Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

шүүгдэгч Б.Чинбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Өлзийбатын Чинбатад холбогдох эрүүгийн 201619000110 тоот хэргийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1971 оны 02 дугаар сраын 17-ны өдөр 45 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт Төв аймаг Батсүмбэр сумын 1 дүгээр баг Уйлантын 2-18 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Өлзийбатын Чинбат /РДНБ71021713/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ө.Чинбат нь Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Сумын төвөөс 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн З.Батбаярын 1 тооны хүрэн зүсмийн адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Ө.Чинбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

         

            Хохирогч З.Батбаяр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би Өртөө мухар гэх газарт байх гэрээсээ морьтой гараад Сумын төв дээр ирээд хадам ээж Лхагважавын гэрт ирээд хоночихоод маргааш орой нь хадам ээжийнхээ гэрээс морио унаад харих санаатай гарсан юм. Тэгээд замаараа Бати гэдэг айлаас мөнгө авах байсан болохор хашааных нь гадаа морио уячихаад мөнгөө авах гээд ороод Батитай уулзчихаад 5 минут орчим л болсон байхаа. Тэгээд гэрээс нь гараад иртэл хашааных нь гадаа уяатай байсан миний унаж явсан Дэлтэй хүрэн морь алга болчихсон байсан юм. Тэгээд тэр хавиар хайгаад олоогүй ба хэсэг хайж байгаад олохгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

 

            Эд зүйлийн үнэлгээ Иргэн Загд овогтой Батбаярын 1 тооны адууг 800.000 төгрөг, эмээлийг 300.000 төгрөгөөр үнэлсэн гэх /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Чинбат нь Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Сумын төвөөс 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн З.Батбаярын 1 тооны хүрэн зүсмийн адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч З.Батбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, гэрч С.Цэцэгмаагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, Ө.Чинбатын хэрэг бүртгэлтийн ажиллагаанд сэжигтэн болон, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ял шалгах хуудсанд / ял шийтгэлгүй / гэх лавлагаа, адууг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Ө.Чинбатад холбогдох гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч З.Батбаяр нь шүүгдэгч Ө.Чинбаттай эвлэрч байх тул Ө.Чинбатад холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

           

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь

 

 1. Шүүгдэгч Боржигон овогт Өлзийбатын Чинбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  •           . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Батбаяр нь шүүгдэгч Ө.Чинбаттай сайн дураараа эвлэрсэн тул Ө.Чинбатад холбогдох 201619000110 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

            4. Ө.Чинбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Чинбатад  бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

  • ШҮҮГЧ                             Д.БУЯНТОГТОХ