| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2020/0279/З |
| Дугаар | 128/ШШ2020/0266 |
| Огноо | 2020-04-24 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2020/0266
2020 оны 04 сарын 24 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2020/0266
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.М********лаас Нийслэлийн Татварын газрын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Н.О*********гт холбогдох зөрчлийн хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Татварын газрын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Н.О*********гт: “...Нийслэлийн Татварын газрын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Н.О*********г миний бие иргэнээс ирсэн өргөдөл гомдлын дагуу “Б*********н” ХХК-ийг хялбаршуулсан журмаар шалгаж, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь заалтад заасны дагуу 0310903 дугаартай шийтгэлийн хуудсаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгосон.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.М********лын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан “Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т ...Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна, 28.2.2-т ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Татварын газрын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Н.О*********г нь Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.М********лаас гаргасан “... Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн татварын газрын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Н.О*********гийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Б*********н” ХХК-нийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь заалтад заасны дагуу 0310903 дугаартай шийтгэлийн хуудсаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд илэрхийлж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн нь Нийслэлийн Татварын газрын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Н.О*********г нь тухайн зөрчилд дахин акт ногдуулахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.М********лаас Нийслэлийн Татварын газрын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Н.О*********гт холбогдуулан гаргасан “... Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн татварын газрын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Н.О*********гийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Б*********н” ХХК-нийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь заалтад заасны дагуу 0310903 дугаартай шийтгэлийн хуудсаар 1500 нэпжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Нийслэлийн Татварын газрын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Н.О*********г хүлээн зөвшөөрснийг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА