Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж, шүүгч М.Энхмандах, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

 Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Иргэдийн төлөөлөгч Л.Отгонсүх,

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ю.Нямсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

 Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лувсандорж овогт Батдэлгэрийн Бд холбогдох эрүүгийн 1919001790138 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б.Б

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Аюушийн 1007 тоотод хутгыг зэвсгийн чанартай ашиглан иргэн Т.Базаррагчааг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол, Мөн яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Ц.Батбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Батбаатарт холбогдох хэргийн гэрч хохирогч нар худал мэдүүлэг өгсөн, Би 2019 оны 07 сарын 16-ны шөнө 00 цаг 20 минутын орчим хөдөөнөөс ирсэн. Намайг Номин дэлгүүрийн тэндээс такси авах гээд зогсож байхад Батбаатар, Батнасан, Батжаргал гурав согтуу ирээд архи аваад өг гээд гуйгаад байсан. Тэр үед Батбаатарын нүүр нь хавдчихсан, хацар нь хөхөрсөн байхаар нь наад нүүр чинь яасан юм гэхэд надад хариулаагүй...Наранбатын хойно манай ахынх байдаг болохоор тэнд очих гээд явж байгаад замдаа Наранбатынхаар ороод гаръя гээд ороход Батбаатар тэнд унтаж байсан, Наранбат, Батбаатар хоёр хоёулаа согтуу байсан, урьд шөнө архи авч өгөөгүй зугтаалаа гэхээр нь би чамд архи авч өгөх албагүй гэж хэлэхэд уурлаад намайг заамдахаар нь би түлхчихээд гараад явсан...Баттогтох нь Батбаатарын дүү байгаа юм, Батнасан нь манай хүргэн ах байгаа юм, Батжаргалын дүү нь бил үү, ах нь манай хүргэн, гэхдээ бид тийм ч ойр дотно байдаггүй, Баттогтох л Батжаргал, Батнасан нарт үг зааж өгөөд тийм мэдүүлэг өгүүлсэн байх, би Батбаатарыг зодоогүй...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Болдбаатар гэх тэргэнцэр дээр суудаг хүн намайг сахиж эмнэлэгт хэвтээд өг гэхээр нь тэднийд байж байтал 05 дугаар сарын 08-ны өдөр Базаррагчаа хүүхдийнхээ үсний найрыг хийсэн гээд орой нь 1 шил архи, ундаатай ирсэн. Түүнийг хувааж уучихаад дараа нь надад 20 000 төгрөг өгөөд архи аваад ир гэхээр нь 1 шил архи аваад үлдсэнээр хоолны ногоо авсан. Замд таньдаг хүн таарахаар нь авч явсан архинаасаа уулгасан юм. Базаррагчаа авсан архинаасаа хүнд уулгасан болхоор уурласан юм шиг байна лээ. Авчирсан архинаас уухгүй, над руу агсам тавиад байсан. Базараа тогооны шилэн тагаар миний толгой руу цохиод тогооны таг хагарчихсан. Би жаахан маргаж байгаад ногоо арилгах гээд сууж байтал чи дандаа худлаа ярьдаг, нүүрэндээ төмөр хийлгэдэг хүн гэж юу байсан юм гээд угз татаад гадаа гаргасан. Намайг боогоод хоолойноос багалзуурдаад нүүрний төмөртэй хэсэг рүү цохихоор нь би сандарсандаа доогуур нь хутгалчихсан байна лээ. Эргээд над руу юм хэлэх шиг болсон. Тэр үед нь над руу дайрч байна гэж бодоод сандрахдаа араас нь яачихсан...би шорон орон яриагүй...би ногоо арилгаад сууж байгаад Базараа намайг аваад гарахад би хутгатайгаа гарсан байсан...надад хутгалах санаа байгаагүй, аргагүй байдалд орсон байсан...” гэв.

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ю.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: “Т.Базаррагчаа нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эмнэлгийн яаралтай тусламжийг авч 2019 оны 05 дугаар сарын 09-ний 01 цаг 20 минутад эмнэлэгт хэвтэж улмаар цээжний хөндий нээх мэс засалд ороод 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эмнэлгээс гарсан байдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаар тогтоолд зааснаар даатгуулагч Базаррагчаад үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ нь 64 буюу нуруу, үе мөчний ба бусад эрхтний гэмтэл бэртлийн үеийн мэс засал гэсэн оношинд хамаараад 507 960 төгрөг гарсан. Үүнээс Базаррагчаа нь 10 хувь болох 31242 төгрөгийг төлсөн байдаг. Анх мэс истор нээхдээ S-06 буюу 312 420 төгрөг гэж истор нээхдээ бүртгэж үүний 10 хувь гэж 31 242 төгрөгийг төлсөн байсан. Зөрүү мөнгө болох 476 718 төгрөгийг нэгдсэн эмнэлгээс нэхэмжилж байгаа. Базаррагчааг хэвтсэнээс хойш цагдаагийн газарт 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр иргэний нэхэмжлэл гаргасан боловч Б нь тухайн үед алга болсон гэсэн хариу өгсөн. Үүний дараа Ц.Батбаатар гэх даатгуулагч 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 14 цаг 48 минутад Нэгдсэн эмнэлэг дээр эмнэлгийг тусламж авч 9 хоног хэвтэж эмчлүүлсэн. Энэ хугацаанд толгой өвддөг, нүүрний зүүн тал тэр чигтээ өвддөг, хаван хавдартай, бусдад зодуулсан гэсэн оноштой ирж мэс заслын тасагт 9 хоног хэвтэж эмчлүүлсэн. Тиймээс S-06 буюу үндэсний зөвлөлийн жагсаалт, бүлгийн жингээрээ 312 320 төгрөг болсон. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баас Батбаатарын эмчилгээний төлбөр 312 420 төгрөг, Базаррагчаагийн эмнэлгийн төлбөр 476 718 төгрөг, нийт 789 138 төгрөгийг Баас гаргуулахаар Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс нэхэмжилж байна” гэв.

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна...Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр... Болдоогийнд Базаррагчаа бид гурав Базаррагчаагийн авчирсан 1 шил 0,75 литрийн архиа хувааж уусан.... хоол хийх гээд хутгаар төмс арилгаад сууж байтал Базаррагчаа гэнэт босож ирээд шууд л намайг чирээд гэрийн гадаа гаргасан. Намайг аваарт ороод хамаг юм чинь төмөр гэсэн гэлүү одоо нэг шалгаж үзье гээд миний зүүн нүд хэсэг рүү 1 удаа баруун гараараа цохисон юм. Тэгээд би сандраад Базаррагчаагийн гэдэс хэсэг рүү нь баруун гартаа хутгаа барьж байгаад 1 удаа хутгалсан юм, Тэгтэл Базаррагчаа гэрлүү гүйсэн, тэгсэнээ эргэж хараад миний өөдөөс нэг юм хэлсэн, тэгэхээр нь би сандрахдаа дахиад нэг удаа ар нуруу луу нь хутгалсан юм...Базаррагчаагийн биенээс нь цус гараад байхаар нь тэвэрч аваад сандраад шууд эмнэлэг дуудсан юм. Дараа нь цагдаа руу би хүн хутгалчихлаа гээд дуудлага өгсөн... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12 дугаар хуудас/,

Хохирогч Т.Базаррагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Болдоогийнд Болдоо, Б бид гурав хамт хоносон. Тэгээд маргааш нь ...бид гурав 1 шил 0,75 литрийн архи хувааж уугаад байж байтал Б согтчихоод янз бүрийн орон шорон яриад байхаар нь Бт Болдоо бид хоёр хоёулаа чи одоо битгий янз бүрийн юм яриад бай гэсэн юм... Тэр үед Б хоол хийх гээд хутгаар төмс ногоо арилгаад сууж байсан... Быг гэрээс гаргаж ирээд битгий хачин юм яриад бай гээд нүүр лүү нь түлхсэн юм. Тэгтэл Б уучлаарай ах гээд бид хоёр эргээд гэрлүү буцаад ороод байж байтал Б намайг гаръя, үзчихье гээд дахиад бид 2 гэрээс гарсан юм. Тэгээд гадаа гараад Б бас орон шорон яриад байхаар нь би чи одоо болилдоо гээд эргээд гэрлүү орох гэтэл араас Б нэг үзүүртэй юмаар дүрэх шиг болсон. Би яаж байна аа гээд эргээд хартал ингэж байна гээд миний цээж рүү баруун гартаа хутга барьж байгаад 1 удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

Гэрч Г.Эрдэнэболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Базаррагчаа 2 хоорондоо хэрэлдээд байсан. Яг юу яриад юунаас болоод маргалдаад хэрэлдээд байсан талаар би сайн мэдэхгүй байна... гэнэт л түжигнэээд Б, Базаррагчаа 2 гэрээс гараад явсан. Тэр үед түжигнээд л түс тас гэх чимээ гарсан... Хамгийн сүүлд Базаррагчаа гэрт хачин болчихсон орж ирсэн би яасан юу болсон бэ гэж асуухад гадаа Б намайг нэг юмаар хатгачихлаа гэж байсан. Тэгээд удалгүй Б орж ирээд миний утсыг аваад цагдаа эмнэлэг дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02/0258 дугаартай: “...Т.Базаррагчаагийн биед цээжний хөндийг нэвтэлж зүүн уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндийн хий хуралт, дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 89- 93 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2019 оны 07 сарын 16-ны өдөр...Наранбатынд 00 цагийн үед очсон... Наранбат бид хоёр тэднийд унтаж байтал гаднаас Б орж ирсэн. Тухайн үед цаг хэд болж байсныг сайн санахгүй байна ямарч байсан өглөөгүүр орж ирсэн. Б намайг Наранбатынхаас гаръя гээд бид хоёр гэрийнх нь гадаа үүдэнд нь байж байтал намайг галын хорны саваар миний нүүр бие лүү цохиод зодоод байсан... Гэрт Наранбат унтаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-105 дугаар хуудас/,

Гэрч Ц.Буджавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батбаатар 2019 оны 07 сарын 17-ны өглөө 05:55 минутанд өөрийнхөө 90720133 дугаарын утаснаас миний 91532063 дугаарын утас руу залгаад эгч хүрээд ир би айлд хүнд зодуулчихлаа гэсэн. Би хаана байгаа юм бэ гэж асуухад Наваагийнд байна гэсэн /бүтэн нэрийг нь Наранбат/ гэж дууддаг. Би Наранбатын гэрийг мэдэх учраас гэрээсээ гараад явган шууд очиход шороо тоос болчихсон нүүр хамар ам хэсэг нь хавдчихсан баруун гарын тохой хэсэг нь цус хурсан байсан. Тэр үед Батбаатар өөрөө надад өмсөж байсан подволкоо дээшээгээ сөхөөд энийг хараа ийм болгочихож гээд биеэ харуулсан. Би хартал зүүн талын ташааны ойролцоо бондойчихсон байсан. Тэгээд би юу болсон юм яасан юм гэж асуухад Б намайг Наранбатынд унтаж байхад гаднаас ирээд галын хорны саваар зодчихлоо гэж байсан. Гэрийнх нь хаалганы наад талд гадаа нь дөрвөлжин төмөр саван дотор улаан өнгийн галын хор байж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 122 дугаар хуудас/,

Гэрч С.Наранбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна... Тэр үед бид гурвуулаа архи уучихсан байсан. Тухайн үед би бас халамцуу унтаж сэрээд байсан юм. Б, Батбаатар хоёр хоорондоо муудаж маргалдаад байсан. Яг юунаас болоод муудаж маргалдаад байсан талаар би мэдэхгүй. Нэг сэрэхэд манай гэрийн үүдэн хэсэгт Батбаатар Бт зодуулчихлаа гээд нүүр ам нь хавдчихсан байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас/,

Гэрч Ц.Баттогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б тэр айлын байшингийнх нь сүүдэрт согтуу хэвтэж байсан... урд айлынх нь хашааны хаягийг харах гээд явах зуур Б босоод зугтаасан. Би араас нь очоод бариад автал намайг чи ер нь яах гэж намайг туугаад байгаа юм бэ гэснээ өө чи чинь Батбаатарын дүү байна ш дээ гээд намайг асуугаагүй байхад миний өөдөөс шууд би Батбаатарыг нээх айхтар зодоогүй шүү гэж хэлж байсан...Номин худалдааны төвийн баруун талд таарахад бол Батбаатарын нүүр ам нь зүв зүгээр байсан. Ямар ч хөхөрсөн, хавдсан зүйл огт байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 125, 143 дугаар хуудас/,

Гэрч Ю.Батнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батбаатар бид хоёр 2 дугаар 58-р байрны ойролцоо 1 шил 0,5 литрийн архи хувааж уугаад хойшоогоо Номин худалдааны төвийн баруун талд явж байгаад Б, Батжаргалтай хамт явж байхад нь таарсан. Тэгээд нээх удалгүй Б, Батжаргал 2 яваад өгсөн. Батбаатар бид 2 ханилаад Номин худалдааны төвийн баруун талд хойшоогоо явж байтал Батбаатар дүүтэйгээ уулзчихаад ирье гээд надаас түрүүлээд алхаад урд явж байсан залуутай очиж уулзсан. Тэгээд дүү нь яваад өгсөн бид хоёр ч ханилаад цаашаагаа алхаж байгаад би гэрлүүгээ явлаа гээд явсан...Тухайн үед Батбаатарын нүүр ам нь зөв зүгээр байсан. хөхөрч барьсан хавдсан зүйл байгаагүй.... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 144 дүгээр хуудас/,

Гэрч Н.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батбаатарын нүүр ам зүгээр байсан. Нүүр нь хөхөрч хавдсан зүйл байгаагүй. Хүнд зодуулсан гэхээр зүйл анзаарагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 150 дугаар хуудас/, Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 02/0370 дугаартай: “...Ц.Батбаатарын биед хүзүүний 6 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Хүзүүний 6 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал хүндэвтэр, бусад гэмтэл дан дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт / хх-ийн 127 дугаар хуудас/,

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Б.Батжахолбогдох хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв. Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Аюушийн 1007 тоотод хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж иргэн Т.Базаррагчааг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна...Би 2019 оны 05 сарын 08-ны өдөр... Болдоогийнд Базаррагчаа бид гурав Базаррагчаагийн авчирсан 1 шил 0,75 литрийн архиа хувааж уусан...хоол хийх гээд хутгаар төмс арилгаад сууж байтал Базаррагчаа гэнэт босож ирээд шууд л намайг чирээд гэрийн гадаа гаргасан. Намайг аваарт ороод хамаг юм чинь төмөр гэсэн гэлүү одоо нэг шалгаж үзье гээд миний зүүн нүд хэсэг рүү 1 удаа баруун гараараа цохисон юм. Тэгээд би сандраад Базаррагчаагийн гэдэс хэсэг рүү нь баруун гартаа хутгаа барьж байгаад 1 удаа хутгалсан юм, Тэгтэл Базаррагчаа гэрлүү гүйсэн, тэгсэнээ эргэж хараад миний өөдөөс нэг юм хэлсэн, тэгэхээр нь би сандрахдаа дахиад нэг удаа ар нуруу луу нь хутгалсан юм...Базаррагчаагийн биенээс нь цус гараад байхаар нь тэвэрч аваад сандраад шууд эмнэлэг дуудсан юм. Дараа нь цагдаа руу би хүн хутгалчихлаа гээд дуудлага өгсөн... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 05 сарын 08-ны өдөр Болдбаатар гэх тэргэнцэр дээр суудаг хүн намайг сахиж эмнэлэгт хэвтээд өг гэхээр нь тэднийд байж байтал 5 сарын 08-ны өдөр Базаррагчаа хүүхдийнхээ үсний найрыг хийсэн гээд орой нь 1 шил архи, ундаатай ирсэн. Түүнийг хувааж уучихаад дараа нь надад 20 000 төгрөг өгөөд архи аваад ир гэхээр нь 1 шил архи аваад үлдсэнээр хоолны ногоо авсан. Замд таньдаг хүн таарахаар нь авч явсан архинаасаа уулгасан юм. Базаррагчаа авсан архинаасаа хүнд уулгасан болхоор уурласан юм шиг байна лээ. Авчирсан архинаас уухгүй, над руу агсам тавиад байсан. Базараа тогооны шилэн тагаар миний толгой руу цохиод тогооны таг хагарчихсан. Би жаахан маргаж байгаад ногоо арилгах гээд сууж байтал чи дандаа худлаа ярьдаг, нүүрэндээ төмөр хийлгэдэг хүн гэж юу байсан юм гээд угз татаад гадаа гаргасан. Намайг боогоод хоолойноос багалзуурдаад нүүрний төмөртэй хэсэг рүү цохихоор нь би сандарсандаа доогуур нь хутгалчихсан байна лээ. Эргээд над руу юм хэлэх шиг болсон. Тэр үед нь над руу дайрч байна гэж бодоод сандрахдаа араас нь яачихсан...би шорон орон яриагүй...би ногоо арилгаад сууж байгаад Базараа намайг аваад гарахад би хутгатайгаа гарсан байсан...надад хутгалах санаа байгаагүй, аргагүй байдалд орсон байсан...” гэсэн мэдүүлэг,

 хохирогч Т.Базаррагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 сарын 07-ны өдөр Болдоогийнд Болдоо, Б бид гурав хамт хоносон. Тэгээд маргааш нь ...бид гурав 1 шил 0,75 литрийн архиа хувааж уугаад байж байтал Б согтчихоод янз бүрийн орон шорон яриад байхаар нь Бт Болдоо бид хоёр хоёулаа чи одоо битгий янз бүрийн юм яриад бай гэсэн юм... Тэр үед Б хоол хийх гээд хутгаар төмс ногоо арилгаад сууж байсан... Быг гэрээс гаргаж ирээд битгий хачин юм яриад бай гээд нүүр лүү нь түлхсэн юм. Тэгтэл Б уучлаарай ах гээд бид хоёр эргээд гэрлүү буцаад ороод байж байтал Б намайг гаръя, үзчихье гээд дахиад бид 2 гэрээс гарсан юм. Тэгээд гадаа гараад Б бас орон шорон яриад байхаар нь би чи одоо болилдоо гээд эргээд гэрлүү орох гэтэл араас Б нэг үзүүртэй юмаар дүрэх шиг болсон. Би яаж байна аа гээд эргээд хартал ингэж байна гээд миний цээж рүү баруун гартаа хутга барьж байгаад 1 удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Эрдэнэболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Базаррагчаа 2 хоорондоо хэрэлдээд байсан. Яг юу яриад юунаас болоод маргалдаад хэрэлдээд байсан талаар би сайн мэдэхгүй байна... гэнэт л түжигнэээд Б, Базаррагчаа 2 гэрээс гараад явсан. Тэр үед түжигнээд л түс тас гэх чимээ гарсан... Хамгийн сүүлд Базаррагчаа гэрт хачин болчихсон орж ирсэн, би яасан юу болсон бэ гэж асуухад гадаа Б намайг нэг юмаар хатгачихлаа гэж байсан. Тэгээд удалгүй Б орж ирээд миний утсыг аваад цагдаа эмнэлэг дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02/0258 дугаартай: “...Т.Базаррагчаагийн биед цээжний хөндийг нэвтэлж зүүн уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндийн хий хуралт, дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв. Шүүгдэгч Б.Б нь “...Базараа тогооны шилэн тагаар миний толгой руу цохиод тогооны таг хагарчихсан... ...надад хутгалах санаа байгаагүй, аргагүй байдалд орсон байсан...” гэж мэдүүлж байгаа нь хавтаст хэргийн 6-9 дүгээрт авагдсан 2019- 05-09- ны өдрийн 00 цаг 55 минутад хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 11- 12 дугаарт авагдсан фото зургийн үзүүлэлтээр тогооны таг хагарсан нь тогтоогдож байгаа ч энэ нь хохирогч Базаррагчаа тогооны тагаар Бын толгойн тус газарт цохьсон гэх мэдүүлгийг нотлоогүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй,

гэрч Г.Эрдэнэболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Базаррагчаа 2 хоорондоо хэрэлдээд байсан. Яг юу яриад юунаас болоод маргалдаад хэрэлдээд байсан талаар би сайн мэдэхгүй байна... гэнэт л түжигнэээд Б, Базаррагчаа 2 гэрээс гараад явсан. Тэр үед түжигнээд л түс тас гэх чимээ гарсан...” гэсэн мэдүүлгээр Б нь хохирогчтой маргалдаж муудалцсан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч нь хохирогчийг хутгалах санаа байгаагүй, аргагүй байдалд орсон байсан гэсэн агуулга бүхий мэдүүлэг гаргаж, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж түүний өмгөөлөгчийн зүгээс маргаж байгаа ч шүүгдэгч Бын эсрэг аюултай довтолгоон хохирогчийн зүгээс бий болсон гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэн хэн нь согтуугаар хоорондоо маргалдаж улмаар Б нь хохирогчийг 1 удаа хутгалж “яаж байнаа “ гэж хохирогчийг хэлэхэд “...ингэж байна...” гэж дахин хутгалж байгаа нь гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тухай шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02/0258 дугаартай: “...Т.Базаррагчаагийн биед цээжний хөндийг нэвтэлж зүүн уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндийн хий хуралт, дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтийг шүүгдэгч үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, хохирогчийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Т.Базаррагчааг хутгалсан гэмт хэрэг нь 2019-05-08- ны өдрийн 23 цаг өнгөрч байхад үйлдсэн болох нь хавтаст хэргийн 2 дугаарт авагдсан гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “...2019-05-08-ны 23 цаг 30 минутад аймгийн яаралтай түргэн тусламжийн эмч Б.БолдЭрдэнээс утсаар “эмнэлэг дээр цээжин тус газраа хутгалуулсан эрэгтэй хүн ирлээ” гэх мэдээллийг бүртгэсэн тэмдэглэл,

 хавтаст хэргийн 6 дугаар дугаарт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...үзлэгийг 2019-05-09- ны өдрийн 00 цаг 55 минутад эхлүүлж...” гэсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна...Би 2019 оны 05 сарын 08-ны өдөр... Болдоогийнд Базаррагчаа бид гурав Базаррагчаагийн авчирсан 1 шил 0,75 литрийн архиа хувааж уусан...” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 05 сарын 08-ны өдөр Болдбаатар гэх тэргэнцэр дээр суудаг хүн намайг сахиж эмнэлэгт хэвтээд өг гэхээр нь тэднийд байж байтал 5 сарын 08-ны өдөр Базаррагчаа хүүхдийнхээ үсний найрыг хийсэн гээд орой нь 1 шил архи, ундаатай ирсэн. Түүнийг хувааж уучихаад...” гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Базаррагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 сарын 07-ны өдөр Болдоогийнд Болдоо, Б бид гурав хамт хоносон. Тэгээд маргааш нь ...бид гурав 1 шил 0,75 литрийн архиа хувааж уугаад байж байтал Б согтчихоод янз бүрийн орон шорон яриад байхаар нь Бт Болдоо бид хоёр хоёулаа чи одоо битгий янз бүрийн юм яриад бай гэсэн юм...” гэсэн мэдүүлэг зэргээр гэмт хэрэг 2019-05-8-наас 9-нд шилжих шөнө үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Ц.Батбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдээгүй гэж маргаж байгаа боловч хохирогч Ц.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2019 оны 07 сарын 16-ны өдөр...Наранбатынд 00 цагийн үед очсон... Наранбат бид хоёр тэднийд унтаж байтал гаднаас Б орж ирсэн. Тухайн үед цаг хэд болж байсныг сайн санахгүй байна ямарч байсан өглөөгүүр орж ирсэн. Б намайг Наранбатынхаас гаръя гээд бид хоёр гэрийнх нь гадаа үүдэнд нь байж байтал намайг галын хорны саваар миний нүүр бие лүү цохиод зодоод байсан... Гэрт Наранбат унтаж байсан...” гэсэн мэдүүлэг,

 гэрч Ц.Буджавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батбаатар 2019 оны 07 сарын 17-ны өглөө 05:55 минутанд өөрийнхөө 90720133 дугаарын утаснаас миний 91532063 дугаарын утас руу залгаад эгч хүрээд ир би айлд хүнд зодуулчихлаа гэсэн. Би хаана байгаа юм бэ гэж асуухад Наваагийнд байна гэсэн /бүтэн нэрийг нь Наранбат/ гэж дууддаг. Би Наранбатын гэрийг мэдэх учраас гэрээсээ гараад явган шууд шороо тоос болчихсон нүүр хамар ам хэсэг нь хавдчихсан баруун гарын тохой хэсэг нь цус хурсан байсан. Тэр үед Батбаатар өөрөө надад өмсөж байсан подволкоо дээшээгээ сөхөөд энийг хараа ийм болгочихож гээд биеэ харуулсан. Би хартал зүүн талын ташааны ойролцоо бондойчихсон байсан. Тэгээд би юу болсон юм яасан юм гэж асуухад Б намайг Наранбатынд унтаж байхад гаднаас ирээд галын хорны саваар зодчихлоо гэж байсан. Гэрийнх нь хаалганы наад талд гадаа нь дөрвөлжин төмөр саван дотор улаан өнгийн галын хор байж байсан....” гэсэн мэдүүлэг,

 гэрч С.Наранбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна... Тэр үед бид гурвуулаа архи уучихсан байсан. Тухайн үед би бас халамцуу унтаж сэрээд байсан юм. Б, Батбаатар хоёр хоорондоо муудаж маргалдаад байсан. Яг юунаас болоод муудаж маргалдаад байсан талаар би мэдэхгүй. Нэг сэрэхэд манай гэрийн үүдэн хэсэгт Батбаатар Бт зодуулчихлаа гээд нүүр ам нь хавдчихсан байж байсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Ц.Баттогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б тэр айлын байшингийнх нь сүүдэрт согтуу хэвтэж байсан... урд айлынх нь хашааны хаягийг харах гээд явах зуур Б босоод зугтаасан. Би араас нь очоод бариад автал намайг чи ер нь яах гэж намайг туугаад байгаа юм бэ гэснээ өө чи чинь Батбаатарын дүү байна ш дээ гээд намайг асуугаагүй байхад миний өөдөөс шууд би Батбаатарыг нээх айхтар зодоогүй шүү гэж хэлж байсан...Номин худалдааны төвийн баруун талд таарахад бол Батбаатарын нүүр ам нь зөв зүгээр байсан. Ямар ч хөхөрсөн, хавдсан зүйл огт байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

гэрч Ю.Батнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батбаатар бид хоёр 2 дугаар 58-р байрны ойролцоо 1 шил 0,5 литрийн архи хувааж уугаад хойшоогоо Номин худалдааны төвийн баруун талд явж байгаад Б, Батжаргалтай хамт явж байхад нь таарсан. Тэгээд нээх удалгүй Б, Батжаргал 2 яваад өгсөн. Батбаатар бид 2 ханилаад Номин худалдааны төвийн баруун талд хойшоогоо явж байтал Батбаатар дүүтэйгээ уулзчихаад ирье гээд надаас түрүүлээд алхаад урд явж байсан залуутай очиж уулзсан. Тэгээд дүү нь яваад өгсөн бид хоёр ч ханилаад цаашаагаа алхаж байгаад би гэрлүүгээ явлаа гээд явсан...Тухайн үед Батбаатарын нүүр ам нь зөв зүгээр байсан, хөхөрч барьсан хавдсан зүйл байгаагүй.... “ гэсэн мэдүүлэг,

гэрч Н.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батбаатарын нүүр ам зүгээр байсан. Нүүр нь хөхөрч хавдсан зүйл байгаагүй. Хүнд зодуулсан гэхээр зүйл анзаарагдаагүй...” гэсэн мэдүүлэг,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 02/0370 дугаартай: “...Ц.Батбаатарын биед хүзүүний 6 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Хүзүүний 6 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал хүндэвтэр, бусад гэмтэл дан дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт шүүгдэгч Б.Бын үгүйсгэх, үл зөвшөөрөх мэдүүлгийг нотлох ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, Б болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч Батнасан, Батжаргал нарт хууль сануулан гэрчээр асуусан мэдүүлэгт Ю.Батнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батбаатар бид хоёр 2 дугаар 58-р байрны ойролцоо 1 шил 0,5 литрийн архи хувааж уугаад хойшоогоо Номин худалдааны төвийн баруун талд явж байгаад Б, Батжаргалтай хамт явж байхад нь таарсан. Тэгээд нээх удалгүй Б, Батжаргал 2 яваад өгсөн. Батбаатар бид 2 ханилаад Номин худалдааны төвийн баруун талд хойшоогоо явж байтал Батбаатар дүүтэйгээ уулзчихаад ирье гээд надаас түрүүлээд алхаад урд явж байсан залуутай очиж уулзсан. Тэгээд дүү нь яваад өгсөн бид хоёр ч ханилаад цаашаагаа алхаж байгаад би гэрлүүгээ явлаа гээд явсан...Тухайн үед Батбаатарын нүүр ам нь зөв зүгээр байсан. хөхөрч барьсан хавдсан зүйл байгаагүй.... “ гэсэн мэдүүлэг, гэрч Н.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батбаатарын нүүр ам зүгээр байсан. Нүүр нь хөхөрч хавдсан зүйл байгаагүй. Хүнд зодуулсан гэхээр зүйл анзаарагдаагүй...” гэсэн мэдүүлэг зэрэг нь бусад гэрч нарын мэдүүлгээс зөрөөгүй, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон гэрч Ц.Буджавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батбаатар 2019 оны 07 сарын 17-ны өглөө 05:55 минутанд өөрийнхөө 90720133 дугаарын утаснаас миний 91532063 дугаарын утас руу залгаад эгч хүрээд ир би айлд хүнд зодуулчихлаа гэсэн. Би хаана байгаа юм бэ гэж асуухад Наваагийнд байна гэсэн /бүтэн нэрийг нь Наранбат/ гэж дууддаг. Би Наранбатын гэрийг мэдэх учраас гэрээсээ гараад явган шууд шороо тоос болчихсон нүүр хамар ам хэсэг нь хавдчихсан баруун гарын тохой хэсэг нь цус хурсан байсан. Тэр үед Батбаатар өөрөө надад өмсөж байсан подволкоо дээшээгээ сөхөөд энийг хараа ийм болгочихож гээд биеэ харуулсан. Би хартал зүүн талын ташааны ойролцоо бондойчихсон байсан. Тэгээд би юу болсон юм яасан юм гэж асуухад Б намайг Наранбатынд унтаж байхад гаднаас ирээд галын хорны саваар зодчихлоо гэж байсан. Гэрийнх нь хаалганы наад талд гадаа нь дөрвөлжин төмөр саван дотор улаан өнгийн галын хор байж байсан....” гэсэн мэдүүлэг, гэрч С.Наранбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна... Тэр үед бид гурвуулаа архи уучихсан байсан. Тухайн үед би бас халамцуу унтаж сэрээд байсан юм. Б, Батбаатар хоёр хоорондоо муудаж маргалдаад байсан. Яг юунаас болоод муудаж маргалдаад байсан талаар би мэдэхгүй. Нэг сэрэхэд манай гэрийн үүдэн хэсэгт Батбаатар Бт зодуулчихлаа гээд нүүр ам нь хавдчихсан байж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ю.Батнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батбаатар бид хоёр 2 дугаар 58-р байрны ойролцоо 1 шил 0,5 литрийн архи хувааж уугаад хойшоогоо Номин худалдааны төвийн баруун талд явж байгаад Б, Батжаргалтай хамт явж байхад нь таарсан....Тухайн үед Батбаатарын нүүр ам нь зөв зүгээр байсан. хөхөрч барьсан хавдсан зүйл байгаагүй.... “ гэсэн мэдүүлэг, гэрч Н.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батбаатарын нүүр ам зүгээр байсан. Нүүр нь хөхөрч хавдсан зүйл байгаагүй. Хүнд зодуулсан гэхээр зүйл анзаарагдаагүй...” гэсэн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, үйл явдлыг тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримт гэж шүүх үнэлсэн болно.

Хохирогч Ц.Батбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 02/0370 дугаартай: “...Ц.Батбаатарын биед хүзүүний 6 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Хүзүүний 6 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал хүндэвтэр, бусад гэмтэл дан дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлтийг 2019-07-24-ний өдөр Бт танилцуулахад ямар нэгэн хүсэлт “байхгүй” гэх ба дахин шинжээч томилох, нэмэлт шинжилгээ хийлгэх, шинжээчээс асуулт асуух зэрэг хүсэлт гаргаагүй байна.

Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Лувсандорж овогтой Батдэлгэрийн Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг галын хорны савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. Хохирогч Ц.Батбаатараас эмчилгээний зардалд 128 000 төгрөг нэхэмжилж, хавтаст хэргийн 145 дугаарт “миний бие бүрэн гүйцэт эдгээгүй байгаа тул хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй” гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр өгсөн байх тул хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтыг хэмжээнд хангах нь зүйтэй байна.

Хохирогч Т.Базаррагчаа нь хавтаст хэргийн 146 дугаарт “хөдөө харуул хамгаалалтын ажилтай учир хэргийн материалтай танилцаж чадахгүй тул шүүх хуралдаанд оролцож чадахгүй болно” гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан ба хохирлын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

Иргэний нэхэмжлэгч байгуулагын төлөөлөгч Ю.Нямсүрэн нь гэм буруутай этгээдээс хуульд заасны дагуу хохирогч Т.Базаррагчаа, Ц.Батбаатар нарт Нэгдсэн эмнэлэгээс эмчилгээ үйлчилгээ үзүүлсэний төлбөр 789 138 төгрөг нэхэмжилсэнийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б хариуцан төлөх үндэстэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Быг 2019 оны 07-р сарын 22-ны өдрөөс сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба өнөөдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Лувсандорж овогт Батдэлгэрийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасншүүгдэгч Б.Бд 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 1 сар 20 хоногийн хорих ялыг, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 5 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, 1 ширхэг галын хорын савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Бын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 128 000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Батбаатарт, 789 138 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч байгууллага Аймгийн нэгдсэн эмнэлэгт тус тус олгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч байгууллага, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АДЪЯА

ШҮҮГЧИД М. ЭНХМАНДАХ

Т.ЭНХМАНДАХ