Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/325

 

 


                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2017/0324/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба, 
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.С холбогдох 1718002050128 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.С,  төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *****  мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, *****ийн хамт  суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн архан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын вокзалд өөрийн найз М.М цүнхнээс нь Х виза картыг нууцаар авч, данснаас нь 660000 төгрөгийг хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 
    ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын вокзалд өөрийн найз М.М цүнхнээс нь  виза картыг нууцаар авч, данснаас нь 660000 төгрөгийг хууль хулгайлж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед байрны түрээс нэхэгдэж байсан, мөн манайх хоол унд муутай болсон, би өөрөө гадуур өмсөөд явчих олигтой хувцас хунаргүй болсон байсан учраас надад мөнгө хэрэгтэй байсан юм.
...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Хохирогч М.М Цагдаагийн газарт гаргасан гомдол /хэргийн 8/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 10/,
-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хэргийн 11/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 12/,

-Хохирогч М.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төмөр замын вокзал дээр ганцаараа явж байтал урьд өмнө олон жилийн өмнө манай Сэлэнгэд амьдарч байсан С гэдэг зүс таних охинтой тааралдсан юм. Тэгээд бид 2 удаан уулзалдаагүй болохоор сонин хачин ярьж хамт нилээн удаан суусан. Тэгээд би Сувд-Эрдэнийн хамтаар вокзал дотор байдаг  АТМ-аас 20000 төгрөг авчихаад хамт хоолонд орж, гадуур явж түрүүсийн байр үзсэн. 
…тэгээд маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр виза картнаасаа мөнгө авах гэтэл виза карт олдохгүй байсан тул  дээр очиход миний картнаас 660000 төгрөг алдагдсан байсан.
...надад учруулсан 660000 төгрөгөөс С нь өнөөдрийн байдлаар 400000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 260000 төгрөгийг төлөөгүй байгаа.”  гэх мэдүүлэг /хэргийн 15-18/,

-Хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт /хэргийн 20/,

-Гэрч Б.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай эхнэр С надад хэлэхдээ ажлынхаа газрын хүнээс мөнгө зээлээд картыг нь авчихлаа гэж хэлсэн. Надад хэдэн төгрөг зээлсэн талаараа хэлээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 24/,
Хохирогч М.М дугаарын  дансны хуулга /хэргийн 34-35/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байгаа ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.М 660000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.С нь 400000 төгрөгийн хохирол барагдуулсан байх тул үлдэх 260000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.М олгохоор шийдвэрлэв.

2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын вокзалд өөрийн найз М.М цүнхнээс нь  виза картыг нууцаар авч, данснаас нь 660000 төгрөгийг хулгайлж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, хохирогч М.М Цагдаагийн газарт гаргасан гомдол /хэргийн 8/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 10/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хэргийн 11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 12/, хохирогч М.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр виза картнаасаа мөнгө авах гэтэл виза карт олдохгүй байсан тул дээр очиход миний картнаас 660000 төгрөг алдагдсан байсан.”  гэх мэдүүлэг /хэргийн 15-18/, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт /хэргийн 20/, гэрч Б.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай эхнэр С надад хэлэхдээ ажлынхаа газрын хүнээс мөнгө зээлээд картыг нь авчихлаа гэж хэлсэн. Надад хэдэн төгрөг зээлсэн талаараа хэлээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 24/, хохирогч М.М дансны хуулга /хэргийн 34-35/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Б.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгч Б.С үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.С нь 3 нас хүрээгүй буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүүхэдтэй болох нь охин С. төрсний гэрчилгээний хуулбараар /хэргийн 39/ нотлогдож байх тул прокурорын гаргасан саналын дагуу 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн  хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг сануулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаад энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.С 260000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг хээтэй хорооллын оршин суух М.М олгосугай. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй. 
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С 1 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд үүрэг болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, ялыг биечлэн эдлүүлэхийг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Я.ТУУЛ