| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0413/Э |
| Дугаар | 2017/ ШЦТ/400 |
| Огноо | 2017-09-19 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Н.Б, Б.Б, Б.С |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2017/ ШЦТ/400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Д.Дэлгэрмаа, шүүгдэгч Б.С, Н.Б, тэдний өмгөөлөгч Ж.Батхүү /№ 0339/, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Нарангэрэл /№ 2275/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батхуягийн С, Боржигон овогт Наранбилэгийн Б, Боржигон овогт Батмөнхийн Б нарт холбогдох 201725030890 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б.С
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Н.Б
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б.Б
Холбогдсон хэргийн талаар: Б.С, Н.Б, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: 2 Шүүгдэгч Б.С, Н.Б, Б.Б нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр сургуулийн үүдэнд хохирогч Э.Төгөлдөр, Э.Онон нарыг зодож хүч хэрэглэж, Э.Төгөлдөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь. шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч О.Төгөлдөрийн мөрдөн байцаалтад өгсөн: "... 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 49 дүгээр сургуулийн хашааны үүдэнд найз Онон Батхүү, БатОргил нартай тааралдаад бид нар хамтдаа 49 дүгээр сургуулийн хашаа руу ороход сургуулийн баруун талд сууж байсан хүмүүс Батхүү буюу Аморыг дуудсан, Батхүүг очиход нь үл таних нэг хүн Батхүүг шууд цохисон тэгээд бид нарыг салгах гээд очиход Майжгаа буюу Б гэгч нь намайг чи хаанахынх билгээ гэхээр нь би Хайлаастынх гэхэд чи тийм овоо юмуу гээд миний урдаас түлхсэн тэгэхэд миний хажуу талаас нэг гар орж ирээд намайг цохисон үл таних хүмүүс бөөнөөрөө миний хэдэн талаас зодсон…” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х/ хохирогч Э.Ононгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн орчимд найз Батхүү, Бат-Оргил нартай Батхүүгийн гэрт нь байж байгаад 49 дүгээр сургуулийн хойно байх сагсны шийдэн дээр тоглох гэж очсон тэгсэн чинь сургуулийн дэргэд миний танил Төгөлдөртэй таараад заал авах гэж байна хамт тоглох уу гэхээр нь тэгье гэж хэлээд ярилцаад зогсож байхад 49 дүгээр сургуулийн хашаан дотор байдаг саадны хажуу талын шатны дэргэд 8-9 залуу нэг охины хамт сууж байсан бид нартай хамт явсан Батхүү утсаар яриад цаана зогсож байсан нэг мэдэхэд Батхүүтэй намхан нуруутай банди муудалцаад Төгөлдөр бид 2 салгах гэж очиход урдаас дайрсан,…малгайныхаа юүдэнг уяагаараа боочихоод байсан залуу над руу хүрч ирээд баруун талын эрүү рүү цохисон…” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/ гэрч Э.Энхжингийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр манай 10-н жилийн ангийн хүүхэд нас барсан байсан. Манай ангийнхан нийт 20 гаран хүүхэд очсоны дараагаар манай хэсэг найзууд 49 дүгээр сургууль дээр ирж суусан тэд манай ангийн Б, С, Б, Ганбаатар, Дөлгөөн, Энхжин бид нар сургуулийн гадаа суугаад талийгаач найзынхаа гэр нь очиж туслах талаар хоорондоо ярилцаад сааданд сууж байсан юм. Тэгсэн чинь баруун талаас нэг залуу гарч ирээд хажууд ирээд муухай хараад зогссон, тэгсэнээ шүлсээ хаясан чинь Бат-Эрдэний гутлан дээр унасан, тэгэхэд Дөлгөөнөө “чи яагаад байгаа юм бэ болиочээ” гэхэд чимээгүй зогсож байснаа татаж байсан тамхиныхаа ишийг Бат-Эрдэний нүүр рүү нясласан. Дөлгөөнөө Б 2 босоод уг залуутай барицалдаж аваад бие биенээ ганц нэг цохилцоод Дөлгөөнөө тэр залуугийн хамт сандал руу унасан. Тэр үед Б очиж тонгойгоод Дөлгөөнөөг татах гэж байхад цаанаас нь нэг залуу гүйж ирээд Бат-Эрдэний шанаа орчим газар нэг удаа цохисон Б тэр залуутай харилцан нэг нэг удаа цохилцсон тэгээд бид нар дундуур нь ороод салгах гэж байхад 2 дахь найз нь бололтой залуу гарч ирсэн. Тэр найзыг нь Б таньдаг бөгөөд наад найзуудаа аваад яв гэж сүүлд ирсэн 2 залууд хэлсэн чинь за гэж хэлээд аваад шат руу буусан. Тэр үед хамгийн түрүүнд ирсэн залуу нь хутга бариад та нарыг бүгдийг нь хутгална гээд айлгасан бөгөөд тэр үед янз бүрийн зүйл болох байх гэж бодоод тэндээс холдоод зогсож байсан юм. Манай ангийн охин Энхжин айж сандраад орилоод байсан, мөн тухайн өдрийн гарч байсан сургуулийн жижүүр гарч ирээд салгах гэж нэлээд оролдсон юм. Тэгээд салж өгөхгүй байсан бөгөөд сургуулийн буланд зогсож байхад 5-10 минутын дараа манай найзууд бүгд хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/ гэрч О.Батхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 16- ны өдөр гэртээ байж байхад манай 2 найз Бат-Оргил, Онон нар надруу залгаад 49 3 дүгээр сургууль орж тогльё гээд манай гэрт ирсэн юм. Бид 3 гэрээс гараад сургууль орж явахад сургуулийн гадаа манай найз Төгөлдөртэй таарсан, тэгээд уулзахад Төгөлдөр манай дүү найзуудтайгаа сургууль дээр заал авч байгаа хамт тоглох юм уу гэхээр нь тэгье гэж хэлээд сургуулийн үүдэн дээр орчихоод утсаар ярия гэж хэлээд сургуулийн үүдэн дээр утсаарх ярьж байхад сургуулиас баруун урагшаа тоглоомын саадан дээр нэлээд олон залуучууд орилоод байсан тэгээд би сургууль руу орж явахад миний араас хөөе гээд нэг залуу дуудсан юм. Тэгэхээр нь би тоогоогүй сургууль руу орж явахад араас дахин хөөе гээд дуудахаар нь яваад очисон тэгсэн чинь өндөрдүү нуруутай залуу чи чинь Амуур билүү яагаад найзын гутлан дээр гишгээд шүлсээ хаяад байгаа юм бэ гээд босоод ирсэн. Би тэр үед үгүй ээ би сургуулийн үүдэнд дээрээс дуудахаар чинь ирлээ гэхэд хамгийн зүүн захад сууж байсан Б гэх нэртэй залуу босч ирээд миний эрүүн тус газар 1 удаа цохисон. Би эрүүгээ доош нь дараад суухад манай найз Онон, Төгөлдөр нар хүрч ирсэн. Тэр үед Бат-Оргил сургуулийн үүдэнд хүлээж байсан. Тэгэхэд миний эрүүнээс цус гарахаар нь би тэндээсээ холдоод шатаар буусан. Тэгээд цусаа арчаад эргээд харахад манай найз Ононг Б гэх залуу нь тэлээгээр ороолгоод цохиж байсан. Төгөлдөр гэх найз дээр тэнд байсан 3 залуу очиод дайраад байсан. Би очих гээд хараад зогсож байхад майжгаа нэртэй Б гэх залуу шардуу царайтай залуу ирээд гайгүй юу гэж хэлчихээд гайгүй гэхэд шар царайтай залуу намайг нэг удаа элэгдсэн юм. Яагаад байгаа юм бэ гээд гарыг нь бариад авахад Б гэх залуу Төгөлдөр рүү гүйгээд очисон, тэгээд би шар царайтай залуутай барицалдаад байж байтал манай найз Онон хүрч ирээд больё гэж хэлээд салгасан тэр үед Б гэх залуу Ононг хөөгөөд байсан. Шар царайтай залуу нь намайг зодох гээд байхаар нь зүгээр бай гээд куртикнээс нь бариад цааш түлхэхэд куртик нь ханцуйгаараа урагдсан юм. Тэгээд эргээд харахад архины шил дуугарах чимээ гарсан. Би шар царайтай бандиас зугтаад нэлээд гүйсэн. Төгөлдөр рүү харахад 3-4 банди очисон, дээрээс нь биенийх нь толгой дагз, гэдэс орчимд хөлөөрөө өшиглөж байсан. Тэгээд би Төгөлдөр дээр зугтаад очиход Онон очиод та нар хүн аллаа ш дээ гээд одоо болич гээд салгасан. Тэгр үед манай найз Төгөлдөрийн баруун гарных нь орчимоос цус гарч байсан. Тэгээд Онон болиоч гээд Төгөлдөр одоо болно гээд босч ирсэн. Тэгээд тэндээс салж явсан. Тэр үед би Төгөлдөрөөс гарыг чинь хэн шилээр зүссэн юм бэ гэхэд намхан нуруутай залуу шил бариад дайрч байсан. Тэр шилээрээ зүссэн гэж хэлсэн юм. Тэгээд над руу хамгийн анх таарсан өндөр нуруутай дуудсан залуу БатЭрдэнэ шар царайтай залуугийн нь дайраад ирэхээр нь би хашааны хаалгаар зугатаад явсан юм. Тэр үед сургуулийн жижүүр ах гарч ирээд та нар больцгоо гэж хэлж байсан. Тэрүүхэн үедээ болчихоод дахин дайраад байсан...” гэх мэдүүлэг /ххийн 19-20х/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №5273 дугаартай шинжээчийн: О.Төгөлдөрийн биед тархи доргилт, баруун гарын сарвуу, долоовор хурууны шарх, дух, хацар шанаа, хүзүү, баруун шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлтэд /хх-ийн 25х/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан 4 шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч Б.С, Н.Б, Б.Б нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирогч нар нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. шүүгдэгч Б.С, Н.Б, Б.Б нарт анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэсэх нь зүйтэй гэж шүүх үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Боржигон овогт Б.С, Боржигон овогт Н.Б, Боржигон овогт Б.Б нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Н.Б, Б.Б нарт тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугаагаар тэнсэж, хяналтандаа байлгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 3. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай. 4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 5.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ