| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0054/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/63 |
| Огноо | 2021-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 43 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******д холбогдох эрүүгийн 2007002630063 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, , хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт ******* оршин суух бүртгэлтэй боловч ******* тоотод түр оршин суух хаягтай,
Урьд 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 562 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, *******ийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 06 цагийн орчимд Налайх дүүргийн ******* нутаг дэвсгэрт ******* гэх амралтын газарт тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас Ж.*******тэй маргалдаж улмаар толгойн тус газар нь архины шилээр цохисон,
мөн 2020 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 06 цагийн орчимд Налайх дүүргийн ******* нутаг дэвсгэрт ******* гэх амралтын газарт тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас Б.тэй маргалдаж нүүр лүү нь гараараа цохих, хөлөөрөө дэвсэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 06 сарын 12-ны өдөр******* амралтын газар нэлээн уусан очсон. Тэгээд манай найз найзынхаа утсаар дуудахаар нь ганцаараа очсон чинь намайг найз нь тосож авсан. Тэгээд ыг хайгаад олохгүй байхаар нь найзуудаас нь асуусан чинь ******* нь би чамайг танихгүй юм байна чи эндээс яв гэхээр нь манай найз хаана байгаа юм бэ гэсэн чинь би танай найзыг чинь мэдэхгүй гээд чи яагаад намайг хөөгөөд байгаа юм найз дээрээ л ирсэн чам дээр ирээгүй ш дээ гээд маргалдаж архины шилээр цохисон. Тэгээд нь боль гээд цохихоор нь зөрүүлээд цохисон.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад гэрчээр Ж.*******гийн 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “Би 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр орой 22 цагийн үед Улаанбаатар хотод найзуудтайгаа архи уугаад явж байтал манай эмэгтэй найз над руу залгаад “би Тэрэлжид байна чи наашаа хүрээд ир” гэж хэлэхээр нь за за гэж хэлчхээд утсаа салгасан. Тэгсэн дахин дахин над руу залгаад байхаар нь би Улаанбаатар хотоос такси бариад Налайхын Тэрэлж рүү ын байгаа амралт нь дээр очсон. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Тэгээд өглөө нь надад хэлэхдээ “чи айлын хүүхдийн толгойг хагалчихсан байна шүү дээ” гэж хэлсэн. Тухайн үед би юу болсон талаар санахгүй байна. Удалгүй цагдаа нар намайг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. Би Улаанбаатар хотоос гарахдаа гурван найзтайгаа 0.5 граммтай Хараа архи гурвыг хувааж уусан ба Тэрэлжид очоод нэлээн л уух шиг болсон. Яг юу болсон талаар үнэхээр санахгүй байна.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 35 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрчээр Ж.*******гийн 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 22-ны орой би Улаанбаатар хотод найзуудтайгаа нэлээн архи уугаад байж байтал манай найз надруу залгаад “Тэрэлжид байна чи хүрээд ирээч” гэж дуудаад байхаар нь би зам дээрээс гар өргөөд нэг танихгүй такси бариад дээр очсон. Тэнд очоод би агсам тавиад тэнд байсан 1 эмэгтэйн толгойруу нь архины шилээр цохисон, нөгөө эмэгтэйг нь алгадаж цохисон гэдгээ маш муухан санаж байна. Тэгээд тэндээсээ цагдаад баригдаад ирж эрүүлжүүлэгдэж байсан. Тухайн үед миний хувьд нэлээн их согтолттой байсан учраас болсон үйл явдлыг маш муухан санаж байна, ямартай ч хүн цохиж зодсоноо бол мэдэж байна. Яагаад ямар шалтгаанаар гэдгээ мэдэхгүй байна архи ууснаас болж ийм асуудал гаргасан байна. Тухайн үед надад бол бусдад цохиулсан, зодуулсан зүйл байгаагүй. Яг яагаад тэр хүмүүсийг цохиж зодсон талаараа бол сайн мэдэхгүй байна. Ямартай ч дараа нь тэр хүмүүсээс уучлал гуйсан. Тэдгээр хүмүүс ч миний уучлалыг хүлээж авсан гэж ойлгож байна. *******, нар нь намайг дуудсан ын найзууд юм билээ. Би өөрөө бол *******, нарыг бол танихгүй. Тэр хүмүүс ч гэсэн намайг анх очиход өөрсдөө согтуу байсан. Хэр согтуу байсныг бол тодорхойлж хэлж мэдэхгүй байна. Өөрөө очсон хойноо нэмж уугаад тасарчихсан байна лээ. Ямар учраас оргон зайлж цагдаагийн байгууллагын дуудахад ирээгүй вэ гэвэл намайг хайгаад эрэн сурвалжилсан байна гэж мэдээгүй. Цагдаагаас хүрээд ир гэж дуудсан боловч тухайн үед яалтчгүй амьдралын шаардлагаар ажил төрлөөс хамаараад очиж чадаагүй. Дээрээс нь очих гэсэн боловч хөл хориотой үеүүд таараад байсан учраас очиж чадаагүй юм. Дээрээс нь энэ хэргийн хохирогч нар гомдол саналгүй, гомдлоо авчихна гэж ярьсан учраас хэрэг шийдэгдчихсэн юм болов уу л гэж ойлгоод байсан юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 37 дугаар тал/
Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ж.*******гийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 12-ны орой би Улаанбаатар хотод найзуудтайгаа архи уугаад байж байтал манай найз над руу залгаад “би Тэрэлжид байна хүрээд ирээч” гээд дуудсан, би ч хотоос такси бариад ын байгаа гэх газрыг заалгаад Тэрэлж рүү явсан. Би тэгээд Тэрэлжид хэдэн цагийн үед очсоноо сайн мэдэхгүй байна. Тэгээд тэнд очоод агсам тавьж ын найз *******нх нь толгой дээр архины шил хагалаад, гэх эмэгтэйг нь зодчихсон байсан. Тэгээд тэндээсээ цагдаад баригдаад эрүүлжүүлэгдсэн байсан. Надад бусдад цохиулж зодуулсан, биед гэмтэл учирсан зүйл огт байхгүй. Би тухайн үед архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул бусдыг цохиж зодсон байсан. Тодорхой маргаж муудалцах шалтгаан байгаагүй. Би нэлээн согтуу байсан бараг тасарчихсан байсан. Үйл явдлыг маш бүдэг санаж байна. Тэгэхдээ 2 эмэгтэй хүн зодчихсоноо бүдэг санаж байна. Би , ******* нараас уучлал гуйж хоорондоо эвлэрсэн байгаа.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 55 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрчээр Ж.*******гийн 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “Би өчигдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед найзууд болох Золжаргал, , , нарын хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид ирээд гэр худалдаж аваад орцгоосон ба дэлгүүрээс бид нар архи, ойр зуурын идэж уух юм авсан байсан. Тэгээд авсан архиа уугаад шөнө 03 цагийн үед байх би сайн санахгүй байна. Бид нартай хамт явсан Улаанбаатар хотоос хүн дуудсан одоо ирж байгаа байх гээ байсан. Тэгсэн удалгүй нэг танихгүй залуу ирээд бид нар юм яриад нэлээн суусан. Тэгээд өглөө 07 цагийн үед нөгөө хотоос ирсэн гэх залуу надтай хэрэлдэж маргалдаж байснаа гэнэт газраас архины шил аваад миний толгойн тус газар цохисон чинь миний толгойноос цус гараад эхэлсэн. Тэгээд нэг цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирсэн. Намайг архины шилээр цохисон залууг би танихгүй. Намайг цохисон гэх залуу хотоос ирсэн цагаасаа эхлээд л нэг сонин характертай хүн байсан, яг юунаас болж хэрэлдэж, маргалдаж байгаад цохисныг санахгүй байна. Би орон дээр доошоо тонгойгоод суучихсан байсан чинь газар байсан архины шилээр миний толгойн ар дагз хэсэг рүү нэг удаа цохисон. Намайг архины шилээр цохих үед хажууд байсан өөр хүн байгаагүй. Бусад нь гадаа машин дотор унтаж байсан. Миний толгойн ар дагз хэсэг хагараад сая эмнэлэг дээр очиж 3 оёдол тавиулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 24 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрчээр Ж.*******гийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “Би найзууд болох Золжаргал, *******, , , нарын хамтаар Налайх дүүргийн 6 дугаар хороо ******* гэх амралтанд амрахаар 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр очиж хоносон юм. Тэгээд тэнд зургуулаа хорхог хийж идээд авчирсан пивоо ууцгаагаад юм яриад сууцгаасан тэгж байгаад орой болгосон. Тэгтэл шөнө үүрээр гэнэт нэг танихгүй залуу хүрээд ирсэн. Тэгээд гадаа залуучуудтай маргалдах гээд байсан учраас би ийн хамт гэртээ оруултал бид хоёр руу агсраад дайраад байсан. Тэгж байснаа гэнэт намайг нэг удаа нүүр рүү маань алгадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд алгадчихсан юм. Тэгтэл дахиад миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь би нүүрээ дараад тонгойтол толгой руу архины шилээр цохичихсон юм. Тэр үед намайг өмөөрөөд чи яаж байгаа юм бэ гэж хэлтэл ийн нүүр рүү гараараа цохиод газар унагаад хөлөөрөө дэвсээд байсан. Тэр үед машинд унтаж байсан найзууд маань орж ирээд цагдаа дуудсан юм. Тухайн үед миний биед толгойн ар хэсэгт язарсан шарх үүссэн үүнийг тэр танихгүй залуу архины шилээр цохисон. Нүүр рүү цохиулснаас болж гэмтэл бол учраагүй. ийн зүүн талын нүд хөхөрчихсөн байсан. Өөр хүмүүсийн биед ил харагдах гэмтэл шарх үүсээгүй. Би унтах гээд байж байсан. Нэлээн согтуу байсан би ыг алгадсан гэдгийг мэдээгүй болсон асуудлыг бүрэн санахгүй байна. Тэр залуу анх ирэхдээ нэлээн согтуу байсан. Гадаа хүмүүстэй маргалдчихаад орж ирээд тэр уурандаа бид нар руу агсраад байсан. Би ыг тэр залууг дуудсан гэдгийг сүүлд мэдсэн. Анх бол би тэй юм ярьж байгаад гэртээ иртэл нэг танихгүй залуу хүрээд ирсэн. Анхандаа тэнд амарч байгаа хүн гэж ойлгосон. Гэтэл найзыгаа дуудсан юм билээ. Намайг зодох үед ******* бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. гэрт орон дээр унтаж байсан. Бусад хүмүүс гэрийн гадаа байсан юм.”
/хх-ийн 26 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогчоор Ж.*******гийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “Би 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр найзуудын хамтаар Тэрэлжид амралтад очсон. Тэнд очоод Тэрэлжийн Шугуй амралтад зургуулаа гэр аваад хоол цай идэж уучхаад авчирсан архи пиво ууцгаасан юм. Тэгээд шөнө өглөө болох гэж байтал 06 цаг өнгөрч байхад гаднаас нэг танихгүй залуу орж ирсэн. Тэр залуу гэрийн гадаа хүмүүстэй маргалдах гээд байхаар нь бид хоёр гэрт оруулсан. Гэрт орж ирээд агсам тавиад орилоод байсан. Би гар яв гээд хэлтэл өөдөөс агсарч байгаад эхлээд нүүр рүү маань 1 удаа цохиод авахаар нь би буцаагаад нэг алгадсан. Тэгтэл өөдөөс дахиад намайг нэг удаа цохисон. Тэр үед нь би нүүрээ дараад доошоо тонгойтол нөгөө залуу гэрт газар байсан архины шил аваад толгой руу маань цохичихсон юм. Тэгээд удалгүй цагдаа дуудсан. Миний толгойн ар хэсэг шилээр цохиулснаас болж хагараад цус гарч гэмтэл авсан. Энэ гэмтлийг ******* гэх залуу архины шилээр цохиж гэмтэл учруулсан. Тэр залууг би огт танихгүй сүүлд нь найз ын найз гэж мэдсэн юм. Тухайн үед хажууд байсан. гэрт унтаж байсан өөр хүн байгаагүй. Намайг гар гэж хэллээ гэж л намайг зодсон юм. Тэрнээс тэр залууг огт танихгүй. ******* нэлээн согтуу байсан юм. Би гомдолтой байна. Би ажилтай ажлаа хийж чадахгүй наашаа цаашаа явж байгаа учраас толгой өвдөж байна. Эмчилгээтэй холбоотой баримт байхгүй эмчилгээ хийлгээгүй өвчин намдаах эм авч уусан. Би *******гээс наашаа цаашаа явж байгаа зардал болон бусад зардлаа баримтаар нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 13-14 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад хохирогчоор Ж.*******гийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “*******г ерөөсөө танидаггүй байсан. Тухайн үед анх удаа ирсэн. Манай найз ын найз нь юм билээ. Тэр өдрийн маргаашнаас нь цагдаа дээр ирэхдээ *******гийн нэр усыг нь мэддэг болсон юм. Тухайн үед 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн үүрээр 06 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хороо ******* газарт байрлах амралтын гэрт тухайн асуудал болсон. Юу гэдэг гэр амралт байсныг мэдэхгүй байна. Бидний дунд маргаан гэх зүйл бол болоогүй *******г би “шал танихгүй согтуу хүн гэрт орж ирчихээд гэрээс гарахгүй байхаар нь гар” гээд хэлсний төлөө намайг толгой руу шилээр цохисон. Намайг цохиод намайг өмөөрсөн чинь ийг унагааж байгаад нүүрлүү нь өшиглөж цохиод байсан. Өөрөөр ямар нэгэн зодоон цохион болоогүй. Гэр дотор бид гурваас өөр хүн байгаагүй, манай нэг найз гэр дотор унтаж байсан, юу болсон болохыг нь сайн мэдээгүй байх гэж бодож байна. Би согтуу нь согтуу байсан. Тэгэхдээ болсон үйл явдалыг сайн мэдэж байна. Шөнө нь бид нар найзуудаараа архи, пиво ууцгаасан байсан юм. ч ялгаагүй согтуу тэгэхдээ бид нар тохируулж хэрэглэсэн учраас өөрийн гэсэн ухаантай байсан. Харин ******* бид нартай уугаагүй ганцаараа шал согтуу байдалтай хүрч ирсэн, нэлээн согтуу байгаа бололтой байсан. Одоо миний биеийн байдал зүв зүгээр байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 16-17 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.ийн 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “Өчигдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр би найзууд болох Ж.*******, , , Золжаргал нарын хамт Налайх дүүргийн ******* нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх нэртэй амралтын газар амрахаар ирцгээсэн юм. Тухайн үед бид нар Улаанбаатар хотоос гарахдаа мөнгөө нийлүүлээд дэлгүүрээс ойр зуурын идэх юм, архи, пиво авцгаасан ба юм ярингаа хоол ундаа идэж уучхаад орой нь архи, пиво ууцгаасан. Тэгээд шөнө манай найз нэг хүнтэй утсаар яриад байх шиг байсан. Тэгэхээр нь би хэн бэ гэж асуусан чинь Мийгаа гэх залуу хаана байгаа юм гэж асуухаар нь Тэрэлжид байна гэсэн чинь “би тэгвэл такси бариад очлоо гэнээ гэж надад хэлсэн. Тэгээд уг гэрт , ******* бид гурав гэр рүү нөгөө ын дуудсан залуутай гэрт ороод ******* орон дээр суучихсан нөгөө хотоос ирсэн танихгүй залуу *******гийн урд сандал дээр юм яриад сууж байснаа гэнэт л *******г алгадаад авахаар нь би “чи одоо яаж байгаа юм бэ” гэсэн чинь намайг газар унагаагаад миний нүүр хэсэг рүү хөлөөрөө дэвчихсэн. Тэгээд би гэрт унтаж байсан г сэрээгээд цагдаад дуудлага өгсөн. ******* бид хоёр тэр залуутай хэрэлдэж муудалцсан асуудал байхгүй, угаасаа танихгүй. Архины шилээр *******гийн толгойных нь ар хэсэгт нь нэг удаа цохисон. Намайг газар унагаагаад миний баруун нүдний доод хэсэгт хөлөөрөө нэг удаа дэвсэж зодсон. Тухайн үед хажууд ******* байсан. Бусад нь гадаа болон машинд унтаж байсан. Миний баруун нүдний доод хэсэгт хөхөрч хавдсан байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 27 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.ийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “Би найзууд болох Золжаргал, *******, , , нарын хамтаар Налайх дүүргийн 6 дугаар хороо ******* гэх амралтанд амрахаар 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр очиж хоносон юм. Тэгээд тэнд зургуулаа хорхог хийж идээд авчирсан пивоо ууцгаагаад юм яриад сууцгаасан тэгж байгаад орой болгосон. Тэр хооронд нь найзыгаа дуудсан гэж хэлж байсан тэр хүн нь ирж байна гээд нэлээн удсан. Тэр үед , Золжаргал хоёр гадаа машиндаа ороод унтчихсан байсан. Гэрт , *******, бид дөрөв юм яриад сууж байтал ******* гэх ын найз гээд залуу очиж байна такситай явж байна хайгаад олохгүй байна гэхээр нь би утсаар нь яриад зааж өгөөд ирсэн. Бид нар дээр ирэхдээ нэлээн согтуу ирсэн байсан анх ирсэн цагаасаа эхлээд тэнд байсан хүмүүстэй муудалцах гээд байсан юм. ******* бид хоёр хориод гэрт оруулсан. Тэр үед орон дээр унтаж байсан сэрүүн байсан учраас хүнтэй муудалцах гээд байсан тул бид нар чамайг танихгүй чи ер нь яв, бид нар амармаар байна гэж хэлтэл тэр залуу орилоод чарлаад эхэлсэн. Тэгээд ыг нэг удаа алгадсан. Тэгтэл айгаад машиндаа унтлаа гээд гараад явчихсан юм. ******* бид гурав үлдсэн тэгээд хүмүүс рүү дайраад байх юм чи яв гэтэл *******г эхлээд нүүр рүү нь гарынхаа араар нэг уаа цохиод авсан. Тэгтэл ******* буцаагаад чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж хэлээд нэг удаа нүүр рүү алгадсан. Тэгтэл нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэр үед ******* нүүрээ дараад тонгойтол газар байсан архины шил аваад толгой руу нь шилээр цохьчихсон юм. Тэр үед нь би *******г тэврээд хартал толгойных нь ар хэсгээс цус гарч байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандаж “Чи яаж байгаа юм бэ эмэгтэй хүний толгой хагалчихлаа” гэж хэлээд би цааш нь түлхтэл намайг барьж аваад үснээс зулгаагаад нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Тэр үед би газар унасан байсан тэгтэл дээрээс хөлөөрөө нүүр рүү дэвссэн. Тэр үед би орилтол сэрээд айсандаа гадаа машинд унтаж байсан хүмүүсийг сэрээгээд цагдаа дуудсан юм. Тухайн үед ын биед гэмтэл учраагүй нэг удаа зөөлөн алгадуулсан юм. *******н биед толгойн ар хэсэгт шилээр ******* гэж залууд цохиулснаас болоод язарч 3 оёдол тавиулсан. Миний биед зүүн талын нүд хавдаж хөхөрсөн байна. Эдгээр гэмтлүүдийг ******* гэж залуу учруулсан. Тэр залуу анх ирэхдээ нэлээн согтуу ирсэн ирээд бол архи уугаагүй. Тухайн үед анх ирэхдээ хүмүүстэй маргалдаад байсан. Тэр уурандаа гэрт орж ирээд эмэгтэй хүмүүс байсан болохоор хашхираад байсан. Тэгээд бид нарыг яв гэж хэллээ гэж л зодсон юм. Тэрнээс өөр ямар нэгэн шалтгаан бол байхгүй. Тэр залууг бид нар танихгүй л танина. Тухайн үед намайг зодход ******* бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. гэрт орон дээр байсан. Бусад хүмүүс гэрийн гадаа байсан юм.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 30 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.ийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “Би 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр найзуудын хамтаар Тэрэлжид амралтад очсон. Тэнд очоод тэрэлжийн Шугуй амралтанд зургуулаа гэр аваад хоол цай идэж уучхаад авчирсан архи пивоо ууцгаасан юм. Нэлээн орой болтол суусан Золжаргал, нар нь машинд унтахаар явсан. нь тухайн үед найз руугаа утсаар яриад дуудаад байсан юм. Тэгээд утас нь унтарчихсан учраас бид нарын утсаар ярьсан юм. Тэгтэл ыг унтсаны дараа нөгөө яриад байсан найз нь ын утас руу залгаад асуугаад байсан хайгаад олохгүй байна гэхээр нь би утсаар зааж өгсөн юм. Тэгээд удалгүй нэг залуу ирсэн гэр рүү орж ирэхээс авхуулаад гадаа байсан хүмүүстэй маргалдах гээд нэлээн согтуу ирсэн юм. Тэгэхээр нь ******* бид хоёр аваад гэр орж ирсэн. Гэр рүү орсоны дараа орилж чарлаад байхаар нь “Чамайг танихгүй бид нар амармаар байна чи гар” гэж хэлтэл ыг алгадаад авсан тэгтэл айгаад унтлаа гээд гараад явчихсан тэр үед ******* рүү дайрч эхэлсэн. *******гийн нүүр рүү нэг удаа цохиод авсан. Зөрүүлээд ******* нь нэг удаа алгадсан. Тэгтэл дахиад гараараа нүүр рүү нь цохисон. Тэр үед ******* нүүрээ дараад доошоо тонгойтол газар байсан архины шил аваад *******гийн толгой руу архины шилээрэй цохичихсон. Тэгтэл толгойноос нь цус гарсан. Тэр үед би “Чи яаж байгаа юм бэ? Яахаараа хүний толгой хагалдаг юм бэ” гэж хэлээд цааш нь түлхтэл намайг үсдээд нүүр рүү маань нэг удаа гараараа цохисон. Тэр үед нь би газар унасан. Тэгтэл миний нүүр рүү хөлөөрөө дэвссэн. Тэгэхээр нь би орилтол сэрээд гэрээс гараад явсан. Удалгүй гадаа унтаж байсан найзуудыг маань дуудсан байсан. Намайг цохисны дараа би босоод гэрээс нөгөө залуутай хамт гараа зогсож байсан. ******* гэр дотор байж байсан юм. Тухайн үед миний зүүн талын нүд хавдаж хөхөрсөн. Зүүн хацар хавдсан, хэвлий болон баруун сарвуун зулгаралт, нүүр баруун сарвуун зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Эдгээр гэмтлийг ******* гэх залуу учруулсан. *******н биед толгойн ар хэсэгт язарсан шарх үүссэн. ын бие гэмтэл учраагүй зүгээр байсан. Тухайн үед хажууд *******, гэрт унтаж байсан өөр хүн байгаагүй. нь түрүүлээд явчихсан байсан. ******* нь намайг намайг чи хүний толгой хагалчихлаа гээд түлхтэл намайг барьж аваад цохиж зодсон. ******* нэлээн согтуу байсан. Анх ирэхдээ л согтуу ирсэн. Ирээд удаагүй 5-10 минут орчим л болсон юм. Би гомдолтой байна. Эмчилгээтэй холбоотой зардал гараагүй эмчилгээ хийлгээгүй. Миний нүүр хавдсан учраас ажлаа хийж чадахгүй байдалд хүрээд байгаа юм.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 20-21 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.ийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “Би Ж.******* гэх залууг тухайн хэрэг учрал болох үед огт таньдаггүй байсан. Дараа нь цагдаа шүүх гээд энэ хэргээс болж танидаг болсон юм. Манай найз ын найз нь гэдгээр л дараа нь мэддэг болсон. Ямар нэгэн харилцаа холбоо энэ хүнтэй байхгүй. Тухайн үед 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 05-аас 06 цагийн хооронд үүр цайж байх үеэр бид нарын байрлаж байсан Налайх дүүргийн 6 дугаар хороо ******* газарт байрлалтай Монгол гэр амралтын гэр дотор болсон. Амралтын гэр дотор *******г гаднаас орж ирэхэд нь ******* танихгүй согтуу хүн ороод ирлээ гээд гар гэтэл тэнд байсан архины шилээр толгойг нь хагалчихсан. Тэгэхээр нь би өмөөрөөд очтол намайг унагаад нүүр, хэвлий гарлуу цохиж зодсон юм. Тухайн үед ******* бид хоёр л байсан. Өөр нэг охин байсан нь унтаж байсан юм. ******* бид хоёр агаар салхинд гарсан гээд найзуудаараа архи уусан байсан. Тэгэхдээ бид хоёрын хувьд айхтар согтуу биш өөрийн ухаантай байсан юм. Харин тэр ******* орж ирэхдээ нэлээн согтуу байх шиг байсан. Надад учирсан тархи доргилт, зүүн дээд доод зовхи, зүүн нүдний алим, зүүн хацар, хэвлий, баруун сарвуунд цус хуралт, нүүр баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг ******* намайг газар унагаангуутаа хөлөөрөө өшиглөөд цохисон зэргийн улмаас дээрхи гэмтлүүд надад учирсан. Өмнө нь бол зүв зүгээр байсан юм. Миний биеийн байдал тухайн үедээ тэгэс гээд зүгээр болсон. Биеийн байдал одоо зүв зүгээр болсон. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал гэх юм байхгүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 23 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрчээр Г.ын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “Би 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр найзууд болох Золжаргал, , , , ******* нарын хамтаар Налайх дүүргийн 6 дугаар хороо “*******” гэх амралтанд амрахаар очсон юм. Тэгээд тэнд зургуулаа хорхог хийж идээд авчирсан пивоо ууцгаагаад юм яриад сууцгаасан амралтанд явахаас өмнө найз ******* нь надруу залгаад хаана юу хийж байгаа юм бэ гэхээр нь найзуудтайгаа амралтанд явах гэж байна гэж хэлсэн. Тэр үед гэртээ зайсанд байна гэж байсан юм. Тэгээд амралтанд дээр ирсэн байхад дахиад залгаад амралтанд очсон юм уу гэхээр нь би ******* гэдэг амралтанд ирчихсэн байна гэж хэлсэн тэр үед ******* нь би ч гэсэн найзуудтайгаа амралтанд явах юм шиг байна гэж хэлж байсан. Тэгээд утсаа салгасан орой нь над руу дахиад залгаад Налайх өнгөрөөд явж байна гэж хэлж байсан. Гэтэл миний цэнэг дуусаад унтарчихсан юм. Тэгээд би найз Золжаргалын хамтаар гадаа машинд ороод унтаад өгсөн юм. Тэгтэл шөнө хаалга нүдээд орж ирээд хамт унтсан тэр үед нөгөө хэд чинь яасан юм бэ гэхэд хүн тосох гээд явсан гэлүү юм хэлэхээр нь нойрондоо ойлгоогүй буцаад унтчихсан юм. Тэгээд өглөө 07 цаг болж гэнэт хаалга нүдээд нэг залуу зодож нүдээд байна гэж хэлсэн тэгэхээр нь бид гурав босоод гэр рүү орох гээд явж байтал гэрийн гадаа ******* ирчихсэн зогсож байсан хажууд нь газар суучихсан байсанг хартал нүд нь хавдчихсан байж байсан тэгэхээр нь би *******д хандаж “Чи яаж ирсэн юм бэ чи яахаараа манай найзуудыг зоддог юм бэ” гэж хэлээд гэр доторх руу хартал ******* нь доошоо тонгойчихсон толгойноос нь цус гарсан байдалтай өмсөж явсан хувцас нь цус болчихсон байсан учраас цагдаа дуудсан юм. Тухайн үед ийн зүүн талын нүд хөхөрсөн. *******н толгойн ар хэсэг хагарчихсан байсан. Өөр хүмүүсийн биед гэмтэл учраагүй байсан. ыг алгадсаныг сүүлд мэдсэн. Гэхдээ биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Намайг өглөө харахад ******* нь нэлээн согтуу харагдсан. Ямар шалтгааны улмаас зодсонг бол мэдэхгүй байна. Би яг зодоон болох үед нь хараагүй. Би *******г 2 сарын өмнөөс танидаг болсон найз нөхдийн холбоотой юм. ******* нь уг нь их давгүй зантай хүн байсан. Урьд нь хамт ууж идэж байсан. Тэгэхэд ийм зан гаргаж байгаагүй өөрөө их алиа хошин зантай хүн шиг байсан. Улаанбаатар хотод Зайсанд гэр нь байдаг гэсэн ээж, эгч, дүүтэйгээ амьдардаг гэсэн. Хувиараа барилга дээр өргөгч кран засдаг ажил хийдэг юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг юм шиг байна лээ. Авъяас сонирхол ур чадвар гэвэл Орос улсад сурч байсан орос хэлээр сайн ярьдаг юм билээ. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаар огт мэдэхгүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 33-34 дүгээр тал/
Шүүх эмнэлгийн шинжээч эмч гийн №08 шэ/416 дугаар: “Ж.*******гийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт
/хх-ийн 40 дүгээр тал/
Шүүх эмнэлгийн шинжээч эмч гийн №08 шэ/416 дугаар: “Б.ийн биед тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алим, зүүн хацар, хэвлий, баруун сарвуунд цус хуралт, нүүр, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 45 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 56 дугаар тал/,
Ж.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 64-119 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...Шүүгдэгч Ж.*******г Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлөхийг илэрхийлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч *******, нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 6-7 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах ******* гэх газарт хохирогч Ж.*******г “гэрээс гар” гэж хэллээ гэх шалтгаанаар гараараа нүүр рүү нь 2 удаа, толгойн тус газар нь архины шилээр 1 удаа тус тус цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн өдөр, газарт Хохирогч Б. найз *******гээ өмөөрч “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд түлхэхэд нь түүнийг үсдэж гараараа нүүр лүү нь цохиж унагаан хөлөөрөө нүүр хэсэгт нь дэвсэж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алим, зүүн хацар, хэвлий, баруун сарвуунд цус хуралт, нүүр, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Ж.*******гийн “...хөөгөөд байгаа юм найз дээрээ л ирсэн чам дээр ирээгүй ш дээ гээд маргалдаж архины шилээр цохисон. Тэгээд нь боль гээд цохихоор нь зөрүүлээд цохисон.” гэх,
Хохирогч Ж.*******гийн “....агсарч байгаад эхлээд нүүр рүү маань 1 удаа цохиод авахаар нь би буцаагаад нэг алгадсан. Тэгтэл өөдөөс дахиад намайг нэг удаа цохисон. Тэр үед нь би нүүрээ дараад доошоо тонгойтол нөгөө залуу гэрт газар байсан архины шил аваад толгой руу маань цохичихсон юм...” гэх,
Хохирогч Б.ийн “...үсдээд нүүр рүү маань нэг удаа гараараа цохисон. Тэр үед нь би газар унасан. Тэгтэл миний нүүр рүү хөлөөрөө дэвссэн... би өмөөрөөд очтол намайг унагаад нүүр, хэвлий гарлуу цохиж зодсон юм...” гэх,
Гэрч Г.ын “... газар суучихсан байсанг хартал нүд нь хавдчихсан байж байсан тэгэхээр нь би *******д хандаж “Чи яаж ирсэн юм бэ чи яахаараа манай найзуудыг зоддог юм бэ” гэж хэлээд гэр доторх руу хартал ******* нь доошоо тонгойчихсон толгойноос нь цус гарсан байдалтай өмсөж явсан хувцас нь цус болчихсон байсан учраас цагдаа дуудсан юм..” гэх мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн шинжээч эмч гийн №08 шэ/416 дугаар: “Ж.*******гийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”, №08 шэ/416 дугаар: “Б.ийн биед тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алим, зүүн хацар, хэвлий, баруун сарвуунд цус хуралт, нүүр, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ж.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******, Б. нарын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч нар “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Ж.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******г оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ