| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 102/2014/09163/и |
| Дугаар | 00792 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 00792
| 2017 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2017/00792 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бороош овогтой, Рэндэрэгийн Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй,
/Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээлийн 29 дүгээр гудамж, 22 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЮ75012303/
Хариуцагч: Номун хаан овогтой, Хүрэлбаатарын Эрдэнэ-Соёмбод холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн 17 дугаар гудамж, 631 тоотод оршин суух, регистрийн дугаар ХЙ87060218/
Үүргийн гүйцэтгэлд 18.050.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Гэрээ хүчин төлдөр бусад тооцуулах, 5.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Дэлгэрмаа, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн, хариуцагч Х.Эрдэнэсоёмбо, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Х.Эрдэнэсоёмботой эвлэрлийн гэрээ байгуулсан. Миний бие 18.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Х.Эрдэнэсоёмбо нь гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, 5.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Х.Эрдэнэсоёмбо нь Паз-32053 маркийн 44-80 ХОУ улсын дугаартай /41-46 УБӨ улсын дугаартай байсан/ автобусыг эвдрэл гэмтлийг нь засварлаад нэхэмжлэгч Р.Дэлгэрмаад 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх, мөн 65-42 УБГ улсын дугаартай Тоёота криста маркийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нэхэмжлэгч Р.Дэлгэрмаад 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх, хэрэв Тоёота криста маркийн автомашиныг хүлээлгэж өгөөгүй тохиолдолд 3.000.000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Иймд талуудын эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Эрдэнэсоёмбо шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Р.Дэлгэрмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 18.050.000 төгрөгөөсөө татгалзаж, миний бие гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, 5.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, мөн миний бие 44-80 ХОУ улсын дугаартай автобусыг эвдрэл гэмтлийг нь засварлаад нэхэмжлэгч Р.Дэлгэрмаад 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх, 65-42 УБГ улсын дугаартай Тоёота криста маркын 3.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нэхэмжлэгч Р.Дэлгэрмаад 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор мөн хүлээлгэж өгөх, хэрэв Тоёота криста маркын автомашиныг хүлээлгэж өгөөгүй тохиолдолд 3.000.000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон гэв.
Шүүх зохигчийн гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Талууд шүүх хуралдааны явцад “нэхэмжлэгч Р.Дэлгэрмаа нь 18.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Х.Эрдэнэсоёмбо нь гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, 5.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Х.Эрдэнэсоёмбо нь Паз-32053 маркийн 44-80 ХОУ улсын дугаартай /41-46 УБӨ улсын дугаартай байсан/ автобусыг эвдрэл гэмтлийг нь засварлаад нэхэмжлэгч Р.Дэлгэрмаад 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх, мөн 65-42 УБГ улсын дугаартай Тоёота криста маркийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нэхэмжлэгч Р.Дэлгэрмаад 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх, хэрэв Тоёота криста маркийн автомашиныг хүлээлгэж өгөөгүй тохиолдолд 3.000.000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцож, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигч харилцан тохиролцож, дээрх байдлаар эвлэрэн хэлэлцсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Дэлгэрмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 248.200 төгрөг, хариуцагч Х.Эрдэнэсоёмбоос сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 207.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Эрдэнэсоёмбын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 35.950 төгрөгийг нөхөн гаргуулж Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дүгээр дансанд оруулж, талуудын эвлэрлийг үндэслэн Паз-32053 маркийн 44-80 ХОУ улсын дугаартай автомашины үнэ 15.000.000 төгрөг, 65-42 УБГ улсын дугаартай Тоёота криста маркийн автомашины үнэ 3.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 247.950 төгрөгийг хариуцагч Х.Эрдэнэсоёмбоос гаргуулан нэхэмжлэгч Р.Дэлгэрмаад олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Р.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй, Х.Эрдэнэсоёмбод холбогдох 18.050.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “нэхэмжлэгч Р.Дэлгэрмаа нь 18.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Х.Эрдэнэсоёмбо нь гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, 5.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Х.Эрдэнэсоёмбо нь Паз-32053 маркийн 44-80 ХОУ улсын дугаартай /41-46 УБӨ улсын дугаартай байсан/ автобусыг эвдрэл гэмтлийг нь засварлаад нэхэмжлэгч Р.Дэлгэрмаад 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх, мөн 65-42 УБГ улсын дугаартай Тоёота криста маркийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нэхэмжлэгч Р.Дэлгэрмаад 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх, хэрэв Тоёота криста маркийн автомашиныг хүлээлгэж өгөөгүй тохиолдолд 3.000.000 төгрөгийг төлөх”-өөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Дэлгэрмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 248.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Эрдэнэсоёмбоос сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 207.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Эрдэнэсоёмбын улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 35.950 төгрөгийг нөхөн гаргуулж Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дүгээр дансанд оруулж, хариуцагч Х.Эрдэнэсоёмбоос улсын тэмдэгтийн хураамжид 247.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Дэлгэрмаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД