний нэртэй дансанд орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 107 дугаар хуудас/,

 

           Гэрч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр 500 000 төгрөг миний нэртэй дансанд орж, буцаад гарсаныг мэдэхгүй гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 110 дугаар хуудас/,

 

           Гэрч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр 1 000 000 төгрөг миний нэртэй дансанд орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 113 дугаар хуудас/,

 

           Гэрч О.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр 1 000 000 төгрөг миний нэртэй дансанд орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 116 дугаар хуудас/,

 

           Гэрч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр 200 000 төгрөг миний нэртэй дансанд орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 120 дугаар хуудас/,

 

           Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр миний нэртэй дансанд мөнгө орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 123 дугаар хуудас/,

 

           Гэрч Д.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр миний нэртэй дансанд мөнгө орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 126 дугаар хуудас/,

 

           Гэрч Х.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр миний нэртэй дансанд мөнгө орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 129 дугаар хуудас/,

 

           Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр миний нэртэй дансанд мөнгө орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 131 дугаар хуудас/,

 

           Гэрч С.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр миний нэртэй дансанд мөнгө орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 136 дугаар хуудас/,

 

           Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээг манай гэр бүлийнхэн огт ашиглаж байгаагүй. Манай эхнэр болон охины дансаар 1 500 000 төгрөг орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 139 дугаар хуудас/,

 

           Гэрч Ц.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр дансанд мөнгө орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 141 дугаар хуудас/,

 

           Гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр үйлчлүүлж байгаагүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 144 дугаар хуудас/,

 

           Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр манай хүүхдийн дансанд мөнгө орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 148 дугаар хуудас/,

 

           Гэрч Д.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр миний нэртэй дансанд мөнгө орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 126 дугаар хуудас/,

 

           Гэрч Х.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр миний нэртэй дансанд мөнгө орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 129 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр миний нэртэй дансанд мөнгө орж, буцаад гарсаныг мэдэхгүй. Миний нэртэй дансанд 2000 000 төгрөг орсоныг мэдэхгүй ... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 130 дугаар хуудас/, Гэрч С.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр данс нээлгэж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 136 дугаар хуудас/,

 

            Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Манай гэр бүл Хас банкны бэлгийн картын үйлчилгээг огт ашиглаж байгаагүй ... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 139 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ц.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Миний хувьд Дорноговь аймгийн Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр хүнээс бэлгийн карт бэлгэнд авч, Хас банкинд данс нээлгэж байсан зүйл огт байхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 141 дүгээр хуудас/, Гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр үйлчлүүлж байсан зүйл огт байхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 144 дүгээр хуудас/,

 

            Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр манай хүүхдийн нэртэй дансанд мөнгө орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 148 дугаар хуудас/,

 

            Гэрч М.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2014 онд би Хас банкнаар үйлчлүүлж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 151 дүгээр хуудас/, Гэрч О.Дүүмаамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картаар үйлчлүүлж байгаагүй, урамшуулал ч авч байгаагүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 153 дугаар хуудас/,

 

            Гэрч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... миний хүүхдийн дансанд ямар учиртай бэлгийн картны данснаас мөнгө орсоныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 154 дүгээр хуудас/,

 

            Гэрч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Бид нарын хувьд хүнээс 1 000 000 төгрөгийн бэлгийн карт бэлгэнд аваад түүнийгээ дансанд хийж байсан зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 159 дүгээр хуудас/,

 

            Гэрч Т.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... хүнээс бэлгийн карт бэлгэнд аваад данс нээлгэж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 162 дугаар хуудас/, Гэрч Л.Нямцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр миний нэртэй дансанд мөнгө орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 164 дүгээр хуудас/,

 

            Гэрч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр миний нэртэй дансанд 1 000 000 орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 168 дугаар хуудас/, Гэрч Б.Янжиндуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны дансаар 6 600 000 төгрөг орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 172 дугаар хуудас/,

 

            Гэрч П.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт бэлгэнд авсан зүйл авахгүй .... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 179 дүгээр хуудас/,

 

             Гэрч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр үйлчлүүлж байгаагүй. Ямар учиртай мөнгө дансанд ороод гарсаныг мэдэхгүй ... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 198 дугаар хуудас/,

 

            Гэрч З.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр миний охины нэртэй дансанд 2 000 000 төгрөг орж, буцаад гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 201 дүгээр хуудас/

 

            Гэрч Э.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 208 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 216 дугаар хуудас/,

 

            Гэрч Т.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 218 дугаар хуудас/,

 

            Гэрч В.Цэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны миний дансанд 1 000 000 төгрөг орж гарсан байсан. Энэ талаар мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх[1]ийн 223 дугаар хуудас/, Гэрч Г.ОюунТийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... ямар учиртай бэлгийн картны данснаас миний дансанд 1000 000 төгрөг орсоныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 227 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр огт үйлчлүүлж байгаагүй. ... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 230 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны данснаас ямар учиртай мөнгө манай 2 хүүхдийн дансанд орсоныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 233 дугаар хуудас/,

 

            Гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... ямар учиртай 1 000 000 төгрөг дансанд ороод гарсаныг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 238 дугаар хуудас/, Гэрч У.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 241 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны дансанд 1 000 000 төгрөг орсон талаар мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 244 дүгээр хуудас/,

           

            Гэрч Т.Цээпэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 247 дугаар хуудас/,

 

            Гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй, анх удаа л сонсож байна ... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 250 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй, анх удаа л сонсож байна ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 02 дугаар хуудас/,

 

            Гэрч О.Оний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй. ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 05 дугаар хуудас/,

 

            Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Харин 1 000 000 төгрөгийн бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй, анх удаа л сонсож байна ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 08 дугаар хуудас/,

 

            Гэрч Ш.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны 100 000 төгрөгийн бэлгийн карт хүнээс бэлгэнд авч хүүгийнхээ дансанд мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 12 дугаар хуудас/,

 

            Гэрч Ч.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 16 дугаар хуудас/, Гэрч Д.Бадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 20 дугаар хуудас/,

 

            Гэрч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны 1 000 000 төгрөгийн бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 23 дугаар хуудас/,

 

            Гэрч Ц.Эцоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хас банкны 1.000.000 төгрөгийн бэлгийн карт хүнээс бэлгэнд авч данс нээлгэж мөнгийг хийлгэж байсан зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

            Гэрч Г.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

            Гэрч Т.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...миний хувьд Хас банкинд 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 500127523 гэсэн хугацаатай хадгаламжийн данс нээлгэж байсан юм. Ингэхдээ бэлэн 793.000 төгрөгтэй нээсэн юм. Харин хас банкний бэлгийн картны данснаас ямар учиртай 500.000 төгрөг орсон гээд байгаа би бол мэдэхгүй байна....” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 36 дугаар хуудас/,

 

            Гэрч Ц.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй. Манай 2 хүүхдийн дансанд бэлгийн картны данснаас мөнгө орсныг нь мэдээгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 38 дугаар хуудас/,

 

            Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны 500 000 төгрөгийн бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 41 дүгээр хуудас/, Гэрч У.Ариунаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны 500 000 төгрөгийн бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 45 дугаар хуудас/,

 

            Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 48 дугаар хуудас/,

 

            Гэрч С.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

            Гэрч Я.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 53 дугаар хуудас/,

 

            Гэрч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 56 дугаар хуудас/,

 

            Гэрч Ч.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 59 дүгээр хуудас/, Гэрч С.Оролзодын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ж.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны 1 000 000 төгрөгний бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 63 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 65 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 67 дугаар хуудас/, Гэрч Ч.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны 100000 төгрөгийн бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 71 дүгээр хуудас/,

 

            Гэрч Л.Болор-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны 100000 төгрөгийн бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 74 дүгээр хуудас/,

 

            Гэрч К.С мартын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны 100 000 төгрөгийн бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 76 дугаар хуудас/,

 

            Гэрч Н.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны 500000 төгрөгийн бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 78 дугаар хуудас/,

 

            Гэрч Ж.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 80 дугаар хуудас/,

 

            Гэрч Ш.Яийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны 100000 төгрөгийн бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 82 дугаар хуудас/,

 

            Гэрч Ц.Цмын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны 50000 төгрөгийн бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 84 дүгээр хуудас/,

 

            Гэрч Г.Дн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны 100000 төгрөгийн бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 87 дугаар хуудас/

 

            Гэрч П.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны 1000000 төгрөгийн бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 91 дүгээр хуудас/,

 

            Гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны 1000000 төгрөгийн бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 94 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ч.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны 1000000 төгрөгийн бэлгийн карт хүнээс бэлгэнд авч дансандаа мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 97 дугаар хуудас/,

 

            Гэрч П.Эмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны 100000 төгрөгийн бэлгийн карт хүнээс бэлгэнд авч охидуудынхаа дансанд мөнгө хийж байсан зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 100 дугаар хуудас/,

 

            Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Хас банкны бэлгийн картын үйлчилгээгээр үйлчлүүлж байгаагүй... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 106 дугаар хуудас/,

 

            Аудитын шалгалтын тайланд: М.М нь ажиллах хугацаандаа бэлгийн картын 5000424043 тоот өглөгийн данснаас 162 гүйлгээгээр 113 190 000 төгрөгийг хувьдаа ашигласныг төлүүлж, банкийг хохиролгүй болгох шаардлагатай. Мөн дээрх хохирлын хэмжээн дээр аудитаар бүрэн нотлогдохгүй байгаа 29 190 000 төгрөгийг /63 гүйлгээгээр / М.М нь ашигласан, эсвэл ашиглаагүй эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулан, хохирлын хэмжээг тогтоолгож, нэмж төлүүлэх шаардлагатай гэжээ. / 3 дугаар хх-ийн 21 дүгээр хуудас /,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Мийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 134 дугаартай: “...Хас банкны Дотоод аудитын газрын аудитор С.ЭД нь Дорноговь аймгийн Хас банкны салбарын бэлгийн картын 5000424043 тоот өглөгийн дансаар М.Мын хийсэн гүйлгээг зайнаас шалгаж 142380000 төгрөгийн 225 гүйлгээг хувьдаа ашиглах зорилгоор хийсэн гэж 2016 оны 08 дугаар сарын 05-нд дүгнэлт гаргасан байна. Шинжилгээгээр бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь нэмэлт шинжилгээгээр 15660000 төгрөгийн ажил гүйлгээг баримттай. Бэлгийн карт нь өөр газар борлогдсон гэх боловч хаана хадгаламжийн нэгж болгон нээсэн талаар баримтгүй, хуулгаар тогтоогдохгүй байх 2600000 төгрөгийн гүйлгээ байна. Нэмэлт шинжилгээгээр нийт 124030000 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн бөгөөд үүнээс 18250000 төгрөгийн ажил гүйлгээг баримтгүй гэж үзсэн боловч хэн хариуцах нь тодорхойгүй. Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Хас банкны салбараас ирүүлсэн 264 баримтыг шалгасан гэх бөгөөд шинжилгээнд 257 ширхэг баримт ирүүлсэн. Энэ нь 2013 оны 01 дүгээр сарын 07-ноос 2017 оны 05 дугаар сарын 07-ныг хүртэлх хугацааг хамарсан ба нийт 146.930.000 төгрөгийн гүйлгээний баримт байна. Дээрх гүйлгээ нь ажилтан М.Мын гүйлгээ хийх эрхээр хийгдсэн байна. Дээрх гүйлгээнээс нийт 105.7800.00 төгрөгийн гүйлгээг М.М хариуцахаар байгаа бөгөөд 18.250.000 төгрөгийн ажил гүйлгээг баримтгүй гэж үзсэн тул хэн хариуцах нь тодорхой болсон үед нэмэгдэх магадлалтай байна..." гэсэн дүгнэлт /3 дугаар хх-ийн 245-247 дугаар хуудас/,

 

            Монгол банкны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд: Хэрэг үүсэх болсон шалтгаан буюу “Хадгаламжийн бэлгийн картын үйлчилгээний заавар” нь 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Тухайн үед шүүгдэгч нь ахлах теллер албан тушаалтай байсан байна. 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ахлах теллерийн ажлын байрны тодорхойлолтын 7.10, 7.13, 7.14, 7.15 дахь заалтууд, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын 6.6 дахь заалтын дагуу бэлэн болон бэлэн бус гүйлгээг хийх эрхтэй байсан. Баримтаар нотлогдсон хэрэг, зөрчлүүд нь Банкны тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай, Хөдөлмөрийн тухай хууль, МБЕ-ийн 2002 оны 12 дугаар сарын 30-ны 629 дугаар тушаалаар баталсан “монгол банкны кассын ажиллагааны журам”-йн дагуу өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлж гаргасан дараах журам, заавруудыг зөрчсөн байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7.1.4, 7.2.2, Хас банкны “Хадгаламжийн бэлгийн картын үйлчилгээний заавар”-ын 6.2, 6.3, Хас банкны кассын ажиллагааны журмын 3.8.1, 4.9.1, 4.9.2, 4.9.8, Хас банкны хөдөлмөрийн дотоод журмын 8.4, 8.5.13 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна гэжээ. / 4 дүгээр хх-ийн 126 дугаар хуудас/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-246 / зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.М.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хас банкны салбарт 2013 оноос 2016 оны хооронд теллерээр ажиллаж байхдаа банкны хууль тогтоомж зөрчиж, бусдад онц их хэмжээний буюу 105.780.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч М.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ахлах теллер дээр бэлгийн карт байдаг. Бусад теллертээ тараагаад гүйлгээ хийдэг байсан. Бусдаар чамд тэдэн карт хариуцууллаа гэсэн зүйл байхгүй. Би анх мэдүүлэг өгөхдөө ойролцоогоор 40, 50 сая байгаа байх гэж байсан. Яагаад мөнгөн дүгнээ хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилуулсан бэ гэхээр завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч тухайн үед бэлгийн картны борлуулалтыг бусад теллерүүддээ өгөөд гүйлгээ хийлгэхдээ ихэвчлэн над дээр ирж хийлгэдэг байсан. Бусад ажилчид ч бас ийм карт борлуулсан. ... гэв,

 

            Иргэний нэхэмжлэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Албан тушаалтныхаа хувьд гүйлгээ хийх эрх байсан. Тухайн данс нь аль нэг салбарын харьяалалтай эсвэл төв салбарын харьяалал дээр нээж болохгүй данс байсан. Учир нь юу гэхээр бүтээгдэхүүний онцлог нь аль ч нутаг орны, хэн ч хэндээ ямар дүнгээр бэлгийн картыг бэлэглэх боломжтой байсан учраас борлуулсан картыг барьж ирээд мөнгөө авъя эсвэл хадгаламж нээлгэе гэж ирсэн хүмүүст тэр гүйлгээг нь хийх үүрэгтэй байсан. Хохирогчийн төлөөлөгчийн хувьд хохирол яаж учирсан болохыг яаж тогтоосон бэ гэхээр үндсэн систем буюу дансанд хандаж байгаа хүмүүсийн бүртэл гэж байгаа / Хэний эрхээр хэзээ, хаана, яаж хандсан бэ гэдэг/. Энэ тандалтыг харахаар Дорноговь аймагт их тандалттай байсан. Борлуулалтын тоог хавтаст хэрэгт авагдсан 128 ширхэг анхан шатны баримтыг үзэхэд М өөрөө авч хэрэглэсэн эсэх нь тогтоогдохгүй хасагдсан дүнгээр нь тооцох юм бол 225 удаагийн үйлдэлтэй 105 000 000 төгрөгийг М авсан гэдэг нь харагдаж байна. Холбоотой харилцагч нь мэддэггүй байна гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Тухайн үед ажиллаж байсан бүх албан тушаалтны хувьд эрх байсан уу гэхээр эрх байсан гэхдээ гүйлгээ хийх эрхийг ашиглах байдлаар хувьдаа ашиглаж байгаа үйлдэл гаргасан албан тушаалтан нь М мөн юм гэсэн байдлаар энэ шүүх хуралдаанд оролцож байна. Хас банкны хувьд хохирол барагдуулах зорилготой шүүх хуралдаанд оролцож байна. Хохирлын хэмжээ сүүлд тогтоосон шинжээчийн дүгнэлтээр 105 780 000 төгрөг гэж байгаа. 2 удаа шинжилгээ хийсэн. 3-уулаа байж байгаад гаргасан. Хэрэг маргаан үүссэнээс хойш хохирол төлсөн зүйл байхгүй. Авсан хохирлын мөнгө гэх юм бол ажилтны нэрийн данс гэж байдаг. Үүнд хуримтлагдсан 1 551 308 төгрөг, түүний дараа 100 000, дараа нь мөн 178 000 төгрөгийг өгсөн. Нийт 1 830 000 төгрөг орчим хохирол хийсэн. Үүнийг хасаад дүн нь 103 950 691 төгрөг, 15 мөнгө болж байна гэв, Шүүгдэгч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2010 оны 09 сард Дорноговь аймгийн Хас банкинд теллерээр ажилд орсон. Тэгээд 2011 онд манай банкны “хадгаламжийн бэлгийн карт” гэх үйлчилгээ эхлэн хэрэгжиж эхэлсэн. ... миний хувьд харилцагч Хас банкин дээр харицагч дансандаа бэлэн мөнгө хийх гээд ирэхэд нь уг мөнгийг нь хийлгүй өөрөө авч оронд нь Хас банкны бэлгийн картны өглөгийн 5000424043 тоот данснаас мөнгө гаргаж дансанд хийдэг байсан. Мөн харилцагчийн нэр дээр данс нээгээд тэр дансанд нь бэлгийн картны өглөгийн данснаас мөнгө хийж өөрөө гаргаж авч байсан. Мөн ашигласан бэлгийн картыг дахин ашиглан мөнгө гарган авч байсан гэх мэт үйлдлүүд байгаа. Гэхдээ миний хувьд яг хэдийн хэмжээний мөнгө гарган авсанаа санахгүй байна. .... гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч О.Мгийн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 6 сард Дорноговь аймгийн салбарт шалгалт ирсэн юм. Тэгээд шалгалтаар Хадгаламжийн бэлгийн картанд 2011 оноос одоог хүртэл баримтад шалгалт хийсэн. Уг шалгалтаар манайд ажиллаж байсан М.М нь шалгалтын явцаар Хас банкны бэлгийн картын үйлчилгээний 5000424043 тоот данснаас 138.100.000 төгрөгийг хувьдаа завшсан байна гэсэн шалгалтын дүн гарсан ба М нь уг мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тул Хас банкний дотоод Аудитын газраас шалгалт хийхэд М.М нь 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд Хас банкний бэлгийн картын өглөгийн 5000424043 тоот данснаас нийтдээ 172.690.000 төгрөгийн 499 ширхэг зарлагын гүйлгээ хийсэн байдаг. Үүнээс ажилтан М.М нь 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 27-ны хооронд уг Хас банкны бэлгийн картын өглөгийн 5000424043 тоот данснаас нийтдээ 142.380.000 төгрөгийн 225 ширхэг гүйлгээг хувьдаа ашиглах зорилгоор харилцагчийн бэлгийн картын дугаар ашиглан мөнгө авсан, мөн харилцагчийн бэлгийн картын дугаарыг давхардуулан мөнгө авсан, мөн гүйлгээнд гаргаагүй бэлгийн картыг хуурамчаар гүйлгээнд гаргаж мөнгө авсан, мөн бэлгийн картын Хас банкний өглөгийн 5000424043 тоот данснаас ямар нэгэн бэлгийн картын дугаар хийлгүйгээр мөнгө авсан гэж дүгнэлт гаргасан....” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 4 срад М эгч надруу яриад чиний дансанд би 1.000.000 төгрөг хийсэн ба урьд нь надад өртэй байсан юм. Тэгээд 5 сард дахин над руу яриад миний данс руу 500.000 төгрөг хийчихлээ гэсэн ба би тэр үед хотод явж байсан. Тэгээд 250.000 төгрөгт юм захисан ба үлдэгдэл 250.000 төгрөгийг нь би хотоос ирээд данснаасаа гаргаж өгч байсан юм....” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...одоо би яг хэдэн онд гэдгийг санахгүй байна миний Хасбанкний /5000799422/ тоот харилцагчийн дансанд ямар нэгэн утгагүй 1.000.000 төгрөг ороод ирсэн юм. Тэгээд би гайхаад байж байтал удалгүй Хас банкний Мд утсаар яриад таны дансанд би 1.000.000 төгрөг хийчихлээ, миний карт болдоггүй та картаараа аваад өгөөч гэхээр нь би картнаасаа авч өгч байсан юм. Нийт 2 удаа нэг саяаар мөнгө орж ирж байсан ба нийтдээ 2 сая төгрөг миний дансанд хийгээд би тэрийг нь гаргаж өгч байсан....” гэсэн мэдүүлэг, Аудитын шалгалтын тайлан, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Мийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 134 дугаартай дүгнэлт, Монгол банкны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

           

            Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар дээрх дүгнэлтийг үндэслэн Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мд холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж, 105.780.000 төгрөг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэж зүйлчилж ирүүлснийг гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нь тохирсон гэмт хэрэг үйлдэх үеийн мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг банкны хууль тогтоож зөрчиж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж өөрчилж зүйлчлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Д.М.М Мыг банкны хууль тогтоож зөрчиж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.М нь 2008 оны 11 сарны 27-ны өдөр төрсөн хүү Бажиг овогт Ууганбаатарын Гэрэлт-Од, 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Бор-Очир овогт Эгийн Ренжүн нарын хамт өрх толгойлон амьдардаг эх болох нь хавтаст хэрэгт авагдсан хүү У.Гэрэлт-Од, хүү Э.Ренжүн нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Ү.Мөнхбат, А.Баянжаргал, Б.Э, Т.Ууганбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2348 дугаартай албан бичиг, Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 390 дугаартай шийдвэр зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч М.Мын бага хүү болох 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Бор-Очир овогт Эгийн Ренжүн нь шийтгэх тогтоол гарах үед 2 нас 9 сар 3 хоногтой байх тул шүүгдэгч М.Мыг 3 хүртэлх насны хүүхэдтэй эх гэж үзэх үндэслэлтэй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэжээ. Иймд шүүгдэгч М.Мд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв. Иргэний нэхэмжлэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Хохирлын хэмжээ сүүлд тогтоосон шинжээчийн дүгнэлтээр 105 780 000 төгрөг гэж байгаа. Авсан хохирлын мөнгө гэх юм бол ажилтны нэрийн данс гэж байдаг. Үүнд хуримтлагдсан 1 551 308 төгрөг, түүний дараа 100 000, дараа нь мөн 178 000 төгрөгийг өгсөн. Нийт 1 830 000 төгрөг орчим хохирол хийсэн. Үүнийг хасаад дүн нь 103 950 691 төгрөг, 15 мөнгө болж байна” гэснийг шүүгдэгчийн зүгээс маргаагүй байх тул шүүгдэгч М.Маас 103 950 691 төгрөг 15 мөнгө / нэг зуун гурван сая есөн зуун тавин мянга зургаан зуун ерэн нэгэн төгрөг арван таван мөнгө / - ийг гаргуулж Хас банкинд олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч М.Маас мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн шинжээч нарын зардал болох 1214952 төгрөгийг гаргуулж, шинжээч Д.М, Б.Алтанбаатар нарт олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Мын эзэмшлийн Ү0713000074 улсын бүртгэлийн дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 12 айлын 3 тоот 17 мкв талбай бүхий 1 өрөө байр, LG маркийн 42 инчийн телевизор, DAEWOO маркийн саарал өнгийн 2 хаалгатай хөргөгч зэргийг битүүмжилснийг хохирол төлүүлэх зорилгоор Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн санхүүгийн баримтыг хэргийн хамт хадгалах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчийн хувийн байдал, анх удаагаа гэмт хэрэг үйлдснийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэлээ.

 

               Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

               1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мд холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар өөрчилж зүйлчилсүгэй.

 

               2. Шүүгдэгч Д.М.М-ыг банкны хууль тогтоож зөрчиж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

               3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд 100 000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 / тав / жил 6 / зургаа / сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

               4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

               5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Маас 103 950 691 төгрөг 15 мөнгө / нэг зуун гурван сая есөн зуун тавин мянга зургаан зуун ерэн нэгэн төгрөг арван таван мөнгө / - ийг гаргуулж Хас банкинд олгосугай.

 

               6. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

               7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчид төлөх зардал 1214952 төгрөгийг шүүгдэгч М.Маас гаргуулж, шинжээч Д.М, Б.Алтанбаатар нарт олгосугай.

 

               8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн санхүүгийн баримтыг хэргийн хамт хадгалсугай.

 

               9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Мын эзэмшлийн Ү[1]0713000074 улсын бүртгэлийн дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 12 айлын 3 тоот 17 мкв талбай бүхий 1 өрөө байр, LG маркийн 42 инчийн телевизор, DAEWOO маркийн саарал өнгийн 2 хаалгатай хөргөгчийг хохирол төлүүлэх зорилгоор Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

               10. 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд холбогдох шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

               11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД