Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч М.Баасанцог нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Мөнхчулууны Баасанцогт холбогдох эрүүгийн 201619000128  тоот хэргийг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй,  халх, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл-3, эцэг, эхийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 8 дугаар байр 1-5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Мөнхчулууны Баасанцог, /РДНЭ92112716/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Баасанцог нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Бурхдай дэлгүүрийн үүдэнд иргэн Ө. Ган-Ууганг хувийн таарамжгүй харьцааны улмаас болж зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч М.Баасанцог  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогч Ө.Ган-Ууганаас уучлалт гуйж, сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Хохирогч Б.Ган-Ууган хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Эрхэс бааранд найз нартайгаа сууж байсан. Тэгээд манай найз нар тарахаар болоод түрүүлээд гарсан. Би араас нь гарсан чинь манай дээд үеийн 3 хүүхэдтэй манай найз Чинзориг, Амгалан нар хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь салгаад авч яваад Бурхдай дэлгүүрийн гадаа зогсож байсан чинь манай найз нартай маргалдаж байсан 3 залуу машинаас буугаад ирсэн. Тэгтэл Баасанцог гэх залуу над дээр ирээд шууд миний нүүр рүү нэг удаа, нуруу руу 2 удаа цохисон. Тэгтэл миний хамарнаас цус гоожоод зогсож байтал нэг машинтай хүмүүс ирээд Баасанцогийг аваад явсан. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн газар дээр авчирч Баасанцог, Амгалан хоёрыг эрүүлжүүлэхэд хийгээд бусад хүмүүс нь согтолт бага болохоор явуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

 

Гэрч Б.Билгүүнбаатар хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ 2016 оны 02 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед Баасанцогийн аав, ээжтэй золгох гээд утсаар ярьсан чинь Баасанцогт Эрхэс зочид буудлын гадаа байна, хүрээд ир гэхээр нь очиход Баасанцог, Лхагвасүрэн 2 хэдэн залуучуудтай маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би салгаж аваад машинд суулгасан. Тэгтэл маргалдаад байсан залуучууд зам хөндлөн гараад явж байсан би Баасанцогийн аав, ээжтэй, золгох санаатай байрныхаа хажууд очоод зогсоод байсан чинь нөгөө хэдэн залуучууд Бурхдай дэлгүүрийн урд талд зогсож байсан. Тэгтэл манай 2 найз миний машинаас буугаад тэр хэдийг хараад очоод зодоон болсон. Тэр үед би очоогүй, хараад машинаа цоожлоод харсан чинь Баасанцогийн эгч нь золгох гэж ирж байгаа бололтой 2 машинтай хүмүүс ирээд буусан. Тэгээд би тэнд зогсож байтал зодуулсан гээд байгаа залуу над дээр ирээд танай найз намайг цохичихлоо гээд над руу орилоод байсан. Удалгүй 2 цагдаа ирээд Баасанцогийг аваад явсан. Би тэр үед хотоос ирээд Баасанцогтой яриад сүүлд ирсэн болохоор урьд нь юу болсон зүйлийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Лхагвасүрэн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ 2016 оны 02 дугаар сарын 11-нйи өдрийн 23 цагийн үед Эрхэс бааранд манай ангийн найзууд 9 охин 4 хөвгүүд сууж байсан. Тэгсэн доор нэг давхарт шуугилдаад хүмүүс хэрэглээд байсан. Тэр үед манай найз Баасанцог, Билгүүнээг гаргаж өгнө гээд гарсан болохоор араас нь гарсан чинь Баасанцогийг 3 залуутай маргалдаад зууралдаад зогсож байсан. Тэгэхээр нь салгах санаатай очоод нэгийг нь түлхээд холдуулсан чинь нэг намхан залуу нь намайг бариад авсан. Тэгтэл манай ангийн охидууд ирээд салгасан. Тэгээд дээшээ өрөөнд байж байтал цагдаа нар ирээд өрөөнөөс гаргасан. Гадаа байж байтал нөгөө маргалдаад байсан залуучууд буудлаас гарч ирээд тойрч зогсоод хэрүүл, манай найз Баасанцог руу дайраад байсан. Баасанцогийн байранд байдаг Билгүүн ирээд бид 2-ыг суулгаад Баасанцогийн гэр рүү очоод байрных нь гадаа иртэл нөгөө бид 2-той маргалдаад байсан 5 залуу зогсож байсан. Тэгээд бид 2 зодуулсан шарандаа бууж очоод хэрэлдээд түлхэлцээд зогсож байтал золгож яваа хүмүүс 2 машинтай олон хүмүүс ирээд зодоон болоогүй, тарцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Анхбаяр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ 2016 оны 02 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед Эрхэс зочид буудлын гадаа зогсож байсан чинь манай дээд төгсөлтийн 2 залуу ирсэн. Тэгээд бид 2 Билгүүн, гэх залуутай мэндлээд юм яриад зогсож байсан чинь Баасанцог гэх залуу хурдал явмаар байна, гээд байхаар нь би ямар сүртэй юм бэ гэж хэлтэл Баасанцог хурдал гээд байсан. Тэгээд хоорондоо маргалдаад муудалцаад Даадаа, Баасанцог 2 барилцсан. Тэгтэл манай ангийн болон Баасанцогийн ангийн хүүхдүүд ирээд салгасан. Тэгээд бид нар салаад Бурхдай дэлгүүрийн үүдэнд зогсож байсан чинь Баасанцог, Лхагвасүрэн, Билгүүнбаатар 3 машинтай ирээд Баасанцог, Лхагвасүрэн 2 ирээд хэрүүл хийгээд байсан. Тэнд зодолдсон зүйл байхгүй. Баасанцог, Ган-Ууганг 2 удаа цохисон. Тэгээд машинтай хүмүүс ирээд салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

 

Шинжээчийн 82 тоот дүгнэлт Ө.Ган-Ууганы биед хамрын таславрын мурийлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хацар, хамар, зүүн даланд зөөлөн эдийн няцрал, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. Б.Ган-Ууганы биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна ... гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Баасанцог нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Бурхдай дэлгүүрийн үүдэнд иргэн Ө. Ган-Ууганг хувийн таарамжгүй харьцааны улмаас болж зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Ган-Ууганы хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Билгүүнбаатар, Б.Лхагвасүрэн, Ц.Анхбаяр нарын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 82 тоот дүгнэлт, шүүгдэгч М.Баасанцогийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ял шийтгэл хуудсанд /ял шийтгэлгүй/ гэх лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Баасанцогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч М.Баасанцогт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Ө.Ган-Ууган нь шүүгдэгч М.Баасанцогтой эвлэрч байх тул М.Баасанцогт холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

           

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь

 

            1. Шүүгдэгч Шарнууд овогт Мөнхчулууны Баасанцогийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  •           . Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ө.Ган-Ууган нь шүүгдэгч М.Баасанцогтой сайн дураараа эвлэрсэн тул М.Баасанцогт холбогдох 201619000128 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

            4. М.Баасанцогт авсан бусдын батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Баасанцогт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                                                             

 

  • ШҮҮГЧ                          Д.БУЯНТОГТОХ