| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0116/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/118 |
| Огноо | 2020-10-30 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Энэрэл,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Пунцагдулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ц-А-ийн Э-д холбогдох эрүүгийн 2019001570121 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 7-15 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Д овогт Ц-А-ийн Э, регистрийн дугаар ЕК91062740
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ц.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Горгаз ХХК-ний АХЦСтанц 20 салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны борлуулалтын тооцооноос завшсаны улмаас Горгаз ХХК-д 1 947 186 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.
Горгаз ХХК-ний АХЦСтанц 20 салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Эрдэнэзултай холбоотой авлагын тооцооны нэгтгэл / хх-ийн 145 дугаар хуудас/, АХЦС-20, Дорноговь салбарын 5 дугаар сарын тайлан / хх-ийн 146 дугаар хуудас/,
АХЦС-20, Дорноговь салбарын ахуйн хийний борлуулалтын тооцоо / хх-ийн 147 дугаар хуудас/,
АХЦС-20, Дорноговь салбарын сэлбэг, баллоны борлуулалтын тооцоо / хх-ийн 148 дугаар хуудас/,
Горгаз ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 127 дугаартай захирлын тушаал / хх-ийн 182 дугаар хуудас/,
Хөдөлмөрийн гэрээ / хх-ийн 183-185 дугаар хуудас/,
Ажлын байрны тодорхойлолт / хх-ийн 45 дугаар хуудас/,
Гэрч Н.Оргилмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...салбарууд бол орлогоо өдөр өдөрт нь компанийн дансад төвлөрүүлээд сар бүрийн 01-ний дотор тооллого явуулаад сар бүрийн 05-ны дотор тайлангаа өгч тушаасан мөнгөтэй нийлж тооцоо боддог юм. Дорноговь салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Эрдэнэзул 2020 оны 04 дүгээр сарын тайлан тооцоогоо өгчихөөд дараа сард нь өдрийн орлогоо дансанд байршуулахгүй яваад байсан болохоор үйл ажиллагаа хариуцсан менежер тооллого хийж 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр санхүү дээр тооллогын баримт бичиг ирсэн юм. Ингээд тулгаж үзэхэд авто хийний нийт тушаах ёстой 6 961 226 төгрөгөөс Хаан банкны пос машинаар 3 578 800 төгрөг, дансаар 1 766 830 төгрөг, гэрээт байгууллага буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 90 250 төгрөг, цалингийн зардалд 356 000 төгрөг, эрхлэгчийн унааны зардалд 60 000 төгрөг, цэвэрлэгээний зардалд 20 000 төгрөг, хоолны зардалд 15 000 төгрөг, түлшний зардалд 44 500 төгрөг, түгээгүүр шалгасан туршилтын зардалд 127 650 төгрөг гэх тооцоо хийгдэж үлдэгдэл тушаагаагүй өр дутагдал нь 902 196 төгрөг болсон. Ахуйн хийний тооцоонд тушаах ёстой дүн нь 1 804 400 төгрөг байсан. Уг мөнгөнөөс Голомт банкаар 634 400 төгрөг, дансаар 189 800 төгрөгийн тооцоо хийгдэж, 980 200 төгрөг дутсан. Сэлбэг баллоны тооцоонд тушаах ёстой 1 249 800 төгрөгөөс Голомт банкны пос машинаар 998 010 төгрөг, буцаалтаар 180 000 төгрөг, хөнгөлөлт урамшуулалд 7 000 төгрөгийн тооцоо хийгдэж, тушаагаагүй өр дутагдал нь 64 790 төгрөг дутсан. Ингээд нийт өр дутагдлыг тооцон үзэхэд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 1 947 186 төгрөгийн өр дутагдал гарсан байна. Санхүүгийн тайлан тооцоо хийж дууссаны дараа гар утас руу нь удаа дараа залгасан боловч гар утсаа авахүй, бид нартай нэг ч удаа холбоо бариагүй ажлаасаа гарсан...” /ххийн 169 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлэг,
Хохирогчийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ч.Пунцагдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би урьд нь тухайн салбарт түгээгчээр ажиллаж байсан. Тэр үед Эрдэнэзул салбарын эрхлэгчээр 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд ажиллаж байсан. Ойролцоогоор 1 жил орчим хамт ажиллачихсан... Эрдэнэзул өөрөө байхдаа төлбөр тооцоогоо төв рүү тушаадаг байсан. Түгээгч нар өдрийн орлогоо маргааш өглөө нь эрхлэгчид тушаадаг байсан. Зарим тохиолдолд Эрдэнэзулыг хот руу тайлан өгөх гээд явахад би Эрдэнэзулын данс руу орлого хийдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89 дүгээр хуудас/, Гэрч Б.Балжмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг АХЦС20- ын үйл ажиллагаа нь доголдож байгаа юм шиг байсан. Өглөө болгон мэдээ авахад эрхлэгчээс өгдөг мэдээ нь тодорхойгүй болчихсон. Ер нь 3, 4 хоног тиймэрхүү байсан. Тэгэхээр нь хүний нөөцийн мэргэжилтэн Уранзул, инженер Жаргалсайхан нарын хамт 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр комисс болж Дорноговь аймагт очсон. Бид нарыг очиход тухайн АХЦС-20 дээр хүн байхгүй, 10-20 минутын дараа түгээгч нь дэлгүүр явсан гэсэн шалтгаанаар ирсэн. Тэр үед байдал бишдсэнийг нь мэдсэн. Түгээлтэнд явдаг ЛАБО гэх машин байхгүй байсан. Би бодохдоо, эрхлэгч унаад явчихсан юм болов уу гэж бодсон. Түгээгч Гэрэлээ гэх эмэгтэйгээс лавлан асуухад, эрхлэгч 3 хоног ирээгүй гэж хэлсэн. Би нөгөө ээлжний түгээгчийг дуудсан. Тэр нь одоогийн эрхлэгч буюу Пунцагдулам байсан. Би эрхлэгч болох Эрдэнэзулын 99984447 дугаарын утас руу залгахад, би хөдөө байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Пунцагдуламаар гэрийг нь заалгаад Эрдэнэзулын гэрт очсон. Хашаан дотор нь манай ажлын Лабо гэх машин зогсож байсан. Би Эрдэнэзулын гар утас руу залгаад хүлээгээд байсан чинь Эрдэнэзул хашааныхаа нойлоос гарч ирэхдээ нилээн согтолттой байсан. Гэрт нь орох гэтэл гэрт нь Эрдэнэзулын 2 найз нь архи тавьчихсан байдалтай байхаар нь Эрдэнэзулыг дуудаж гаргаж ирээд, ажилдаа оччих гэж гуйхад, би өнөөдөр очихгүй, согтуу байна, би ер нь эрхлэгчийн ажлаасаа гарна, очихгүй, та нар өөрсдөө тоол, би чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Пунцагдуламаар Лабо машинаа бариулаад буцаад АХЦС-20 дээр очсон. Тэгээд тооллого хийж эхэлсэн. Эрдэнэзулыг эрхлэгч хийж чадахгүй бол түгээгч хийчих гэж гуйсан. Тэгсэн олигтой хариу өгөөгүй. Тэгээд би Дорноговь аймгийн зар дээр ажлын зар тавиад МөнхОчир гэх залууг шинэ эрхлэгчээр ажилд аваад Пунцагдулам гэх түгээгч, Мөнх-Очиртой хамт тухай АХЦС-20 дээр тооллогыг явуулсан. Тооллогын материалыг Улаанбаатар хотод ирээд санхүүгийн албанд хүлээлгэн өгсөн... АХЦС- ын салбарын эрхлэгч нь салбар дээр байгаа бүх борлуулалтыг бүрэн хариуцаж, салбарын орлогыг компанийн дансанд тушаах үйл ажиллагааг хариуцдаг. Мөн салбарын эд хөрөнгө, техник хэрэгсэл, салбар дээр болж байгаа асуудлыг хариуцах албан тушаалтан. Ерөнхийдөө тухайн объектыг хариуцсан компанийн төлөөлөл гэж ойлгож болно...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 141-142 дугаар хуудас/, Шүүгдэгч Ц.Эрдэнэзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Горгазын эрхлэгчийн ажилдаа эргэн томилогдон ажиллаж эхэлсэн... миний сарын цалин 500 000 төгрөг байсан. 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би Улаанбаатар хот руу 04 дүгээр сарын тайлангаа өгөх гэж ярьсан. Намайг Улаанбаатар хотод байх хугацаа, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Горгазын өдрийн орлого нь өдөр болгон миний дансанд ордог байсан. Мөн Сайншанд суманд ирсэн байхад 05 сарын 13-ны өдөр хүртэл миний дансанд өдөр өдрийн газны мөнгө орж байсан. Миний дансанд орсон мөнгийг яг тоогоор нь санахгүй байна... Би Улаанбаатар хотод байхдаа такси, хоол унд, буудал зэрэгт мөнгийг зарцуулж үрсэн. Сайншанд суманд ирээд бага сага юманд мөнгө үрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 156-157 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 171 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Эрдэнэзул нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Горгаз ХХК-ний АХЦСтанц 20 салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны борлуулалтын тооцооноос завшсаны улмаас Горгаз ХХК-д 1 947 186 төгрөгийн хохирол учруулсан үйл явдал болсон нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан Горгаз ХХК-ний АХЦСтанц 20 салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Эрдэнэзултай холбоотой авлагын тооцооны нэгтгэл, АХЦС-20, Дорноговь салбарын 5 дугаар сарын тайлан, АХЦС-20, Дорноговь салбарын ахуйн хийний борлуулалтын тооцоо, АХЦС-20, Дорноговь салбарын сэлбэг, баллоны борлуулалтын тооцоо, Горгаз ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 127 дугаартай захирлын тушаал, Хөдөлмөрийн гэрээ , Ажлын байрны тодорхойлолт, гэрч Н.Оргилмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...салбарууд бол орлогоо өдөр өдөрт нь компанийн дансад төвлөрүүлээд сар бүрийн 01-ний дотор тооллого явуулаад сар бүрийн 05-ны дотор тайлангаа өгч тушаасан мөнгөтэй нийлж тооцоо боддог юм. Дорноговь салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Эрдэнэзул 2020 оны 04 дүгээр сарын тайлан тооцоогоо өгчихөөд дараа сард нь өдрийн орлогоо дансанд байршуулахгүй яваад байсан болохоор үйл ажиллагаа хариуцсан менежер тооллого хийж 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр санхүү дээр тооллогын баримт бичиг ирсэн юм. Ингээд тулгаж үзэхэд авто хийний нийт тушаах ёстой 6 961 226 төгрөгөөс Хаан банкны пос машинаар 3 578 800 төгрөг, дансаар 1 766 830 төгрөг, гэрээт байгууллага буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 90 250 төгрөг, цалингийн зардалд 356 000 төгрөг, эрхлэгчийн унааны зардалд 60 000 төгрөг, цэвэрлэгээний зардалд 20 000 төгрөг, хоолны зардалд 15 000 төгрөг, түлшний зардалд 44 500 төгрөг, түгээгүүр шалгасан туршилтын зардалд 127 650 төгрөг гэх тооцоо хийгдэж үлдэгдэл тушаагаагүй өр дутагдал нь 902 196 төгрөг болсон. Ахуйн хийний тооцоонд тушаах ёстой дүн нь 1 804 400 төгрөг байсан. Уг мөнгөнөөс Голомт банкаар 634 400 төгрөг, дансаар 189 800 төгрөгийн тооцоо хийгдэж, 980 200 төгрөг дутсан. Сэлбэг баллоны тооцоонд тушаах ёстой 1 249 800 төгрөгөөс Голомт банкны пос машинаар 998 010 төгрөг, буцаалтаар 180 000 төгрөг, хөнгөлөлт урамшуулалд 7 000 төгрөгийн тооцоо хийгдэж, тушаагаагүй өр дутагдал нь 64 790 төгрөг дутсан. Ингээд нийт өр дутагдлыг тооцон үзэхэд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 1 947 186 төгрөгийн өр дутагдал гарсан байна. Санхүүгийн тайлан тооцоо хийж дууссаны дараа гар утас руу нь удаа дараа залгасан боловч гар утсаа авахүй, бид нартай нэг ч удаа холбоо бариагүй ажлаасаа гарсан...”, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ч.Пунцагдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би урьд нь тухайн салбарт түгээгчээр ажиллаж байсан. Тэр үед Эрдэнэзул салбарын эрхлэгчээр 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд ажиллаж байсан. Ойролцоогоор 1 жил орчим хамт ажиллачихсан... Эрдэнэзул өөрөө байхдаа төлбөр тооцоогоо төв рүү тушаадаг байсан. Түгээгч нар өдрийн орлогоо маргааш өглөө нь эрхлэгчид тушаадаг байсан. Зарим тохиолдолд Эрдэнэзулыг хот руу тайлан өгөх гээд явахад би Эрдэнэзулын данс руу орлого хийдэг байсан...”, гэрч Б.Балжмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг АХЦС20- ын үйл ажиллагаа нь доголдож байгаа юм шиг байсан. Өглөө болгон мэдээ авахад эрхлэгчээс өгдөг мэдээ нь тодорхойгүй болчихсон. Ер нь 3, 4 хоног тиймэрхүү байсан. Тэгэхээр нь хүний нөөцийн мэргэжилтэн Уранзул, инженер Жаргалсайхан нарын хамт 2020 оны 05 дугаар сарын 15- ны өдөр комисс болж Дорноговь аймагт очсон. Бид нарыг очиход тухайн АХЦС-20 дээр хүн байхгүй, 10-20 минутын дараа түгээгч нь дэлгүүр явсан гэсэн шалтгаанаар ирсэн. Тэр үед байдал бишдсэнийг нь мэдсэн. Түгээлтэнд явдаг ЛАБО гэх машин байхгүй байсан. Би бодохдоо, эрхлэгч унаад явчихсан юм болов уу гэж бодсон. Түгээгч Гэрэлээ гэх эмэгтэйгээс лавлан асуухад, эрхлэгч 3 хоног ирээгүй гэж хэлсэн. Би нөгөө ээлжний түгээгчийг дуудсан. Тэр нь одоогийн эрхлэгч буюу Пунцагдулам байсан. Би эрхлэгч болох Эрдэнэзулын 99984447 дугаарын утас руу залгахад, би хөдөө байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Пунцагдуламаар гэрийг нь заалгаад Эрдэнэзулын гэрт очсон. Хашаан дотор нь манай ажлын Лабо гэх машин зогсож байсан. Би Эрдэнэзулын гар утас руу залгаад хүлээгээд байсан чинь Эрдэнэзул хашааныхаа нойлоос гарч ирэхдээ нилээн согтолттой байсан. Гэрт нь орох гэтэл гэрт нь Эрдэнэзулын 2 найз нь архи тавьчихсан байдалтай байхаар нь Эрдэнэзулыг дуудаж гаргаж ирээд, ажилдаа оччих гэж гуйхад, би өнөөдөр очихгүй, согтуу байна, би ер нь эрхлэгчийн ажлаасаа гарна, очихгүй, та нар өөрсдөө тоол, би чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Пунцагдуламаар Лабо машинаа бариулаад буцаад АХЦС-20 дээр очсон. Тэгээд тооллого хийж эхэлсэн. Эрдэнэзулыг эрхлэгч хийж чадахгүй бол түгээгч хийчих гэж гуйсан. Тэгсэн олигтой хариу өгөөгүй. Тэгээд би Дорноговь аймгийн зар дээр ажлын зар тавиад Мөнх-Очир гэх залууг шинэ эрхлэгчээр ажилд аваад Пунцагдулам гэх түгээгч, Мөнх-Очиртой хамт тухай АХЦС-20 дээр тооллогыг явуулсан. Тооллогын материалыг Улаанбаатар хотод ирээд санхүүгийн албанд хүлээлгэн өгсөн... АХЦС- ын салбарын эрхлэгч нь салбар дээр байгаа бүх борлуулалтыг бүрэн хариуцаж, салбарын орлогыг компанийн дансанд тушаах үйл ажиллагааг хариуцдаг. Мөн салбарын эд хөрөнгө, техник хэрэгсэл, салбар дээр болж байгаа асуудлыг хариуцах албан тушаалтан. Ерөнхийдөө тухайн объектыг хариуцсан компанийн төлөөлөл гэж ойлгож болно...”, шүүгдэгч Ц.Эрдэнэзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Горгазын эрхлэгчийн ажилдаа эргэн томилогдон ажиллаж эхэлсэн... миний сарын цалин 500 000 төгрөг байсан. 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би Улаанбаатар хот руу 04 дүгээр сарын тайлангаа өгөх гэж ярьсан. Намайг Улаанбаатар хотод байх хугацаа, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Горгазын өдрийн орлого нь өдөр болгон миний дансанд ордог байсан. Мөн Сайншанд суманд ирсэн байхад 05 сарын 13-ны өдөр хүртэл миний дансанд өдөр өдрийн газны мөнгө орж байсан. Миний дансанд орсон мөнгийг яг тоогоор нь санахгүй байна... Би Улаанбаатар хотод байхдаа такси, хоол унд, буудал зэрэгт мөнгийг зарцуулж үрсэн. Сайншанд суманд ирээд бага сага юманд мөнгө үрсэн...” гэсэн мэдүүлэг болон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ц.Эрдэнэзулыг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолтоос үзвэл “Горгаз” ХХК-ний Дорноговь АХЦС 20-ын салбарын эрхлэгчийн хувьд зөвхөн өөрт олгогдсон албаны чиг үүргийг ашиглаж ГОРГАЗ компанид орох ёстой бэлэн мөнгийг өдөр өдөрт нь компанид тушаах орлогыг хувийн хэрэгцээнд завшиж, албан тушаалын байдлаа ашиглаж 1 947 186 төгрөгийг хувьдаа завшсан гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг хангаж байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй бөгөөд шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Дугар овогт Цэнд-Аюушийн Эрдэнэзулыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хуульд заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Ц.Эрдэнэзул нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Эрдэнэзулаас Горгаз ХХК-аас нь 1 947 186 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байх тул 1 947 186 төгрөгийг гаргуулж “” -д олгох нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эрдэнэзулд урьд авсан хувибаталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овогт Ц-А-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-аас 1 947 186 төгрөгийг гаргуулж Горгаз ХХК-д олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА