Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00779

 

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2017/00779

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хиад боржигон овогтой, Ганболдын Баярбатын нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Хос өргөө хотхон, үйлдвэр гудамж, 29а байр, 19 тоотод оршин суух, регистрийн дугаар МВ84110814/

 

Хариуцагчаар оролцвол зохих А.Мөнхбатыг эрэн сурвалжлах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Итгэлмөнх, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Баярбатын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Итгэлмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Баярбат нь А.Мөнхбатаас нэг ширхэг өөрөө буулгагчийн үнэ 59.000.000 төгрөг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд төлсөн 7.000.000 төгрөг, нийт 66.000.000 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй байна гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Иймд А.Мөнхбатыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Баярбат нь хариуцагчаар оролцвол зохих А.Мөнхбатыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Баярбат “...А.Мөнхбатаас 66.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч түүний хаяг тодорхойгүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Иймд А.Мөнхбатыг эрэн  сурвалжилах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

Өрлүүд овогтой, Амгаагийн Мөнхбат /регистрийн дугаар ЧЛ73100118/ нь Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 33А-2 тоотод оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШЗ2016/23848 дугаар захирамж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 33 дугаар байр, 13 тоотод оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2016/24683 дугаар захирамжаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих Өрлүүд овогтой, Амгаагийн Мөнхбатыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 99101108 гэсэн дугаарын утсаар холбогдож болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих Өрлүүд овогтой, Амгаагийн Мөнхбатыг /регистрийн дугаар ЧЛ73100118/ эрэн сурвалжилсугай.

 

2. А.Мөнхбатыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Баярбатаас улсын тэмдэгтийн хураамжид  2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД