Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/355

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Галбадар би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, улсын яллагч Г.Анармөнх, шүүгдэгч О.Б, Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд хялбаршуулсан журмаар, нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анармөнх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О.Б, Б.П нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1911 0087 30448 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны ... дугаар сарын ...-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1981 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан ................тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай О.Б

            Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дууны найруулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, ...............тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай Б.П /

 

Холбогдсон хэргийн талаар:

О.Б нь 2019 оны 3 дугаар сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн ......дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тавьж өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдан, Б.П-н толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Б.П нь 2019 оны 3 дугаар сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн ....дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тавьж өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдан улмаар О.Бы толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

Шүүгдэгч О.Б нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгийг үнэн зөв өгсөн гэв.

Шүүгдэгч Б.П нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгийг үнэн зөв өгсөн гэв.

            Хохирогч О.Б нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ: Гомдол саналгүй мэдүүлэх зүйлгүй гэв.

            Хохирогч Б.П нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ: Гомдол саналгүй мэдүүлэх зүйлгүй гэв.

  Б.П мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: ”...машинаа байрлуулчихаад буугаад очтол цохиод авахаар нь би тойрч зугтаагаад өмсөж явсан куртикээ тайлаад машиныхаа цонхоор хийсэн. Тэгсэн намайг барьж аваад дахиж цохиод байсан учир зүүн гарыг нь бариад хашлаганаас зуурчихсан байсан чинь бараан гараараа цохиод байсан ...хоёр шанаа хөндүүрлэж байна, хацар хөндүүрлэж байна, хүзүү хэсэгт улайж шалбарсан, баруун талын араа хөндүүрлэж хазаж болохгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-н 14-15/

О.Б мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...Гандангийн уулзвар дээр очоод миний зүүн талд зогсохоор нь би цонхоо нээгээд залуу хүн байж дүрмээрээ яваач гэж хэлэхэд ганц машин оруулахад үхлээ юу чи, чиний урдуур орохоор яадаг юм гэхээр нь би машинаасаа буугаад цонх нь онгорхой байхаар нь би заамдаж барьж аваад цааш нь түлхсэн ба бид хоёр маргалдаж байхад машин сигналдаад байхаар нь тэгвэл хойшоо гараад зогсчих гэж хэлэхэд нөгөө залуу баруун гар тал руугаа эргээд хойшоо явдаг зам дээр зогсохоор нь би хойноос нь очиж машинаа зогсоогоод бууж барьж авчихаад тавиад дахин чихнийх нь араас тойруулж гараараа бариад дахин цааш  нь түлхэхэд хойшоо ухраад миний уруул хэсэгт гараараа цохиход миний уруул дотор талдаа язарсан ...тухайн гэмтлийг миний бие урчуулсан нь үнэн. Миний биед учруулсан гэмтлийг бол Б.П урчуулсан” гэх мэдүүлэг /хх-н 32-33/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3193 тоот дүгнэлтэнд: 1. Б.П-н биед тархи доргилт, баруун хацар, хүзүүнд зулгаралт, эрүү баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй 5. Дээрх гэмтэл нь 2019.03.09-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. /хх-н 28/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3192 тоот дүгнэлтэнд: 1. О.Б биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй 5. Дээрх гэмтэл нь 2019.03.09-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

О.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 32-33/

Б.П-н мөрдөн шалгах ажиллагаан яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 36-37/

О.Б хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-н 51/

Б.П-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-н 50/

О.Б иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-н 38-39/

О.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 40/

Б.П иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-н 41-42/

Б.П-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч О.Б, Б.П нар нь 2019 оны 3 дугаар сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тавьж өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдан харилцан зодолдож О.Бы биед биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.П-н биед тархи доргилт, баруун хацар, хүзүүнд зулгаралт, эрүү баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

О.Б, Б.П нарын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3193 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3192 тоот дүгнэлт, О.Б, Б.П нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэргээр нотлогдоно.

Прокуророос О.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.П-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тус тус хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчдоос нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, мэдүүлэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  О.Б-г 600 нэгж буюу 600.000  төгрөгөөр торгох, Б.П-г 600 нэгж буюу 600.000  төгрөгөөр торгох  улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгч нарын гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгч нараас торгох ялыг 3 сарын хугацаанд төлөх тухай хүсэлтыг харгалзаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, Боржигон овгийн Батболдын Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/, Б.П-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд, Б.Пд   оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Б, Б.П нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  5. Шүүгдэгч О.Б, Б.П нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Б, Б.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Л.ГАЛБАДАР