| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0316/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/365 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/365
2018.03.16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Б.П /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Баясгалангийн Б.Пд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0208 40092 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Баясгалангийн Б.П, 1994 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын техник хангамжийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхойгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Чингэлтэй 11 дүгээр хороо ************* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:**********************/,
Шүүгдэгч Б.П нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 3378-б тоотод хуучин найз охин М.Нацагюмыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Б.П нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Буурал зочид буудлын өрөөнд иргэн М.Нацагюмыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч М.Нацагюм мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орой Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хүүхдийн 100-д байдаг Чоко Метрополис бааранд найз Ононгийн хамтаар байж байтал шөнийн 02-03 цагийн үед найз залуу Б.П намайг ирж аваад найз болох Мөнхсайханых нь Хууль сахиулах их сургуулийн зүүн талд байдаг гэр хороололд очсон. Бид хоёр очих замдаа Жулие дэлгүүрээс том савтай 2 ширхэг боргио пиво аваад очсон ба авсан пивоо уучхаад унтацгаасан. Өглөө 07-08 цагийн үед юунаас болсноо мэдэхгүй байна бид хоёр маргалдаад би гэртэй харилаа гэтэл намайг явуулахгүй гээд байхаар нь би явна гэж дайрахад миний нүүр рүү өшиглөсөн, гар базаад байхаар нь эсэргүүцтэл миний I phone 7 plus загварын гар утсыг авчхаад өгөхгүй байхаар нь би арай гэж гарч яваад аавыг дуудаад аав ээж бид гурав цагдаа дээр ирж өргөдөл өгсөн юм..., Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, Дээрх гэмтлийг Б.П учруулсан. Миний нүүр лүү өшиглөсөн боловч тухайн үед ерөөсөө ил харагдах гэмтэл шарх үлдээгүй, хавдсан зүйлгүй байсан. Хоёр хурууны зулгаралт гэмтэл нь Б.П намайг явуулахгүй гээд татаж чангаагаад ийшээ тийшээ түлхэхэд би унахдаа гараараа тулж ойчиход учирсан гэмтэл юм...” гэх мэдүүлэг. /хх20-21/,
“...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд Б.П надруу утсаар яриад уулзахаар болж бид хоёр 16 цагийн орчимд уулзаж Их Буурал төвийн зочид буудлын өрөөнд орсон. Бид хоёр хамтдаа 2,5 литрийн боргио нэртэй пиво хувааж уугаад унтсан. Тэгээд маргааш нь 11 цагийн орчим зочид буудлын өөр өрөөнд орж дахиад нэг пиво хувааж уугаад юм ярьж байгаад Б.П надаас хэрүүл өдөөд янзан бүрээр доромжлоод байхаар нь би явлаа гэсэн чинь миний курткээс зулгаагаад урсан. Дараа нь миний хамарнаас зулгааж байгаад хоёр тийш нь мушгиад миний толгойруу цохисон..., миний биед учирсан гэмтлүүдийг Б.П учруулсан..., Урьд нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б.Пын найз Мөнхсайханы гэрт байхад намайг Б.П зодож миний биед хөнгөн гэмтэл гарч энэ асуудал нь мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Маргад дээр шалгагдаж байгаа...” гэх мэдүүлэг. /хх-60/,
Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өглөөний 05 цагийн үед би Хүүхдийн зууд байдаг Чоко баарнаас найз охин Нацагюмыг очиж аваад найз Мөнхсайханы БЗД-ийн 08-р хороо ус-15 байрны хойно байх найз Мөнхсайханы гэрт ирээд унтацгаасан. Өглөөний 06 цагийн үед намайг тамхинд яваад ир гэхээр нь хар өглөө хаана тамхи байдаг юм гэхэд уурлаад бид хоёр маргалдсан Нацагюм явна гээд байхаар нь хар өглөө согтуу гарч явж яах гээд байгаа юм гээд би явуулахгүй гэтэл намайг алгадахаар нь гарыг нь барьж аваад сандал руу түлхэж суулгасан өөр зодож цохьсон зүйл байхгүй..., Би л учруулсан юм байлгүй дээ, цохиод байхаар нь хоёр гарыг нь атгаад авахад учирсан гэмтэл байх...” гэх мэдүүлэг. /хх-22/,
“...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би найз охин Нацагюмтай фэсбүүкээр холбогдоод оройн 19 цагийн үед гэрийнх нь гадаа очиход Нацагюм гэрээсээ гарч ирээд бид хоёр Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт орших "Их буурал" зочид буудалд өрөө авсан. Бид хоёр гаднаас том лаазтай пиво аваад хувааж уугаад унтацгаасан. Маргааш өглөө нь сэрээд бид хоёр буудлаа сунгуулаад гаднаас том савтай пиво гурвыг авч үргэлжлүүлэн уусан. Оройн 17 цагийн үед юунаас болж муудалцсанаа санахгүй байна Нацагюм намайг алгадаад байхаар нь би хоёр гарыг нь бугуй хэсгээр нь атгаж барьсан нүүр лүү шүлсээ хаяад байхаар нь болиоч гээд сандал руу түлхэж суулгаад даан ч чамайг болохгүй юм даа гэж хэлээд хамрыг нь чимхсэн удалгүй Нацагюм явлаа гээд явахаар нь хаалгаа дотроос нь түгжээд унтсан Ойролцоогоор 30-40 минутын дараа хаалга нүдэхээр нь нээтэл Нацагюм аавтайгаа хамт зогсож байсан аав нь бид хоёрыг яагаад архи уугаад байдаг юм гээд загнасан тэгтэл Нацаг-Юм намайг түр гарч бай гэхээр нь би гараад коридорт зогсож байтал намайг аав явчихлаа гээд дуудахаар нь бид хоёр буцаж ороод үлдсэн пивоо уусан. Нацагюм намайг тамхи асаагаад өгчих гэхээр нь чадахгүй өөрөө асаа гээд бас хоорондоо маргалдсан алгадах гэхээр нь гарыг нь барьсан нүүр лүү нулимахаар нь давраад байгаарай дургүй хүргээд байвал дээрээс чинь шээчихнэ шүү гээтэл Нацагюм утсаа аваад аав руугаа залгаад Жагаа надруу шээнэ гээд байна гэхээр нь би буудлаас гараад явчихсан юм...Хамрыг нь чимхсэн. алгадаад байхаар нь хоёр гарыг нь хүчтэй атгаж эсэргүүцсэн өөр зодож цохисон зүйл байхгүй. Нацаг-Юм их эмзэг арьстай дороо хөхөрчихдөг юм...” гэх мэдүүлэг. /хх-61/,
Яллагдагч Б.П мэдүүлэхдээ: “...Тогтоолтой танилцсан. Асууж тодруулах зүйл байхгүй. Өмгөөлөгч авахгүй. Одоо мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгч болно..., Би болсон хэргийн талаар өмнөх мэдүүлэгтээ үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Одоо өмнөх мэдүүлэг дээр нэмж хасах зүйл байхгүй. “...2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр үерхэж байсан найз охин Нацагюмтай Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их буурал төвийн зочид буудалд нь хамт пиво уусан. Тэгж байгаад тамхи асаагаад өг гэхээр нь үгүй гэсэн тэр асуудлаас болж хоорондоо маргалдаж намайг алгадаад байхаар нь гарыг нь базсан тэгсэн гар нь хөхөрчихсөн. Тэгээд Нацагюм явлаа гээд явчихсан. Тэгээд би тэр буудалдаа унтаж байхад Нацагюм аавтайгаа хамт хүрч ирээд аав загнаж байгаад явчихсан Нацагюм үлдсэн. Тэгээд үлдсэн пивоо ууж байгаад ам зөрөөд муудалцаад өшиглөөд алгадаад байхаар нь гарыг нь барьсан тэгсэн надруу нулимахаар нь би түлхээд сандал дээр суулгаад битгий давраад байгаарай давраад байх юм бол шээгээд хаячихна шүү гэж хэлсэн. Тэгсэн Нацагюм аавруугаа утсаар залгасан тэгэхээр нь би явчихсан..., 2017 оны 09 дүгээр сарын 17-ний өглөө би Нацагюмыг 05 цагийн үед хүүхдийн зуугийн тэнд байдаг Чоко баарнаас очиж авсан. Тэгээд найз Мөнхсайханы гэрт ирсэн. 6 цаг өнгөрч байхад Нацагюм тамхи татмаар байна гэхээр нь надад тамхи байхгүй ш дээ гэсэн чинь тэгвэл чи олоод ир гэсэн тэгэхээр нь би хар өглөөгүүр хаанаас олохов дээ гээд тэрнээс болж маргалдаад намайг алгадахаар нь би гарыг нь чанга барьсан тэгсэн гар нь хөхөрчихсөн...” гэх мэдүүлэг. /хх-75/,
Хохирогч М.Нацагюмын мэдүүлэг /хх8-9, 60-61/, гэрч Л.Гүнсмаагийн мэдүүлэг /хх10-11/, шинжээчийн №11789 дугаартай дүгнэлт /хх-24/, яллагдагч Б.Пын мэдүүлэг /хх-35/, гэрч Ч.Магнайбаярын мэдүүлэг /хх51-52/, шинжээчийн №14785 дугаартай дүгнэлт /хх-64/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.П нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 3378-б тоотод хуучин найз охин М.Нацагюмыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь,
Шүүгдэгч Б.П нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Буурал зочид буудлын өрөөнд иргэн М.Нацагюмыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч М.Нацагюмын: “...Миний нүүр лүү өшиглөсөн боловч тухайн үед ерөөсөө ил харагдах гэмтэл шарх үлдээгүй, хавдсан зүйлгүй байсан. Хоёр хурууны зулгаралт гэмтэл нь Б.П намайг явуулахгүй гээд татаж чангаагаад ийшээ тийшээ түлхэхэд би унахдаа гараараа тулж ойчиход учирсан гэмтэл юм.
“...Тэгээд маргааш нь 11 цагийн орчим зочид буудлын өөр өрөөнд орж дахиад нэг пиво хувааж уугаад юм ярьж байгаад Б.П надаас хэрүүл өдөөд янзан бүрээр доромжлоод байхаар нь би явлаа гэсэн чинь миний курткээс зулгаагаад урсан. Дараа нь миний хамарнаас зулгааж байгаад хоёр тийш нь мушгиад миний толгойруу цохьсон” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хоёр удаа хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч М.Нацагюм нь гэм буруутай этгээдээс хувцас буюу куртикны 100.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд дээрх зардлыг шүүгдэгч Б.Паас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Хохирогч М.Нацагюм нь цаашид гаргах эмчилгээний зардал, гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүгдэгч Б.Пд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, түүний үйлдсэн гэмт хэргийн үйлдэл тус бүрт торгох ял оногдуулж, торгох ялыг нэмж нэгтгэн, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
-Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Пыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Б.Пын нийт биечлэн эдлэх ялыг 900 нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР