Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/124

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                  Нарийн бичгийн дарга                                С.Төртулах

                  Улсын яллагч                                                 О.Нандинцэцэг

                             Шүүгдэгч                                                             ******* нарыг  оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 203200*******320*******28 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, *******995 оны 04 ******* сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн команд мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* *******, ******* *******8 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /ВВ950406*******4/ Боль овогт ******* Галмандах.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

******* нь 2020 оны 07 дугаар сарын *******9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт 45-94 СЭҮ улсын дугаартай “Тоёотa хариер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн *******2.3-т заасныг зөрчсөний улмаас ******* эрүүл мэндэд хөнгөн, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ... 2020 оны 07 сарын *******9-ний өглөө 05 цагийн орчим Дархан-уул аймгаас Зүүнхараагийн чиглэлд би өөрийн эзэмшлийн 45-94 СЭҮ улсын дугаартай Тоёота Хариер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож гарсан. Явахдаа Дархан-уул аймгаас 2 зорчигч зардлаар нь авч явсан. Тэгээд явж байгаад Баруунхараагаас хойд зүгт ойролцоогоор 3 км зайд урд талд зам дээр нүх таараад түүн дээгүүр хүчтэй донслоод гартал жолоочийн эсрэг талын дугуй ямар ч жолоодлогогүй болоод тэр чигээр явж байгаад замын хажуу руу онхолдож унасан. Замын хажуу тал руу буухдаа том чулуу таараад тэгээд онхолдсон гэжээ.

Хохирогч С.Болортоль мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2020 оны 07 сарын *******9-ний өглөө Дархан-уул аймгаас Зүүнхараа чиглэлд зарын дагуу унаа олоод явсан. Тухайн явсан жолоочийг би танихгүй. Би жолоочийн эсрэг талын суудалд сууж явсан. Тэгээд нэг мэдэхэд түргэний машинд суучихсан явж байсан..” гэх мэдүүлэг /ХХ-ийн *******8-*******9-р хуудас/

Хохирогч Т.Энхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2020 оны 07 сарын *******9-ний өдрийн өглөө 06 цагийн орчим Дархнаас Зүүнхараа чиглэлд Тоёота Хариер маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн машины Зүүнхараа руу явах гэж байна гэж хүнээс сонсоод суусан юм. Тэгээд Баруунхараагаас 3 км орчим зайд Баян-Уулын харалдаа хар замын тасархай дээр машин хүчтэй донслоод тэгээд л замын хажуу руу 2 удаа өнхөрч, онхолдож дээшээ харсан. Би машины хагарсан цонхоор гарч Болортолийг машинаас татаж гаргасан. Би арын суудал дээр ганцаараа, жолоочийн хажуу талын суудал Зүүнхараагийн миний танил болох Болортоль сууж явсан. Тухайн машинд өөр зорчигч байгаагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 2******* ******* хуудас/

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Шинжээчийн №*******26 дугаартай дүгнэлтэд: ...

*******. ******* биед зүүн хөлийн шилбэнд шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо болно хурц ир, үзүүртэй хүчин зүйлийн ******* удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 23-24-р хуудас/  

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 ******* сарын *******0-ны өдрийн *******078 дугаартай шинжээчийн “.. биед өвчүү, яс сээрний 3,4,5,**************,*******2 дугаар нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, хэл, зүүн мөр, зүүн ташаа, баруун хөлийн шилбэнд цус хуралт, баруун гарын алганы ар хэсэгт зулгарал гэмтэл учирчээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.*******-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /ХХ-ийн 44-р хуудас/       “АСБЦД” ХХК-ний Дэва авто сургуулийн захирал, жолооны дүрмийн *******ш Р.Энхбаярын “....******* нь аймгийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх нийтлэг журам, Авто тээврийн тухай хуулийн *******0.2.2-т заасан ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тав тухтай, аюул осолгүй тээвэрлэх, мөн Монгол улсын  замын хөдөлгөөний дүрмийн *******2.3-т заасан “жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 50-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /67 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 ******* зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын *******9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт 45-94 СЭҮ улсын дугаартай “Тоёота Хариер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн *******2.3-т заасныг зөрчсөний улмаас ******* эрүүл мэндэд хөнгөн, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн *******8-*******9-р хуудас/, Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 2******* ******* хуудас/, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Шинжээчийн №*******26 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 23-24-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 ******* сарын *******0-ны өдрийн *******078 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 44-р хуудас/, “АСБЦД” ХХК-ний “Дэва” авто сургуулийн захирал, жолооны дүрмийн *******ш шинжээч Р.Энхбаярын дүгнэлт /ХХ-ийн 50-р хуудас/  болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын *******9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт 45-94 СЭҮ улсын дугаартай “Тоёота Хариер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн *******2.3-т заасныг зөрчсөний улмаас ******* эрүүл мэндэд хөнгөн, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нэхэмжилсэн 2500000 төгрөгийг төлсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******, *******.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Энэ хэргийн улмаас ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  хилийн хориг тавигдаагүй, өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.*******, 36 дугаар зүйлийн 36.*******, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.*******3, 38.******* ******* зүйлийн ******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******. Шүүгдэгч Боль овогт ******* Галмандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэргийн улмаас ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай. 

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ