Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 00842

 

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2017/00842

Улаанбаатар хот

 

          

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид би,

 

Нэхэмжлэгч: “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

/Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 14210 Энхтайвны өргөн чөлөө 19 байрлах, улсын бүртгэлийн дугаар 9016001006, регистрийн дугаар 2635534/

 

            Хариуцагч: Авир овогтой, Сүхбаатарын Хангалсүрэнд холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД, 36 дугаар байр, 12 тоотод оршин суух, регистрийн дугаар МЭ88022178/

 

            Хариуцагч: Боржигон овогтой, Дашийн Мөнгөнцэцэгт холбогдох

/Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 43 дугаар байр, 05 тоотод оршин суух, регистрийн дугаар УМ88052443/

 

Гэрээ цуцлаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.988.893,98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК төлөөлөгч С.Оргодол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Хангалсүрэн, Д.Мөнгөнцэцэг нартай байгуулсан 2015/000378/0118 тоот цалингийн зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 2.988.893,98 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.772,30 төгрөгийн хамт гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгож өгнө үү гэжээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: “Хариуцагч С.Хангалсүрэн, Д.Мөнгөнцэцэг нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.988.893,98 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 988.893,98 төгрөг төлж, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй нөхцөлд хариуцагч нарын эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг албадан гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн төлөөлөгч С.Оргодолын “зээлдэгч С.Хангалсүрэн, Д.Мөнгөнцэцэг нартай байгуулсан 2015/000378/0118 тоот цалингийн зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд нийт 2.988.893,98 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Хангалсүрэн, Д.Мөнгөнцэцэг нар хүлээн зөвшөөрч “...нэхэмжлэлийн шаардлага болох 2.988.893,98 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 988.893,98 төгрөгийг төлж барагдуулах”-аар эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.

 

Хариуцагч С.Хангалсүрэн, Д.Мөнгөнцэцэг нар нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2.988.893,98 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Хангалсүрэн, Д.Мөнгөнцэцэг нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.988.893,98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 24-нийөдөр төлсөн 62.772 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч С.Хангалсүрэн, Д.Мөнгөнцэцэг нараас 31.386 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дугаар данснаас31.386 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД