Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/184

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,                                              

Улсын яллагч П.Ганбаатар,

Шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг

Хохирогч С.Бумсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2, 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяжих овогт Долгорын Д.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эх, ах нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 3 дугаар гудамж 6а тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, / РД: ... /, бие эрүүл, ухаан бүрэн, Д.Г- нь:

- 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо ногоон талбайн 3-6А тоотод оршин суух иргэн С.Бумсайханы байшингаас 800.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Бумсайханы үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгээс 1.500.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Бумсайханы үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгээс 360.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бүрд" худалдааны төвийн гадна иргэн С.Бумсайханы эзэмшлийн Тоёота Приус маркийн 14-49 УНЭ улсын дугаартай автомашинаас 480.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 3-6А тоотод оршин суух С.Бумсайханы гэрээс Сони маркийн 42 инчийн Лед зурагт хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч нийт 3.740.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Бумсайханы эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгээс 15 нэр төрлийн 57 блок тамхийг Чингис хаан сургуулийн жижүүрт өгөхөөр С.Бумсайханы зөвшөөрснөөр авч гараад завшиж, 1.403.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Бумсайхан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 3-6а тоот хашаанд байрлах дэлгүүртээ дүү нарын хамт унтаж байхад 23 цагийн үед Д.Г- нь дэлгүүрийн хойд талд байрлах байшингийн хаалганы түлхүүрийг тааруулан орж зочны өрөөний шүүгээнд байсан 20,000 төгрөгний дэвсгэртээр нийт 800.000 төгрөгийг гэрээс аваад явсан байсан. Тухайн өдөр нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ийн хаалгыг түлхүүрээр онгойлгон ороод түрийвчтэй 1.500.000 төгрөг авч гарсан байсан.

2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Бүрд худалдааны төв дээр Д.Г-ийн хамт бараа худалдаж авахаар байж байтал Д.Г- нь түрүүлж Бүрд худалдааны төвөөс гараад түрийвчтэй 480.000 төгрөгийг аваад явсан байсан.

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр найз Гэрэлтуяагийн гэрт нь очиж хоночихоод 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө гэртээ ирэхэд гэрт байсан 42 инчийн Сони маркийн ЛЕД смарт зурагтыг Д.Г- нь аваад явчихсан байсан.

Б.Отгонзаяаг ТҮЦ-т ажиллаж байгаад өдөр 13 цагийн үед бие засахаар ТҮЦ-ээс гарсан хойгуур Д.Г- ТҮЦ-ийг түлхүүрээр онгойлгон ороод 20.000, 10.000, 5000, 1000 төгрөгний дэвсгэртээр нийт 360.000 төгрөг хулгайлсан байсан.

Тухайн үед би хайрцагтай тамхиа сургуулийн жижүүр дээр тавихаар утсаар ярьчихсан байсан.  Д.Г- хайрцганд хийсэн тамхинуудыг аваад гараад явсан. Тэгээд удаад байхаар нь араас нь гараад сургуулийн жижүүрээс асуухад Д.Г- орж ирээгүй гэж хэлсэн гэжээ. / хх 49-51, 95-101  /

            Гэрч Б.Отгонзаяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2015 оны 08  дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн үед ТҮЦ-нд сууж байгаад бие засах гээд ТҮЦ-ийг түгжээд гарч явсан. 20 орчим минутын дараа ТҮЦ-нд ирээд онгойлгож ороод хүнтэй худалдаа хийх гэтэл мөнгө дутуу харагдаад шалгаж үзтэл 360.000 төгрөг дутсан байсан юм.

            Би 2015 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд С.Бумсайхан эгчийн гэрт түр амьдардаг байсан. Намайг С.Бумсайхан эгчийнд амьдарч байх хугацаанд Д.Г- нь 2015 оны 07 дугаар сараас хойш хүүхэдтэйгээ хааяа ирж уулздаг байсан. Намайг С.Бумсайхан эгчийнд амьдардаг байхад Д.Г- гэрт байдаггүй байсан гэжээ. / хх 38-39, 104 / 

            Барьцаат зээлийн гэрээ / хх 122/

    Эд зүйлийн үнэлгээ / хх 11, 125 /

Шүүгдэгч Д.Г-ийг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 22-24 /, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 54-57 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 44  / зэрэг болно.

Шүүгдэгч Д.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2009 оноос хойш 2016 он хүртэл хохирогчтой хамт амьдарсан. Бид нэг хүүхэдтэй бөгөөд тусдаа амьдарснаас хойш хүүхэдтэйгээ очиж уулздаг байсан. Гэр болон ТҮЦ-ний түлхүүрний нэг хувь надад байдаг. Би өдөр хохирогчийг байхгүй байхад нь орж эд зүйл мөнгийг авдаг байсан. Яллах дүгнэлтэнд дурьдагдсан эд зүйлүүдийг би авсан. Би авсан эд зүйлүүдээ өөртөө хэрэглэсэн мөн хүнд мөнгө зээлсэн. Хохирол төлбөрөөс зурагтыг нь буцааж өгсөн. Би тухайн үед хийж байгаа үйлдлээ хулгай гэж бодоогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч С.Бумсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2009 оноос 2014 он хүртэл шүүгдэгчтэй хамт амьдарсан. Эд зүйл аваад байсан учир хамт амьдрахаа больсон. Үүнээс хойш их, бага хэмжээгээр байнга хулгайлж авдаг байсан. Авсан зүйлээ зарцуулж дуусахаараа дахин ирж хулгай хийдэг. Шүүгдэгчийн ах дүү нар нь надад 300.000 төгрөг өгсөн. Мөн 2 удаагийн зээлийг төлж өгнө гэсэн. Хүүхдийн маань эцэг учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хорихгүй байхын хүсэж байна. Би зурагтаа авсан гэв.

Шүүгдэгч Д.Г- нь хамтран амьдарч байсан С.Бумсайханы Сүхбаатар Өдүүргийн 13 дугаар хороо ногоон талбайн 3-6А тоот гэрээс 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 800.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Бумсайханы үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгээс 1.500.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Бумсайханы үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгээс 360.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бүрд" худалдааны төвийн гадна иргэн С.Бумсайханы эзэмшлийн Тоёота Приус маркийн 14-49 УНЭ улсын дугаартай автомашинаас 480.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо ногоон талбайн 3-6А тоотод оршин суух С.Бумсайханы гэрээс Сони маркийн 42 инчийн Лед зурагт хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч нийт 3.740.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

- 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Бумсайханы эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгээс 15 нэр төрлийн 57 блок тамхийг Чингис хаан сургуулийн жижүүрт өгөхөөр С.Бумсайханы зөвшөөрснөөр авч гараад завшиж, 1.403.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Хамтран амьдарч байсан Д.Г- нь өөрт нь байсан түлхүүрээр онгойлгон 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 сарын 26-ныг хүртлэх хугацаанд удаа дараа гэр болон Түргэн үйлчилгээний цэг, машиныг онгойлгон орж мөнгө, эд зүйл зэргийг хулгайлж авсан, мөн хүнд өгч явуулсан тамхийг хүргэж өгөөгүй байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч С.Бумсайханы мэдүүлэг  /хх 49-51, 95-101 /, 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн үед бие засах гээд ТҮЦ-ийг түгжээд гарсан. Худалдаа хийх гэтэл мөнгө дутуу харагдаад шалгаж үзтэл 360 мянган төгрөг дутсан байсан. С.Бумсайхан эгчийнд амьдарч байх хугацаанд Д.Г- хүүхэдтэйгээ хааяа ирж уулздаг байсан гэж мөрдөн байцаалтын явцад гэрч Б.Отгонзаяагийн мэдүүлсэн мэдүүлэг / хх 38-39, 104 /, Барьцаат зээлийн гэрээ / хх 122 /, Эд зүйлийн үнэлгээ / хх 11, 125 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Г-ийг давтан бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг, бусдын бусдад хүргүүлэхээр итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохирогүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                ТОГТООХ нь:

1. Долгорын Д.Г-ийг давтан бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг, бусдын бусдад хүргүүлэх зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих, 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д.Г-өд оногдуулсан ялуудыг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Г-ийг эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Г- нь төлөх төлбөргүйг дурьдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Д.Г- 76 хоног  цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Д.Г-д оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7. Д.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ