Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 88

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн,  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

шүүгдэгч Г.Буяннэмэхийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх 1889/

шүүгдэгч П.Батболдын өмгөөлөгч Б.Энх-Амгалан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх 2202/

шүүгдэгч Г.Буяннэмэх, П.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Гантуяагийн Буяннэмэх, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвдоржийн Батболд нарт холбогдох 201519000683 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-3, ээж дүүгийн хамт Төв аймгийн Баян сум Цант гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Гантуяагийн Буяннэмэх, /РДНВ93021318/

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай,          эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Налайх дүүргийн 3 дугаар хороо 3-287 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Могол овогт Пүрэвдоржийн Батболд, РДНВ91030811

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Буяннэмэх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баян суманд байрлах Хорих 415 дугаар ангийн ажилчдын байрны гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж Ч.Баярсайханы биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч П.Батболд нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баян суманд байрлах Хорих 415 дугаар ангийн ажилчдын байранд Г.Шижиртөрийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Г.Буяннэмэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ
 

Шүүгдэгч П.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ

 

 

Мөн мөрдөн байцаалтанд хохирогч Ч.Шижиртөр мэдүүлэгтээ Гадуур явж байгаад гэр рүүгээ өдөр 15 цаг өнгөрч байхад Батболд манай байшингийн зүүн талд дугуйн дээр Монгол гэх залуугийн хамт сууж байсан. Хажуугаар нь би явтал Батболд намайг дуудахаар нь гэртээ ороод эргээд гараад ирье гэж хэлсэн. Тэгээд гэрээсээ буцаж гарч ирэхэд Батболд надаас мөнгөө нэхсэн, би хүнээс мөнгө хайгаад явж байсан, ямар сүртэй юм бэ гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороход араас Батболд хаалга түлхээд орж ирсэн, хаалганы түгжээг шрүпээр торгоосон шрүп нь мултараад унасан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ чи гэж хэлэхэд Батболд зээлсэн мөнгөө авъя, яг одоо өг гэсэн. Тэгэхээр нь юун сүртэй юм бэ гээд Батболдын нүүр рүү түлхсэн. Тэгэхэд Батболдын хамарнаас цус гарсан. Тэгтэл намайг шууд гараараа нүүр рүү нэг удаа цохисон. Миний хамарнаас цус гараад доошоо суухад араас татаж коридор руу гаргаад Батболд манай коридороос гараад явсан. Өөр хэрүүл маргаан зодоон болоогүй. Би гэртээ ороод хамрынхаа цусыг цэвэрлэж, хоол хийж дуусаад төмсний хальс нүдэн дээрээ тавиад хэвтэж  байхад Буяннэмэх гэрт орж ирсэн. Би босож Буяннэмэхэд хоол хийж өгөөд орон дээрээ хэвтэхэд Буяннэмэх ямар сүртэй юм бэ наад төмснийхөө хальсыг авч хаяач гэж хэлэхээр нь миний асуудал чамд хамаагүй гэж хэлэхэд намайг муу бууны нохой минь яах гээд байгаа юм бэ гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад автобусандаа суугаад хаалгаа дотроос нь түгжээд өдрийн тэмдэглэлээ бичиж байхад Буяннэмэх гарч ирээд бууны нохой минь хаалгаа онгойлго, намайг матах гэж юм бичиж байна уу, гэхээр нь өдрийн тэмдэглэлээ харуулсан. Тэгээд Буяннэмэх явахаар нь машинаасаа буутал автобусны араас гарч ирээд намайг барьж аваад цамцны 2 захан дээрээс барьж хоолой боосон, би өөдөөс нь заамдалцсан, намайг газар унагаад дээрээс дарж байтал Баярсайхан хажуугаар явж байгаад бид хоёр дээр ирээд Буяннэмэхийг чи яаж байгаа юм бэ, гаднаас ирсэн хүнийг гээд Буяннэмэхийг хувцаснаас нь татсан.  Тэгэхээр нь би  гэртээ орж гар нүүрээ угааж байтал гадаа шил хагарах чимээ гарахаар нь гэрээс гараад очиход автобусны арын шил хагарсан, доод талд машины хар данхраад хэвтэж байсан. Би Буяннэмэх, Баярсайхан 2 руу яаж байгаа юм бэ гэж бархираад Баярсайхан зүүн гараа барьчихсан, автобусны ар талд сууж байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.... Шижиртөр миний биед П.Батболд хөнгөн зэргийн  гэмтэл учруулсан нь үнэн. Хохирогч Г.Шижиртөр миний бие нь эмчилгээний зардлыг бүрэн гүйцэт гаргуулж авсан. Шүүгдэгч П.Батболдтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Иймд миний бие нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Г.Шижиртөр миний бие нь шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул шүүгдэгч П.Батболдын хэргийг хөнгөрүүлж, хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

 

Хохирогч Ч.Баярсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ Би 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг өнгөрч байхад эхнэр Батцэцэгийн ажлын газраар орж машины данхраад аваад гэр рүүгээ явж байтал хянагч Шижиртөрийн гэрийн гадаа хүмүүс хашгиралдаад байхаар нь яваад очтол Шижиртөрийг  газар унагаад Буяннэмэх дээрээс нь заамдаад дарчихсан харагдсан. Тэнд Батболд, Монгол нар байсан ч салгахгүй байхаар нь би чи одоо болиоч дээр, гаднаас ирсэн хүнийг болиоч гэж Буяннэмэхийн мөрнөөс нь нэг гараараа татаж салгах гэсэн, гэтэл Буяннэмэх Шижиртөрийг нэг гараараа дарчихаад босгохгүй байхаар нь би дахиад боль гэж хэлээд Буяннэмэхийг хувцаснаас нь нэг гараараа таттал Буяннэмэх Шижиртөрийг тавьчихаад над руу уурлаад өөдөөс дайрсан. Тэр хооронд Шижиртөр босоод гэр рүүгээ орчихсон. Буяннэмэх хамар руу гараараа цохисон чинь миний хамарнаас цус гарсан. Би гартаа барьж явсан данхараадаа газар орхиод хамраа дараад суутал Буяннэмэх намайг өшиглөсөн. Би хажуу тийшээ болтол хий өшиглөчихөөд дахиад миний зүүн гарын сарвуу руу өшиглөсөн. Батболд, Монгол нар Нэмэхээ чи болиоч ээ гэж байгаа нь сонсогдсон. Буяннэмэх уурлаад над руу дахиад дайрахаар нь би өндийж ирээд хажууд байсан данхраадаа аваад Буяннэмэх рүү айлгах гээд шидсэн чинь 96-44 УНЦ улсын дугаартай Асиа маркийн автобусны арын том цонхыг хагалчихсан. Тэр үед ерөнхий жижүүр ажилтай дэслэгч Дэлгэрмөрөн гэрээсээ гарч ирээд намайг авч явсан. Миний зүүн гарын эрхий хуруу тэр дороо хөндүүрлээд хавдсан. Буяннэмэх гараараа нэг удаа миний нүүр рүү цохисон. Тэр үед миний хамраас цус гарсан. Дараа нь миний зүүн гарын сарвуу руу Буяннэмэх өшиглөсөн. Тэрнээс болж миний зүүн гарын эрхий хуруу эхний үеийн ар хэсгээрээ хугарсан. Хугарсан эрхий хурууны хавдар нь буухаар хуруу хөдөлнө гэж эмч хэлсэн. Надад ямар ч гомдол санал байхгүй...Баярсайхан миний бие иргэн Буяннэмэхтэй сайн дураараа эвлэрсэн тул хохирол, гомдол байхгүй болно. Эмчилгээний мөнгө 250.000 төгрөг авсан болно... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/

 

Гэрч А.Батцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ Тэр орой 20 цаг өнгөрөөгөөд гэртээ очтол манай нөхөр Баярсайхан миний хуруу хугарчихсан гээд зүүн гарын эрхий хуруугаа үзүүлж байсан. Хуруу нь хавдчихсан байхаар нь би арай ч хугарчихаагүй биз гэдгийг нь мэдсэн, Шижиртөрийг Буяннэмэх боогоод унагачихсан, байхаар нь би салгах гэж очсон чинь дийлдээгүй, би ерөөсөө хөгширчихсөн юм байна, залуу хүүхдүүдийг дийлэхгүй юм байна, Буяннэмэх үгэнд орохгүй гар луу өшиглөчихсөн, би барьж явсан данхараадаа авч шидээд автобусны цонх хагалчихлаа, чиний өгч явуулсан данхраад гай болчихлоо гэж надад хэлж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

 

Гэрч Ж.Монгол мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ Гадаа хүмүүс дуугарсан, гараад харахад Баярсайхан, Буяннэмэх хоёр хоорондоо барилцаад зогсож байсан. Би гарч салгаагүй. Буяннэмэх, Батболд хоёр согтуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №369 дугаартай дүгнэлт Ч.Баярсайханы биед зүүн сарвууны 1 дүгээр хурууны ясанд хугарал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №368 дугаартай дүгнэлт Ч.Шижиртөрийн хамар ясанд цууралт, баруун нүдний ухархай ясанд хугарал, баруун, зүүн нүдэнд зовхи хүзүүнд цус хуралт, зүүн нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал баруун хацарт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Буяннэмэх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баян суманд байрлах Хорих 415 дугаар ангийн ажилчдын байрны гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж Ч.Баярсайханы биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч П.Батболд нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баян суманд байрлах Хорих 415 дугаар ангийн ажилчдын байранд Г.Шижиртөрийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Шижиртөр, Ч.Баярсайхан нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч А.Батцэцэг, Ж.Монгол, Д.Дэлгэрмөрөн нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 369, 368 дугаартай дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Г.Буяннэмэх, П.Батболд нарын мөрдөн байцаалтын шатнд сэжигтэн, болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Г.Буяннэмэх, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Батболд нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Шижиртөр нь шүүгдэгч П.Батболдтай сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч П.Батболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Г.Шижиртөр нь шүүгдэгч П.Батболдтой эвлэрч байх тул П.Батболдод холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан бол гурваас дээш, таван жил хүртэл хорих ял оногдуулах ял шийтгэнэ гэж заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учрах хор уршгийг зайлуулсан, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Гантуяагийн Буяннэмэхийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Могол овогт Пүрэвдоржийн Батболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Шижиртөр нь шүүгдэгч П.Батболдтой сайн дураараа эвлэрсэн тул П.Батболдод холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Буяннэмэхэд 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Буяннэмэхэд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  

5. П.Батболдолд авсан бусдын батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Буяннэмэхэд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Буяннэмэхэд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Баян сумын Цагдаагийн хэсэгт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар ялтан Г.Буяннэмэх нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Г.Буяннэмэх, П.Батболд нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ