Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/206

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Дамбадаржаа

хохирогч-шүүгдэгч *******-

хохирогч-шүүгдэгч*******-

лзийжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

1.Монгол Улсын иргэн,

2.Монгол Улсын иргэн, нарт холбогдох 1805009680203 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

*******- 2018 оны 02 дугаар сарын 12-ноос 2018 оны 02 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастль нэртэй бааранд иргэн*******-тай маргаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж баруун гарыг нь мушгиж, хоолойг нь боож бие махбодид нь тархи доргилт, зүүн дээд зовхинд цус хуралт, хүзүү баруун бугалга, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

Б.Ө-  2018 оны 02 дугаар сарын 12-ноос 2018 оны 02 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастль нэртэй бааранд иргэн *******-тай маргаж улмаар нүүрэн тус газарт нь мөргөж бие махбодид нь тархи доргилт, хамрын ясны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч-шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Өлзийжаргалд ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч-шүүгдэгч*******-  шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Би Жавхлангийн хохиролд 600.000 төгрөг төлсөн. Жавхланд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч*******- мөрдөн байцаалтанд “2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр найз нарын хамт шинээр ээж болсон найз хүүхнийдээ очсон бөгөөд тэднийхээс гараад Рамада зочид буудлын ЭДЖ лоужинд суусан. Тэгж байгаад шөнө 00 цагийн орчим Кастль бааранд орсон. Бид нар ганц нэг пиво авч ууж ярьж сууж байгаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. Тэгтэл тэр бүжгийн талбай дээр байсан залуу миний нүүр рүү санаандгүй дэлсчихсэн. Тэр үедээ би огт тоогоогүй. Гэтэл дараа нь тэр залуу миний бөгсийг цохиод байхаар нь би яагаад байгаа юм бэ чи зүгээр бай гэхэд тэр залуу намайг яасан сүртэй юм бэ гэсэн. Тэгээд би тамхины өрөөнд тамхи татах гээд ортол араас орж ирээд яасан сүртэй гичий вэ гэхэд тамхины өрөөнд байсан залуус эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ гэхэд тэр залуу та нарт ямар хамаатай юм гээд гараад явсан. Би тамхины өрөөнөөс гараад эргээд бүжгийн талбай дээр очоод бүжиглэж байтал тэр залуу дахин ирээд хэрүүл өдөөд байхаар нь би цохих гэтэл миний гарыг бариад авахаар нь нүүр рүү нь мөргөсөн. Гэтэл миний баруун гарыг барьж аваад мушгисан. Дараа нь баарнаас гарах гээд баарны үүдэнд зогсож байтал нөгөө залуу дахин ирээд миний хоолойг боож гараараа цохих гэхэд  нэг залуу гарыг нь барьж аваад болиулсан. Миний зүүн нүдний зовхи хөхөрч хавдаад мөн хоолойн баруун хэсгээр улайж цус хурсан байсан” /хх-ийн 31/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2561 дугаартай “Б.Ө-ын биед тархи доргилт, зүүн дээд зовхинд цус хуралт, хүзүү баруун бугалга, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 18/ гэсэн дүгнэлт,

 

Хохирогч *******- мөрдөн байцаалтанд ”2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн орчим өөрийн найз нарын хамт хороололд байрлах Кастль нэртэй бааранд орсон. Тэнд ороод бид нар архи пиво уусан бөгөөд дараа нь бүжгийн талбайд гарч бүжиглэсэн. Тэгээд тэнд байсан хүмүүстэй нэг тойрогт орж бүжиглэж байгаад үл таних эмэгтэйтэй үл ойлголцон улмаар тэр эмэгтэй намайг мөргөсөн. Гэтэл хамраас цус гарахаар нь 00 орж угаагаад цус тогтоочихоод эргэж гарч ирээд тэр эмэгтэйд чи яаж байгаа юм бэ гэхэд тэр эмэгтэй хэрэлдээд байхаар нь би багалзуурдсан. Би тэр эмэгтэй найзтай тулж бүжиглэх гэхэд тэр эмэгтэй найзыгаа өмөөрөөд маргалдсан” /хх-ийн 26/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2539 дугаартай” *******-гийн биед тархи доргилт, хамрын ясны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба  нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна гэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  /хх-ийн 20/ гэсэн дүгнэлт,

 

Гэрч Г.Батсүрэн мөрдөн байцаалтанд ”2018 оны 2 дугаар сарын 12-ноос 13-ны өдөр би Жавхлантай хамт байсан. Бид нар Кастль бааранд  орж суугаад жоохон бүжиглэхээр бүжгийн талбай дээр бүжиглэж байтал нөгөө эгнээнд бүжиглэж байсан эмэгтэй шууд Жавхлан дээр очоод мөргөчихсөн. Тэгээд Жавхлан танихгүй эмэгтэй намайг мөргөчихлөө гэхээр нь би гайхаад чи яаж байгаа юм бэ гэхэд нөгөө эмэгтэйд хэлэхэд Жавхлан намайг боль боль яах гэсэн юм гээд хориглосон. Тэр хооронд тэр эмэгтэй намайг нэг удаа өшиглөсөн” /хх-ийн 14/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч *******-гийн хувийн байдалтай холбоотойгоор түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 49/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 51/, өргөмжлөлийн хуулбарууд /хх-ийн 52-55, 76-78/

 

Шүүгдэгч*******-ын хувийн байдалтай холбоотойгоор түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 50/,  зан байдлын тодорхойлолт /хх-ийн 85/ хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 86/ бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 88/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******-,*******- нар 2018 оны 02 дугаар сарын 12-ноос 2018 оны 02 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастль нэртэй бааранд харилцан бие биедээ буюу *******-,*******-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,*******-, *******-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  тус тус  үйлдсэн болох нь:

хохирогчоор*******-ын”...миний баруун гарыг барьж аваад мушгисан...нөгөө залуу дахин ирээд миний хоолойг боож гараараа цохих гэхэд  нэг залуу гарыг нь барьж аваад болиулсан. Миний зүүн нүдний зовхи хөхөрч хавдаад мөн хоолойн баруун хэсгээр улайж цус хурсан байсан...” /хх-ийн 31/,

хохирогчоор *******-гийн”... хүмүүстэй нэг тойрогт орж бүжиглэж байгаад үл таних эмэгтэйтэй үл ойлголцон улмаар тэр эмэгтэй намайг мөргөсөн...” /хх-ийн 26/

яллагдагчаар*******-ын”...тэр залуу дахин ирээд хэрүүл өдөөд байхаар нь би цохих гэтэл миний гарыг бариад авахаар нь нүүр рүү нь мөргөсөн...” /хх-ийн 31/

яллагдагчаар *******-гийн”...тэр эмэгтэй хэрэлдээд байхаар нь би багалзуурдсан...” /хх-ийн 26/,

гэрч Г.Батсүрэнгийн”...нөгөө эгнээнд бүжиглэж байсан эмэгтэй шууд Жавхлан дээр очоод мөргөчихсөн...” /хх-ийн 14/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2539 , 2651 дугаартай дүгнэлтүүд  /хх-ийн18-20/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч *******-,*******- нар нь харилцан бие биедээ хохирогч-шүүгдэгч байх бөгөөд тэдгээрийн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******-,*******- нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тэдгээрийн хүсэлт,  шүүгдэгч нарын хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг *******-,*******- нарт танилцуулсныг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч *******-,*******- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч *******-,*******- нарыг тус бүр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор  төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. *******-,*******- нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-,*******- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                       

 

 

             

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ