Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1671

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх  дүүргийн  Эрүүгийн  хэргийн  анхан  шатны  шүүхийн  шүүх

 

хуралдааныг  шүүгч  Ч.Алтанцэцэг  даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

 

улсын яллагч Ч.Батбаяр,

 

шүүгдэгч О.Э.Б,

 

хохирогч Х.Разыга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд

 

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б Э.Бэд холбогдох эрүүгийн 1806 0876 91929 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан хотод 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүрэг 28-р хороо Хужирбулан 5 дугаар хэсэг гудамжны 86-2682 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.Б Э.Б

 

Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

 

О.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20-р хороо Туулын 15-01 тоотод хамтран амьдрагч хохирогч Х.Разыгаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э.Б мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би өмнөх өдөр нь архи уучихаад хэрэг гардаг өдрийн өглөө хүнтэй уулзана гээд гар утсаа нэхсэн чинь надад өгөхгүй байсан. Надад мөнгө утас байхгүй хүндтэй уулзаж чадахгүй байсан.Тэгээд үүнээс болж маргаан гарсан. Би аяга аваад шидсэн гэв.

 

2

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Разйга мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Разйгагийн өгсөн: …Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын 15-1 тоот гэртээ согтуу ирж хоноод маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12-13 цагийн үед Э.Б би гарчихаад ирье гэхээр нь би тэг тэг гэсэн чинь Э.Б надаас сим картаа авъя гэхээр нь би өгөөгүй. Үүнээс болоод муудалцсан ба Э.Б намайг ална шүү гичий минь гэж хэлсэн. Би тэгэхэд нь юм хэлээгүй сууж байсан чинь гэнэт Э.Б над руу шилэн сэнжтэй аяга шидсэн чинь миний толгой оногдоод цус гарсан. Э.Б зугтаах гээд байхаар нь би бариад авсан чинь над руу дайраад байсан, арай гэж цагдаа ирэхэд нь байлгаж байгаад өгч явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13012 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

  1. Х.Разйгагийн биед духанд шарх, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь ирмэгтэй болон мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн духны шарх шинэ, цус хуралт хуучин гэмтэл байна.

 

  1. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн О.Э.Бийн: ...Би 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Разйгагийн толгой руу аяга шидэж гэмтэл учруулсан нь үнэн. Миний буруу, дахиж ийм алдаа гаргахгүй. Би тэр өдөр уураа бариагүйгээс ийм юм боллоо...гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Э.Күлизагийн өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын 15-1 тоот гэртээ хүргэн Э.Б, охин Разйга нарын хамт байж байхад Э.Б явна гээд байсан. Үүнээс болж муудалцаад Э.Б жижиг шилэн сэнжтэй аяга ширээн дээрээс аваад Разйга руу шидсэн чинь духанд нь оноод цус гаргасан. Тэгэхээр нь Э.Бийг цагдаад барьж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-

  1. дүгээр тал/,

 

    • Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 5 дугаар тал/,

 

    • Шүүгдэгч О.Э.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 16, 17, 20-21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан

 

3

 

шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд О.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20-р хороо Туулын 15-01 тоотод хамтран амьдрагч хохирогч Х.Разыгаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20-р хороо Туулын 15-01 тоотод хамтран амьдрагч хохирогч Х.Разыгаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний маягт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул О.Э.Бийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Баянзүрх дүүргийн Прокуророос О.Э.Бийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн бөгөөд О.Э.Бийн бусдын эрх, эрх чөлөөнд халдаж, хохирогч Х.Разйгагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Иймд Прокуророос шүүгдэгч О.Э.Бийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Х.Разйга нь өөрт учирсан хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд цаашид эмчилгээ хийлгэнэ гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 32 дугаар тал/

 

Хохирогч Х.Разйга нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 

Шүүгдэгч О.Э.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн

 

4

 

ирсэн хөрөнгөгүй, О.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Э.Б Э.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Э.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Э.Б нь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, О.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Хохирогч Х.Разйга нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Э.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ