Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1678

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа, улсын яллагч Ч.Алтансүх,

 

шүүгдэгч П.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.БЭ.Бд холбогдох эрүүгийн 1806 0774 92045 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан хотод 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “Элгэн” ХХК-д өрмийн туслах ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, 01 сартай хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан хот, 17 дугаар баг, Өргөө багийн 22 дугаар хороолол, 16 дугаар байрны 65 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.6-д зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.БЭ.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

П.Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” нэртэй бааранд иргэн

Б.Үнэнбатыг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажилллагаанд хэргийн талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.

 

Хавтаст хэрэгт үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох

 

2

 

 

баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Үнэнбатын өгсөн: ...2018 оны

 

  1. дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” байранд 01 цагийн орчимд найз Мягмаржавын хамт орсон, ороод 3 шил Сэнгүр пиво уусан. 02 цагийн орчимд бүжиглэж байх үед согтуу залуу ирж мөргөсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө залуу өөр хэсэг бүлэг улсуудтай зодолдохоор нь би цагдаад дуудлага өгч цагдаагийн хэлтэст бид хоёр хамт ирсэн. Нөгөө залууг эрүүлжүүлэхэд хийж, намайг явуулсан. Миний дээд урууланд язарсан шарх үүсч хавдсан байна...

 

...Миний биеийн байдал одоо хэвийн байна, шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт алга байна. Надад одоо ямар нэгэн гомдол санал алга байна. Энэ асуудлыг нааштайгаар, түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-н 9-11, 12-14 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11537 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

  1. Б.Үнэнбатын биед үүдэн 1 шүдний сулрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, уруулын салстын язарсан шарх гэмтэл үүссэн нь тогтоогдов.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч М.Энхбаяр гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн П.Э.Бгийн: ...Тэгээд бид нар “Генерал” бааранд ороод нэг шил Соёрхол архи уугаад тус бүртээ 2 шил пиво уусан байх гэж бодож байна. Тэгээд бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байгаад би бүжгийн талбай дээр бүжиглэж байсан залууг очоод нүүр орчим газар нь мөргөөд нүүрэнд нь гэмтэл учруулсан чинь тэр залуу над руу уурлаад намайг зуурч аваад шүд унагаачихлаа гээд байсан юм. Тэгээд тэр залуу миний араас дагаад яваад байхаар нь уучлаарай гэж хэлсэн чинь намайг зуураад хэл амаар доромжлоод миний шүд унагаачихлаа хөдөлчихсөн байна гээд байхаар нь би уучлаарай гэж хэлсэн боловч араас дагаад зууралдаад яваад байсан юм. Тэгээд тухайн баарны эзэн болон хамгаалагч нар нь эндээс гар гээд баарнаас гаргасан. Би таксинд суугаад явах гэтэл нөгөө залуу явуулахгүй машины урд талд хааж зогсоод байхаар нь би бууж ирээд намайг тэр залуу явуулахгүй гээд байсан. Тэгсэн чинь цагдаа нар ирээд хамт цагдаагийн хэлтэс дээр ирээд би саатуулах байранд хоноод маргааш нь гарсан чинь нэг эмэгтэй цагдаагийн алба хаагч намайг явуулсан юм. Би шүүх эмнэлгийн дүгнэлт хөнгөн хохирол гэж гарсныг хүлээн зөвшөөрч байна. Би шүүхээс торгуулийн шийтгэл оногдуулбал төлж барагдуулж чадна гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар тал/,

 

3

 

 

  • Хохирогчийн хүсэлт /хх-ийн 27 дугаар тал/,

 

  • Шүүгдэгч П.Э.Бгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 22, 23, 45-49, 50 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас П.Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” нэртэй бааранд иргэн Б.Үнэнбатыг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул П.Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” нэртэй бааранд иргэн Б.Үнэнбатыг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Хохирогч Б.Үнэнбат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ боон хэргийн материалтай танилцахдаа бичгээр хүсэлт гарган илэрхийлсэн бөгөөд хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 9-11, 36, 27 дугаар тал/

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

4

 

 

Шүүгдэгч П.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч П.Э.Б нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хохирогч Б.Үнэнбат гомдол саналгүй болох нь хохирогчоор өгсөн мэдүүлэг болон бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүлйийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Э.БЭ.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Пүрэвсүрэнгийн Э.Бг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Э.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

      1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, П.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

        1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

5

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.АЛТАНЦЭЦЭГ