| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2017/0245/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/416 |
| Огноо | 2017-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2017/ШЦТ/416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа, улсын яллагч Д.Энх-Оргил, шүүгдэгч Б.Ч, хохирогч Т.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Чт холбогдох эрүүгийн 1711006270106 дугаартай хэргийг 2017 оныЭдүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84-79Д тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, Б.Ч
Холбогдсон хэргийн талаар:
Б.Ч нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Окей-32” нэртэй зочид буудлын өрөөнд иргэн нь Т.Мөнхтуултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн бугалганд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дотор ханын хугарал, баруун бугалга, зүүн даланд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: надад дүгнэлтээс асуух зүйл байхүй. Энэ гэмтэл миний үйлдлийн улмаас учирсан. Би Мөнхтуултай уулзаад түүний эмнэлэгт үзүүлсэн болон эмчилгээний зардлыг бүрэн төлж бара^руулсан гэжээ./хх 22/
Мөн шүүх хуралдаанаар хавтастхэргийн материалаас дараахШчгяйн нотлох^ баримтууДыг шинжпэн судлав. |
- Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Т.Мөнхтуу/Цш: “...Энэ үед би
тэнд байсан 2 найзынхаа хамтаар гадагшаа 00 орох гээд гарах гэсэьГчинь Чинзориг
намайг гаргахгүй гээд уурлаад байсан. Тухайн үед манай 2 найз буудлын өрөөнөөс гараад явчихсан байсан. Тэгсэн чинь Чинзориг надад уурлаад намайг гараараа цохьсон. Тухайн үед би Чинзоригт цохиулаад газарт уначихсан байсан чинь ширээн дээр байсан уусан архиныхаа шилийг авч ёроолыг нь ширээн дээр цохиж хагалаад намайг тэр шилээрээ цохих гэхээр нь би гараараа хамгаалах гэж байсан. Тэгсэн чинь миний зүүн гарны булчин руу шилээр зүссэн. Тухайн үед Чинзориг миний гарыг зүсчихээд өөрийнхөө өмсөж байсан пудволкоор миний цус гарч байсан гарын шууг боосон. Тэгээд цусыг нь боочихоод дахиж зодсон. Би Чинзоригт зодуулсанаасаа болоод эмчилгээ болон бусад байдлаар одоогоор 200.000 төгрөг үрчихсэн байгаа. Би дээрх мөнгөө нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх 08-09/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11258 дугаар актын:
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 23/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 32-34/ зэргийг шинжпэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжпэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Ч нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Окей-32” нэртэй зочид буудлын өрөөнд иргэн нь Т.Мөнхтуултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн бугалганд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дотор ханын хугарал, баруун бугалга, зүүн даланд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдан шалгах ажиллагааны үед хохирогч Т.Мөнхтуулын: “...Энэ үед би тэнд байсан 2 найзынхаа хамтаар гадагшаа 00 орох гээд гарах гэсэн чинь Чинзориг намайг гаргахгүй гээд уурлаад байсан. Тухайн үед манай 2 найз буудлын өрөөнөөс гараад явчихсан байсан. Тэгсэн чинь Чинзориг надад уурлаад намайг гараараа цохьсон. Тухайн үед би Чинзоригт цохиулаад газарт уначихсан байсан чинь ширээн дээр байсан уусан архиныхаа шилийг авч ёроолыг нь ширээн дээр цохиж хагалаад намайг тэр шилээрээ цохих гэхээр нь би гараараа хамгаалах гэж байсан. Тэгсэн чинь миний зүүн гарны булчин руу шилээр зүссэн. Тухайн үед Чинзориг миний гарыг зүсчихээд өөрийнхөө өмсөж байсан пудволкоор миний цус гарч байсан гарын шууг боосон. Тэгээд цусыг нь боочихрод дахиж зодсон...” гэсэн мэдүүлэг/хх 8-9/, мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Т.Цэрэнжавын: ...тэгээд буудлын өрөө рүү яваад ороход Чинзориг, Мөнхтуулыг зодчихсон Мөнхтуул цусанд хутгалдчихсан байж байсан...гэсэн мэдүүлэг /хх-15/, мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Төмөрчөдөрийн... гадаа гараад тамхи татаж амжаагүй байхад буудлын ажилтан, хамт явж байгаа хүмүүс чинь зодолдоод байна гэхээр нь би эхнэртэйгээ дээшээ буудлын өрөө рүү ороход Чинзориг Мөнхтуулыг шилээр цохьчихсон байсан гэсэн мэдүүлэг /XX-16/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11258 дугаар дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Б.Ч, хохирогч Т.Мөнхтуул нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хоорондоо эвлэрэн тохиролцсон, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
шүүгдэгч Б.Чийг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
6 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
| 7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
|