Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

0202 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/42

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Ц

Улсын  яллагч Д.Б

Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Г.Д-д холбогдох эрүүгийн 2122000000186 тоот  хэргийг 2022 оны 01 сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, ... боловсролтой, .. аймгийн ..сумын 3 дугаар багийн ... гэх газарт мал малладаг, ам бүл 2, эхийн хамт .. аймгийн .. сумын 3 дугаар багийн ..гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 4 удаагийн ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, З ургийн Г-ийн Д, регистрийн дугаар: ...;

Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө ...аймгийн ... сумын 9 дүгээр багийн Мандалын 16-18 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, толгойн ар дагз хэсэгт 1 удаа цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 11 сарын 04-ний өдөр Мандалын 7-7 тоотод Цтэй нэг шил архи уучихаад гэртээ хариад аяга хоол идчихээд 2 хүүхэдтэйгээ тоглоод гэрийн баруун хойно байж байтал нэг хүүхэд гэрлийн залгуурыг хөлөөрөө салгаад гэрэл унтраасан. Тэгээд 2 хүүхэд тогны хажууд ойрхон байхаар нь тогонд цохиулчих байх гээд түлхсэн. Тэгээд 2 хүүхэд гараад гэрэл асаатал эхнэр хүүхдээ хөхүүлж хэвтэж байснаа галын хайчаар 2 удаа цохихоор нь би толгойных нь ар руу алгадсан. Тэгээд 2 хүүхэд хадамд очиж хэлээд хадам цагдаа дуудсан ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Д мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө би ....сумын 9 дүгээр багийн Мандалын 16-18 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт байсан. Би гэртээ очихоосоо өмнө Ц гэх айлд 1 шил архи уучхаад очсон. Би 2 хүүхэдтэйгээ тоглож байсан юм, манай эхнэр намайг галын хайчаар цохихоор нь уурандаа зөрүүлээд 1 удаа цохисон. Манай эхнэр намайг архи уучихаар уурлаад байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-52-р хуудас/

                 Хохирогч С.Ц-ийн: ‘’.. Хохирогч С.Ц-ийн: “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 00 цаг дөхөж байх үед гэртээ орсон. Гэртээ ороод амрах гээд байж байсан тэгтэл манай нөхөр Д гал тогооны хэсгийн хажууд сууж байгаад тонгойгоод гэрэл унтраачихсан тэгээд манай 2 охин гэрлээ асаах гээд хажууд нь очоод зогсож байхад манай нөхөр 2 охиноо 2-ууланг нь цохиод авах шиг болсон, манай 2 охин уйлаад. чарлаад босоод ирсэн тэгээд би босоод гэрэл асаасан, манай охин Саранзаяа аав намайг үснээс зулгаалаа гээд уйлсан, нөгөө охин Буянзаяа миний нүд рүү цохилоо гээд аймар чанга уйлаад байсан, тэгэхээр нь би нөхрөө галын хайчаар хөл рүү нь яагаад хүүхдээ зодож байгаа юм гээд 2 удаа цохитол босож ирээд миний толгой руу гараараа дагз хэсэгт нэг цохиод, хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл манай охидууд гарч гүйгээд ээжид маань очоод хэлтэл ээж цагдаа дуудсан юм шиг байна лээ..” гэсэн мэдүүлэг/хх-ийн 21-р хуудас/,

                 Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 270 дугаартай: “...С.Ц-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь мохоо гадаргуутай зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,

                 Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд: “...гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн үнэлгээ 8 оноо буюу өндөр эрсдэлтэй...эхнэрээ толгой руу нь цохисон...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 2-5-р хуудас/,

                 Эрх бүхий албан тушаалтны согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Г.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн Мандалын 16-18 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч С.Ц-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, толгойн ар дагз хэсэгт 1 удаа цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

Хохирогч С.Ц нь шүүгдэгчид зодуулсны улмаас биед нь “тархи доргилт” гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 270 дугаартай дүгнэлт болон бусад баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Д-ын үйлдэлд нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Д-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирогч С.Ц нь шүүгдэгч Г.Д-аас хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь ... аймаг дахь Сум дундын шүүхийн шүүхийн 2008 он 03 дугаар сарын 14-ний өдрийн 6А дугаартай шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял”, ... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх”, мөн шүүхийн 2121 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн торгох ял”, Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял”-аар тус тус шийтгүүлж байсан байсан ба эдгээр гэмт хэргүүдээс хоёр нь хохирогч С.Ц-ийн эрүүл мэндэд хохирол санаатай учруулах байдлаар үйлдэгджээ.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлсэн боловч дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Д нь шүүхээс оногдуулсан шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч С.Ц нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Ц-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан тул цаашид эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заалаа.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч З овогт Г-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч З овогт Г-ийн Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулан шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Д  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Ц нь цаашид эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.Ш