| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1523/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1662 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1662
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч О.Багшбаяр,
шүүгдэгч М.Э.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт ҮД:19-54
шүүгдэгч Ц.Э.Б, түүний өмгөөлөгч Л.Бурмаа ҮД:04-75,
хохирогч Б.Баатархүү, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр ҮД:06-19 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.БЭ.Бид, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б Э.Бт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0148 41558 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
М.Э.Б нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны
нутаг дэвсгэр, 33 дугаар сургуулийн хажууд хохирогч Б.Баатархүүг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Ц.Э.Б нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 33 дугаар сургуулийн хажууд хохирогч Б.Баатархүүг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баатархүү мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 06-ны орой 18 цагт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 33 дугаар сургуулийн урд талын туслах зам дээр би эхнэрээ ажлаас нь авах гээд явж байсан юм. Манай эхнэр жирэмсэн байсан. Тухайн үед гадаа хүйтэн, гулгаатай, хальтиргаатай байсан. Цагаан сарын баяр дөхсөн үе байсан тул замын түгжрэл их байсан. Төв замыг сонгож явж байгаад би Сансарын туслах замыг сонгоод 2 дугаар эгнээгээр явж байсан. Тэгээд хар өнгийн “Соната-6” маркийн машин 1 дүгээр эгнээнээс миний урдуур дохио өгөөд эргэсэн. Би зам тавьж өгсөн. Хэсэг миний урд явж байгаад тэр хар өнгийн “Соната-6” маркийн машин дахин 1 дүгээр эгнээ рүү орсон. Тэгэхэд нь би 2 дугаар эгнээнд зэрэгцээд явж байсан. Тэр хар өнгийн “Соната-6” маркийн машины урд явж байсан “Приус-20” маркийн машин баруун гар тийшээ эргээд явсан. Тэр үед би чигээрээ явах боломжгүй байсан тул баруун тал руу эргэх боломжтой байсан болохоор дохиогоо өгөөд эргэсэн. Тэр хар өнгийн машины байршлаас миний унаж явсан машин тал илүү урагшаа гарсан байсан. Би тэр машины урдуур нь ороод баруун гар тийшээ явсан. Гэтэл араас хар машин гэрлээ асаагаад шахаж орж ирээд аваараа татаад зам хаагаад зогссон. Тэгээд би зогсоод машин дотроо сууж байсан. Гэтэл Э.Б жолоо барьж явсан хар куртиктэй, Э.Б ногоон куртиктэй жолоочийн нөгөө талаас хоёулаа бууж ирсэн. Э.Б түрүүлж ирээд миний машины шил цохиод, хаалга руу 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би цонхоо онгойлгосон. Би тухайн үед айсан. Намайг бодоход залуу, том хүүхдүүдээс би урдуур нь дайраад орсон болохоор ингэж байна гэж бодсон. Тэгээд би цонхоо нээгээд чи яаж байгаа юм бэ? гээд зандарсан. Тэгээд хаалга онгойлгоход машинаас заамдаж чирч буулгаад, машинд нааж байгаа намайг хавсарч унагаахдаа тохойгоороо эрүү рүү тохойлдсон. Тэгээд би газар унасан. Нүдний шил унасан. Би уначихаад босоод ирэхэд Э.Б миний зүүн шанаа руу цохисон. Тэгээд машиндаа суугаад явсан. Өөрсдөө намайг зодоод зугтсан. Тэгээд 50 метр яваад түгжрээд зогсож байсан. Тэгээд би араас нь гүйж очоод машины дугаарыг нь бичлэг хийх гэтэл дугаараа аваад машиндаа хийсэн. Би кабиныг нь онгойлгох гэтэл Э.Б намайг тэвэрч аваад ах аа уучлаарай гэсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа ирэхээр хуулийн байгууллагаар шийдүүлнэ гэж хэлсэн. Э.Б Э.Бийг машинаа аваад зугт гэсэн. Тэгээд Э.Б намайг тэврээд хаашаа ч хөдөлгөхгүй зогсож байхад Э.Б машинаа унаад зугтаад нэг их холдолгүй өөдөөс нь ирж явсан 470 маркийн машинтай мөргөлдөөд зогссон. Э.Б намайг тэврээд тавихгүй байсан. Тэгээд би найз
чинь аваар хийчихлээ гэж хэлсэн. Тэгээд Э.Б аргагүйн эрхэнд намайг тавиад араас нь явсан. Би хамт араас нь бас явсан. Тэгээд энэ хоёр аваар хийсэн тул дугаараа машиндаа зүүсэн. Би дугаарынх нь зургийг дарсан. Цагдаа ирээд автын асуудлаа шийдээд араас ирээрэй гэж хэлсэн. Миний шүдний туушин яс хугаралтай, үүдний 2 шүд хөдөлсөн. Одоо миний насанд энэ гэмтэл эдгэрнэ гэж байхгүй. Миний урд хоёр шүдийг нь авч байж хиймэл шүд хийнэ гэсэн. Би үүдэн хоёр шүд бүтэн болгоод өгвөл энэ хоёр залууд гомдолгүй. Өргөдөл өгсний орой Э.Б “уучлаарай та өргөдлөө авчих би танд 200.000 төгрөг өгье гэсэн. Би эмнэлэгт үзүүлээгүй байхад чи яагаад 200.000 төгрөгөөр миний эрүүл мэндийг үнэлээд байгаа юм бэ? гэтэл би маргааш Солонгос улсын визэнд орсон байгаа, хариу нь гарна. Хэрэв ийм асуудал үүсвэл виз гарахгүй байх” гэж хэлсэн. Тэгээд дараа нь виз гараагүй одоо та явдаг газраараа яв гэсэн. Одоо энэ хоёр 310.000, 320.000 төгрөг нийлээд төлсөн байгаа. Одоо үлдэгдэл эмчилгээний зардал 5.550.000 болсон. Нэг шүд авалт 50.000, сүүлд 500.000 төгрөгийн өмгөөлөгч авсан баримт хавтаст хэрэгт байгаа. Ингээд хохирол төлбөр нийт 5.550.000 төгрөг нэхэмжилж байна. Миний шүдийг янзалж өгөхгүй бол гомдолтой байна. Би цагаан сараар 45 хоног ам үдээстэй шингэн зүйлээр хооллосон. Би хүмүүстэй золгож чадаагүй сэтгэл санааны хувьд хэцүү байсан. Гомдолтой байна. Надад визний хариу татгалзсан гээд худлаа хэлээд Солонгос улс руу гараад явсан байсныг сүүлд мөрдөн байцаагч надад хэлсэн. Энэ хэргээс болж би ажил төрлөө мөн их алдсан гомдолтой байна гэв.
Хавтаст хэрэгт үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Баатархүүгийн: ...Би 2018 оны 02 дугаар сарын 06-ны 19.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 33 дугаар сургуулийн урд талын туслах зам дээр 15-51 УБР улсын дугаартай “Соната-6” маркийн машинтай жолооч миний зөв талаар гүйцэж түрүүлж орж ирээд урд шахаж зогссон. Тэгээд үл таних 2 залуу бууж ирээд миний жолооч талын хаалгыг онгойлгож чамаас болж би машиныхаа дугуйг замын боржурт хавирчихлаа гээд уурлаад машин зам дээр хэн нь зөв буруу явснаас болж маргалдсан. Тэгэхэд жолоо барьж байсан залуу намайг хаалга хаах гэхэд тулж зогсчихоод хаалгахгүй байсан. Түүнээс өмнө жолооч залуу нь хаалга хаагаад хаалга руу 2-3 удаа өшиглөсөн. Би хаалгаараа дотроос тухайн залууг түлхсэн. Намайг хаалга онгойлгонгуут жолооч зам дээр хавсраад унагаасан. Намайг унах үед нүдний шил унасан бөгөөд юм харахгүй бүрэлзээд би босч ирээд тэр залуутай зууралдахад жолоочийн нөгөө залуу нь намайг ирээд нүүрний зүүн хацар орчимд нүдний доод талд цохисон юм. Миний зүүн нүдний доод талд хавдсан. Намайг хавсарч унагаах үедээ жолооч залуу миний уруулны доод талд тохойгоороо дэлсэх шиг болсон. Тэгээд миний доод талын 2 үүдэн шүд хөдөлж уруулны дотор тал бага зэрэг язарсан. Тэр хоёр залуу машинаа унаад баруун зүг рүү зугтаасан. Тэгээд түгжрэлд ороод зогсохоор нь би ардаас нь очиж номерийг нь харах гэсэн боловч машиныхаа урд хойд номерийг надад харуулахгүй гээд тайлаад авсан. Тэгээд би 102-т цагдаа дуудсан юм...
...Би дээрх шүдний эмнэлэгт хэрэг болсны дараа үзүүлэхэд үүдэн доод 3 шүдийг сольж имплант шүд болгож болно гэж хэлж 3 шүдний нэхэмжлэл бичиж надад өгснийг би авч ирж хэрэгт хавсаргасан ба шинжээчийн №2343 дугаартай дүгнэлтэнд 2 ширхэг доод шүд гэмтсэн тухай дурдсан бөгөөд 2 шүдний төлбөр болох нийт 5.050.000 төгрөгийг нэхэмжилж байна. 1 шүдний төлбөрийг нэхэмжлэхгүй. 6.194.950 төгрөгийг нэхэмжилж байгаа, би баримтаа хэрэгт хавсаргасан байгаа. Дээрх нэхэмжилсэн хохирлыг маань барагдуулж өгнө үү. Э.Б тохойгоороо эрүү рүү 1 удаа тохойлдож, Э.Б нь зүүн шанаа руу 1 удаа шанаадаж, цохиж зодсон...гэх мэдүүлэг /хх-н 22, 23-24 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч В.Өнөрзулын: ...Тэгээд тухайн үед Баатархүүгийн урд нэг хар өнгөтэй автомашин хөндөлдөөд зогссон байсан. Тэгтэл тэр хар өнгийн автомашины жолооч бололтой хар хүрэмтэй нэг залуу мөн ногоон өнгийн хүрэмтэй нэг залуучууд машинаасаа буугаад ирчихсэн Баатархүүгийн машины хаалга руу 3-4 удаа хөлөөрөө өшиглөж байхыг хараад би машинаасаа буугаад Баатархүүгийн машины ойролцоо 1 машины зайтай явж очиход тэнд байсан хар хүрэмтэй залуу Баатархүүг машинаас нь заамдаж буулгаж ирээд хавирч унагаад Баатархүүгийн толгой руу нь 2 удаа гараараа цохисон. Тэгтэл тэр ногоон хүрэмтэй залуу нь чи муу яасан овоо муу хулгайч вэ гэж хэлээд Баатархүүгийн нүүрэн тус газар гараараа 3-4 удаа цохиж, тохойлдож байхыг харсан. Тэгээд би хажуунаас нь цагдаа дууд, цагдаад өг гэж орилтол нөгөө 2 залуу машинтайгаа хөдлөөд зугтаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 93-95 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2343 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
эмч Ч.Эрдэмболор гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.Э.Бийн: ...Би
2018.02.06-нд найз Э.Бтай хамт “Да хүрээ “ захаас машины сэлбэг авчихаад
2 дугаар эмнэлгийн гражид байсан машиныг засах гээд Баянзүрх дүүргийн 3
дугаар хороо, Тунелийн туслах замаас 33 дугаар сургуулийн урд талын туслах зам руу Э.Бын 15-51 УБР улсын дугаартай хар өнгийн Соната-6 загварын машинтай орж байтал уг замын 2 дугаар эгнээнээс 72-71 УНЦ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната-6 загварын машины жолооч огцом урдуур дарахаар нь Э.Б тэр машиныг мөргөхгүй гээд баруун талын дугуйгаараа замын боржур мөргөөд зогссон чинь 71-72 УБР улсын дугаартай машины жолооч чигээрээ явчихсан. Тэгэхээр нь бид хойноос нь хөөж очоод урдуур нь шахаж зогсоод Э.Б бууж очоод хохирогч Баатархүүтэй хэрэлдэж муудалцаад зодолдох гээд байхаар нь би машины арын суудлаас бууж очоод тэднийг салгатал Э.Б хохирогч Баатархүүг тонгорч унагаад машин руугаа явсан чинь хохирогч Баатархүү гар утсаа гаргаж ирээд намайг зодож нүдээд явлаа гээд бичлэг хийгээд байхаар нь би болиулах санаатай очтол намайг нэг удаа шанаадахаар нь би зөрүүлээд 2 удаа зүүн тал руу нь шанаадсан. Тухайн үед хохирогч цагдаа дуудсан байсан учраас удалгүй цагдаа ирээд Э.Быг аваад явсан. Тухайн үед Э.Б машин руу нь өшиглөсөн гэж байсан. Ийм л зүйл болсон. Би шанаан тус газар нь 2 удаа цохисон, Э.Б ямар ч байсан тэр залууг хавсарч унагааж байхыг нь харсан..гэх мэдүүлэг /хх-ийн 103-105 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ц.Э.Бын: ...Би 2018 оны 02 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчим найз Э.Бийн хамт миний 15-51 УБР улсын дугаартай хар өнгийн Соната-6 загварын машинтай Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 33 дугаар сургуулийн урд талын туслах замаар эргээд Сайд нарын 2 дугаар эмнэлэг орох гэж байтал зүүн талаас саарал өнгийн Соната-6 загварын машины жолооч давхар эргээд шахаж орж ирээд бид яг мөргөлдөх гэж байхаар нь би машиныг нь мөргөхгүй гээд замын боржур мөргөөд зогссон чинь хохирогч Баатархүү биднийг боржур мөргөснийг харчихаад зогсолгүй чигээрээ явахаар нь би ардаас нь гүйцэт түрүүлж урдуур нь очиж зогсоод машинаас бууж очоод машины боржур мөргүүлчихээд зүгээр яваад өгөх юм гэж хэлсэн чинь Баатархүү намайг чи муу бацаан машин барьж чадахгүй байж өөрөө боржур мөргөчихөөд юу гээд хуцаад байгаа юм бэ гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би Баатархүүг машинаасаа бууж ирээд миний машиныг ямар болгосноо хар, надаас уучлалт гуй гэж хэлсэн чинь Баатархүү машинаасаа бууж ирээд чи муу тэгээд яаж чадах юм гэж хэлээд миний нүүр рүү нулимахаар нь би машинд шахаж байгаад хавсарч унагаад нас намбандаа байх хэрэгтэй шүү дээ гэж хэлээд цааш явсан. Тэр үед Э.Б машины урд хэсэгт зогсож байсан. Тэр үед Э.Б юу ч болоогүй зүгээр зогсож байхад Баатархүү босч ирээд Э.Бийн урдаас нүүрэн хэсэг рүү нь чичлээд байхаар нь Э.Б 2 цохисон, тэгэхээр нь би Э.Бөөс яасан юм бэ гэж асуутал наадах чинь өөрөө намайг өдөж байгаад цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгсэн Баатархүү миний машины урд гарч зогсоод машин явуулахгүй түгжрэл үүсгээд байхаар нь би цааш яваад байрны хажуу талын гарц таглаад тавьсан чинь мөн адил түгжрэл үүсгээд байхаар нь Э.Б машиныг холдуулъя гэсэн. Тэр үед би Баатархүүгийн дэргэд зогсож байсан чинь Баатархүү миний машины ардаас явах гэхээр нь би ах хүү эр хүмүүс байна, эндээ учраа ололцъё гэж хэлээд урагшаа яваад байхаар нь ээ ах учраа ололцъё гэж хэлээд куртикнаас нь татсан чинь куртикных нь баруун талын суга хэсэг нь оёдлоороо ханзрах шиг болсон. Тэгсэн эргэж хараад намайг чи куртик урчихлаа гэхээр нь
уучлаарай ах эндээ учраа ололцъё гэж хэлтэл Баатархүү учир зүггүй цагдаа дуудсан. Тэгсэн чинь Баатархүү өөрийгөө би шүүхийн байгууллагад ажилладаг байсан, та нарыг яахыг чинь харна, танай найз чинь миний нүүрийг ийм болгосон харж байна уу гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 109-111 дүгээр тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд: М.Э.Б нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 33 дугаар сургуулийн хажууд замын хөдөлгөөнд оролцохдоо хажуугаас шахаж орлоо гэсэн шалтгаанаар хохирогч Б.Баатархүүг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Ц.Э.Б нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 33 дугаар сургуулийн хажууд хохирогч Б.Баатархүүг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч М.Э.Б нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 33 дугаар сургуулийн хажууд хохирогч Б.Баатархүүг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,
Ц.Э.Б нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 33 дугаар сургуулийн хажууд хохирогч Б.Баатархүүг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос М.Э.Бийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Ц.Э.Бын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч М.Э.Бийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны орой Баянзүрх
дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 33 дугаар сургуулийн хажууд хохирогч
Иймд Прокуророос шүүгдэгч нарын гэм буруугийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсгүүд тохирсон, тус зүйл хэсгүүдээр М.Э.Б, Ц.Э.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 50, 54 дүгээр тал/
Хохирогч Б.Баатархүү нь эмчилгээнд зарцуулсан гэж 318.000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлснийг бөгөөд шүүгдэгч Ц.Э.Б 310.000 төгрөгийг, шүүгдэгч М.Э.Б 320.000 төгрөг, нийт 330.000 төгрөгийг хохирогч Б.Баатархүүд төлсөн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байна. /хх-ийн 62-66-р тал 146 дугаар тал/,
Хохирогч Б.Баатархүү нь өмгөөлөгчийн зардалд 500.000 төгрөг, цаашид иплант хиймэл шүд хийлгэх төлбөрт 5.500.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5-д: ...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д ...үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор хуульчилсан байна.
Хохирогч Б.Баатархүү нь гэмт үйлдлийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, эрх зүйн туслалцаа авах шаардлага гарч өмгөөлөгч Т.Сайнбаяртай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийж, түүнд 500.000 төгрөгийг төлсөн болох нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ, төлбөр төлсөн тасалбар зэргээр нотлогдож байх тул үйлчлүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамааруулан хохирогчид учирсан хохирол гэж үзэж шүүгдэгч М.Э.Б, Ц.Э.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй байна. /хх-н 68-71, 143 дугаар тал/
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.
Харин хохирогч Б.Баатархүү нь иплант шүд хийлгэхэд “Океман” ХХК-ийн шүдний эмнэлгээс 7.575.000 төгрөгийн зардал гарна, “Номун“ шүдний эмнэлэг зэргээс үнийн саналыг ирүүлж 5.500.000 төгрөгийг нэхэмжилж байх ба нэхэмжлэлийн шаардлага нь хангалттай нотлогдохгүй байх тул хохирогч
Б.Баатархүү иплант шүдээ хийлгэсний дараа холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Э.Б Э.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Цэнд-Аюушийн Э.Быг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
хохирогч Б.Баатархүүд /РД:ИЮ83070419/ олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ