| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2017/00915/и |
| Дугаар | 00828 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 00828
| 2017 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2017/00828 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид би,
Нэхэмжлэгч: Боржигин овогтой, Надмидцэрэнгийн Ганбаатарын нэхэмжлэлтэй,
/Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа, 1 дүгээр гудамж, 36 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧГ49090902/
Хариуцагч: Монгол овогтой, Бадамжавын Насанжаргалд холбогдох
/Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, тайнь 5 дугаар гудамж, 141 тоотод оршин суух, регистрийн дугаар СВ69022004/
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.920.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Ганбаатар миний бие хариуцагч Б.Насанжаргалд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1.200.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэвч Б.Насанжаргал нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж барагдуулахгүй байх тул Б.Насанжаргалаас үндсэн зээл 1.200.000 төгрөг, зээлийн хүү 720.000 төгрөг, нийт 1.920.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Насанжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Ганбаатарын нэхэмжилсэн үндсэн зээл 1.200.000 төгрөг, хүү 720.000 төгрөг, нийт 1.920.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Ганбаатарын “Б.Насанжаргалаас зээлийн гэрээний дагуу нийт 1.920.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Насанжаргал хүлээн зөвшөөрч “...үндсэн зээл 1.200.000 төгрөг, хүү 720.000 төгрөг, нийт 1.920.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч байна” гэсэн хариу тайлбар гаргажээ.
Хариуцагч Б.Насанжаргал нь Н.Ганбаатарын нэхэмжлэлийн шаардлага болох 1.920.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан Н.Ганбаатарыннэхэмжлэлтэй, Б.Насанжаргалд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.920.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 27-ныөдөр төлсөн 45.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч Б.Насанжаргалаас 22.835 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дүгээр данснаас 22.835 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Ганбаатарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.СЭМЖИД