Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг
шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
С.Г-д холбогдох эрүүгийн 1725003610229 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй
хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.
С.Г
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.Г нь 2017 оны 11 сарын 01-ний өдөр Орхон аймигийн Баян-Өндөр сум,
Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян” худалдааны төвийн 240
дугаартай лангуунаас Х.А-ийн өмчлөлийн үнэгэн захтай нэхий дээл хулгайлж 380 000
төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Х.А-гийн “2017 оны 11 сарын 01-ний өдөр 14 цагийн орчимд Орхон аймгийн
Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Төгөл” худалдааны төвийн 240 тоот
лангуун дээрээ буруу хараад сууж байсан чинь тус лангууны өлгүүрт байсан хар үнэгэн захтай
нэхий алга болсон байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/
2. “Бан хас” ХХК-ний 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 351 дугаартай дүгнэлтийн “Үнэгэн
захтай нэхий дээл 380 000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 15-16-р хуудас/
3. Шүүгдэгч С.Г-ийн “2017 оны 11 сарын 01-ний өдөр Согоот багийн нутаг дэвсгэрт
Д, М О нартай хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм. Тэгээд архи
дуусаад мөнгө олох зорилгоор Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Төгөл” худалдааны төв
рүү ороод 240 дугаартай лангуунд нэг эмэгтэй зогсож байхаар нь нүдийг нь хариулж байгаад
үнэгэн захтай нэхий дээл хулгай хийгээд “Хүлэг” зах дээр явж байгаад танихгүй хүнд 20 000
төгрөгөөр зарсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-р хуудас/ болон ял шийтгэлийн лавлагаа зэргийг
шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар
цугларсан байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой үзэв.
Шүүгдэгч С.Г нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн
зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Х.А нь шүүх хуралдаанд оролцохгүй, үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо
нэхэмжилнэ” гэсэн хүсэлт ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох
баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй
хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгч С.Г нь 2017 оны 11 сарын 01-ний өдөр Орхон аймигийн Баян-Өндөр сум,
Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян” худалдааны төвийн 240
дугаартай лангуунаас Х.А-ийн өмчлөлийн үнэгэн захтай нэхий дээл хулгайлж 380 000
төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын
шатанд өгсөн хохирогч Х.*******гийн мэдүүлэг, “Бан хас” ХХК-ний 351 дугаартай шинжээчйн
дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, ял шийтгэлийг шалгах хуудас болон
хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар
хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан
гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг
үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Г-эд ял шийтэл оногдуулахдаа санаатай гэмт хэрэг удаа дараа үйлдсэнийг
хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.Хохирогч Х.Аа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 380 000 төгрөгийн хохирлоо
нэхэмжилсэн байх тул уг шүүгдэгч С.Г-ээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч
нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар
зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-н Г-ийг хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн
гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Г 
6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Г-эд
оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар
шүүгдэгч С.Г-ээс 380 000 төгрөг гаргуулж хохирогч Х.А-д олгосугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-эд урьд авсан хувийн
баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж биечлэн эдлэх ялыг энэ
өдрөөс элхэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,
шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус
дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний
өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14
хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах
гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС