Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/68

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга О.Болормаа,

улсын яллагч А.Сайнбаяр,

 

шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Б.Шт холбогдох 201625014094 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр З аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй. “000” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт С дүүргийн 00 дүгээр хороо, Алтайн 0 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 0000000000, хэрэг хариуцах чадвартай, Ц С овогт Б.Ш.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Ш нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 52 тоотод эхнэр Н.Нтэй “орой болсон байхад зурагт унтраасангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн учир одоо мэдүүлэг өгөхгүй”... гэв.

 

Мөн хэрэг бүртгэлтэд хохирогч Н.Нгийн өгсөн мэдүүлэг /хх-9-11/, гэрч Д.Энхтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-12-13/, гэрч Б.Тунгалагийн өгсөн мэдүүлэг /хх-14/, гэрч Э.Балдансамбуугийн өгсөн мэдүүлэг /хх-15/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн ¹14888 дугаар дүгнэлт /хх-17/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-21-22/, сэжигтэн, яллагдагч Б.Шын өгсөн мэдүүлэг /хх-30, 37/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой

 

магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ш нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 52 тоотод эхнэр Н.Нтэй “орой болсон байхад зурагт унтраасангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Н.Нгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би 22 цагийн үед гэртээ ороход Б.Ш “одоо хоёулаа эвлэрэе, намайг уучлаарай” гээд гуйхаар нь би “эвлэрэхгүй” гэж хэлтэл “чи муу яасан овоо муу гар вэ” гээд толгой руу цохиод авсан. Тэгээд би гар утсаараа ээж рүү залгах гэтэл миний утсыг булааж аваад симийг нь хугалаад хаалга түгжээд гэрэл унтраагаад дандаа толгой руу цохиж зодсон. Надад хандаж “чи тэгээд цагдаадаа хэлээрэй мэдэв үү, би чамайг зодоогүй юм чинь” гээд толгой рүү цохиж зодож байгаад шөнө 03, 04 цагийн үед унтсан. Би зугтаагаад хүүхдүүдийнхээ дэргэд ирээд унтах гэхээр араас хүрч ирээд зодоод байсан. Энэ явдлаас хойш гэрээсээ 3 хүүхдээ аваад ээжтэйгээ цуг амьдарч байна. Би Б.Штай эвлэрэхгүй салах бодолтой байна”…/хх-10/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Энхтуяагийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2016 оны 10 дугаар сард зодсон асуудлыг Н.Н охин маань надад хэлсэн. Тэгээд нэг өдөр Б.Ш гэрийнхээ хаалгыг эвдчихлээ гэхээр нь явж очоод Б.Шт “айлын үүд хаалга гэдэг чинь чухал яагаад эвдээд байгаа юм” гэхэд “би эвдсэн, би дахиад эвдэх ч болно” гэж хэлсэн. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Н.Н бас Б.Шт зодуулчихлаа”…/хх-13/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Тунгалагийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Миний хүү хурдан ууртай боловч хүний хувь ёстой сайн хүүхэд байгаа юм…хүмүүс гэр бүл болоод хоорондоо маргалдаж муудалцаж байдаг

 

  • юм тэгээд нэг маргалдахаараа бие биенийхээ өмнө нь хийж байсан муухай зүйлсийг сөхөөд хэрэлдээд байдаг юм шиг байгаа юм. Хүү маань надад хандаж Н.Н намайг аав нь золбин гөлөг шиг хаяад явсан зэргээр хэлж байсан ба та намайг түүний хажууд зэмлээд байхаар ээж чинь хүртэл өмөөрөхгүй байгаа биз гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь би Н.Нд хандаж ингэж болохгүй гэдэг талаар мөн хэлж байсан.” /хх-14/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Балдансамбуугийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Шинэбаатар бол миний төрсөн ах. Бэр эгч Н.Нтээ цуг амьдраад тусдаа гараад 6 жил болж байна. Ер нь бол манай ах түргэн зантай буюу ууртай бөгөөд тэр даруйпаа уур нь гарчихдаг юм. Өөрөөр бол ямар нэгэн муу зуршил байхгүй…Сая анх удаа эхнэрээ зодсон талаар сонссон. Өмнө нь ямар нэгэн байдлаар эхнэрээ зодсон талаар сонсогдож байгаагүй” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Шын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Хадам ээжийг гараад явахаар нь би зурагтаар олон ангит кино ухраагаад үзэж байтал Н.Н “зурагтаа унтраа, би унтмаар байна” гэхээр нь “би кино үзэж байна” гэхэд зурагтны хамаг залгуур салгаад хаячихаар нь “би кино үзэж байна ш дээ” гэхэд “тэр чинь надад ямар хамаатай юм бэ” гээд бид 2 хоорондоо маргалдсан. Хэрүүлдээ Н.Н манай эгчийг оруулаад өмнөх юмнуудыг сөхөөд байхаар нь миний уур хүрээд мөр руу нь цохих гэтэл Н.Н хажуу тийш болоод булттал би эрүү рүү нь цохисон. Тэгээд 2 охиноо үнсэх гэтэл ойртуулахгүй байхаар нь нэг удаа алгадсан…” /хх-30/ гэх мэдүүлэг,

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын өдрийн №14888 дугаар актын:

 

 

2-ны

 
  1. Н.Нн биед баруун хацрын зөөлөн эдийн няцрал, уруулын язарсан шарх, зүүн шанаа, зүүн чих, баруун шилбэ, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдпоо.

 

    1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

 

    1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

    1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-17/ гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Шын хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Шинэбатаарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов. Харин түүний дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч Н.Н гомдолтой гэх боловч хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Шыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, мөн бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Цэцэн сартуул овогт Б.Шыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Б.Шыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Б.Ш нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Ш нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Б.Шт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн Хэргийн Давж заалдах шатны
 

шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Шт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                               Э.ЧИНГИС