| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/0040/Э/208/2019/0060 |
| Дугаар | 2020/ШЦТ/132 |
| Огноо | 2020-11-06 |
| Зүйл хэсэг | 20.4.1., 10.6.2., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүгч Б.Хэрлэн, Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч Н.Улсболд
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Иргэдийн төлөөлөгч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, Ж.Энхжаргал, С.Сувдаа, С.Оюунцэцэг, Т.Батчимэг, Т.Мөнхдэлгэр
Шүүгдэгч *******, ******* *******, *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох 1832000590139 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн 1968 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, Тусгай дунд боловсролтой, Бэлтгэл судлал мэргэжилтэй, “Шижир хишиг” нөхөрлөлийн ахлагч ажилтай, """"""""""" тоотод оршин суух хаягтай, урьд өмнө Сум дундын 21-р шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт РД://,
2.Монгол Улсын иргэн 1971 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, Сантехникч слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сум """""""""""""""" тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Иеншөөбү овогт РД://,
3.Монгол Улсын иргэн 1976 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сум """""""""""""""""""""тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хошууд овогт РД://,
4.Монгол Улсын иргэн 1973 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Сэлэнгэ аймгийн Мандал сум """"""""""""""оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт РД://,
5.Монгол Улсын иргэн 1984 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, Бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот """""""""""""""тоотод оршин суух хаягтай, урьд өмнө Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 86 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №200 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар 14.575.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Дархчууд овогт РД://,
6.Монгол Улсын иргэн 1982 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, Боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн """""""""""""""""""" тоотод оршин суух хаягтай, урьд өмнө Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Дархчууд овогт РД://,
7.Монгол Улсын иргэн 1980 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймгийн """"""""""""""""тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харган овогт РД://
Холбогдсон гэмт хэргийн талаар /Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч ******* нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 2 дугаар хавсралтад зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргатай 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ" -ний 3.1.4 дэх хэсэгт заасан "гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн бус этгээдийг ажиллуулахгүй байх" гэсэн заалт буюу хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй нэр бүхий нөхөрлөлийн бус иргэдээр хууль бусаар ашигт малтмал олборлуулж ашиг олох зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг Ноёт-Уул гэх газарт байрлах "Шижир хишиг" нөхөрлөлийн бичил уурхайд нэвтрүүлж, уурхайд хууль бусаар нөхөрлөлийн бус иргэд тэсэлгээ хийлгэсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Анхбаяр, Л.Батбаяр нар чулуун нурангид дарагдаж нас барсан гэх хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг,
Яллагдагч ******* нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт заасан "тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах" гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу *******, ******* нартай бүлэглэн хууль бусаар олж аван, нэр бүхий нөхөрлөлийн бус иргэдтэй нийлж хууль бусаар ашигт малтмал олборлож ашиг олох зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг Ноёт-Уул гэх газарт байрлах "Шижир хишиг" нөхөрлөлийн бичил уурхайд тэсэлгээ хийлгэсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Анхбаяр, Л.Батбаяр нар чулуун нурангид дарагдаж нас барсан гэх хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 20.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хэрэг,
Яллагдагч ******* нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт заасан "тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах" гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу *******, ******* нартай бүлэглэн хууль бусаар олж аван, нэр бүхий нөхөрлөлийн бус иргэдтэй нийлж хууль бусаар ашигт малтмал олборлож ашиг олох зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг Ноёт-Уул гэх газарт байрлах "Шижир хишиг" нөхөрлөлийн бичил уурхайд тэсэлгээ хийлгэсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Анхбаяр, Л.Батбаяр нар чулуун нурангид дарагдаж нас барсан гэх хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 20.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хэрэг,
Яллагдагч ******* нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт заасан "тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах" гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу *******, ******* нартай бүлэглэн хууль бусаар олж аван, нэр бүхий нөхөрлөлийн бус иргэдтэй нийлж хууль бусаар ашигт малтмал олборлож ашиг олох зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг Ноёт-Уул гэх газарт байрлах "Шижир хишиг" нөхөрлөлийн бичил уурхайд тэсэлгээ хийлгэсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Анхбаяр, Л.Батбаяр нар чулуун нурангид дарагдаж нас барсан гэх хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 20.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хэрэг,
Яллагдагч ******* нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт заасан "тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах" гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хууль бусаар олж авсан тэсэрч дэлбэрэх бодисыг тэслэх үйл ажиллагааг хийж, нэр бүхий нөхөрлөлийн бус иргэдтэй нийлж хууль бусаар ашигт малтмал олборлож ашиг олох зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг Ноёт-Уул гэх газарт байрлах "Шижир хишиг" нөхөрлөлийн бичил уурхайд тэсэлгээ хийж гүйцэтгэсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Анхбаяр, Л.Батбаяр нар чулуун нурангид дарагдаж нас барсан гэх хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 20.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хэрэг,
Яллагдагч ******* нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт заасан "тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах" гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хууль бусаар олж авсан тэсэрч дэлбэрэх бодисыг тэслэх үйл ажиллагааг хийж, нэр бүхий нөхөрлөлийн бус иргэдтэй нийлж хууль бусаар ашигт малтмал олборлож ашиг олох зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг Ноёт-Уул гэх газарт байрлах "Шижир хишиг" нөхөрлөлийн бичил уурхайд тэсэлгээ хийж гүйцэтгэсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Анхбаяр, Л.Батбаяр нар чулуун нурангид дарагдаж нас барсан гэх хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 20.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хэрэг,
Яллагдагч ******* нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт заасан "тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах" гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хууль бусаар олж авсан тэсэрч дэлбэрэх бодисыг тэслэх үйл ажиллагааг хийж, нэр бүхий нөхөрлөлийн бус иргэдтэй нийлж хууль бусаар ашигт малтмал олборлож ашиг олох зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг Ноёт-Уул гэх газарт байрлах "Шижир хишиг" нөхөрлөлийн бичил уурхайд тэсэлгээ хийж гүйцэтгэсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Анхбаяр, Л.Батбаяр нар чулуун нурангид дарагдаж нас барсан гэх хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 20.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:..Би гэрээний асуудал дээр хэлье. 2017 онд засаг даргатай манай нөхөрлөл гэрээ байгуулсан байдаг юм. Гэтэл 2017 онд бичил уурхай ашигт малтмал олборлох журам шинэчлэн батлагдсан. Энэ Журмын 6.1-3-т бичил уурхай эхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг тухайн ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэл хугацаагаар байгуулна гээд заасан байдаг. Энэ үед сум орон нутгаас 2017 онд байгуулсан энэ гэрээ цаашид хүчин төгөлдөр явах уу шинээр гарсан журмын хүрээнд явах уу ахиад гэрээ байгуулах уу гээд шийдвэр гаргах түвшинд ярьж байх нөхцөл дор тэр осол болсон байгаа. Тэгээд намайг нөхөрлөлийн бус хүмүүсийг бичил уурхайд ашигт малтмал олборлуулсан гэж үзэж байна. Тэгэхээр 2007 оноос хойш надтай хамт байж байгаа Зүүнхараагийн нөхөд маань Мандал суманд хувиараа ашигт малтмал олборлогчид буюу тухайн үеийн нинжа нарыг анх зохион байгуулалтад оруулах, энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, анхны хууль журмыг батлах түвшинд эдгээр хүмүүсийг надтай цуг явж цуг хамтдаа ажиллаж бас өөрсдөө нөхөрлөл байгуулж ажиллаж байсан хүмүүс Мандах гэдэг нөхөрлөлийн гишүүд байгаа гэдэг нь хавсралтад байгаа учраас нөхөрлөлийн бус хүмүүсийг энд оруулаагүй юм. Дараа нь намайг ашиг олох зорилгоор энэ хүмүүсийг оруулсан, уурхайд ажиллуулсан гэж үзэж байна. Миний хувьд бол үгүй юм аа. Энэ хүмүүс маань яг цагаан сарын дараа үе байсан. Бас надаас сар гаран хугацаанд гуйсан. Цагаан сар болоод өнгөрчихлөө амьдрал хэцүү байна. Бид нарыг хэд хоног ажиллуулаач гээд энэ хүмүүс бүгдээрээ удаан хугацаанд гуйсан. Тийм учраас энэ хүмүүст тус болж, амьдралд нь нэмэр болъё гэсэн үүднээс би эдгээр хүмүүст ажиллах зөвшөөрлийг өгсөн байгаа. Тэрнээс бол би Баруунхараагийн 3 залуу, 2 талийгаач байна. Энэ хүмүүсийг огт танихгүй. Тэр хүмүүсийг би ор гэж хэлээгүй, зөвшөөрөөгүй. Ер нь бол гар аргаар алт олборлох гэж гарсан. Яагаад гэвэл манай нөхөрлөл 2015 онд Монголд анх удаа бичил уурхайн үндсэн орд дээр олборлолт явуулах зорилгоор тэсэлгээний байнгын түгээх агуулахыг барьж ашиглалтад оруулсан. Бид бичил уурхайн журмынхаа хүрээнд тэсэлгээний зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд бид тэсэлгээ хийлгэхээс өөр бусад тохиолдолд бид хууль бусаар тэсэлгээ хийхийг хориглосон байдаг. Тийм ч учраас тухай үед Улаанбаатар хотод бичил уурхайн хэлэлцүүлэгт явсан. Тэрнийхээ өмнө гишүүдтэйгээ уулзаад тэр хүмүүсийгээ тэсэлгээ хийхийг хориглоно, заавал каск малгайтай хүмүүсийг оруулаарай гээд хөдөлмөр хамгааллынхаа дэвтэр дээрээ энэ асуудлуудыг бичих хэрэгтэй шүү гэсэн заавар зөвлөгөөгөө өгөөд Улаанбаатар хот руу явсан байгаа. Тухайн үед олборлолтын газар ажиллах манай 2 дугаар ээлжийнхэн ажиллах гэж байсан үед нь би тэр хүмүүсээ болиулаад та нар эхлээд энэ хүмүүсийг оруулаад нэг ажиллуулчих. Энэ хүмүүсийн амьдрал нь хэцүү байна, орлого олох хэрэгтэй байгаа гээд өөрсдийнхөө хүмүүсийг болиулаад эдгээр хүмүүсийг уурхайд ажиллуул гэсэн үүргийг тэнд ажиллаж байсан хүмүүстээ өгсөн. Гэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэрт гарын үсэг зуруулж, заавар зааварчилгаа өгч оруулаарай гэсэн үүргийг бас өгсөн байдаг... гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:...Би уг хэрэгт санаа нийлсэн найзуудын хамт Ноёд олборлолтын газар очиж үйл ажиллагаа эрхэлж байгаа хугацаанд 2 сайхан хүний амь нас эрсэдсэнд маш ихээр харамсаж байгаа. Тэр хугацаанд өнөөдөр гэж тодотгож яриад байгааг үгүйсгэх гэж байна. Юм болгоны түрүүнд би хэзээ ч эгчээс танай нүх рүү орж ингэе тэгье гэж тэр онд нэг ч удаа гуйж байгаагүй. Манай зарим хамт ажилласан хүмүүсийг хэрэгсэхгүй болгоод гаргасан байгаа. Тухайн үед гуйсан ярьсан хүмүүс нь тэнд явж байгаа. Би нөхөрлөл ахалж ууланд байсан Мөнхбат гэдэг хүн манай гэрт ирж надтай уулзаад танай найзуудыг чинь оруулна гэсэн гэж байна. Та өөрөө явах юм уу гэхээр нь би явна гээд явсан. Миний тэнд очоод хийх үүрэг минь би өмнө нь Шижир хишиг гэж нөхөрлөл байх үед эгчтэй хамтарч ажиллаж байхдаа бригад ахалж урьд онд нь либотка дээр байсан. Тэр үед би гаргасан чулуугаа либотка дээр тавиад өгөхөөр тэрийг татаж гаргах үүрэгтэй л очсон байгаа. Тэгээд тэсэлгээтэй холбоотой зүйл дээр хэлэхэд яг тэслэнгүүт хүмүүс ороод дарагдсан юм шиг юм бичигдсэн байгаад байгаа. Мөрдөн байцаах шатанд тухайн газар дээрээ тийм процесс явагддаггүй. Урьд орой нь 1 цагийн үед тэсэлгээ хийгдсэн. Тэр тэсэлгээг яг гардаж хийсэн хүн нь одоо энд байхгүй байна. Одоо миний эсрэг мэдүүлэг өгөөд яваад байгаа Мөнхбат гэдэг хүн. Тэр хүн тэнд бригад ахалж байсныхаа хувьд моторыг асаах эрх мэдэл нь тэр хүнд байдаг. Тэр моторыг асаагаад цахилгааныг холбох эрх нь мөн л тэр хүнд л байдаг. Тэр хүн л тэсэлгээ хийсэн. Тэгэхэд өнөөдөр тэр хүн эсрэг мэдүүлэг өгөөд яваад байна. Азотын бордоо гэдэг юм тэнд хэзээ ч байгаагүй. Зүгээр л бид 2-ын асуудал бол амонит гэдэг зүйл дээр өшөө 4-5 юм нэмэгдэж байж тэр тэсэлгээний бодис хүчин төгөлдөр болдог. Тэгэхэд бид 2 зөвхөн амьнит гэдэг юмыг аваачиж өгсөн болохоос өчнөөн олон юм аваачиж өгөөд одоо ингээд хий гээд хийлгэсэн мэт ойлголттой юм бичигдсэн байгаад би харамсалтай байгаад байна өөр ярих юм байхгүй...гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:...Тэр орох үед цагаан цаасан дээр миний нэр бичээстэй ирсэн. Тэгээд би явсан. Тэгээд сая бараг бүгдийг нь хэлчих шиг боллоо. Надад олон юм хэлээд байх юм алга. Тэсэлгээг талийгаач бид 3 очиж авсан гээд байх юм. Авсан Батжаргал цуг явсан. Мөн талийгаач явсан. Ингээд бид 4 явсан. Тэр нь Баярсайхан гэдэг хүнээс л тэсэлгээ гаралтай. Баруунхараагаар дамжаад тэгээд наашаа ирсэн. Тэсэлгээг мэдэгдэхгүй хийнэ энэ тэр гэсэн ойлголт байхгүй. Тэр чинь доод хаалганд нэг хамгаалагчтай. Дээрээ 2 хамгаалагчтай. Мөнхбат гэдэг залуу зөвшөөрсөн учраас л тэсэлгээ хийж байна гэж би ойлгосон. Намайг гэрт ороход бид хэдийн аваачиж өгсөн юмыг бүгдийг нь задалчихсан цаасанд боож байхад тэр залуу орж ирээд тэсэлгээ чинь хэзээ болох юм бэ бараг хурдан хий л дээ ухааны юм яриад л гарсан... гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:... 2018 оны 04 сарын 14, 15-ны өдөр Ганбаатар Нямжаргал бид хэд арван хэдүүлээ эгч дээр орсон. Хишиг нөхөрлөл алт гайгүй гарч байна хэдүүлээ оръё гээд. Тэгээд эгч дээр орсон чинь тухайн үед эгч зөвшөөрөөгүй. Одоо тар нарт орох боломж байхгүй гэсэн. Тэгээд би хөдөө гэр лүүгээ 15-нд буцаад байж байтал 16-ны өдөр Ганбаатар над руу утсаар залгаад орохоор болчихлоо шүү яваад ир гэсэн. Тэгээд би 17-ны өдөр Зүүнхараад ирээд байж байсан. Тэрний өмнө Галбадрах гээд Баруунхараагийн залууг би таньдаг юм. Тэгээд олуулаа орохгүй бол эднийх ажлын хүн дутмаг чи Баруунхараагийн таньдаг нөгөө Галбадрахыгаа 2-3 найз нөхөдтэй нь дуудчих гэсэн. Тэгээд би 17-ны өдөр Галбадрахыг дуудаад ажиллах хүн хэрэгтэй байна, бид нар хүн дутмаг байгаа юм нийлээд ажилламаар байна гээд уурхайн нөхөрлөлийнхөн зөвшөөрлөө хэдүүлээ ороод олсон ашгаа хуваагаад авъя авахдаа талыг нь цаад нөхөрлөлийнхөнд өгөх юм байна гэж тохиролцсоны үндсэн дээр бид нар орсон юм. Тэгээд эхний хүмүүсийн авчирсан тэсэлгээний юм нь тэсрэхээ байгаад үхсэн амьнит байна гээд тэсрээгүй. Би тэнд тогоочийн үүрэг гүйцэтгэж байсан. Миний нуруу гэмтэлтэй болсон хүнд хүчир ажил хийж чадахгүй учраас намайг анхнаасаа тогоочоор томилсон. Ганбаатар намайг тэсэлгээний юм болохоо больчихлоо чи Зүүнхараад очоод 2 байгаа тэр 2-т очоод тэсэлгээний юм хэрэгтэй байна гэж хэл гэж нүхнээс гарч ирээд надад хэлсэн. Тэгээд өглөө 6 цагт Галбадрах бид 2 т ирж хэлээд бид цуг Зүүнхараагаар тэрийг нь хайлцаад нөгөө тэсэлгээний юм нь олдохгүй болохоор нь би хоол хүнснийхээ юмыг аваад буцлаа гээд өдөр нь буцаад явсан. Тэр орой , , талийгаач Анхбаяр нар шөнө тэсэлгээний юм аваад ирсэн. Тэгээд тэр шөнө тэсэлгээ хийсэн...гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:...Би анх хотод байж байхад Галмандах гэж манай Баруунхараагийн залуу над руу ярьсан. Тэгээд би ирсэн. Энэ улсуудтай уулзсан. Бүх юм нь зөвшөөрөлтэй, хангагдсан гэсэн. Тэсэрч дэлбэрэх бодисыг хэрэглэж болох юм уу гэсэн чинь болно зөвшөөрөгдсөн компани л гэсэн. бид 2 байсан. Тэгээд уурхайн 2-3 хүн байсан. Тухайн үед тэд нарыг таньдаггүй байсан. Бид нарт зөвлөж өгч байсан ерөнхий инженер Мөнхбат гэж хүн бид нарыг ороод за ийш ээ явна энэ газрыг ухна тэгнэ ингэнэ гэж зааж өгсөн. Тэгээд бид тэрнийх нь дагуу яг тэр тодор нь бүх юмыг нь хийж өгсөн. Эд нарыг бид бүгд цуг ороод авч байсан. Гарын үсэг зураад бээлийгээ өмсөөд хөдөлмөр хамгаалалтын бүх юм аа Мөнхбат гэдэг хүн өөрөө орж бид нарт зааж өгсөн. Тийм учраас бид зөвшөөрөлтэй яг үндсэн компани юм байна гэдэг утгаар ойлгосон. Дээрээс нь 2 хүний амь эрсэдсэнд маш их харамсаж байгаагаа хэлье... гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:...Би нааш цаашаа юмнуудыг нь л зөөж өгсөн. Би нүхэн дотор наашаа цаашаа шороо энэ тэр зөөдөг тиймэрхүү л ажил үүрэг гүйцэтгэдэг... гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:...Би д шүрүүп ухахад нь нэг тусалчхаад гараад явсан юм. Цуг ханиндаа тэр шүрүүпийг нь ухаж байгаад би гараад явчихдаг... гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ:...Миний хувьд яг ямар үйл явдал болсон гэдгийг би өөрөө сайн мэдэхгүй байна. Би өөрөө байгаагүй юм чинь. Манай хүн бол нөгөө хэд маань намайг дуудаад байна гээд явсан. Тэгээд ажилтай байхдаа би явмаар байна, чөлөө авмаар байна гээд байхаар нь би ажил төрөлтэй байж чөлөө авч яах гээд байгаа юм бэ энэ ажил төрлөө хийгээч ээ гэж би өөрт нь хэлж байсан. Тэгээд орой автобусаар ирчхээд хоол цайгаа идэж уучхаад 9 цагийн үед найз нь ярьсан. Тухайн үед хэн нь ярьсан гэдгийг би мэдээгүй. Өөрөө тэр найзууддаа би суудлаасаа хоцорчихлоо гэж хэлээд тэр орой нь уул руу яваагүй. Маргааш өглөө нь орж ирж дагуулж гарсан гэж хэлсэн..., нэхэмжилсэн хохирол төлбөр төлөгдсөн, гэхдээ банкны зээлтэй байгаа учраас хэцүү л байна... гэх мэдүүлэг.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2018 оны 04 сарын 15-ны өдөр Булган аймгийн хүнд адуу зарсан авлагатай гээд талийгаач Л.Батбаяр гэрээсээ гарсан. Тэгсэн маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Л.Батбаяр надтай утсаар ярихад нь би чи Булган аймаг руу яваагүй байна шүү дээ гээд тэгээд жоохон уурласан чинь утсаа тасалсан. Тэр үед жоохон архи согтууруулах ундаа хэрэглэсэн бололтой байсан. Тэгээд би утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дүү Батцэцэг рүү ярьсан чинь Л.Батбаяр ах надтай холбогдсон Зүүнхараад байна гэж ярилаа одоо 2 цагийн дараа залгана гэсэн залгасангүй гэж байсан. Өмнө нь Зүүнхараа руу явлаа гэж байхад нь дургүйцэж байсан. Тэгсэн 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймаг руу явлаа гэж гараад яваагүй байна лээ... Би анх бол нөхрийгөө золгүй байдлаар нас барсан юм болов уу гэж бодсон. Өнөөдөр талийгаачийн нас барсан газарт лам аваачиж ном уншуулахад нь харсан чинь уг газар нь "Хишиг нөхөрлөл" гэсэн хаягтай уурхай байна. Тэгэхээр манай нөхөр уурхайд ажиллаж байгаад нас барсан байна. Тэгэхээр ямар шалтгаанаар яагаад тийшээ оров, хэний буруугаас болж ийм асуудал гарав гэдгийг шалгуулмаар байна гомдолтой байна... гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 68-69-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2018 оны 04 сарын 19-ний өдрийн 12 цагийн үед миний утас руу залгаад цайндаа харьсан юм уу гэхээр нь би одоо л ажлаасаа гарах гэж байна чи хаагуур явж байна гэтэл би гадуур тай цуг явж байна гэж хэлсэн. Тэгээд би харьж цайгаа уучхаад ажил дээрээ очоод тарах үед буюу 18 цагийн үед нөхөр гэрт очоод хүүд аавыгаа хөдөө явлаа гэж хэлээрэй гэж хэлээд гарсан байсан. Тэгээд 19 цагийн үед нөхөр Б.Анхбаяр сэтгүүл хэрэгтэй байна ууланд уншина гэхээр нь Отгонтөгсийнд байгаа байх гэхэд тэднийд очоод хоол идээд сэтгүүл аваад явсан байсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 40 минутын орчим манай нөхрийн том эгчийн хүүхэд над руу залгаад Б.Анхбаяр чулуунд дарагдсан гэж яриад байна ш дээ аниа танд мэдэж байгаа юм байна уу гэхээр нь би гайхаад цуг явсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй холбогдоход юм хэлээгүй. Тэгсэн тус өдрийн орой 18 цагийн үед байх цуг явсан хүмүүсийн нэгнийх эхнэр Чимгээ ажлын гадаа ирээд эмнэлэг явах уу гэж хэлсэн тэгэхээр нь би гараад цуг эмнэлэг явсан. Удалгүй алтанд явсан нөхөдүүд нь ирсэн тэгсэн манай нөхөр нас барсан байсныг мэдсэн. Манай нөхөр олон жилийн өмнө гар аргаар алт олборлодог байсан. Тэгээд сүүлийн үед бол яваагүй байсан. Тэгсэн Б.Анхбаярын найзууд болох , , Ганбаатар нар хэлсэн юм шиг байна лээ. Угаасаа өмнө нь , Ганбаатар, нар бүгдээрээ шинэ газар ухъя гэж ярьж байсан юм. Тэгэхэд нь би зөвшөөрөөгүй чи ажил хийдэг байж заавал алт чулуу гэж яваад яадаг юм гэж хэлж байсан. Манай нөхөр Б.Анхбаяр "Монгол алт" корпорацад харуулын ээлжийн ахлагч хийдэг юм... Би гомдолтой байна... гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 72-73-р хуудас/,
Гэрч Г.Мөнхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үдээс хойш 15 цагийн үед байх би ын бригад байрлаж байсан гэрт ортол Баруунхараагийн 3-4 залуу, өөрөө байсан, Ганбаатар, Бааяа, Бажгаа, Нямжав нар саяны хийсэн юм чинь үлээчихлээ тэсэрсэнгүй гэж яриад байсан тэгэхээр нь би ахад энэ тэсэлгээ хийх чинь дараа асуудалтай ш дээ гэж хэлсэн. Тэгсэн миний хэлсэн үгийг тоохгүй үл хүндэтгэсэн байдалтай байгаад байсан. Тэгээд тэд нар тэсэлгээ хийж чадаагүй 2018 оны 04 сарын 18-19-нд шилжих шөнө ажиллаж чадаагүй юм. 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 16-17 цагийн үед бид нар ажиллаж эхэлсэн. ын бригадын Баруунхараагийн 3 хүн бичил уурхай руу орсон. Тэгээд ажилласан. 2018 оны 04 сарын 20-ны өдрийн өглөө бичил уурхайн амнаас нагаар утаа үнэртээд байсан. Тэгэхээр нь би 2018 оны 04 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ын бригад уурхайд тэсэлгээ хийсэн байна гэж бодсон. Өмнөх өдрийн орой буюу 4 сарын 19-ний орой 22 цагийн үед намайг ын бригадын байрлаж байсан гэрт ороход Бажгаа, Ганбаатар, Нямжав, Бааяа, Баруунхараагийн 3 залуу эд нар сэтгүүлийн цаасанд тэсэлгээний бодис болох цагаан будаа шиг зүйлийг шавар шиг юмтай холиод сууж байсан. Тэгэхээр нь би тэсэлгээ чинь хэзээ хийгдэх юм бэ гэсэн чинь дугарахгүй байхаар нь гэртээ орж амарсан. 2018 оны 04 сарын 20-ны өглөө 08 цагийн үед Зүүнхараа орж хоол хүнснийхээ зүйлийг цуглуулахдаа Онцгой байдлын байцаагч а/д Батболдтой уулзаж тэсэлгээ хийхэд ямар хариуцлага хүлээлгэдэг талаар зөвлөгөө авах гэж очсон чинь Батболд даргатайгаа хүүхдийн ордон орчхоод ирье байж байгаарай гэхээр нь би хүлээгээд байж байтал ******* эгч над руу залгаад уурхайд хүн дарагдсан байна би эмнэлэг цагдаад мэдэгдье чи онцгой байдлынханд хэлээд аврах анги дагуулаад оч гэсэн. Тэгэхээр нь би онцгой байдлын ангийн мэдээлэл хүлээн авагчид уурхайд хүн дарагдсан талаар хэлээд дагуулаад уурхай дээр очсон. Тухайн үед , Ганбаатар нар тэсэлгээ хийсэн талаар хэлж болохгүй шүү 2-н 2 хүн нас барчхаад байхад тэсэлгээ хийсэн талаар нэмээд яах вэ гэж хэлсэн. Тэгсэн бид нарыг гэрт байж байхад гаднаас ******* эгч орж ирээд тэсэлгээ хийсэн талаар хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд л бид нар урьд нь тэсэлгээ хийсэн талаар мэдүүлээгүй юм... гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 84-85-р хуудас/,
Гэрч А.Нямдаваа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ын бригад ирсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 17-ны орой шөнөжингөө тэдний бригад ажилласан. Тэгэхдээ тэнд тэсэлгээ хийх шүрүүп нүхнүүдээ бэлдээд байсан юм шиг байна лээ. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад эхний тэсэлгээгээ хийсэн, гадаа байхад угаасаа сонсогдож байсан. Тэгээд 20 цагийн үед ын бригадын хүмүүс ороод буцаж гарч ирээд өө үлээсэн байна гэж хэлсэн. Миний бодлоор тэсэлгээний бодис нь нүхнээсээ гараад тэсэрсэн юм шиг байна лээ тэгээд л үлээчихлээ чанартай юм олж ирнэ гээд бөөнөөрөө яриад байсан. Тэгээд тэргүүтэй хүмүүс машинтай Зүүнхараа руу явсан. Үлдсэн хүмүүс нь туннелд тэсэлгээний шүрүүп ухаад 50 шүрүүп болгосон. Тэгээд 2018 оны 04 сарын 19-ний орой ирээд шөнө 02-03 цагийн үед тэсэлгээ хийсэн юм шиг байна лээ өглөө Г.Мөнхбат тай уулзаж байснаа Зүүнхараа руу явна онцгой байдал орно тэгэнгээ хоол хүнсээ нэмж авчирна гэж хэлээд явсан. Өглөө 09 цаг өнгөрч байхад ын бригадын хүмүүс, манайхаас Уртбаяр, Дуламсүрэн бид 3 уурхай руу орсон. Тэгээд Уртбаяр бид 2 ажиллаж байхад чулуу нураад л явсан бид 2 гайхаад хартал цаад талын туннелд ажиллаж байсан хүмүүсийн 2 хүн чулуунд дарагдсан байсан... ах түүний бригадын хүмүүс болон ******* эгч тэсэлгээ хийсэн гэж битгий хэлээрэй. Эгч нь угаасаа дууслаа дээр нь тэсэлгээ хийсэн гээд эгчид нь нэмэгдэж магадгүй битгий хэлээрэй гэж хэлсэн. Уг нь ын бригад тэсэлгээ хийсэн юм. Мөн Баруунхараагийн 3 залуу ирсэн байсан. Тэр 3 сайн хийдэг гээд байсан, миний бодлоор ах тэсэлгээний бодисоо олж өгөөд тэр Баруунхараагийн 3 залуугаар тэсэлгээ хийлгэсэн байх аа. Тэсэлгээний бодис нь цагаан өнгөтэй будаа шиг зүйл байсан. Уртбаяр бид 2-н ажиллаж байсан нүхэнд мөн шүрүүп нүх нь хүртэл байсан... гэх мэдүүлэг/1-р ХХ-ийн 87-88-р хуудас/,
Гэрч М.Дуламсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би ахыг л зүс мэднэ бусдыг нь танихгүй хаанаас тэсэлгээний бодис авчраад тэсэлгээ хийснийг мэдэхгүй. 2019 оны 04 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө харин тэсэлгээ хийж байгаа сонсогдож, доргиж мэдрэгдэж байсан. Өглөө нь Г.Мөнхбат ах т хэлсэн чинь нэг их тоохгүй байсан. Тэгээд Зүүнхараа яваад онцгой байдлын байцаагчтай очиж уулзана хэлнэ гэж байсан. Тэгээд яагаад хэлээгүй юм бүү мэд цагдаа нар ирсэн байхад тэсэлгээ хийсэн талаар битгий хэлээрэй гэж ******* эгч, нар хэлж байсан. Би ямар бодисоор тэсэлгээ хийснийг мэдэхгүй байна ямар ч байсан шүрүүп тавиад нүх нь үлдсэн байсан... гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 90-р хуудас/,
Гэрч П.Цэцэгээ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цагийн орчим би 4-р дэлгүүрийн орчимд явж байтал *******, ******* нар өөр хүн байсан эсэхийг одоо сайн санахгүй байна машинтай явж байгаад зогсоод Цэцэгээ эгч ээ юмны сураг байна уу гээд тэсэлгээний бодис асуусан. Тэгэхээр нь би эгчид нь лав алгаа би мэдэхгүй байна гэж хэлсэн одоо сайн санахгүй байна..." гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 91-р хуудас/,
Гэрч Ж.Баярсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би Багануурт 2 жил амьдарсан. Тэгээд хүн таньдаг байж магадгүй гэж надаас асуусан юм шиг байна лээ. Тэгэхээр нь би Дарханбаатар гэх хүнээр дамжуулаад Очироо гэх хүнээс тухайн тэсэлгээний бодисыг авсан. Тэгэхэд Очироо гэх хүн тухайн тэсэлгээний бодисны хугацаа нь дууссан тэсрэх юм болов уу даа гэж байсан. Тэгсэн Л.Батбаяр, ******* нар Зүүнхараад очсоны дараа энэ бодис чинь тэсэрсэнгүй дахиад олоод өгөөч гэж байсан... гэх мэдүүлэг/3-р ХХ-ийн 64-65-р хуудас/,
Гэрч Д.Эрдэнэцогт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Тиймээ би тэгж мэдүүлсэн одоо харвал тэсэлгээ хийсэн 3 залууг таних байх би тухайн үед унтаагүй байсан. Нүхнээс 3 залуу гарч ирээд тэгээд төд удалгүй бүүр доор тэсэрч байгаа бололтой чимээ сонсогдож байсан. Би чих хатуу болохоор яг сайн сонсогдоогүй бага зэрэг сонсогдож байсан...гэх мэдүүлэг/3-р ХХ-ийн 16-р хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл "...3 гэсэн дугаартай *******ийг зааж 2018 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн орчимд тэсэлгээ хийсэн хүн байна бусад 2 хүнийг нь байгаа эсэхийг мэдэхгүй байна... тэсэлгээний бодис ороосон гэх 2 дугаартай ******* гэх хүн байсан гэж зааж байв..." гэх тэмдэглэл /3-р ХХ-ийн 8-9-р хуудас/,
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн шинжээчийн №34 дугаартай
"...Талийгаач Л.Батбаярын цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр баруун 7,9,10-р хавирга, зүүн 1,2,3,4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал, дэлүүнд язарсан шарх, зүүн хөлийн дунд чөмөгт ясны далд хугарал, толгойн хуйх, зүүн чихний дэлбэнд шарх, хүзүү, зүүн мөр, хэвлий, нуруу, баруун гарын алганы ар хэсэг, бугуйн үе, зүүн гарын тохойн үе, баруун хөлийн шагайн үе, зүүн хөлийн гуя, шилбэ, шагайн үе, тавхайн дээд хэсэгт зулгаралт, зүүн гуя, нуруунд цус хуралт, зүүн хөлийн гуянд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач Л.Батбаярын дээрээс хад чулуу унаж, дарах үед үүсгэгдсэн байх боломжтой. Амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл юм..." гэх дүгнэлт /1-р XX- ийн 137-138-р хуудас/,
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн шинжээчийн №35 дугаартай "...Талийгаач Б.Анхбаярын цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр гавлын дунд хонхроос нугасны суваг чиглэлтэй хугарал, их тархины аалзан бүрхэвч доорх цусан хураа, баруун хөл шагайн үеэр ясны ил хугарал, дух, зүүн хацар, дагзны хуйх, шагайн үений гадна хэсэг, хөлийн ул, өсгий хэсэг, зүүн хөлийн гуяны дотор хэсэгт шарх, уушгины гялтан хальсны язрал, цээж, баруун, зүүн гарын бугалга, шуу, баруун дал, нуруу, баруун гуя, өвдөгний үе, шилбэнд зулгаралт, цээж баруун, зүүн гарын бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач Б.Анхбаярын дээрээс хад чулуу унаж, дарах үед үүсгэгдсэн байх боломжтой. Амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл юм..." гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 152-153-р хуудас/,
Химийн шинжээчийн №4677 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн Боржигон овгийн Бямбаагийн Анхбаяр /МЭ73032173/ 45 настай, эрэгтэй гэсэн хаягтай цусанд 0.8 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 0.8 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /1 -р ХХ-ийн 164-165-р хуудас/,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №05/092/10 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 173-176-р хуудас/,
Онцгой байдлын ерөнхий газар уул уурхайн аврах ангийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №21 дугаартай "Тэсэрч дэлбэрэх бодис ашигласан тухай" шинжээчийн дүгнэлт /4-р ХХ-ийн 9-10-р хуудас/,
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын хавсралт /2-р ХХ-ийн 165-183-р хуудас/,
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ /2-р ХХ-ийн 205-206-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-ийн 22-33-р хуудас/,
Мөрдөн байцаалтад ******* яллагдагчаар дахин мэдүүлэхдээ...Уг нь Баруунхараагийн залуучуудын авчирсан тэсэлгээний бодис нь тэсрээгүй. Тэгэхээр нь ******* бид 2 нэмж тэсэлгээний бодис авчирсан. Уг бодис нь цагаан өнгийн будаа шиг зүйл хүмүүс хэлэхдээ бордоо гэж нэрлэдэг юм байна лээ тэр бодисыг шаварлаг бодис буюу эмульст хольж тэсэлсэн, Уг хольсон бодисоо шүрүүп нүх буюу ухсан нүхэндээ байрлуулж доргиогч хонгио, цахилгаан утас холбож тэсэлгээ хийдэг... Зүүнхараа хотын замын хойноос авна гээд тэсэлгээний бодис авсан. Тухайн үед нь би хараагүй. Тэгээд Ноёт гэх газар очоод байрлаж байхдаа гэр рүү орсон чинь манай бригадын хүмүүс тэсэлгээний бодисоо эмульстэй холиод байж байсан...гэх мэдүүлэг /4-р ХХ-ийн 4-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Д.Золзаяагийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №509 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн "Азотын бордоо" гэсэн хаягтай цагаан өнгийн шуудайнд хийсэн цагаан өнгийн бөөрөнхий зүйл, "Сэлэнгэ Мандал Эмульс" гэсэн хаягтай цаасан хайрцагтай шаргал өнгийн нялцгай зүйл зэргээс нитратын ион /Ы03/ илэрсэн. Илэрсэн нитратын ион /М03/ нь тэсэрч дэлбэрэх бодисын найрлагад ордог болно..." гэх дүгнэлт /4-р ХХ-ийн 24-25-р хуудас/,
Шинжээч С.Баяраа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Хөдөлмөр аюулгүй ажиллагааны үүднээс далд уурхайд гүндээ болон наад талын ам зэрэг бүхий л хэсэгт нуралтаас хамгаалсан бэхэлгээг заавал хийсэн байна. Энэ нь далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэмд заасан байдаг. Хэрвээ далд уурхайн гүнд бэхэлгээгүйгээр үйл ажиллагаа явуулсан тохиолдолд аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж байгаа учир үйл ажиллагаа явуулахыг бүрэн хориглоно...гэх мэдүүлэг /4-р ХХ-ийн 49-50-р хуудас/,
Гэрч О.Ууганбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Манай байгууллага 2014 оноос хойш тэсэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2016 оноос "Тэсэлгээний хүч" ХХК гэх уул уурхайн зөвлөх байгууллага болон ажиллаж байгаа. Миний зүгээс урьд өмнө нь тэсэлгээний бодистой харьцаж дүгнэлт зэргийг гаргаж байсан. Эмульс нь тэсрэх бодис мөн. Азотын бордоо нь дангаараа тэсрэх бодис болохгүй. Азотын бордоог дизель түлштэй хольж тэсрэх бодисыг бий болгодог. Эмульс нь амиакын шүү тосон фазын нэгдэл бөгөөд усанд тэсвэртэй, тэсрэх хүч нь их, өртөг өндөртэй өөрөө дангаараа тэсрэх бодис юм. Технологийн хувьд эмульс азотын бордоог хольдог гэдгийг мэдэхгүй. Яагаад гэвэл эмульсийн тэсрэх бодистой азотын бордоог холивол тэсрэх хурд нь багасаж үйлчлэх нөлөөллөөр чулуулгийг бутлах боломж нь багасна. Эмульс нь өрөмдсөн шүрүүп /нүхэнд/ технологийн дагуу бялт тэслүүр буюу анхдагч өдөөгч тэсрэх хэрэгсэлтэй /хонгио/ хамт хийж галын үзүүрийг бэлэн болгосноор /шатагч утас/ тэсэлгээ хийхэд бэлэн болдог. Азотын бордоог дизель түлштэй хольсноор энгийн тэсрэх бодис болно. Үүнийг далд уурхайд өрөмдөж гаргасан нүхэнд технологийн дагуу дээр өгүүлсэнтэй адил цэнэглэж тэсэлгээ хийнэ. Албан ёсны тэсэлгээний байгууллагыг ажиллуулахгүй бол сайн дурын буюу өөрийн дур зоргоороо тэсэлгээ хийх, тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслийг хууль бусаар олж авах нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой учраас мэргэжлийн байгууллагаар тэсэлгээг хийлгэх хэрэгтэй...гэх мэдүүлэг /4-р XX- ийн 60-61-р хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3, 7, 8-р багийн Засаг даргын тодорхойлолт, Шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас, хэргийн газрын үзлэг, эд хөрөнгө битүүмжлэх тухай /32-48 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл 1-ХХ-22-23-р хуудас, гэрч Д.Эрдэнэцогтын мэдүүлэг 1-ХХ-76-77-р хуудас, гэрчийн мэдүүлэгүүд 78,79,84,89,91,93,109,128,241,131,173,181, гэрч М.Баяржаргалын мэдүүлэг 1-ХХ-79-81-р хуудас, гэрчийн мэдүүлэг 1-ХХ-82-87-р хуудас, гэрчийн мэдүүлэг 1-ХХ-90-91-р хуудас, гэрчийн мэдүүлэг 1-ХХ-94-р хуудас, гэрч хохирогчийн нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл 1-ХХ-106-р хуудас, гэрчийн мэдүүлэг 1-ХХ-111-112 хуудас, гэрчийн мэдүүлэг 1-ХХ-122-123 хуудас, гэрчийн мэдүүлэг 1-ХХ-127-128-р хуудас, гэрчийн мэдүүлэг 1-ХХ-131-р хуудас, гэрчийн мэдүүлэг 1-ХХ-134-р хуудас, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт 1-ХХ-173-176-р хуудас, ОБЕГ-ын уул уурхайн аврах ангиийн “Тэсэрч дэлбэрэх бодис ашигласан тухай 1-ХХ-181-182-р хуудас, Яллагдагчийн мэдүүлэг 1-ХХ-244-р тал, ын оршин суудаг тодорхойлолт 2-ХХ-36-р хуудас, Ганбаатарын оршин суудаг тодорхойлолт 2-ХХ-44-р хуудас, Ял шийтгэлийн хуудас 2-ХХ-89-р хуудас, Ашигт малтмал олборлох журам 2-ХХ-164-165-р хуудас, Бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн журам 2-ХХ-183-184-р хуудас, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ 2-ХХ-203-р хуудас, 2-ХХ-205-206, 2-ХХ-213-р хуудас, мөрдөгчийн тогтоол, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл 2-ХХ-232-233, 3-ХХ-8-9-р хуудас, хохирол төлсөн баримт 3-ХХ-24-25, яллагдагчийн мэдүүлэг 3-ХХ-17-р хуудас, яллагдагчийн мэдүүлэг, нүүрэлдүүлж авсан тэмдэглэл 3-ХХ-76-83-р хуудас, Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 4-ХХ-7-8-р хуудас, ОБЕГ-ын уул уурхайн аврах ангийн “Тэсэрч дэлбэрэх бодис ашигласан тухай 4-ХХ-9-10-р хуудас, Шинжээчийн дүгнэлт 4-ХХ-24-25-р хуудас, гэрчийн мэдүүлэг 4-ХХ-60-61-р хуудас зэрэг хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Нэг.Шүүгдэгч *******, *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох талаар:
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт заасан "тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах" гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бүлэглэн, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэн нэр бүхий нөхөрлөлийн бус иргэдтэй нийлж хууль бусаар ашигт малтмал олборлож ашиг олох зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг Ноёд-Уул гэх газарт байрлах "Шижир хишиг" нөхөрлөлийн бичил уурхайд тэсэлгээ хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох гэрчүүд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар нь гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дүгнэлт, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, Химийн шинжээчийн №4677 дугаартай тус тус дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Харин ******* нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 2 дугаар хавсралтад зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргатай 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ" -ний 3.1.4 дэх хэсэгт заасан "гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн бус этгээдийг ажиллуулахгүй байх" гэсэн заалт буюу хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй нэр бүхий нөхөрлөлийн бус иргэдээр хууль бусаар ашигт малтмал олборлуулж ашиг олох зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг Ноёт-Уул гэх газарт байрлах "Шижир хишиг" нөхөрлөлийн бичил уурхайд нэвтрүүлж, уурхайд хууль бусаар нөхөрлөлийн бус иргэд тэсэлгээ хийлгэсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Анхбаяр, Л.Батбаяр нар чулуун нурангид дарагдаж нас барсан гэх хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг,
яллагдагч ******* нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт заасан "тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах" гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу *******, ******* нартай бүлэглэн хууль бусаар олж аван, нэр бүхий нөхөрлөлийн бус иргэдтэй нийлж хууль бусаар ашигт малтмал олборлож ашиг олох зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг Ноёт-Уул гэх газарт байрлах "Шижир хишиг" нөхөрлөлийн бичил уурхайд тэсэлгээ хийлгэсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Анхбаяр, Л.Батбаяр нар чулуун нурангид дарагдаж нас барсан гэх хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг,
яллагдагч ******* нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт заасан "тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах" гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу *******, ******* нартай бүлэглэн хууль бусаар олж аван, нэр бүхий нөхөрлөлийн бус иргэдтэй нийлж хууль бусаар ашигт малтмал олборлож ашиг олох зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг Ноёт-Уул гэх газарт байрлах "Шижир хишиг" нөхөрлөлийн бичил уурхайд тэсэлгээ хийлгэсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Анхбаяр, Л.Батбаяр нар чулуун нурангид дарагдаж нас барсан гэх хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 20.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хэргийг,
яллагдагч ******* нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт заасан "тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах" гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу *******, ******* нартай бүлэглэн хууль бусаар олж аван, нэр бүхий нөхөрлөлийн бус иргэдтэй нийлж хууль бусаар ашигт малтмал олборлож ашиг олох зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг Ноёт-Уул гэх газарт байрлах "Шижир хишиг" нөхөрлөлийн бичил уурхайд тэсэлгээ хийлгэсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Анхбаяр, Л.Батбаяр нар чулуун нурангид дарагдаж нас барсан гэх хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг,
яллагдагч ******* нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт заасан "тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах" гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хууль бусаар олж авсан тэсэрч дэлбэрэх бодисыг тэслэх үйл ажиллагааг хийж, нэр бүхий нөхөрлөлийн бус иргэдтэй нийлж хууль бусаар ашигт малтмал олборлож ашиг олох зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг Ноёт-Уул гэх газарт байрлах "Шижир хишиг" нөхөрлөлийн бичил уурхайд тэсэлгээ хийж гүйцэтгэсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Анхбаяр, Л.Батбаяр нар чулуун нурангид дарагдаж нас барсан гэх хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг,
яллагдагч ******* нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт заасан "тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах" гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хууль бусаар олж авсан тэсэрч дэлбэрэх бодисыг тэслэх үйл ажиллагааг хийж, нэр бүхий нөхөрлөлийн бус иргэдтэй нийлж хууль бусаар ашигт малтмал олборлож ашиг олох зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг Ноёт-Уул гэх газарт байрлах "Шижир хишиг" нөхөрлөлийн бичил уурхайд тэсэлгээ хийж гүйцэтгэсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Анхбаяр, Л.Батбаяр нар чулуун нурангид дарагдаж нас барсан гэх хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 20.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хэргийг,
яллагдагч ******* нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт заасан "тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах" гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хууль бусаар олж авсан тэсэрч дэлбэрэх бодисыг тэслэх үйл ажиллагааг хийж, нэр бүхий нөхөрлөлийн бус иргэдтэй нийлж хууль бусаар ашигт малтмал олборлож ашиг олох зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг Ноёт-Уул гэх газарт байрлах "Шижир хишиг" нөхөрлөлийн бичил уурхайд тэсэлгээ хийж гүйцэтгэсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Анхбаяр, Л.Батбаяр нар чулуун нурангид дарагдаж нас барсан гэх хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 20.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт ”Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол...” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Гэтэл шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын дээрх үйлдэлд ”Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэх уг гэмт хэргийн үндсэн шинж нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй, шүүгдэгч ******* 2016 оны 03 дугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргатай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээ байгуулсан ба уурхайн нөхөрлөл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд цаашид нэг жилээр гэрээг сунгаж ажиллахаар гэрээнд зааж уг гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 14-нд дуусгавар болсон, мөн 2017 оны 03 дугаар сарын 14-нд дахин гэрээ байгуулж гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 09-нд дуусгавар болсон, /2-р ХХ-н 202-203-р хуудас/. Харин 2018 оны 04-р сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргатай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” /2-ХХ-н 206-р хуудас/ гэрээг байгуулсан болох нь нотлогдон тогтоогдоогүй буюу тухайн гэрээний нэг тал болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээ хүчин төгөлдөр болоогүй, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул дээрх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч *******, *******, ******* нар нь эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй, тэдний үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас Б.Анхбаяр, Л.Батбаяр нарын амь нас эрдэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэцэцэг нийт 19450000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс оршуулгын зардалд нэхэмжилсэн нотлох баримттай 9200000 төгрөг байх бөгөөд уг хохирол төлбөрийг *******ээс 1500000 төгрөг, *******оос 1000000 төгрөг, *******аас 1000000 төгрөг, Мэндсайханаас 2000000 төгрөг, *******ээс 1000000, Ганбаатараас 1000000, *******гаас 1700000 төгрөгийг тус тус төлж нийт 9200000 төгрөгийг төлсөн байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 8363000 төгрөг нэхэмжилснээс дээрх нэр бүхийн хүмүүс нийт 8735000 төгрөгийг төлсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар гаргаж нэхэмжилсэн хохирол төлбөр бүрэн төлөгдсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, энэ хэрэгт иргэний хариуцагчаар “Шижир хишиг” нөхөрлөлийг татан цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гурав: Шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь 2018 оны 04 дүгээр сард тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Тиймээс шүүх шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурор, шүүгдэгч нарын өмгөөлөгч, оролцогч нарын саналыг харгалзан шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэгт үйлдэхэд оролцсон оролцоо, гэм буруугийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 01 жилийн хугацаагаар “оршин суух газар, ажил, сургууль өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар гар аргаар ашигт малтмал олборлох эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт *******, *******, *******, *******, *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн молодокны 2 ширхэг хошуу, 0.75 литрийн “Хараа” нэртэй архины шилийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, “Шижир хишиг” нөхөрлөлийн хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны 1 ширхэг хар өнгийн дэвтрийг тус нөхөрлөлд буцаан олгож зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргаж, мөн битүүмжилсэн хөрөнгө болох шүүгдэгч *******гийн эзэмшлийн “Ү-1307001471 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 413-р ангийн зүүн хойд талд байрлах 132.8 мкв талбайтай газар, шүүгдэгч *******ын эзэмшлийн “Ү1307001585 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг Нарангийн 07-702 тоот хашаанд байрлах 56.4 мкв байшин, шүүгдэгч *******ийн эзэмшлийн Ү130300604 дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2-р баг Дээжийн 14-1407 тоот хашаанд байрлах 68 мкв талбайтай байшин, *******ын эзэмшлийн Г-1426000728 дугаартай Төв аймгийн Баянчандмань сумын 1-р баг Фермийн 1-06 тоот хашаатай 669 мкв талбайтай газрыг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч *******, *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 34.19 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болон *******, *******, ******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож “Шижир хишиг” нөхөрлөлийг энэ хэрэгт Иргэний хариуцагчаар татсугай.
2.Иөншөөбүү овогт , Хошууд овогт , Дархчууд овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Иеншөөбү овогт , Хошууд овогт , Дархчууд овогт нарыг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар “оршин суух газар, ажил, сургууль өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар “гар аргаар ашигт малтмал олборлох” эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэчимэг, ******* нарын нэхэмжилсэн хохирол төлбөрийг шүүгдэгч нар төлсөн ба цаашид хохирол төлбөртэй холбоотой нэхэмжлэлээ иргэний журмаар иргэний хариуцагч “Шижир хишиг” нөхөрлөлөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, *******, ******* нарт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
7. Энэ хэрэгт *******, *******, *******, *******, *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн молодокны 2 ширхэг хошуу, 0.75 литрийн “Хараа” нэртэй архины шилийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, “Шижир хишиг” нөхөрлөлийн хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны 1 ширхэг хар өнгийн дэвтрийг тус нөхөрлөлд буцаан олгож зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болох шүүгдэгч *******гийн эзэмшлийн “Ү-1307001471 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 413-р ангийн зүүн хойд талд байрлах 132.8 мкв талбайтай газар, шүүгдэгч *******ын эзэмшлийн “Ү1307001585 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг Нарангийн 07-702 тоот хашаанд байрлах 56.4 мкв байшин, шүүгдэгч *******ийн эзэмшлийн Ү130300604 дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2-р баг Дээжийн 14-1407 тоот хашаанд байрлах 68 мкв талбайтай байшин, *******ын эзэмшлийн Г-1426000728 дугаартай Төв аймгийн Баянчандмань сумын 1-р баг Фермийн 1-06 тоот хашаатай 669 мкв талбайтай газрыг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч *******, *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН
Б.ЭРДЭНЭМӨНХ.