Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/413

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэйгээр, нарийн бичгийн даргаар Ц.Золзаяа улсын яллагч Б.Байгалмаа, иргэдийн төлөөлөгч Б.Төртулах, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий /ҮД:0294/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаргууд овогт Эрдэнэбатын Эт холбогдох эрүүгийн 201625032071 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 09-нд Өвөрхангай аймагт төрсөн, нас 23, хүйс эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бүл 7, гавъяа шагналгүй, Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 7-р сарын 24-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 2 сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шаргууд овогт Э.Э  Холбогдсон хэргийн талаар: Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч Э.Э нь 2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын А-1-9 тоотод байрлах нийтийн байранд тус байрны галч ажилтай хохирогч Н.Нямбаттай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа, маргалдан улмаар түүнийг зодож, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн эрүүл мэндэд нь тархины зүүн талын дух чамархай, зулай хэсгээр зөөлөн бүрхүүлийн цус харвалт, суурь ясны зүүн талын их далавчны урд ирмэг хэсэгт зөрөөгүй 2 талын хацар ясны нум дунд хэсгээр цөмөрсөн, зүүн гайморын ар хананд зөрөөтэй тус тус хугарал, доод эрүү ясанд баруун талын их биеийн урд хэсэгт дайрсан зөрөөтэй хугарал, цээжний хөндий дэх цус хуралдалт, цээжний зүүн 6, 7, 8-р хавирганы хугарал, аюулхайн хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, нүүр, хацар, шанаа, чихний дэлбэн, сарвуунд зулгаралт, цус хуралт, хацар чих аюулхайд хатгагдсан шарх бүхий гэмтэл учруулан хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох, мөн дээрх гэмт үйлдлийг хийх явцдаа хамтран амьдрагч Э.Цэнд-Аюушийг зодож түүний эрүүл мэндэд зүүн сарвуу, зүүн өвдөг, баруун зүүн шилбэнд шарх, 2 шүдний эмтрэл. зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Эын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн үед гэртээ хоол хийж байхад манай найз залуу Э бие засахаар гарч яваад буцаж орж ирэхдээ "нийтийн байрны галч ах халамцуу гэртээ байна намайг архи аваад өг гэнээ" гэхээр нь чи өөрөө мэдээ архи уувал гэртээ уугарай гэж хэлэхэд нэг шил архи аваад өгчихье гэж хэлээд Э бид хоёр хамт дэлгүүр орж нэг шил 0.75 граммын Вива нэртэй архи аваад гэртээ ороод байж байхад удаагүй Нямаа ах орж ирсэн. Нямаа ах тухайн үед жаахан халамцуу байдалтай манай дүү ирээд ах нь архи уучихлаа гэж байсан. Тэгээд Э тэр хоёр архиа хувааж ууж байхдаа бид гурав хөзөр тоглож байгаад архи нь дундаа орох үед Нямаа ах энэ архиа ууж дуусчихаад манай гэрт оръё гэрт нэг шил архи байгаа гэж хэлэхээр нь би Эыг дахиж уухгүй шүү гэж уурлахад тэр хоёр архиа ууж дуусгачихаад Э Нямаа ахыг гэрт нь оруулж өгчихөөд бие засчихаад ирье гэж хэлээд хамт гарсан. Би гэртээ үлдээд хүлээгээд 30-40 минут орчим болоход Э орж ирэхгүй байхаар нь Нямаа ахын гэрт архиа ууж байгаа байлгүй гэж бодоод Нямаа ахын гэрт ороход тэр хоёр нэг шил 0.5 граммын архи хувааж уугаад бараг дуусч байхаар нь Эыг гэртээ орж амаръя гэж хэлэхэд хажуунаас Нямаа ах "танай найз хүүхэн их царайлаг шүү. их ч халамжтай юм байна лээ манай эхнэр өдийд амьд сэрүүн байсан бол ах нь ингээд архи уугаад явж байхгүй байсан" гэж хэлэхэд Э хажуунаас Нямаа ахад хандаж "та түрүүн манай найз хүүхнийг юу гэж доромжлоод байсан юм бэ?" гэхэд тэр чинь тоглоом байсан гэж хэлэхэд Э Нямаа ахын шанаа руу нь цохиход Нямаа ах зөрүүлж цохиход нь би дундуур нь орж салгаад Эыг аваад орох гэхэд намайг орж бай гэж явуулаад тэр хоёр үлдсэн. Би Нямаа ахын гэрээс гараад гэртээ орчихоод хувцсаа өмсөөд гарах гэж байхад Э орж ирж тааралдаад миний барьчихсан байсан гар утсыг хана руу чулуудаж хаглаад Нямаа ахыг чирээд өрөөнд оруулж ирж хаячихаад над руу дайраад цээж түлхэж орон дээр унагаагаад дайраад байхаар нь амръя яах гэж энэ ахыг оруулж ирсэн юм бэ? гэж асуухад чи манай гэрт очихоороо яагаад гэрт хонодоггүй юм бэ? гэж хэлээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиж байхад Нямаа ах сэргээд ирэхэд намайг зодохоо болиод Нямаа ахыг аваад гарсан. Тэгээд хэсэг байж байгаад ганцаараа гэрт ирээд намайг дахиад зодож хутга авч дайрахаар нь болиулах гэж зууралдаж байгаад зүүн гарын чигчий хуруугаа эсгэчихсэн. Тэгээд дахиж дайраад миний зүүн хөлний өвдөгт 1 удаа шилбэний урд хэсэгт 1 удаа баруун хөлний шилбэний урд 1 удаа эсгэхээр нь би орилоход хажууд айлын Энхтуяа хаалга тогшиход Э намайг одоо унтлаа гэж хэл гэхээр нь Энхтуяад унтах гэж байна гэж хэлээд оруулсан. Тэрнээс хойш Э шөнөжингөө намайг зодож хамт гаръя гэж хэлэхээр нь хамт гарахад жорлонгийн хажууд намайг зодохоор нь зугтаах гэж байгаад дахиж зодуулсан. Тэгээд хамт гэртээ ороод унтаж байхад өглөө нийтийн байрны хүн орж ирээд цагдаа, түргэн дуудсан байсан. Тэгээд цагдаа нар ирээд Эыг аваад явсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаас шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол хийж өгсөн ч би үзүүлээгүй. Эын асуудал нь хүндэрчих байх гэж бодсон юмаа. Би тухайн үед Госпиталийн эмнэлэгт түргэний машинаар очиж үзүүлээд хөлөндөө 7 оёдол тавиулсан. Тухайн үед миний хоёр нүд хавдаж хөхөрчихсөн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26х/ ...тэр өдөр орой 20 цагийн үед Э бид хоёр гадуур явж байгаад гэртээ ирсэн юм. Баянхошуунд Эын аав, ээжийнх нь гэр байдаг болохоор тийшээ явах гэж байгаад ядраад байсан болохоор больцгоосон юм. Тэгээд хоол хийж идэх гээд байж байтал Э 00-ийн өрөө орчихоод ирье гэж байсан. Тэгэж гарах үед манай байрны галчаар ажиллаж байсан ах Эыг дуудаж уулзаад архи нэхсэн байсан. Э надаас асуучихаад ирье гэж хэлээд ирсэн байсан. Орж ирээд “...галч ах архи аваад өг гэж байна” гэж хэлэхээр нь би хориогүй чи өөрөө мэдэж байгаа бол өөрөө мэдэхгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрээс 1 шил архи авч ирээд эхлээд манайд уусан. Тэгээд архи нь дуусах тийшээ хандаад Э согтоод эхэлсэн. Тэгтэл галч ах манайд архи байгаа 2-лаа ууя гээд Эыг уруу татаад байсан. Тэгээд би 00-ийн өрөө орчихоод ирэх үед тэр 2 гараад явсан байсан. Гарч явсанаасаа хойш орж ирэхгүй удаад байхаар нь би араас нь галч ахын гэрлүү ороход тэр хоёр архи уугаад сууж байсан. Би ороод одоо явъя гэхэд архиа дуусгачихаад явья гээд байсан. Угаасаа тухайн үед бараг архи нь дуусаж байсан. Тэгтэл галч ах Эт танай эхнэр хөөрхөн шүү, ийм хүнийг хайрлаж яваарай гээд юм хэлээд байх шиг байсан. Тэгсэн чинь л Э чи муу миний эхнэрийг урд нь юу гээд байлаа гээд түлхэж зодолдоод эхэлсэн. Нэгнийгээ аль хэсэгт юугаар хэдэн удаа цохисон зэргийг нь одоо санахгүй байна, хоорондоо л зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би салгах гээд дундуур нь орсон чинь зүгээр зүгээр гэртээ орж бай гэж хэлсэн би уурлаад гэртээ ороод гар утсаа аваад гарах гэхэд Э галч ахыг цамцнаас нь зуурчихсан гэртээ чирээд ороод ирсэн. Нөгөө ах нь газар уначихсан байлдалтай байсан. Орж ирээд намайг харсанаа чи хайчих гээд байга юм бэ гээд зодож эхэлсэн. Яасан гэж намайг зодож байгааг би ойлгоогүй “…чи аав ээжийн гэрт очидоггүй очихоороо хонодоггүй” биздээ гээд зодоод байсан хаа таарсан газраа гар, хөлөөрөө цохиж өшиглөөд байсан, би тэр үед нь өрөөнийхөө шалан дээр хэвтсэн байдалтай байсан. Эыг аргадаж, тайвшруулах гээд за миний хань боль гэхэд үгэнд орохгүй байсан. Тэгээд агсан тавиад гэр ороныхоо эд зүйлсийг авч шидээд байсан. Тэгэж агсан тавьж байгаад галчийг зодоод, эргэж харж намайг зодоод байсан. Галч тухайн үед манай гэрийн шалан дээр ухаан алдсан байдалтай байгаад байсан. Тэгээд ширээн дээр байсан хутга барьж аваад надруу дайрахаар нь би гараараа хамгаалах гэж байгаад жигчий хуруугаа зүсүүлсэн. Тэгээд орон дээрээ өвдгөө тэврээд суусан чинь хоёр хөлний өвдөгний доод хэсэгт хутгаар зүссэн. Яг тэгэж байтал нь хажуу айлын охин хаалга тогшсон санагдаж байна. Тэгтэл Э зүгээр байна гэж хэл, тэгэхгүй бол ална шүү гээд байсан тэгэхээр нь би хаалгаа онгойлгоод хажуу айлын охинд зүгээр байнаа гэж хэлсэн. Э тэр өдөр гэрт агсан тавьж галч ах болон бид хоёрыг зодохдоо миний бодож байгаагаар галч ахыг хутгаар зүсэж хатгаагүй. тэгэж хутга барьж намайг зүсэхээсээ өмнө галч ахыг авч гаргаад гэрт нь оруулчихсан байсан. Тэгээд буцаж орж ирээд хутга авч намайг тэгэж зүссэн юм. Би дундуур нь хутгыг нь аваад нуучихсан чинь заазуур бариад авсан. Тэгээд намайг чи цагдаагаа дууд би хүн алчихсан гээд байсан тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ, юу гэж хүн алдаг юм бэ гэхэд надад гар утсаа гаргаж өгөөд одоо залгаад цагдаа дууд гээд байсан. Тэгэхээр нь би утасын аваад цагдаа дуудах гэсэн чинь чи муу ийм ш дээ гээд намайг дахиж зодож эхэлсэн. Тэр өдөр намайг аймар зодсон болохоор би тэр зүйлийн талаар дахиж ярьмааргүй байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дээрх гэмтэл нь Э тэр өдөр намайг зодох үед үүссэн гэмтэл намайг өвдгөө тэврээд сууж байхад 2 хөл рүү маань ээлжлээд хутгаар зүссэн. Бусад тэр шүдний эмтрэл, зөөлөн эдийн няцрал зэрэг нь гараараа цохих үед үүссэн байх. Надад Эаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 124, 125х/ Хохирогч Н.Нямбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны 01 дүгээр сарын эхээр дундговь аймгаас Улаанбаатар хотод ажил олж хийх хувьгалчдын А-1-9 тоот нийтийн байранд галч ажилд авна гэсэн дагуу ажилд орох санаатай очиж байсан юм. Тэгээд тэр байрыг хариуцдаг хүнтэй уулзаад галчаар нь ажилд орсон. Тэр бусдад зодуулсан гэх үед би ажилд ороод удаагүй байсан, 21 хоног ажилласаар байсан санагдаж байна, ямар ч байсан 1 cap болоогүй байсан юм. Тэр өдөр би орой 17 цагийн үед галаа галлачихаад хашаа дотор ойр зуур ажил хийгээд байж байтал манай нийтийн байрны 02 тоотыг түрээсэлэж байсан залуу болох Э гэрээсээ гарч ирсэн. Тэгээд надтай ах юу байна ажил өндөр үү, авгай хүүхэд чинь байхгүй юм уу, ерөөсөө ганцаараа л байгаад байх юм аа гэсэн зүйл асуугаад мэнд ус мэдэлцээд ярилцаад зогсож байх үед Э ах өдөр ч шөнө ч гал галаад яадарч байна уу 100 татах уу гэж асуусан. Тэгэхээр нь за ах нь ажилтай хамаагүй ууж болох уу гэхэд гайгүй биздээ ах гэрт 1 юм байгаа манайд оръё гэсэн. Тэхайн үед би газар гал галладаг байсан болохоор нөгөө талынхаа зууханд гал түлчихээд Эын гэрт орсон юм. Гэрт нь орсон чинь Э, эхнэртэйгээ 2-уулахнаа байж байсан. Намайг орох үед цэнхэр өнгийн шошготой 0.75 граммын шилтэй дээрээ нь 2,3 хундага уучихсан юм шиг шилтэй архи байсан. Э намайр ороход уг архиа задлаад 1, 2 хундага татсан байсан юм билээ. Тэгээд би тэдний гэрт ороод Этай авсан байсан архийг нь хувааж уусан юм. Эхнэр нь бас ганц нэг удаа өгсөн архийг татаж байгаа харагдсан. Тэгээд сууж байгаад цаг нилээн орой болсон байсан. Би 00 цагийн үед дахиж 1 галладаг байсан болохоор гал галлах болж байгаа юм байна даа гэж бодоод ах нь гадуур юу болж байна гадны хүн ороод ирэх үү нэг үзээдхье гээд Эын гэрээс гарсан юм. Гадаа гараад хашааны том хаалга онгорхой байхаар нь байхаар нь хаачихаад өөрийнхөө амьдардаг байсан байранд орж ирэхэд Э ууж байсан шилтэй архиа бариад ороод ирсэн. Э ганцаараа орж ирсэн. Эхнэр нь хамт байгаагүй. Тэгээд надад дахиж хундаганд архи хийж өгөхөөр нь аваад ширээн дээр тавьчихаад юм яриад байж байтал Эын эхнэр нь гаднаас ороод ирсэн. Би тэр үед нь Эт хандаж нийтийн байрны оршин суугчид 2 номерийн өрөөнийхөн хэрэлдэж маргалдаад эсвэл шуугилдаад шөнө унтуулахгүй юм, та хэлээд өгөөч гээд гомдол ирээд байна им сайхан залуу улсууд байж уаж гэж нэгнийгээ тэгдэг юм бэ ёстой тэгэж болохгүй гээд хэдэн үг хэлээд сууж байтал за гэж байснаа гэнэтхэн босож ирээд эхлээд зүүн шанаа чих хэсэгрүү лав хүчтэи цохиод авсан. Тэр үед миний зүүн талын чих дүнгинээд мүд бүрэлзээд эхэлсэн би яж байна гэсэн чинь яагаад байх юм байхгүй гээд дахиад миний толгойруу гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Миний толгойны хаа гаарсан газарлуугаа л цохиод байсан. Би хүчтэй цохиулсан болохоор хэд хэдэн удаа цохиулаад ухаан балартаад эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө цаашаа юу болсоныг сайн мэдэхгүй байгаа нэг мэдсэн ухаан алдаад унасан юм шиг байсан. Тэгээд яаж шуухан маргааш өглөө нь болсон гэдгийг мэдэхгүй баигаа зодуулаад ухаан алдаад тэр чигээрээ унтчихсан юм шиг санагдаж байгаа тэр залуу л түргэний эмч цагдаа нар дуудаж намайг эмнэлэгт хүргэсэн юм шиг байсан. Сэрээд ухаан ороод харсан чинь эмнэлэгийн орон дээр хэвтэж байсан юм. Би тэрийг ерөөсөө ойлгоогүй манай гэрт байхад эхнэртэй тэгэж хэрүүл маргаан хийж бай, та нар залуу улсууд тэгэж болохгүй шүү гэсэн утгатай хэдэн үг хэлсэн чинь зодож цохиод эхэлсэн, өөр намайг зодох шалтгаан байхгүй. Надад Этай тийм зүйл яриад байх ямарч шаардлага байхгүй Э миний хүүхэд шиг хүн, би түүнтэй хэрүүл маргаан өдөж зодоон цохион хийгээд байх шаардлага байхгүй. Би эхэндээ тэр талаар мэдээгүй. Маргааш нь гэмтлийн эмнэлэгт ухаангүй хэвтэж байгаад сэрээд харсан чинь миний цээжний хэсэгт гуурс хийчихсэн байгаа харагдаж байсан. Сувилагч нараас нь би яачихсан юм бэ гэж асуухад та хүнд харагдаж байсан хөдөлж болохгүй шүү гээд байсан бүүр миний 2 гарыг хөдөлгөхгүй гээд хэвтэж байсан ортой минь бэхлээд уячихсан байсан. Бүүр сүүлд нь эмнэлэгээс гарах дөхөх үед эмц хнар наадах чинь хутгаар зүсэгдсэн юм шиг байна гэхээр нь мэдсэн. Тэрнээс биш зодуулж байхдаа намайг хутгаар зүсэж байна гэж огт мэдээгүй ухаан алдсан байдалтай л байсан. Тэр өдөр манай нэг эгчийн хүүхэд талх. боорцог барьчихсан манайд ирсэн юм. Тэр дүүг ирэх үед би ганц лааз пиво уусан байсан тэрнээ өөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би ерөнхий согтолт гайгүй гэхдээ л халчихсан байсан харин Э нилээн согтсон байсан. Тэр өдөр Э нилээн согтсон байсан. Тэр өдөр Эаас өөр хүн намайг цохиж зодоогүй. Маргааш нь цагдаа нар ирж тайлбар авах үед өвчиндөө халуураад хаа хамаагүй зүйл ярьсан байх би тэр өдөр өөр хүнд цохиулж зодуулсан зүйл байхгүй. Намайг 3 залуу зодсон гэж ялгаа байхгүй өвчиндөө халуураад хэлсэн байх. Э тэр өдөр юу юугүй босож ирээд нүүр лүү хэд хэдэн удаа гараараа хүчтэй цохиод авсан тэрнээс хойш ухаан санаа балартаад хаана яаж цохиод байгааг анзаарч чадаагүй. Одоо надад тэр хүүхдэд ямар нэгэн санал гомдол байхгүй Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 173-174х/ гэрч Д.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2011 оноос хойш Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын А-1-9 тоот хашаанд 2 давхар, 8 өрөө бүхий нийтийн байр ажиллуулж байна. 2016 оны 10-р сарын эхээр зарын дагуу Нямбат гэдэг хүнийг нийтийн байрандаа галчаар ажиллуулж байсан. Тэгээд 2016.10.31-ны өдөр 08:30 цагийн үед манай нийтийн байрны №1 тоотод байдаг эмэгтэй над руу залгаад "танай галч хүнд зодуулчихсан байна" гэхээр нь нийтийн байрандаа ирж галчийн өрөөнд ороход өрөөний шалан дээр болон хивс, ор хөнжлийн даавуу нил цус болсон байдалтай Нямбат орон дээр хөнжлөө нөмөрчихсөн атиралдаад хэвтэж байсан...түргэн, цагдаа дуудаж цагдаа нар ирээд байж байхад түргэний машин ирээд эмч үзэж байгаад авч явах шаардлагатай байна гэж хэлээд түргэний машинаар Гэмтлийнэмнэлэг рүү авч явсан. Би тухайн үед цагдаа нартай нийтийн байранд үлдэж байж байгаад удаагүй Гэмтлийн эмнэлэг дээр очиж эмчтэй нь уулзахад Нямбатын хоёр хавирга хугарчихсан байна. тархины томографийн зураг авахуулах шаардлагатай, ойр төрлийн хүмүүсийг дууд гэхээр нь Нямбатын утаснаас охиных нь утсыг авч, цагдаа нарт өгчихөөд явсан. Намайг ирэхэд Нямбатын нүүр ам нилэнхүүдээ хавдчихсан толгой нь тэр чигээрээ битүү цус болсон байдалтай байсан. Хэн зодсон юм бэ гэж асуухад хариулаагүй бараг шоконд орчихсон юм ярих чадваргүй байсан. Миний сонссоноор №2 тоотод байдаг /Цэнд-Аюуш/ хүүхэн цагдаа нарыг ирэхэд Э гээд манай найз намайг зодсон гэж хэлж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 31х/ гэрч С.Хишигдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчдын А-1- 9 тоотод байрлах нийтийн байранд өрөө түрээсэлж амьдарч байгаа. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр амралтын өдөр байсан болохоор би гэртээ байсан ба шөнийн 00 цагийн үед манай доод давхрын айлын хүмүүс /2-3 хүн байсан байх/ чанга яриад хөзөр тоглож байгаа юм шиг чимээ гарч байсан. Тэр үед би хичээл хийж байсан болохоор хичээлдээ анхаарч сууж байгаад унтаад өгсөн. Тэрнээс хойш өглөө үүрээр 05 цаг өнгөрч байхад доод айлын хүмүүс дахиад шуугилдаад аяга хагарах чимээ гараад эмэгтэй хүн "болиочээ " гэж орилж 10 минут орчим болоод чимээгүй болчихоор нь унтаад өглөө босоход цагдаа нар ирчихсэн доод айлын хүмүүстэй уулзаад байж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 34х/ гэрч Ц.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-1-9 тоотод байрлах нийтийн байрны №1 тоот өрөөг түрээсэлж түр оршин сууж байгаа ба 2016.10.30-ны өдөр намайг гэртээ байж байхад /цагийг санахгүй байна/ шөнө манай хажууд №2 тоотод тогоо шанага түжигнээд байхаар нь босоод хажуу айлынхаа хаалгыг тогшоод "хаалгаа нээ" гэж хэлэхэд зүгээрээ одоо унтлаа гээд хаалга нээж өгөөгүй. Тэгэхээр нь эхнэр нөхөр хоёр муудалцаж л байгаа юм байна гэж бодоод гэртээ ороод унтаж байхад дахиад түчигнээд тогоо шанага хангинаж байснаа "хайраа үгүй болъё" гэх эмэгтэй хүний дуу гараад бараг үүрээр шахуу чимээгүй болсон байх. Би тэр үед орондоо хэвтэж байсан болохоор хэсэг унтаж байгаад чимээ гарахаар нь сэрээд хэвтсээр үүрээр унтсан. Тэгээд өглөө 08 цагийн үед сэрэхэд манай өрөө сэрүүхэн галзогсчихсон байхаар нь галч ахтай уулзахаар өрөө рүү нь ороход галчын өрөөний хана, газраар нил цус болчихсон өрөө нь эмх замбраагүй байдалтай галч ах орон дээрээ хөнжлөө нөмөрчихсөн хөнжил цус болчихсон байдалтай унтаж байхаар нийтийн байрны хариуцдаг ах /нэрийн санахгүй байна/-ыг дуудаад байрны эзэн ирээд галчийн өрөө рүү орж галч ахтай уулзаад №2 тоот өрөөнд орж хүмүүстэй уулзчихаад цагдаа дуудсан. Байрны эзэн болон цагдаа нарыг ирээд тэр хүмүүстэй уулзаж байхад би хажууд нь байсан. Тэр үед галч ах №2 тоотод амьдардаг залууд зодуулсан гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 34х/ гэрч Я.Чулуунбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "...миний бие 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 8 цагаар үүрэг гүйцэтгэсэн. Өглөө 9 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо. Хувьсгалчдын А-1-9 тоотод байрлах нийтийн байрны галч хүнд зодуулсан, босч чадахгүй байна гэх дуудлага мэдээллийг шалгахад галч гэх Нямбат нь нүүр ам хэсэгтээ цус болсон байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Болсон явдлын талаар асуухад нийтийн байранд оршин суух Э намайг зодсон гэсэн. Тэгээд би түргэн тусламж дуудсан байсан, түргэн тусламж Цэнд-Аюуш болон Нямбат хоёрыг авч явсан. Жижүүрийн бүрэлдэхүүнийг ахлаж ирсэн дэслэгч Ш.Рэнцэнд Эыг хүлээлгэн өгч хэргийн газрыг хамгаалтанд авч ажилласан. Намайг хэргийн газар дээр очиход Нямбатын нүүр ам цус болсон байдалтай өрөөндөө босож чадахгүй хэвтэж байсан. Цэнд-Аюуш нь нийтийн байрныхаа өрөөндөө Эын хамт байсан. Цэнд-Аюуш зүүн нүд нь хөхөрсөн шанаа нь хавдсан, орон дээрээ хэвтэж хөнжпөөрөө хөлөө ороосон байсан. Эын хувцас нь цус болсон байдалтай баруун гарын долоовор хуруу нь зүсэгдсэн байдалтай байсан. Өрөөний байдал нь шал цус болоод арчсан байдалтай байсан мөн аяга таваг зэрэг хагарч эмх замбраагүй байдалтай байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 35х/ гэрч Д.Сайхантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Миний бие Нямбатын нагац дүү юм. Манай нагац ах 2016 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүнд зодуулсан гэсэн намайг айлд байхад Нямбат ахын салсан эхнэр Түмэн-Өлзий над руу залгаж Нямбат ах чинь хүнд зодуулсан байна гэсэн үнэн байна уу худлаа байна уу үзээд өгөөч гэхэд би Нямбат ахын утас руу залгахад ГСҮТ-ийн сувилагч утсыг нь аваад энэ хүний ор хөнжлийн даавуу зэрэг эд зүйлийг нь аваад ир гэсэн. Би тэр өдрийн 18 цагийн үед эмнэлэг дээр нь очиход Нямбат ах 2 давхрын коридорт байсан. Би очоод таниагүй дусал залгасан хүн хэвтэж байхаар нь очиж гар дээр нь байдаг шивээсээр нь таньсан. ГССҮТ-д эмч сахиур байлга гэхээр нь би дүүгээ үлдээгээд гэртээ харьсан. Нямбат ахын аав, дүү, эгч, хүүхэд нартай нь ярьж мэдэгдсэн. Нямбат ах бараг 7 хоног хэвтсэн. Тэгээд нэгдүгээр эмнэлэгт эрүүгээ хадуулаад 7 хоногийн хугацаатай хэвтэж эмчүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 36х/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 21- ний шинжээч эмч Г.Ханхүүгийн гаргасан шинжээчийн дүгнэлт №15747 "...Э.ЦэндАюушийн биед зүүн сарвуу, зүүн өвдөг, баруун зүүн шилбэнд шарх, 2 шүдний эмтрэл. зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх мэдүүлэг /хх-ийн 40х/ 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээч эмч Н.Туяагийн гаргасан шинжээчийн дүгнэлт №15001 "...Нямбатын биед тархины зүүн талын дух чамархай, зулай хэсгээр зөөлөн бүрхүүлийн цус харвалт, суурь ясны зүүн талын их далавчны урд ирмэг хэсэгт зөрөөгүй 2 талын хацар ясны нум дунд хэсгээр цөмөрсөн, зүүн гайморын ар хананд зөрөөтэй тус тус хугарал, доод эрүү ясанд баруун талын их биеийн урд хэсэгт дайрсан зөрөөтэй хугарал, цээжний хөндий дэх цус хуралдалт, цээжний зүүн 6, 7, 8-р хавирганы хугарал, аюулхайн хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, нүүр, хацар, шанаа, чихний дэлбэн, сарвуунд зулгаралт, цус хуралт, хацар чих аюулхайд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-р заалт, 3.1.3-р заалт, 3.1.11-р заалтанд заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх мэдүүлэг /хх-ийн 41х/ Хохирогч Н.Нямбатын ГССҮТөвийн 26542 тоот Өвчний түүх /хх-ийн 42-49/, Хохирогч А.Цэнд-Аюушийн Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 50-51х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хууульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Э.Эыг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж холбогдуулан ял сонсогож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хохирогч Н.Нямбат, Э.Цэнд-Аюуш нар нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.Эаас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэүүдлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч Э.Эт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан үзсэн болно. Мөн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 зүйлд зааснаар түүнд шүүхээс, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Э.Эрбаярын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг заазуур, энэ хэрэг үйлдэгдэхэд хамааралтай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутганы иш, 2 ширхэг даавууны хэсэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц усгуулахаар зохих байгууллагад нь шилжүүлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Шаргууд овогт Э.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялыг нийт 30 хоногийн хорих ялд шилжүүлэн, түүний биеэр эдлэх нийт ялыг 4 /дөрөв/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Эын цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг заазуур, 1 ширхэг хутганы иш, 2 ширхэг даавууны хэсэг зэргийг устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй. 7.Шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай. 8.Шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР

ШҮҮГЧИД С.БАТГЭРЭЛ

Б.ХАЛИУН