| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1619/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1680 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа, улсын яллагч Б.Чимгээ,
шүүгдэгч Ш.Э.Бр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.БЭ.Брт холбогдох эрүүгийн 1806 0857 41897 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, торгууд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхлэж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт СүхЭ.Бр дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамжны 8 дугаар байрны 20 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.БЭ.Бр
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Ш.Э.Бр нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Нарантуул” худалдааны төв дээр худалдаа эрхэлж байгаад хажуу лангуунд ажилладаг Т.Хүрэлсүхтэй бараагаа зарахаас болж маргалдан түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Э.Бр мэдүүлэхдээ: Зарж борлуулдаг хулдаасаа зөөж авчирдаг юм. Эхний хулдаасаа зөөчихөөд дараагийн хулдаасаа зөөхөөр явах хооронд миний зарж байсан хулдаасыг эхнэр, нөхөр хоёр ирж үзэхэд хулдаас зарж байгаа хүн нь байхгүй гээд өөр айлын лангуун дээр аваачид хулдаас өгчихсөн байсан. Уг нь намайг дуудсан бол би ойрхон байдаг дуудах боломжтой байсан. Би Хүрэлсүхэд хандаж надад хэлчихгүйдээ гэхэд дуугарахгүй байсан. Тиймэрхүү үл ойлголцох байдлаас болж түр зуурын хугацаанд болчимгүй үйлдэл
хийчихсэн юм. Хохирогчтой би нэг нутгийнх санамсаргүй биед нь хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 1.800.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэв.
Хавтаст хэрэгт үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Хүрэлсүхийн өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хажуу лангууны ах болох Э.Бр лангууныхаа үүдэнд дуудсан. Тэгэхээр нь яваад очтол намайг учир утгагүй хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд манай дүү болох Аагий ирээд бид хоёрыг салгасан. Гэтэл дахиад намайг дуудаад би чамайг цохихгүй, юм хэлье гээд заамдаж аваад нэг удаа цохисон. Тэгээд миний урд шүд уначихсан. Бид хоёр ямар нэгэн маргаанаас болоогүй. Миний дээд талын үүдэн 2 шүд хугараад уначихсан. Гараараа зүүн талын шанаа хэсэгт 2-3 удаа цохисон. Дараа нь нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон...
...PDS шүдний эмнэлэгт үзүүлж зураг авахуулж буйлны хавдар бууруулах эмчилгээ хийлгэсэн. 2018.11.20-ны өдөр имплант шүд суулгуулах гэж байгаа. Буйлаа сайн эдгээж байж суулгах юм байна лээ. Э.Брт цохиулснаар баруун үүдэн шүд булгарч унасан. Шүдээ 2.200.000 төгрөгөөр хийлгүүлнэ. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд орохгүй. Шүдээ өөрөө эмчлүүлнэ, би энэ талаарх санал хүсэлтээ бичгээр гаргасан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 11-13 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12735 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ш.Э.Брын: ...Тухайн өдрөөс 2 хоногийн өмнө Хүрэлсүхийн нэг дүү намайг гаръя алалцъя гээд хэлсэн. Ер нь их дүрс гэсэн ууртай хүмүүс байдаг. 2018.10.21-ний өдөр би бараагаа буулгачихаад ирэхэд эхнэр, нөхөр хоёр хулдаасны эзэн та юм уу хүн нь байсан л юм байна гэж хэлчихээд яваад өгсөн. Намайг байхгүй хойгуур Хүрэлсүх бараа асуусан хүнд хүн нь байхгүй гэж хэлсэн юм шиг байгаа юм. Түүнээс болоод би уурлаад Хүрэлсүхээс намайг ойрхон байгаа гээд хэлчихгүй дээ гээд хоёр удаа
хэлэхэд олигтой хариулт өгөлгүй үзээд явж байсан юм гэж хэлсэн. Бараагаа хураагаад контейнерийн өмнө аваачихад Хүрэлсүх манай хажуу талын контейнер учир бараагаа мөн хийж байхад нь би дахиад намайг дуудчихгүй дээ гэж хэлсэн. Тэгтэл Хүрэлсүх юм хэлээгүй. Тэгэхээр нь би нүүрэн тус газар нь 2 удаа цохиод авсан. Түүнээс болоод маргаж байтал Хүрэлсүх шүд уначихлаа гэсэн, эгч нь ирээд орилоод байсан. Цагдаа дуудсан гэхээр нь би хүлээж байсан. Хүрэлсүх надад шүд уначихсан байна гээд харуулахаар нь би бүр санаа зовоод цагдаа иртэл хүлээсэн. Шүдийг нь янзлуулж өгөх гэхээр эхлээд буйлыг нь эмчлэх юм байна лээ. 2018.11.20-ны өдөр шүд хийлгүүлнэ гэсэн. Гарах зардлыг нь би төлнө гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд: Ш.Э.Бр нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Нарантуул” худалдааны төв дээр худалдаа эрхэлж байгаад хажуу лангуунд ажилладаг Т.Хүрэлсүхтэй бараагаа зарахаас болж маргалдан түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Ш.Э.Бр нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Нарантуул” худалдааны төв дээр худалдаа эрхэлж байгаад хажуу лангуунд ажилладаг Т.Хүрэлсүхтэй бараагаа зарахаас болж маргалдан түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хүсэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Ш.Э.Брын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ш.Э.Брын бусдын эрх, эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Прокуророос Ш.Э.Брын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Ш.Э.Брт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Э.Бр нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 20, 29-31 дүгээр тал/
Хохирогч Т.Хүрэлсүх нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хохирогчоор өгсөн мэдүүлэг болон бичгээр гаргасан хүсэлтээрээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 8-10, 11-13, 35 дугаар тал/
Шүүгдэгч Ш.Э.Брт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ
s