Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Иргэдийн төлөөлөгч Ц. Улсын яллагч Б. Шүүгдэгч Ш.******* Б.******* Б.******* Шүүгдэгч Ш.*******ы өмгөөлөгч Д.******* Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Ж.******* Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Ж.******* Хохирогч Ж. ******* Хохирогч Ж.*******гийн өмгөөлөгч Д.******* Б.******* / цахимаар/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.гаас овогт гийн *******д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч овогт ын *******д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч овогт гийн *******т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201607000143 дугаарын эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, халх, оны 10 дугаар сарын 26-нд Говь-Алтай аймгийн сумд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт, сумын багт оршин суух овогт гийн ******* РД: // Монгол Улсын иргэн, халх, 1979 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн сумд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймаг сумын багт оршин суух овогт ын ******* РД: // Монгол Улсын иргэн, халх, оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн сумд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймаг сумын багт оршин суух овогт гийн ******* РД: /Д/ Шүүгдэгч Ш.******* нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн сумын багийн иргэн Б.*******ийн гэрийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Б.*******тэй бүлэглэн шалтгаангүйгээр иргэн С.ыг зодсон, мөн С.ыг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж цохихыг завдаж танхайрсан, мөн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ Замын Хөдөлгөөний дүрмийг зөрчиж Х.ын амь насыг хохироосон, Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн сумын багт өөрийн гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Х.ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн сумын багийн иргэн Б.*******ийн гэрийн гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Ш.*******тай бүлэглэн иргэн С.ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн сумын багт өөрийн гэртээ Х.ыг “3000 төгрөг хүмүүсээс сураглаж явсан гэж найз нөхдийн дэргэд худлаа ярилаа” гэсэн шалтгаанаар өшиглөж зодсон болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал тухайн үед Б.*******ийн гэрт байсан, Б.******* нь Х.ыг зодсон талаар мэдүүлсэн гэрч Б.гийн “...талийгаач нь гэрийн эзэн Б.*******ийг “чи кемп дээр 3000 төгрөг нэхээд яваад байсан залуу мөн үү” гэж асуусан. ...тэгээд Б.******* ...түрүүн намайг 3000 төгрөг нэхсэн гэж хэллээ гээд ...хоорондоо маргалдаад ...босч ирээд талийгаачийг цохиж авсан... Талийгаач Х. Б.******* лүү салаавч гаргасан, би гарыг нь хойш татаад болиоч гэхэд ******* нь “чи чаддаг юм бол наадахаа миний аманд авч ирээд хийчих” гэж хэлсэн, талийгаач Х. босч очоод Б.*******ийн аманд нь салаавч хийсэн, харин Б.******* нь босч ирээд талийгаачийг өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч С.ын “...Б.******* нь талийгаач Х.ыг нэг удаа цээжин хэсэгт нь өшиглөж хойш нь унагаасан түүнийг бид хоёр салгасан, харин орой нь Б.******* талийгаач Х.тай маргалдаж муудалцахад тэнд байсан хүмүүс босоод салгасан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.ын “...Б.******* нь босч ирээд талийгаач залууг өшиглөөд авсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.ын “...******* нь талийгаачид хандаж “чи миний найзуудыг байхад намайг 3000 төгрөг нэхэж явдаг гэж доромжилсон” гэж хэлсэн, түүнээс болж маргалдахад тэнд байсан хүмүүс тэднийг салгасан ...дахин архи ууж байгаад талийгаач Х. ... Б.******* рүү салаавч гаргасан ...түүнээс болж тэр хоёр хоорондоо маргалдаж барьцалдаж авсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч М.гийн “...Б.*******ийн гэрт архи уугаад сууж байхад 3000 төгрөгний асуудлаас болж Б.*******, талийгаач Х. нар нь хоорондоо маргалдсан тэгээд гэрт байсан хүмүүс салгаад эвлэрүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг Гэрч Б.ийн “... Б.******* нь чи намайг найзуудын өмнө 3000 төгрөг нэхсэн...” гэж доромжилсон би тийм мөнгө нэхдэг хүн биш гэж хэлээд талийгаач Х.ыг нэг удаа цохиод авах шиг болсон... Талийгаач Х. нь “түй май” гээд Б.******* рүү салаавч гаргасан, Б.******* нь “энэ юу өгөөд байна, миний ам руу авч ирээд хийх юм болов уу” гэсэн чинь талийгаач Х. нь ухас гээд босч очоод Б.*******ийн ам руу салаавч хийгээд тэр хоёр барьцалдаад босч ирэхэд тэнд байсан хүмүүс босч ирээд салгасан...” гэсэн мэдүүлгүүдээр нотлогджээ. Дээрх цаг хугацаанд шүүгдэгч Ш.*******, Б.******* нар нь бүлэглэн Б.*******ийн гэрийн гадаа хохирогч С.ыг ямар ч шалтгаангүйгээр зодсон, Ш.******* нь хохирогч С.ыг төмрөөр цохихоор завдсан үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч С.ын “...намайг Ш.*******, Б.******* гэдэг хоёр хүн бүлэглэн зодож миний биед гэмтэл учруулсан. ...Ш.******* нь намайг газарт унагаачихаад миний нүүрэнд гараараа цохиж зодсон түүнээс болж миний зүүн нүдний хөмсөг дамнасан сорвитой болсон мөн нүүрний зүүн хэсэгт бага зэрэг гарсан сорви олон байгаа харин Б.******* нь намайг газарт унасан *******д зодуулж байхад миний толгойн орой хэсэг буюу зулай руу 3-4 удаа өшиглөсөн. Түүний өшиглөснөөс миний толгойн орой хэсэг хагарч үс нь зулгарсан. Тэр хоёр хүний хэнийх нь цохиж зодсоноос болж тархи доргисон гэдгийг ялгаж хэлэх боломжгүй. Ш.*******, Б.******* нар намайг ямар ч шалтгаангүйгээр шууд л цохиж зодсон. ...намайг гэрээс гарч ирээд машинд суух гэж байхад Ш.******* миний араас гарч ирээд намайг татаж хойш нь унагаагаад зодсон тэгэхэд хажуугаас нь Б.******* нийлж намайг зодоод миний толгой хэсэгт өшиглөсөн...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Түүнчлэн гэрч Э., Б. нар энэ үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд Э.ын “...С.ын эхнэр /бүтэн нэрийг нь мэдэхгүй “ чи хаана байна энд ыг зодоод байна ш дээ” гэж хэлсэн, намайг яваад очиход нь ийн машины ар хэсэгт газарт унасан, харин түүний дээр нь ******* суусан юм уу эсвэл дээр нь дарсан байдалтай барьцалдсан, ...харин хажууд нь /Мол/ байсан болохоор нь би нь нийлээд ыг зодож байгаа юм байх гэж бодоод хойш нь татаад “та нар яагаад хүн зодоод байгаа пизданууд бэ” гэж хэлээд ыг нэг удаа алгадсан юм, тэгээд *******ыг салгаад ыг салгаж авсан, нь намайг ингээд зодчихлоо ш дээ гэж хэлж байсан бөгөөд түүнийг би дагуулж гэрт оруулаад цус нөжийг нь угаалгасан юм. Намайг очиход ын эхнэр нь *******тай зууралдаад тэнд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг Гэрч Б.гийн “...гэрийн гадна гарч ирээд С. машинд суугаад би араас нь явж байхад Ш.******* нь миний хажуугаар гүйж гараад машинд байсан манай нөхөр С.ыг татаж газарт унагаагаад ямар ч үгийн зөрүүгүй шууд л дээр нь гарч суугаад нүүр нүдгүй цохиж зодсон, мөн Ш.******* нь манай нөхрийг төмрөөр цохих гэж байхад нь би *******тай зууралдаж байж салгасан, би ганцаараа Ш.*******, Б.******* нарыг салгах гээд чадахгүй байхад ирээд *******ыг салгаж холдуулсан, харин би өөрөө *******ийг нь татаж гулдчиж байж холдуулсан юм. Тухайн үед би тэр хүний нэрийг мэдэхгүй байсан бөгөөд тэнд байсан хүмүүсээс асуусан чинь Мол л гээд байх шиг байсан, би царай төрхийг нь харсан санаж байгаа учраас дараа нь нэрийг нь асуухад Б.******* гэдэг хүн байсан юм билээ, нөгөөхийг нь Ш.******* гэж байсан...” гэсэн мэдүүлэг хохирогч С.ын мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцэж байгаа бөгөөд шүүгдэгч Ш.*******ы үйлдлийг давхар нотолж байна. Дээрх үйл баримтын дараа шүүгдэгч Ш. ******* нь Б.*******ийн гадаа өөрийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ иргэн Х.ыг дайрч амь насыг нь хохироосон болох нь ослыг харсан талаараа мэдүүлсэн гэрч Д.ийн “...гадаа машин дуугарсан би .. нөгөө жийп машинтай хүмүүс явж байгаа юм байх гэж бодоод гарч ирээд харсан чинь *******ы давхар кабинтай ачааны машин нь ухарч байсан бөгөөд машины ар талд хүний хөл нь гарсан бөмбөрөөд явж байгаа харагдсан тэгээд би ухаан алдсан байсан. ...Ш.******* машинаа асааж аваад явсан юм түүний машинд хүн дайруулахыг надаас өөр харсан хүн байхгүй. Талийгаачийг манай гэрийн баруун талд *******ы машин байсан газраас хүмүүс олсон. ...*******ы машин ганцаараа ухрах хөдөлгөөн хийсэн бусад машин хөдлөөгүй байрандаа л зогсож байсан.Талийгаач нь *******ы машинд дайруулсны дараа тухайн газраас ердөө ч хөдлөөгүй тэндээ л байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ийн “...Намайг гэрт орчихоод гарч ирэхэд *******ы машины арынх нь улаан гэрэл асаад явж байгаа харагдсан. ...очиж харахад талийгаач нь *******ы машин байсан газрын харалдаа ар хэсэгт хэвтэж байсан. ... ... надад хэлэхдээ “талийгаачийг ******* нь машинтай хөдөлж ухарч явахдаа дайрчихсан” гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг болон хэргийн газрын нөхөн үзлэгээр хохирогч Х.ын хэвтэж байсан гэх газраас илэрсэн шаврын хаалтны тасархай хэрэг гарах үед Ш.*******ы жолоодож явсан автомашины арын дугуйны шаврын хаалтны хэсэг мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдал, зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай тогтоогджээ. Шүүгдэгч Б.*******, Ш.******* нарын хохирогч С.ыг зодсон үйлдлийн улмаас түүний биед гэмтэл учирсан нь шинжээчийн “...С.ын биед тархи доргилт,зүүн хөмсөгөнд шарх, толгойн оройд зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл шинэ гэмтэл байна...” гэсэн 322 тоот дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Б.******* Х.ыг зодсон үйлдлийн улмаас түүний биед хөнгөн гэмтэл учирсан, шүүгдэгч Ш.*******ы Х.ыг авто машинаар дайрсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан болох нь шинжилгээний албаны шинжээчийн “Талийгаачийн биед олон хавирганы нэг болон хоёрлосон хугарлууд, уушигны няцрал, зүүн бөөрний язрал, зүүн, баруун бөөр, элэг, давсагны гялтанд цус хуралт, хэвлий бага аарцгийн хөндийд 300 мл шингэн цус хуралдалт, баруун чамархай, дух, хамрын уг, зүүн хөмсөг, баруун доод зовхи, баруун дал, баруун мөр, баруун тохой, баруун шуу, баруун бугуй, баруун сарвуу, баруун бугалага, зүүн бугалага, баруун далны доод хэсэг, ууц, баруун ташаан толгой, баруун гуя, зүүн дал, зүүн хавирганы нум, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн дээд зовхи, баруун хацар, дээд уруул, баруун чихний доод хэсэг, баруун бугалага, баруун гуя, зүүн ташаан толгойн урд хэсэг, зүүн хөхний зүүн доод талд цус хуралт, хамрын уг хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Талийгаачийн биед үүсэн дух, хамрын уг, зүүн хөмсөг, баруун доод зовхинд байх зулгаралт, зүүн дээд зовхи, баруун хацар, дээд уруул, баруун чихний доод хэсэгт байх цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохилтын улмаас үүсгэгдэх боломжтой. Олон хавирганы нэг болон хоёрлосон хугарлууд, уушигны няцрал, зүүн бөөрний язрал, зүүн, баруун бөөр, элэг, давсагны гялтанд цус хуралт, хэвлий бага аарцгийн хөндийд 300 мл шингэн цус, баруун чамархай, баруун дал, баруун мөр, баруун тохой, баруун шуу, баруун бугуй, баруун сарвуу, баруун бугалага, зүүн бугалага, баруун далны доод хэсэг, ууц, баруун ташаан толгой, баруун гуя, зүүн дал, зүүн хавирганы нум, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, баруун бугалага, баруун гуя, зүүн ташаан толгойн урд хэсэг, зүүн хөхний зүүн доод талд цус хуралт гэмтэл нь мөргөгдөж дайрагдах үед үүсэх боломжтой.Талийгаачийн биед үүссэн дээрх баруун чамархай, дух, хамрын уг, зүүн хөмсөг, баруун доод зовхи, баруун дал, баруун мөр, баруун тохой, баруун шуу, баруун бугуй, баруун сарвуу, баруун бугалага, зүүн бугалага, баруун далны доод хэсэг, ууц, баруун ташаан толгой, баруун гуя, зүүн дал, зүүн хавирганы нум, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн дээд зовхи, баруун хацар, дээд уруул, баруун чихний доод хэсэг, баруун бугалага, баруун гуя, зүүн ташаан толгойн урд хэсэг, зүүн хөхний зүүн доод талд цус хуралт, хамрын уг хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин олон хавирганы нэг болон хоёрлосон хугарлууд, уушигны няцрал, зүүн бөөрний язрал, зүүн, баруун бөөр, элэг, давсагны гялтанд цус хуралт, хэвлий бага аарцгийн хөндийд 300 мл шингэн цус хуралдалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Талийгаачийн биед учирсан баруун чамархай, дух, хамрын уг, зүүн хөмсөг, баруун доод зовхи, баруун дал, баруун мөр, баруун тохой, баруун шуу, баруун бугуй, баруун сарвуу, баруун бугалага, зүүн бугалага, баруун далны доод хэсэг, ууц, баруун ташаан толгой, баруун гуя, зүүн дал, зүүн хавирганы нум, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн дээд зовхи, баруун хацар, дээд уруул, баруун чихний доод хэсэг, баруун бугалага, баруун гуя, зүүн ташаан толгойн урд хэсэг, зүүн хөхний зүүн доод талд цус хуралт, хамрын уг хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь амь насанд аюулгүй гэмтэл учраас нас барахад нөлөөлөөгүй. Олон хавирганы нэг болон хоёрлосон хугарлууд, уушигны няцрал, зүүн бөөрний язрал, зүүн, баруун бөөр, элэг, давсагны гялтанд цус хуралт, хэвлий бага аарцгийн хөндийд 300 мл шингэн цус хуралдалт гэмтэл нь нас барахад нөлөөлсөн байна.Талийгаач нь цээж хэвлий, бага аарцагийн битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ” гэсэн дүгнэлт болон өөрийн гаргасан дүгнэлтийн талаар мэдүүлсэн шинжээч эмч Т.ын мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид гэм буруугийн талаар маргахгүй байна. Улсын яллагч,шүүгдэгч Б.*******ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.*******ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар, шүүгдэгч Ш.*******ы үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Гэвч тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэн шүүгдэгч Б.*******ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.*******ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ш.*******ы Б.*******тэй бүлэглэн С.ын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдын амь нас хохироосон үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж шийдвэрлүүлэхээр дүгнэлт гаргасан байна. Улсын яллагчийн дээрх дүгнэлтээс шүүгдэгч Б.*******, Б.******* нарын үйлдэлд болон шүүгдэгч Ш.*******ы бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэснийг зөв гэж үзлээ. Харин шүүгдэгч Ш.*******ы тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн буюу Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1.ад заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, 7 дугаар бүлгийн 7.17-д заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчснөөс Х.ын амь насыг хохироосон үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж дүгнэлт гаргаж байгааг үндэсгүй гэж үзлээ. Шүүгдэгч Ш.*******ы “согтуурсан” үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас иргэн Х.ын амь насыг хохироосон үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй дүйцэж байна. Гэвч энэ Эрүүгийн хуульд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих гэмт хэргийг “согтуурсан” үедээ үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон тохиолдлыг онцгойлон хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан нь 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээнээс хүндэрсэн байна. Мөн уг зүйлд заасан “согтуурсан” гэх шинжийг 2015 оны Эрүүгийн хуульд шинээр хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зааж, шинээр гэмт хэрэгт тооцсон бөгөөд энэ зүйл заалт нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт хэрэглэгдэх учир түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчлэх үндэсгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ 3 жил, дээд хэмжээ 5 жил байсныг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ 1 жил, /дээд хэмжээ 5 жил/ болгон ялын доод хэмжээг багасгасан учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна. Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр” заасны дагуу Ш.*******д холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх үндэслэлтэй. Шүүгдэгч Ш.*******ы С.ыг зэвсэг хэрэглэн цохихыг завдсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлжээ. 2015 оны Эрүүгийн хуульд танхайрах гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, хэн нэгэнд гэмтэл учруулаагүй тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор заагаагүй учир энэ хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.*******ы үйлдлээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдэхийг завдсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан шүүгдэгч Б.*******ийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Б.*******ийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Ш.*******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй. Хохирогч Ж.******* нь шүүгдэгч Ш.*******аас оршуулгын зардал 8912550 төгрөг, охин М., хүү М., охин М. нартаа гэм хорын төлбөрт 80424080 төгрөг, зээлийн 59999986 төгрөг нийт 149336616 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд талийгаачийн оршуулгын зардалд шүүгдэгч Ш.*******аас 7.700.000 төгрөгийг хүлээн авчээ. Хохирогчийн нэхэмжлэлээс бага насны 3 хүүхэддээ гэм хорын төлбөр нэхэмжилсэн хэсгийг энэ удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасны дагуу гэм хорын төлбөр гаргуулах хэмжээг тогтооход нас барагчийн сарын цалин хөлс орлогын хэмжээг тодорхойлж түүнээс нас барсан хохирогч болон хөдөлмөрийн чадвартай гэр бүлийн гишүүнд оногдох хэсгийг хасч 3 хүүхдэд оногдох хэмжээг тогтоох ёстой. Мөн түүнчлэн энэ тогтоосон хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасч тооцно. Гэтэл хохирогч тал талийгаач Х.ын сарын цалин хөлс, орлогын талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүйгээс нэхэмжлэлийн энэ хэсгийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна. Иймд хохирогч бага насны 3 хүүхэддээ гэм хорын төлбөр гаргуулах нэхэмжлэлээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж нэхэмжлэлийн энэ хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй. Хохирогч Ж.*******гийн нэхэмжилсэн ХАС банкнаас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай зээлийн гэрээгээр авсан 65,0 сая төгрөгний зээлийн үлдэгдэл 59.9 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар нас барагчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй. Дээрхи зээлийн үлдэгдэл нь энэ зайлшгүй зардал болон гэм хорын төлбөрийн аль алинд хамаарахгүй. Хохирогчийн өмгөөлөгч зээлийн үлдэгдлийг гэмт хэргийн хор уршиг гэж үзэж нэхэмжлэлийг дэмжиж байна. Гэтэл зээлийн үлдэгдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар гэж үзэх үндэсгүй. Өөрөөр хэлбэл уг төлбөр нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө, иргэний хуульд заасан гэрээний үндсэн дээр үүссэн үүрэг байх тул хор уршигт тооцон шүүгдэгч Ш.*******аас гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хохирогчийн нэхэмжлэлээс зээлийн үлдэгдэл 59.999.986 төгрөгийг гаргуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хохирогч Х.ыг оршуулахтай холбогдон гарсан зардалд нийт 8912 550 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон доорх зардлуудыг нас барагчийг оршуулахтай холбогдсон шууд зардал гэж үзэж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ. Тухайлбал: Хохирогч Ж.******* 2016 оны 09 дүгээр сарын 22-нд Увс аймгаас машин хөлсөлж Говь-Алтай аймагт ирсэн бөгөөд жолоочид төлөх хөлс 500000 төгрөг, шатахууны зардал 537000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр -наас 30 ширхэг өндөг худалдан авсан 8400 төгрөг, мөн өдөр хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан 60700 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан 645500 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан 390000 төрөг, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бараа худалдан авсан 2050000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бараа худалдан авсан 102300 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан 603000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан 976500 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан 649000 төгрөг нийт 8522400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэстэй. Үүнээс хохирогчид төлсөн 7700000 төгрөгийг хасч 822400 төгрөг гаргуулж олгох нь зүйтэй. Харин 3 дугаар хавтаст хэргийн 192 дугаар хуудсанд авагдсан бараа худалдан авсан гэх төлбөрийн баримтууд буюу НӨАТ буцаан авалтын баримтаар хэн юу худалдан авсан нь тодорхойгүй зарим баримтууд гаргагдахгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул эдгээр баримтын 490150 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй. Иймд 490150 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хохирогч өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 3500000 төгрөгийг нэхэмжилж байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор заасан өмгөөлөгчид төлөх зардлыг энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 6,7 дахь хэсэг болон 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар томилогдсон өмгөөлөгчид төлөх зардал гэж ойлгох бөгөөд хохирогч Ж.******* өмгөөлөгч Д.*******, өмгөөлөгч Б.******* нарын хооронд сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулан төлсөн хөлсийг дээрх зардалд тооцох үндэсгүй. Мөн өмгөөлөгчид төлөх хөлс нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан шууд зардал, гэм хорын төлбөрийн аль алинд нь хамаарахгүй байна. Иймд 3500000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй. Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч нарын үйлдсэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан , шүүгдэгч Ш.*******, Б.******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Харин шүүгдэгч Ш.*******д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал болох 02-19 насны хүртэлх 6 хүүхэдтэй болон хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан эхнэрээ асрамжилдаг, гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл хүлээж байгаагүй түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээж байгаа, хохирлын дийлэнх хэсгийг төлж үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлж байгаа, хохирогчийн бага насны 3 хүүхдэд дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлж байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар “Сэнгүр” нэртэй пивоны лааз 4 ширхэг, “Охь” нэртэй архины шил 1 ширхэг, “Соёолж” гэх нэртэй пивоны савтай шингэн зүйл 1 ширхэг, 100 төгрөгний гэж нэрлэгдэх хуванцар аяга 1 ширхэг, овогтой *******ийн эзэмшлийн гэх улсын дугаартай тээврийн хэрэгслээс гарч ирсэн цагаан өнгийн подболк 1 ширхэг, Цагдаагийн ахмад М.ын 2016 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр хэрэг гарсан газарт очиж талийгаач Х.ын хэвтэж байсан газарт үзлэг хийж илрүүлсэн 33х21 см хэмжээтэй хар өнгөтэй машины шаврын хаалтны тасархай, түүний хажуу хэсэгт байх “diesel” гэх бичигтэй бор өнгийн тэлээний түдүүл болон 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сэжигтэн Ш.*******ы унаж явсан гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж илрүүлж масканд /нэг удаагийн амны хаалтанд/ шингээж авсан зүйлс, талийгаач Х.ын өмсөж явсан хувцас болох задгай энгэртэй улаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, хагас задгай энгэртэй даавуун подболк 1 ширхэг, хөх өнгийн женсин өмд 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн ноосон оймс 1 хос, улаан хүрэн өнгийн гутал 1 хос, хэргийн газрын үзлэгээр газрын хөрснөөс авч шинжилгээнд хүргүүлж ирсэн 9616 Говь-Алтай гэж хаягласан цаасан ууттай шороо 1 ширхэг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрч Э.аас хураан авч үзлэг хийсэн худгийн моторын төмөр 1 ширхэг, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийж хурааж авсан шаврын хаалтны тасархай 1 ширхэг зэргийг тус тус устгаж, мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.*******, Б.*******, Б.******* нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.******* нь тогтоол гарахын өмнө 106 хоног, шүүгдэгч Б.******* нь 49 хоног, шүүгдэгч Б.******* нь 62 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт гийн *******д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 д заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч овогт гийн *******ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дугээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, овогт ын *******ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дугээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Ш.*******ы үйлдлээс танхайн сэдэлтээр С.ыг зэвсэг хэрэглэн цохихыг завдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай. 3.Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Б.*******тэй бүлэглэж, С.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт гийн *******ийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу шүүгдэгч Ш.*******тай бүлэглэж, С.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт ын *******ийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Х.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 4.2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.*******ы үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 5.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт гийн *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

6.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах болон үүрэг хүлээлгэх болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-д зааснаар дээрх үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг анхааруулсугай.

8.Шүүгдэгч нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шүүгдэгч Ш.******* нь тогтоол гарахын өмнө 106 хоног, шүүгдэгч Б.******* нь 49 хоног, шүүгдэгч Б.******* нь 62 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

10.Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.*******, Б.******* нараас гаргуулах хохирол төлбөргүй, тэдний иргэний үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

11.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Сэнгүр” нэртэй пивоны лааз 4 ширхэг, “Охь” нэртэй архины шил 1 ширхэг, “Соёолж” гэх нэртэй пивоны савтай шингэн зүйл 1 ширхэг, 100 төгрөгний гэж нэрлэгдэх хуванцар аяга 1 ширхэг, овогтой *******ийн эзэмшлийн гэх улсын дугаартай тээврийн хэрэгслээс гарч ирсэн цагаан өнгийн подболк 1 ширхэг, Цагдаагийн ахмад М.ын 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хэрэг гарсан газарт очиж талийгаач Х.ын хэвтэж байсан газарт үзлэг хийж илрүүлсэн 33х21 см хэмжээтэй хар өнгөтэй машины шаврын хаалтны тасархай, түүний хажуу хэсэгт байх “diesel” гэх бичигтэй бор өнгийн тэлээний түдүүл болон 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сэжигтэн Ш.*******ы унаж явсан гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж илрүүлж масканд /нэг удаагийн амны хаалтанд/ шингээж авсан зүйлс, талийгаач Х.ын өмсөж явсан хувцас болох задгай энгэртэй улаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, хагас задгай энгэртэй даавуун подболк 1 ширхэг, хөх өнгийн женсин өмд 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн ноосон оймс 1 хос, улаан хүрэн өнгийн гутал 1 хос, хэргийн газрын үзлэгээр газрын хөрснөөс авч шинжилгээнд хүргүүлж ирсэн 9616 Говь-Алтай гэж хаягласан цаасан ууттай шороо 1 ширхэг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрч Э.аас хураан авч үзлэг хийсэн худгийн моторын төмөр 1 ширхэг, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийж хурааж авсан шаврын хаалтны тасархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

12.Шүүгдэгч Ш.*******ы жолоочийн 721640 дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

13.Шүүгдэгч нарын хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

14.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******аас 822400 / найман зуун хорин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.*******д олгож, хохирлыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгчид даалгаж, хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 63990136 төгрөгийг, 80424080 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

15.Шүүгдэгч Ш.*******аас нэхэмжилсэн гэм хорын төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 16.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

17.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМ

ШҮҮГЧИД З.НАНДИНЦЭЦЭГ

Н.ДЭЛГЭРМАА