Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 00978

 

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/00978

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид би,

 

Нэхэмжлэгч: “Капиталбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-48, Капиталбанкны төв байранд байрлах, улсын бүртгэлийн гэрчилгээ 9016001017, регистрийн дугаар 2556375/

 

            Хариуцагч: “Цагааншарт” ХХК-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 21-17 тоотод байрлах, улсын бүртгэлийн гэрчилгээ 9011358133, регистрийн дугаар 5640903/

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 579.520.343 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Капиталбанк” ХХК-ийн төлөөлөгч А.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь “Цагааншарт” ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 344 дүгээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 600.000.000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувь буюу сарын 0.58 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, зээлийн гэрээний хавсралтад заасан хэсэгчилэн эргэн төлөх нөхцөлтэйгээр олгосон. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт /15050/, 1 дүгээр хэсгийн 181 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2202017758 дугаартай, гэрчилгээний 000150881 дугаартай 587.5 м.кв талбайтай, гараж, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Яргайтад байршилтай, 15 жилийн хугацаатай, 680 м.кв талбайтай, гэрчилгээний 0044744 дугаартай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Яргайтад байршилтай, 15 жилийн хугацаатай, 680 м.кв талбайтай, гэрчилгээний 0044745 дугаартай, зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороонд байршилтай, 15 жилийн хугацаатай, 280 м.кв талбайтай, гэрчилгээний 0147709 дугаартай, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма ганди гудамж, 28 дугаар байр, 33 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206026802 дугаартай, гэрчилгээний 000274116 дугаартай, 124.83 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг тус тус барьцаалж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дуусах боловч зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж байх тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө төлүүлэхээр шаардаж байна. Иймд “Цагааншарт” ХХК-иас үндсэн зээл 482.922.546 төгрөг, зээлийн хүү 80.439.830 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.087.966 төгрөг, нийт 579.520.343 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ. 

 

Талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 39.520.343 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр болох 540.000.000 төгрөгийг хариуцагч тал 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл сар бүр 3.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 5.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл сар бүр 25.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 55.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 67.000.000 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон. Зээл төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйд тооцож, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт /15050/, 1 дүгээр хэсгийн 181 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2202017758 дугаартай, гэрчилгээний 000150881 дугаартай 587.5 м.кв талбайтай, гараж, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Яргайтад байршилтай, 15 жилийн хугацаатай, 680 м.кв талбайтай, гэрчилгээний 0044744 дугаартай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Яргайтад байршилтай, 15 жилийн хугацаатай, 680 м.кв талбайтай, гэрчилгээний 0044745 дугаартай, зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороонд байршилтай, 15 жилийн хугацаатай, 280 м.кв талбайтай, гэрчилгээний 0147709 дугаартай, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма ганди гудамж, 28 дугаар байр, 33 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206026802 дугаартай, гэрчилгээний 000274116 дугаартай, 124.83 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “Капиталбанк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Түвдэндорж, Ч.Лувсанцэрэн, хариуцагч “Цагааншарт” ХХК-ийн төлөөлөгч Ж.Мишигбаатар нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр “Нэхэмжлэгч 579.520.343 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 39.520.343 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр болох 540.000.000 төгрөгийг хариуцагч тал 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл сар бүр 3.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 5.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл сар бүр 25.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 55.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 67.000.000 төгрөгийг графикийн дагуу төлнө, хэрэв хариуцагч зээл төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйд тооцож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангана” гэж тохиролцож, эвлэрэн хэлэлцсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан “Капиталбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Цагааншарт” холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 579.520.343 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 39.520.343 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр болох 540.000.000 төгрөгийг хариуцагч тал 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл сар бүр 3.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 5.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл сар бүр 25.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 55.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 67.000.000 төгрөгийг графикийн дагуу төлнө, хэрэв хариуцагч зээл төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйд тооцож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангана” гэсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч “Цагааншарт” ХХК үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт /15050/, 1 дүгээр хэсгийн 181 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2202017758 дугаартай, гэрчилгээний 000150881 дугаартай 587.5 м.кв талбайтай, гараж, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Яргайтад байршилтай, 15 жилийн хугацаатай, 680 м.кв талбайтай, гэрчилгээний 0044744 дугаартай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Яргайтад байршилтай, 15 жилийн хугацаатай, 680 м.кв талбайтай, гэрчилгээний 0044745 дугаартай, зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороонд байршилтай, 15 жилийн хугацаатай, 280 м.кв талбайтай, гэрчилгээний 0147709 дугаартай, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма ганди гудамж, 28 дугаар байр, 33 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206026802 дугаартай, гэрчилгээний 000274116 дугаартай, 124.83 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 3.055.552 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч “Цагааншарт” ХХК-иас 1.527.776 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дүгээр данснаас 1.527.776 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Капиталбанк” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД