| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2017/00230/и |
| Дугаар | 00724 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 00724
| 2017 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 183/ШШ2017/00724 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Хасбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
/Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9, Кодем ХХК-ийн байранд байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011041082, регистрийн дугаар 5055873/
Хариуцагч: “Азрийч” ХХК-д холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, АОС 78-16 тоотод байрлах, регистрийн дугаар 5333946/
Хариуцагч: Шадав овогтой, Дамдингийн Батжаргалд холбогдох
/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Анома АОС 78 дугаар байр, 16 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧТ71032416/
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 14.459.148.992 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алгирмаа, Д.Тамир нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Азрийч” ХХК нь тус банктай 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ1470003318 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7.800.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 1 жиллийн 20.4 хувийн хүүтэйгээр мөн өдрөө ЗГ5001246504 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулж 3.000.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 1 жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ1470006004 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2.000.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 1 жилийн 20.4 хувийн хүүтэй тус тус зээлж авсан. Талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу 35 тоот хаягт байрлах 8.140 м.кв талбай бүхий үйлчилгээний барилга /газар эзэмших эрхийн хамт/, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 дугаар гудамж, 52/1 тоот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 дугаар гудамж, 52/2 тоот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 дугаар гудамж, 52/3 тоот үйлдвэрлэл үйчилгээний барилгыг /газар эзэмших эрхийн хамт/ тус тус барьцаалан барьцааны болон баталгаат ипотекийн гэрээ байгуулсан. Мөн иргэн Д.Батжаргал нь “Азрийч” ХХК дээрх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өөрөө хариуцах үүрэг хүлээж Батлан даалтын гэрээ байгуулсан. Иймд хариуцагч “Азрийч” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 14.459.148.992 төгрөг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангаж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа: Талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 14.459.148.992 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 519.148.922 төгрөгөөр багасгаж, 13.940.000.000 төгрөг болгосон. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 13.940.000.000 төгрөгөөс 11.600.000.000 төгрөгийг барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу, 35 тоот хаягт байрлах 8.140 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгын өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дотор нэхэмжлэгчид шилжүүлэх байдлаар төлж, үлдэх 2.340.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр талууд эвлэрсэн. Талууд эвлэрсэнтэй холбоотойгоор Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 дугаар гудамж, 52/1 тоот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 дугаар гудамж, 52/2 тоот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 дугаар гудамж, 52/3 тоот үйлдвэрлэл үйчилгээний барилгыг /газар эзэмших эрхийн хамт/ тус тус 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дотор барьцаанаас чөлөөлнө. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно гэжээ.
Хариуцагч “Азрийч” ХХК-ийн төлөөлөгч Д.Оюунгэрэл, хариуцагч Д.Батжаргал нар шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: “Азрийч” ХХК нь Хасбанктай эвлэрлийн гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон тул талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг “Азрийч” ХХК нь бүрэн хариуцна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Эвлэрлийн гэрээ байгуулахтай холбоотойгоор эвлэрлийн гэрээ хийгдэх үйл явцад “Азрийч” ХХК-ийн ерөнхий захирал Д.Оюунгэрэл, Д.Батжаргал нарыг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүхэд очиж хэргийн материал танилцах шаардлагагүй болно гэжээ.
Шүүх зохигчдын гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч ‘Азрийч’ ХХК-иас 14.459.148.992 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 519.148.922 төгрөгөөр багасгаж, 13.940.000.000 төгрөг болгосныг хариуцагч ‘Азрийч’ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 13.940.000.000 төгрөгөөс 11.600.000.000 төгрөгийг барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу, 35 тоот хаягт байрлах 8140 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгын өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дотор нэхэмжлэгчид шилжүүлэх байдлаар төлж, үлдэх 2.340.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр талууд эвлэрсэн ба уг эвлэрсэнтэй холбоотойгоор Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 дугаар гудамж, 52/1 тоот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 дугаар гудамж, 52/2 тоот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 дугаар гудамж, 52/3 тоот үйлдвэрлэл үйчилгээний барилгыг /газар эзэмших эрхийн хамт/ тус тус 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дотор барьцаанаас чөлөөлнө” гэж талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигч харилцан тохиролцож, дээрх байдлаар эвлэрэн хэлэлцсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч “Азрийч” ХХК-иас шүүхэд ирүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр албан бичгээр “...Хасбанктай эвлэрлийн гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон тул талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр албан бичгээр “...’Азрийч’ ХХК болон Д.Батжаргал нарыг байлцуулахгүйгээр эвлэрлийг баталж өгнө үү, хавтаст хэргийн материалтай танилцах шаардлагагүй” гэсэн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “...улсын тэмдэгтийн хураамжийг зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулна” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 72.453.694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Азрийч” ХХК, Д.Батжаргал нараас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан дүн болох 13.940.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 69.857.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Хасбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Азрийч” ХХК, Д.Батжаргалд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 14.459.148.992 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 519.148.922 төгрөгөөр багасгаж, 13.940.000.000 төгрөг болгосныг хариуцагч ‘Азрийч’ ХХК нь 13.940.000.000 төгрөгөөс 11.600.000.000 төгрөгийг барьцааны гэрээний зүйл болох ‘Азрийч’ ХХК-ийн өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000443899 дүгээр гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу гудамж, 35 тоот хаягт байршилтай, 8140,7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон Д.Батжаргалын эзэмшлийн 000469720 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороонд байршилтай 1230 м.кв газар эзэмших эрхийг тус тус 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дотор нэхэмжлэгчид шилжүүлэх байдлаар төлж, үлдэх 2.340.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр талууд эвлэрсэн ба уг эвлэрсэнтэй холбоотойгоор барьцааны гэрээний зүйл болох ‘Азрийч’ ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 дугаар гудамж, 52/1 тоот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 дугаар гудамж, 52/2 тоот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 дугаар гудамж, 52/3 тоот үйлдвэрлэл үйчилгээний барилга болон Д.Батжаргалын эзэмшлийн 000469723 газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байршилтай 3411 м.кв газрыг тус тус 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дотор барьцаанаас чөлөөлөхөөр” зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 72.453.694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Азрийч” ХХК, Д.Батжаргал нараас улсын тэмдэгтийн хураамжид 69.857.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД